МҮОНРТ-д олгодог 7.1 тэрбум төгрөгийн татаасыг Сангийн сайдын зардлаас бууруулах саналыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гишүүн гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан МҮОНРТ-ийн төсвийг танах асуудал дээр эсрэг байр суурь илэрхийлэв. NEWS агентлаг энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-УИХ-ын гишүүдээ анхаарал хандуулаад өгөөч гэж хүсч байна. МҮОНРТ-ийн санхүүгийн тайланд хийсэн дүнгээр бол 2025 онд нийт орлого 23.4 тэрбум, нийт зардал нь 24.2 тэрбум төгрөг. Миний гаргаж байгаа санал бол төсвөөс авч байгаа татаасаа 2026 оны төсөв дээр сууснаасаа даруй 2 дахин буюу 15 тэрбум төгрөг болгож оруулж ирж байна. Энэ саналыг буюу энэ төсвийг хасъя гэж байгаа юм. Сард 2 тэрбум төгрөг зарцуулдаг 600 хүний орон тоотой ийм телевиз байна. Энд Ерөнхий сайдаасаа эхлээд хувьдаа телевизтэй хүмүүс сууж байна. Сайн сайн продюсерууд бас байна.
24 тэрбум төгрөг зарцуулдаг телевиз өдийд дэлхийн хэмжээний уран бүтээл хийж байх ёстой.
Ингэж түмний мөнгөнд хайр гамгүй хандаж болохгүй. МҮОНРТ жилд төсвөөс 7 тэрбум, иргэдээс 9 тэрбумын хураамж авч байна. Төлбөртэй нэвтрүүлгийн орлого нь 4 тэрбум төгрөг. Түүнээс ч илүү байгаа. Жил болгоны аудитын тайлангаар санхүүгийн зохион байгуулалт болохгүй байна гэдэг. Энэ тайлан гарахаар Г.Гэрэл захирал гишүүдийн өрөөгөөр гүйгээд байдаг. Ажлаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Уран бүтээлчид нь үнэхээр цалин орлого нь хүрэхгүй бол удирдлагуудтайгаа ярих хэрэгтэй. Энэ төсвийг хассаны дараа би Төрийн байгуулалтын байнгын хороонд санал гаргаж, МҮОНРТ-д аудит оруулах санал гаргана. Монгол бол ардчилсан хэвлэл мэдээллээр ардчиллаа дархлаажуулж байдаг орон.
3,605.46




















































сонирхогч 2026-11-11 59.153.115.176
Үндэсний телевиз-н. төсвийг хас. Тэгвэл иргэд хохирохгүй. Мэдээ нь цагаа олдоггүй. хоцрогдсон. бусад телевизээс давуу зүйл огт үгүй. Улс төрийн мэдээний мэдлэгтэй редакторгүй. спортын 5-7 сэтгүүлчтэй боловч сонирхогч нь өөрөө очиж үзэх боломжтой сагс. агаарын теннис. дугуй г.м-н зүйлд их цаг зарцуулдаг атал хүүхдийн спортын алтыг ярихаас биш аль сургуулийн хэдэн настай хэн. хэзээ хэдэн удаа гадаад дотоодын тэмцээнд оролцов гэдгийг ганц ч үг байдаггүй. Спорт. гэр бүл зэрэг сувгийг хас.
Нэргүй 2026-11-11 202.21.115.186
Хэрэггүй олон орон тоотой орон тоо нь багасах биш жил бүр нэмэгдээд байдаг хийсэн хийдэг ажил нь харин эсрэгээрээ улам багасаад байдаг. Тэр олон хоолны савуудыг бас татварын мөнгөөр тэжээмээргүй байнаа. Тэгээд ч эрх баригчдын суганы үсүүдээр дүүрчихсэн улс төржсөн байгууллага болоод удаж байгаа шд. Бас л дотроо сандал суудлын хэрүүл нь тасрахгүй олон жил дамнаал яваад байдаг шд.
Нэргүй 2026-11-11 59.153.113.33
Н Наранбаатар гээд нүүрсний том хулгайч УИХ д суучихаад юм яриад байж л байдаг гэж бодохоор намдаа л их юм хулгайлж өгч дээ тэгээд л нам нь их бийлэгжүү сонгуульддаг биз
Зочин 2026-11-11 66.181.176.160
Арилжааны ТВ үүд бүгд жижүүрийн хэдхэн кинотой, түүнийгээ л ээлжлээд, эсвэл барьцаж бга юм шиг улиг болтол нь гаргадаг.
цогоо 2026-11-11 59.153.115.151
Арилжааны ТВ нүүд өв соёл түгээхгүй байгаа мэтээр ярих юм. Тв нийгмийн сүлжээ өв соёл, түүх бахархал хангалттай сурталчилж таниулж байгаа. заримдаа бүүр өнгөрсөндөө баймаар хүртэл автуулж байгаа. Соёлын дархлаа үргэлж л хадаглагдаж хөгжиж ирсэн. МҮОНРТ бол үнэхээр хуучинсаг юм уу завсрын үеийнх юм уу яг ямар бүлэгт зориулагдсаныг ойлгодоггүй. манай гэр бүл миний эргэн тойрон үндэсний ТВ огт үздэггүй гэсэн.
Нэргүй 2026-11-11 59.153.112.131
за даа,,,,МҮОНРТ-ийг огт үзэхээ байгаад удаж байна,,, энэ телевизийн хураамжыг иргэдээс хүчээр, хулгайгаар авдагаа одоо зогсоох цаг нь болсон, Төр иргэд, Улс орноосоо хулгай хийнэ, Телевиз нь хүртэл Хулгайгаар хүчээр хураамж авна, Энэ улс оронд Хууль цааз гэж байхгүй болжээ,
Зочин 2026-11-11 202.131.230.163
Төрийн далбааг шүд зуун тасдан урдаг энэ нөхрийг хэзээ ордноос амбаардах вэ? сайн юм амнаас нь ёр гарахгүй шүү. нэг их хардлаг сэрдлэг, мөнгө ярихаас өөр эрдэм байхгүй шүү.
Зочин 2026-11-11 66.181.180.54
МАНЫН АВИЛГАЧДЫН ТАВИУЛ СУУДЛЫН БӨГЛӨӨСНҮҮДИЙН ҮҮР УУРХАЙ ТЕЛЕВИЗЭД МӨНГӨ ӨГӨХ ЁСГҮЙ….
Их Монгол 2026-11-11 43.242.242.251
ш**** салбадай Үндэсний телевизийг булшлахнээ
Их Монгол 2026-11-11 43.242.242.251
ш**** салбадай