УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2026.11.09) ээлжит хурлаа хийж байна. Хурал дууссаны дараагаар хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй мэдээлэл өгөх юм байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар (2026.11.05) Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага тус тус авсан юм.
УИХ дахь МАН-ын бүлэг “Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг барихыг хориглох зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төсөлд туссан эргэлзээтэй асуудлуудыг хууль санаачлагчдаас тодруулж, мэдээлэл авч, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай” гэж үзжээ.
3,605.46





















































Холбоотой мэдээ