niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:03 UTC Эх: https://news.mn/r/2897767/ 594c5841ddacc05c… ← niitlelch.mn руу буцах

Эрт илрүүлэг: Эрүүл хүүхэд "алга"

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрт илрүүлэг: Эрүүл хүүхэд "алга"

Эрт илрүүлэг: Эрүүл хүүхэд "алга"

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхдийн эрт илрүүлэгийн үзлэгийг эхлүүлээд байгаа билээ.  Эрт илрүүлэгт цэцэрлэг болон сургуульд суурилж нас, хөгжлийн онцлогт тохирсон багц, үзлэг, үнэлгээнд хамруулах буюу 4 нас /3, 6, 11, 15 настайд/ сонгож, хамруулж буй. Одоогоор эрт илрүүлэг үргэлжилж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 1-ний өдөр дуусах юм.

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 42.6 хувь нь дунд эрсдэлтэй буюу нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай, 8.7 хувь нь эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлт гарчээ.

51.3 ХУВИЙН ЭРСДЭЛ

Өөрөөр хэлбэл, үзлэгт хамрагдсан хүүхдийн 41.2 хувь нь эрсдэлтэй гэж оношлогдсон байна. Эмнэлгийн хүлээн авах тасаг, дүүргийн амбулаторийн урт дараалал. Улирал солигдох бүрд аав, ээжүүдийн урсдаг танил дүр зураг. Бид хүүхдээ халуурч, бөөлжиж, эсвэл тэсэхийн аргагүй өвдөж уйлах үед л эмнэлгийн хаалга татдаг.

Гэвч бодит байдал дээр бидний "эрүүл" гэж бодож, гүйж яваа хүүхдүүдийн цаана ямар нэгэн эмгэг, өвчний суурь чимээгүйхэн бүрэлдэж байдгийг эрт илүүлгийн явцын тооноос харж болно.

Гэхдээ энэ бүхэн зөвхөн түүврийн аргаар сонгон авсан буюу 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийн өвчлөлийн статистик. Гэтэл тэдний цаана "эрүүл" өсч торниж буй хэмээн бодож яваа хэдэн мянган хүүхэд бий гээд бодвол энэ тоо бас л халагламаар. Энэ нь үзлэгт орсон хоёр хүүхэд тутмын 1-ийнх нь биед ямар нэгэн асуудал үүссэнийг аав, ээжүүд анзааралгүй явж байсныг илтгэнэ.

Эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдсан хүүхдийн эрсдэл 24.3 хувь А буюу хэвийн үнэлгээтэй хүүхэд, 24.4 хувь В буюу Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд хяналт тавих шаардлагатай бага эрсдэлтэй хүүхэд, 42.6 хувь С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхэд, 8.7 хувьD буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байна.

С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд боловсролын байгууллагын үзлэгт 206918 /72.4хувь/ хүүхэд хамрагдсан байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын үзлэгт 196869 /68.9 хувь/ хүүхэд бүрэн хамрагдаж, Улсын хэмжээнд насны бүлгээр ангилвал 3 настай хүүхдийн хамрагдалт 47451 /71.7 хувь/, 6 настай хүүхдийн хамрагдалт 53919 /71.7 хувь/, 11 настай хүүхдийн хамрагдалт 58313 /71.5 хувь/, 15 настай хүүхдийн хамрагдалт 41208 /65.5 хувь/ байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг нь хүүхдийн өвчнийг хүндрэхээс нь өмнө, эмчилгээ авахад хялбар, эдийн засаг болон сэтгэл зүйн хувьд хохирол багатай дээр нь барьж авах ганц боломж юм. Дунд эрсдэлтэй гэж гарсан 42.6 хувь бол "Яг одоо л анхаарахгүй бол хүндэрлээ шүү" гэсэн дохио. Хэрэв аав, ээжүүд энэ дохиог ухаарч, нэмэлт оношилгоо, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг хийж чадвал хүүхдээ ирээдүйн том эрсдэлээс хамгаална гэсэн үг.

ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН САНУУЛГА
"Манай хүүхэд зүгээр ээ, аан шүд үү тэгж байгаад үзүүлчихнэ, за тэгж байгаад эмчид үзүүлчихнэ" гэх хандлагаас илүү эмчийн бичиж өгсөн үүрэг даалгаварыг хүүхдийнхээ төлөө биелүүлэх цаг.  Улс орон даяар зохион байгуулагдаж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгооны үр дүн монгол хүүхдүүдийн эрүүл мэнд ямар түвшинд байгааг толины тусгал гэж болно. Гэвч энэ толины тусгал тийм ч таатай байсангүй. Үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдийн 42.6 хувь нь дунд эрсдэлтэй буюу нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай, цаашлаад 8.7 хувь нь өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь үзлэгт орсон хоёр хүүхэд тутмын нэг нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай, эсвэл далд өвчлөлтэй байна гэсэн үг юм.
Хүүхдүүдийн тал гаруй хувийг эрсдэлтэй бүлэг рүү түлхэж буй гол шалтгаануудыг мэргэжилтнүүд шүдний цоорол, харааны муудалт, хоол боловсруулах замын эмгэг, өсөлт хөгжил ба сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд гэж оношилжээ. Хамгийн гол нь эдгээр дунд болон өндөр эрсдэлүүд нь төрөлхийн бус, харин амьдралын буруу хэвшил, гэр бүлийн орчноос хамааралтай үүссэн эмгэгүүд байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хүүхдэдээ авч өгдөг чихэр, ундаа, цаг хожихоор урд нь тавьж өгдөг ухаалаг утас, унтах цагийг нь зохицуулдаггүй хайнга байдал энэ статистикийг бүтээж байна.
ЭЦЭГ ЭХ БОЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭГЧ
Улсаас эрт илрүүлгийг зохион байгуулж, хүүхдийн тань биед ямар асуудал байгааг "оношлоод" өглөө. Энэ бол эрүүл мэндийн салбарын хийх ёстой ажил. Харин үүний дараа дунд эрсдэлтэй гарсан хүүхдээ нэмэлт оношилгоонд суулгаж, эмчлүүлэх, амьдралын хэв маягийг нь өөрчлөх нь зөвхөн эцэг эхийн оролцоо, хариуцлага юм. Хүүхэд өөрөө өвчнөө мэдэж эмнэлэгт очиж чадахгүй. Тэд өөрсдийгөө хамгаалж чадахгүй учраас л тэднийг "хүүхэд" гэж нэрлэдэг. Хүүхдийн өвчлөл хүндэрч, өндөр эрсдэлийн бүлэг рүү шилжиж байгаа нь эцэг эхчүүд анхан шатны шинж тэмдгийг үл хайхарсан, "зүгээр болчихно" гэж хойшлуулсантай шууд холбоотой. Хүүхдээ эрүүл, аюулгүй өсгөх нь эцэг эхийн улс орныхоо өмнө, ирээдүйн өмнө хүлээж буй хамгийн том үүрэг хариуцлага билээ.

Хүүхдийн өвчин, эрсдэлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээ авах нь зөвхөн эрүүл мэндийн үр өгөөжтэй биш. Хожуу үеийн өндөр өртөгтэй эмчилгээ, хүндрэлээс сэргийлэх, гэр бүл болон эрүүл мэндийн тогтолцоонд учрах ачааллыг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрүүл мэндэд өнөөдөр хийж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйн эрүүл, бүтээмжтэй иргэнд хийж буй урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Тиймээс улс орон даяар бүх хүүхдүүдээ эрт илрүүлэгт ядаж нэг удаа хамруулж, ирээдүйд үүсэх эрсдэлээс урьчилан сэргийлцгээе. Үүнийг төр нь ч анхааралдаа авч, эрт илрүүлэгт бүх хүүхдүүдийг хамруулах, эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ анхаарах цаг болсныг эрт илрүүлгийн үр дүн бидэнд сануулж, бас анхааруулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-09 64.119.21.100

Монголын эмч нар өвчтөнүүдийг албаар алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Эмч нарт юу ч битгий өг!

Avatar

Нэргүй 2026-11-09 103.212.118.205

Монголд оршин буй намууд, тэдний засгийн газрууд монгол хүүхдэд болон боловсролын салбарт үнэхээр ээлгүй дээ. сонгуульд ялах нэг зэвсгээ л болгодог. Өөрсдийнхөө хүүхдүүдийг л анхаардаг байх муусайн новшнууд.

Avatar

Нэргүй 2026-11-09 202.9.46.64

Асуумж ямар байгаагаас хамаарч үр дүн гарна. Хэт их, нуршуу, нарийн зүйлс асууж байвал асуудалтай л гарна.

Avatar

саруул сэтгэц төв үнэн 2026-11-09 43.228.128.87

саруул сэтгэц төв

Avatar

Зочин 2026-11-09 103.212.119.92

Өөө хөөрхий одоо хүүхдүүд цөм өвчтэй болж таарав уу? Арай хэтэрхий эрт илрүүлэг биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж