niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:02 UTC Эх: https://news.mn/r/2898107/ 527faf21b893cf79… ← niitlelch.mn руу буцах

Б.Түвшин: "Баавгай"-гаа оруулж ирсэний дараа яаж хуваах вэ гэдгээ ярих ёстой

Б.Түвшин: "Баавгай"-гаа оруулж ирсэний дараа яаж хуваах вэ гэдгээ ярих ёстой

Б.Түвшин: "Баавгай"-гаа оруулж ирсэний дараа яаж хуваах вэ гэдгээ ярих ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн санаачилсан Төрийн үйлчилгээний оочер дарааллыг ил тод болгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

– Иргэдийн зүгээс Ардчилсан намын бүлэгт төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгооч ээ гэдэг хүсэлт маш их ирдэг. Цахим нэртэй цаад талд асуудал шийдээд байна, ил тод байдал хэрэгжихгүй, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байна гэдэг санал гомдол маш их ирж байгаа.

Газраа өмчилж авъя гэдэг хүсэлт гаргадаг ч шийддэггүй, 10 жил хүлээдэг. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан ч давхардсан тоогоор 47-50 мянган хүн, хүсэлт гаргасан хүлээж байна.

Энэ хүлээгдлээр 7-8 жил түүнээс илүү олон жил хүлээхээр байна. Тухайлбал, түрээслээд өмчлөх, хямд үнэтэй орон сууцанд хамрагдах, газраа өмчилж авах,  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах зэрэг хүсэлтийг төр цахимаар авдаг боловч ажлын хэсэг гэсэн хүмүүс танил талдаа үйлчлээд байна гэдэг хардлага байгаа учраас тухайн иргэн өөрийнхөө хувийн мэдээллийг нууцлаад тодорхой цифрээр өөрийн дарааллыг харах, хэдий хугацааны дараа миний асуудлыг шийдэх юм бэ, аль үзүүлэлт дээрээ бага оноо авч байгаа юм бэ гэдгийг өөрөө шалгах УИХ-ын тогтоолын төслийг санаачиллаа.

УИХ-аар энэ тогтоол батлагдсанаар цахим нэртэй цаана нь асуудал шийддэг байдал үгүй болно, хуваарилалтыг хэн нэгэн хүн хийж будилуулдаг, танил талаар асуудлыг шийддэг, өөрийн намын хүнд давуу эрх олгодог ялзарсан нийгмийг өөрчлөх тогтоол юм.

УИХ баталбал Засгийн газар хэргжүүлэх үүрэгтэй. Төрийн үйлчилгээний дарааллыг танил талд цэг тавих тогтоолын төслийг өргөн барьж байна, дэмжиж өгөөрэй.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин:

-Ардчилсан намын бүлэг өөрөө нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг бүлгийнхээ зүгээс шийдвэрэлхээр болж байна. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал амьжиргааны өртөг болсон. Ийм учраас бүлгээс Амьжиргааны өртөг зардлыг буруулах тухай тогтоолын төслийг санаачлахаар шийдвэрлэлээ. О.Алтангэрэл гишүүний санаачилсан Албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг шахаж УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэр гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн төслийг шахаж ажиллах, Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Жагсаалын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шахаж ажиллана.

Ардчилсан намын бүлгийн гишүүд маш олон хуулийн төсөл санаачлан мэдүүлсэн ч УИХ дээр хэлэлцэх болоход оочер дараалал нь хойшилдог, хуулийн төслөө хулгайд алддаг. агуулга сэдвийг нь булааж авдаг.

Энэ асуудал дээр УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин хариулт өглөө.

-Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаас огцрууллаа гэж мэдэгдсэн. Онц их хурлыг ч танай намынхан зарлалаа. Дээрх шийдвэрүүд дүрмийн дагуу үйл ажиллагаа мөн үү?

-Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр бол Ардчилсан намын дүрмийг дагаагүй шийдвэр учраас Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны эрх мэдэл рүү халдсан шийдвэр. Тийм учраас ҮБХ энэ асуудлыг хэлэлцэх болно. Ардчилсан намын Онц их хурал гэдэг Ардчилсан намын дарга блон ҮБХ-ноос зарлаагүй хуралдаан. Угаасаа манай нам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зохион байгуулалттай. Манай намын идэвхтэй гишүүд Онц их хурал зарласан, албан ёсны бус Онц хурал гэж үзэж байгаа.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрх ҮБХ-нд байгаа. Хяналтын ерөнхий хорооны шийдвэр бичгээр баталгаажиж албан ёсоор ирээгүй байна.

Олон нийтэд мэдээлсэн мэдээллээр бол Хяналтын ерөнхий хороо бол ҮБХ-ны гаргах шийдвэрт хөндлөнгөөс оролцсоноороо дүрэм зөрчсөн.

Цаашдаа энэ Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гаргах эрх мэдлийн асуудал дээр дүрмийн хороо болон Их хурлаар шийдэгдэх асуудал. Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан бичгээр ирсний дараа холбогдох байгууллагууд удирдаж шийдвэрээ гаргана.

-Сонгууль дөхөх бүрт Ардчилсан нам дотроо бужигнадаг болж байна, нөгөө талдаа Ардчилсан нам Засгийн газарт орно гэдэг албан бус мэдээлэл байна. Хөшигний цаана Засгийн газарт орох тохироо хийгдээд байгаа юм уу.

-Сонгууль болохын өмнө манай намыг хагалан бутаргах олон талын үйл ажиллагаа явдагийг хүлээн зөвшөөрч байгаа. Ардчилсан нам эвтэй нэгдэлтэй, цул ойлголцолтой байх юм бол 2027, 2028 оны сонгуульд ялах бүрэн боломжтой. Манай намд тулгамдаж байгаа асуудал бол ойлголцлын асуудал.

Ардчилсан намын бүлэг дээр Засгийн газарт орох асуудал яригдаагүй. Албан ёсоор бүлгээр яригдаагүй, шийдвэр гараагүй учраас байр суурь илэрхийлэх боломжгүй.

Бүлгийн даргын хувьд Ардчилсан нам Засгийн газарт орохыг дэмжихгүй байгаа.

-Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгох эсэх асуудал ирэх Лхагва гаригт УИХ-аар хэлэлцэгдэх болж байна. Энэ асуудал дээр Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байна вэ. Ерөнхий сайд Н.Учрал нэг болохоор бэлнээр тараавал үнийн өсөлт үүсгэнэ гэх, нөгөө болохоор УИХ шийднэ гэх. Засгийн газрын байр суурь маш ойлгомжгүй болсон?

-Ардчилсан нам анхнаасаа байр сууриа гаргасан. Эхлээд Оюутолгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашгаа оруулаад ир. Монголчуудын нийт эрх ашиг бол оруулаад ирэх. Одоогийн хуулиараа дээрх ногдол ашгийг Баялгийн сандаа авах ёстой. Баавгайгаа оруулж ирсэний дараа яаж хуваах вэ гэдэг асуудлыг яръя гээд удаа дараа байр сууриа илэрхийлж байгаа.  Ногдол ашиг орж ирж магадгүй, орж ирэхгүй ч байж магадгүй, юуны мөнгө гэдэг нь тодорхойгүй байгаа мөнгийг хуваах, тараах, Засгийн газар авч зарцуулах тухай яриад байгаа нь алаагүй баавгайн арьсыг хуваагаад нийгмийн оюун санааг бужигнуулаад байна. Мөнгөө оруулаад ир, оруулж ирснийхээ дараа дараагийн асуудлыг яръя. Орж ирээгүй, орж ирэхгүй ч байж магадгүй мөнгийг байнга ингэнэ тэгнэ гэж хэлэлцэж, хүмүүсийн оюун санааг бужигнуулаад байгаад харамсаж байгаа.

Цаашдаа Оюутолгойн асуудлаар тодорхой эрх мэдлийн хүмүүсээс асуулт асууж тодруулах шаардлагатай, энэ асуудлыг бүлэг дээр өнөөдөр ярьсан. Холбогдох албан тушаалтнуудаас ирэх долоо хоногт лавлагаа авна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Чөлөөт сонгогчийн бодол ийм байна. 2026-11-09 59.153.115.17

Бат-Үүл АН-ын хойморт залраад, Баярцогт толгой дээр нь суугаад байгаа цагт АН-д чөлөөт сонгогчид санал өгөхгүй дээ.Сонгуулийн хувь заяаг чөлөөт сонгогчид л шийднэ. Нэмын гишүүд нь намдаа санал өгнө. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ХАНГАЛТГҮЙ.

Avatar

Зочин 2026-11-09 66.181.180.54

АВИЛГАЧ БАЯРЦОГТ ХУЖ ААГАА ЗАЙЛУУЛАХГҮЙ ЦАГТ АРДЧИЛСАН НАМ ЗАЯАГАА ҮЗЭХГҮЙ… ХОХЬ ЧИНЬ ЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж