niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:02 UTC Эх: https://news.mn/r/2898083/ 3c34992abf74f630… ← niitlelch.mn руу буцах

"Хүүхдүүдийн насанд тохирсон мэдээ мэдээллийг өгөх ёстой"

"Хүүхдүүдийн насанд тохирсон мэдээ мэдээллийг өгөх ёстой"

"Хүүхдүүдийн насанд тохирсон мэдээ мэдээллийг өгөх ёстой"

“Хүүхдийг цахим орчноос холдуулах нь тэднийг үе тэнгийнхэнтэйгээ амьд харилцаанд орж, нийгэм, соёлын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох эерэг орон зайг бий болгох чухал ач холбогдолтой” хэмээн Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул ярьж байна. Тэрбээр “ЦХИХХ-ны сайд Ч.Номин нарын санаачилсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг батлах нь хүүхэд хамгааллын чухал ач холбогдолтой үйл явдал болох бөгөөд Хүүхэлдэйн театрынхны зүгээс хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бололцоог өөрсдийн хүрээнд дэмжин ажиллана” гэлээ.


-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Цахим хөгжлийн сайд Ч.Номин нар санаачлан ажиллаж байгаа цаг үед тантай ярилцаж байна. Хүүхдүүд чөлөөт цагаа театр, үзвэр үзэж өнгөрүүлэх нь ямар ач холбогдолтой, эерэг нөлөөтэй байдгийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг нь таныг гэж бодож байна?

– Энэ хууль Монгол Улсад чухал шаардлагатай гэж манай Хүүхэлдэйн театрын хамт олон бахархан хүлээж авч байгаа. Хууль гарч, цахим хэрэглээг нь хязгаарлаад ирэхээр хүүхдүүдэд амьд харилцаа үүсгэх орон зай бий болно.

Хүүхэд өөрийнхөө төлөө “За” гэж хэлж чаддаггүй учраас 1990-ээд оноос хойш Монгол Улс хүүхдийн гэсэн орон зай болгоныг хумьж ирсэн. Хүүхэд залуучуудын театр, цирк, хүүхдийн Элдэв-Очирын нэрэмжит кино театр гээд хүүхдийн гэсэн болгоныг хувьчилж орон зай нь хумигдаж ирсэн. Ингээд оронд нь цахим сүлжээ, интернэт гарч ирсэн. 2008 оноос хойш фэйсбүүк, инстаграм, тикток гэх зэрэг маш олон  төрлийн цахим хэрэгсэл гарч ирсэн. Хүүхдүүд маань гадагшаа гараад тоглох газар байхгүй. Тэгэхээр хүүхдүүд цахим платформ ашиглаж байна. Цахим сүлжээг олон улс орон, 20 гаруй  улс орнууд 13 хүртэлх насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарласан хуультай байдаг юм байна. Гэтэл Монгол Улс хүүхдийн төлөө “За” гэж хэлж, хүүхдүүд хаана юу хийж байна, ямар мэдээлэл авч байна вэ гэдгийг хянахгүй ор тас  хаяж ерөөсөө болохгүй. Үүн дээр улсаас зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай.

Хүүхдүүд гар утас, цахим интернэтээс мэдээлэл авдаг. Харин тэд театрт ирэхэд тэндээс соёлын боловсрол авдаг.  Гар утаснаас авч буй мэдээлэлд ямар ч хяналт шалгалт байхгүй.  Садар самуун, томчуудын ярьж буй хэрүүл, хүүхдүүд хоорондын дээрэлхэлт зэргийг хүлээн авч ийм л байдаг юм байна гэж ойлгох гээд байна. Хүүхдүүдийн хоорондоо харилцаж байгаа байдал, бие биеэ дээрэлхэж байгаа асуудал нэг талдаа цахим нийгмийн сүлжээтэй холбоотой. Яг энэ орон зайг маш сайн мэдэрч Цахим  хөгжил, инновац, харилцаа холбооны Ч.Номин сайд анхдагч хуулийн төслийг өргөн барьсанд талархаж байна. Энэ хуулийг цаашид ганцхан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны  яам дангаараа хийхгүй. Энийг  Монгол Улс даяараа эцэг эхчүүд, боловсролын байгууллагууд хамтарч ажиллах учиртай.  Бид хүүхдүүдийнхээ нас, биеийн онцлогт нь тохируулсан мэдээ мэдээллийг өгөх ёстой. Энэ ч үүргийг манай Хүүхэлдэйн театр бас хариуцаж байдаг.

Хүүхдийн нас биений онцлогт тохирсон, хүүхдийн хийвэл зохих зүйлийг үлгэрлэх, шударга байдлыг яаж зохицуулах уу, ахмад настныг яаж  хүндлэх үү, Монголын соёлын өв монголчууд бид ямар гайхамшигтай өв соёлтой улсууд вэ гэдгээ хүүхдүүддээ сурталчилж, хүүхдийнхээ насных нь онцлогт тохируулсан уран бүтээлийг туурвиж байх ёстой.

-Хүүхдүүдээ цахим харилцаанаас аль болох хол байлгах нөхцлийг хуулиар бүрдүүлээд ирэхээр тэдэнд зориулсан урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулагч нарын маань үүрэг, оролцоо илүү чухал болж ирэх нь ээ?

-Үүнд соёл урлагийн байгууллагууд, төр хувийн хэвшил, Монгол Улсын Хүүхэлдэй театр бидний үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ хууль маш зөв, олон нийтийн санаачилга дэмжлэгийг авсан хууль болсон гэж бидний хувиас үзэж байгаа.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Ч.Номин сайдад талархмаар байна. Бид бүхэн хамтаараа хүүхдийнхээ ирээдүйн төлөө “За” гэж хэлж,  хүүхдээ цахим халдлага, гадны соёл, ёс бус зүйлээс хамгаалах ёстой. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллая гэж уриалмаар байна. Яамны хамт олонд талархсанаа илэрхийлмээр байна.

Хүүхэлдэйн театр маань удахгүй шинэ барилгатай болно. Тэгэхээр бидний үйлчилгээний орон зай хүртээмж улам нэмэгдэнэ.

Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ цахим нийгмийн сүлжээнд орохоосоо илүүтэй хүүхдүүдтэйгээ номын санд очиж ном уншаасай, хүүхэлдэйн театрт уран бүтээл үзээсэй, хүүхэд залуучуудын театр өөрсдийгөө хөгжүүлэх, хүүхдийн талбай энэ орон зайд очиж хүүхдээ хөгжүүлээсэй гэж уриалмаар байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-09 202.126.91.138

1980 оноос хойшхи Монгол кино, контентуудыг бараг үздэггүй ээ Сонирхолгүй Уйтгартай Хэт сүржин нэг л ядаргаатай бдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж