niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:02 UTC Эх: https://news.mn/r/2898031/ 9df202df41803c0e… ← niitlelch.mn руу буцах

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно

"NEWS" агентлаг өнөөдөр (2026.11.09) болох үйл явдлыг онцолж байна.


09:00 цагт:

  • ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

10:00 цагт: 

  • УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

11:00-13:00 цагт: 

  •  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  арваннэгдүгээр сарын 11-18 хүртэл талбайн урд "Дуугүй суусаар залхлаа" уриатай "Сандалтай хэлэлцүүлэг" нэртэй иргэдийн тайван хэлэлцүүлэг хийх тухай мэдээлэл хийнэ.
  • Ард нийтийн санал асуулга хөдөлгөөн зохион байгуулах хурлын төлөөлөгч бүртгэх асуудлаар мэдээлэл хийнэ.
  • "Ирксиб строй" ХХК-иас Богд банк 1,3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
  • "Үнэлэмжийн хөгжил" ТББ, Их засаг их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран “Оюутан найраг” анхдугаар наадмын албан ёсны нээлтийн тухай мэдээлэл хийнэ.
  • Монголын кино урлагийн уран бүтээлчид, салбарын төлөөллөөс Ерөнхий сайд Н.Учралд хамтын шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ. Дээрх бүх хэвлэлийн хурлын мэдээллийг 99790206, 92021881 дугаараас авна уу.

14:00 цагт:

  • Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Өлзийбаатар “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейд лекц уншина.

-Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их Засаг хуулийн 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Их засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулна.

-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-09 64.119.21.100

Монголчууд Монголын нууц товчоог монголчуудын үзэн яддаг Хятадаас авч орчуулсан мөн Чингис хааны удмын тухай түүхийг монголчуудын үзэн яддаг Оросын түүхийн судраас орчуулсан. Магтаал болохоороо монголчууд Чингис хаанд итгэдэг юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж