niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-22 14:00 UTC Quelle: https://news.mn/r/2898384/ e406b886e757eb00… ← zurück zu niitlelch.mn

2027 оны төсвөө батлаад Засгийн газарт “сэлгээ хийнэ”

2027 оны төсвөө батлаад Засгийн газарт “сэлгээ хийнэ”

2027 оны төсвөө батлаад Засгийн газарт “сэлгээ хийнэ”

Сүүлийн өдрүүдэд Засгийн газар сайд нартаа сэлгээ хийх асуудал ил, далдаар өрнөж эхлэв. Гэхдээ одоогийн МАН-ын удирдлагын зүгээс 2027 оны төсөв батлагдсаны дараа Засгийн газрын асуудал руу ханцуй шамлан орохоор тохирчээ.

Ханцуй шамлан гэж тодотгосны учир нь өнөөдрийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нам доторх хагарлаасаа болоод тогтвортой ажиллахад тун хүнд болсон. Түүгээр зогсохгүй 42 гишүүнтэй Ардчилсан нам Н.Учралын Засгийн газрыг унагах бичигээ бэлдчихсэн, засагт орох эсэх асуудлаар шахалт үзүүлж байгаа гээд олон хүчин зүйл Н.Учрал танхимаараа үлдэх эсэх асуудал өрнөж буй. 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэхээр зарлагдсан ээлжит бус чуулганаас эхэлсэн улс төрийн үйл явц хөшигний ард олон хувилбараар өрнөсөн.

Ингэхдээ Ардын намын УИХ дахь бүлэг хоёр хуваагдчихсан бөгөөд нэг нь нөгөө талтайгаа ойлголцохгүй бол Засгийн газар үлдэнэ гэдэг хүндхэн даваа. Өөрөөр хэлбэл, МАН бүлэг дотроо учраа олохгүй бол АН-тай нийлсэн хэсэг бүлэг Н.Учралын Засгийн газрын хойдохыг уншчих нөхцөл үүссэн. Тиймээс Н.Учрал одоогийн Засгийн газрын сайд нартаа сэлгээ хийх хувилбарыг Д.Амарбаясгалан талынхантай ярьж буй. Гэвч Д.Амарбаясгалангийн талын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлчихсөн нь нөгөө талынхныхаа уурыг хүргэчихсэн нь эргээд бүлэг доторх эв нэгдлээ хангахад хэцүү болсон. Гэвч Н.Учрал Ардчилсан намтай хамтрах асуудал хөндөгдөөд эхэлмэгц нөгөө тал ч гэсэн зүгээр суухгүй учраас Засгийн газартаа сэлгээ хийх, зарим сайд нараа өөрчлөх замаар ойлголцоод явах яриа хэлэлцэж хийж буй гэнэ. Ардчилсан намд зургаан сайдын суудал өгөх, дээрээс нь дэд сайд нараа томилох хувилбар нилээд хүчтэй яригдаж эхэлсний дараа өнөөдрийн нөхцөлд АН-тай хамтрах нь аль аль талдаа зөв хувилбар биш ч гэж тодорхой түвшинд яригдаж. Тиймээс  Н.Учралын Засгийн газрын зарим сайд нарыг өөрчлөх замаар насаа уртасгах хувилбар яригдаж эхэлсэн. Ингэхдээ, ХҮН намыг засгаас гаргаж, МАН дангаараа хоёр талцсан талуудаас сайд нараа оруулж ирэх нэг хувилбар яригдаж байна. Ингэхдээ Д.Амарбаясгалан талаас хэд хэдэн хүнийг буюу УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, П.Сайнзориг, М.Мандхай, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, нарыг сайдаар томилох хувилбар яригдаж буй сурагтай.  Эсвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Б.Ганхуяг, Ж.Ганбаатар нарыг сайдаар томилж, одоогийн бүтэцдээ өөрчлөлт оруулах хувилбар ч мөн яригдаж байгаа аж.

Аль нь ч байсан ямар ч гэсэн 2027 оны төсвөө батална. Учир нь жил жилийн төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр оруулж,  арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Тиймээс одоогийн нөхцөлд 2027 оны төсвөө баталж чадахгүй эрсдэлтэй тулах учраас эхний ээлжинд төсвөө батлаад түүний дараа сандал суудлын улс төрөө хийе гэдэг дээр МАН доторх бүлэглэлүүд тохирчээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-11 64.119.22.154

Учрал сайд хамгийн эхлээд Дамдинням сайдыгаа солиоч дээ. Тэгээд Чойжоо Ундрам Ганхуяг нар урд нь сайд болоод чадахгүй бсан улсыг болиочээ Тэр залуу Лувсанжамц Батнайрамдал гд мундаг залуусыг тавиач дээ. Албаар чадваргүй хүмүүсийг тавьж цаг өнгөрөөдөг юмуу хаашаа юм бэ

Avatar

Хуульч 2026-11-11 202.9.41.6

Ёстой үнэн, энэ саналыг бүрэн дэмжиж байна.

Avatar

ХУУЛЬЧ 2026-11-11 202.9.47.95

ТЭНЭГЛЭЛ .

Avatar

Иргэн 2026-11-11 202.9.46.182

Өвлийн хүйтэн болж байхад ЗГ-аа тогтвортой ажиллуулах нь ирэдийн эрх ашиг бөлгөө. Иргэд томилгооноос залхаж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2026-11-11 202.126.88.175

Хулгайчуудад боловсон хүчин угаасаа байхгүй болоод удаж байна.МАН-ын авилгачидын араанд эргэлдэж яваа засагын газар гээчийн хөдөлгүүр зогсох л нийгууртай шд.

Avatar

Зочин 2026-11-11 64.119.18.99

Засаг тогтвортой ажиллах ёстой.

Avatar

Зочин 2026-11-11 59.153.113.21

Одоо тэртээ тэргүй сонгууль дөхөж байхад ЗГ-ыг тогтвортой ажиллуулсан дээр дээ.

Avatar

Зочин 2026-11-11 202.126.91.135

Битгий шаагаад бай засгийн газар тогтвортой ажиллах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж