niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:01 UTC Эх: https://news.mn/r/2898286/ 993fbe2ee81576f7… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр (2026.11.10) тохиож байна.

Энэ өдрийг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

viber_image_2026-11-10_10-37-32-868.jpgviber_image_2026-11-10_10-37-33-717.jpgviber_image_2026-11-10_10-37-32-465.jpgviber_image_2026-11-10_10-37-33-306.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг энэ өдөр хуралдуулахаар товлосон. Түүнчлэн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн түүхэн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолыг баталсан юм.

viber_image_2026-11-10_08-56-53-882.jpgviber_image_2026-11-10_08-56-45-407.jpgviber_image_2026-11-10_08-56-51-231.jpgviber_image_2026-11-10_08-56-44-316.jpg

Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон байдаг. Монгол Улсын Их Хурал 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг нийтээр тэмдэглэн, бүх нийтээр амрах өдөр болгон хуульчилсан юм хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-10 66.181.180.54

МАНАНГИЙН МАЖИЙН ТОЛГОЙЛОГЧИД ЖИНХЭНЭ АВИЛГАЧИДЫГ

Avatar

Нэргүй 2026-11-10 43.242.242.59

Их эзэн Чингис хаан минь Монголчууд биднээ ивээж байх болтугай. Та бол бидний ариун шүтээн бас бахархал мөн. Чингис хааныг минь өөрийн болгох гэсэн Казахстан мэтийн орнууд янз бүрийн явууллага явуулж байгаа ч үнэн ялна. Чингис хаан Онон голын ойролцоо Монгол нутагт төрсөн нь түүхэн үнэн юм.Монгол эрдэмтэд түүхийг завхруулах гэсэн гадаадынхны оролдлогод дорвитой няцаалт өгөх хэрэгтэй. Ингэхдээ Оросын халимаг, буриад эрдэмтэд болон Өвөрмонголын эрдэмтэдийг хамруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-11-10 202.126.89.134

Юу вэ? Ерөнхийлөгч,Ерөнхий сайд нь бүгд байхад энэ нэг юмыг ганцааранг нь бичиж,гарчигладаг нь ямар учир байна…

Avatar

Хэзэээээээээ 2026-11-10 202.126.91.138

За хэдэн Улс Төрчид минь аливаа баяр болохор л гоё гоё дээл өмсчихөд Уран Цэцэн үгс уралдан хэлж Ард Олондоо Сургааль Айлдах яахвээээ……Улс Төрчид минь өөрсдөө л Хүн шиг бж Худал ярихгүй Хулгай Булаалдаж Зодоон Хийлгүй баймаар бнооо……Улс Орны Нийгэм & Эдийн засаг ЗӨВ ГОЛЬДРИЛДОО Хэзээ орноо ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж