niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:30 UTC Эх: https://news.mn/r/2897889/ d4921e74d405f15e… ← niitlelch.mn руу буцах

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-д ажиллав

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-д ажиллав

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-д ажиллав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр/ХХААХҮ/-ийн сайд Ц.Идэрбат энэ сарын 3-ны өдрөөс эхлэн ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ.  Айлчлалын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хоёр орны дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчдийн хамт оролцсоноос гадна, ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд М.В.Маркович, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд А.А.Слепнёв нартай албан уулзалт хийлээ. Уулзалтаар худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, махны экспорт болон мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцэв.
ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд М.В.Марковичтэй хийсэн уулзалтын үеэр Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд шүлхийн вакциныг ОХУ-ын "ВНИИЗЖ"-тэй хамтран Монгол Улсын Биокомбинат ТӨХХК-д үйлдвэрлэх асуудлыг тавьж, санал солилцлоо.
Мөн хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-аас Монголын мах, махан бүтээгдэхүүний импортод тогтоосон түр хязгаарлалтыг эргэн харах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг Оросын нутгаар дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг "Аргус" цахим системээр шуурхай зохицуулах асуудлыг хэлэлцэв. Үүнээс гадна талууд 1993 онд байгуулсан ургамал хамгаалал, хорио цээрийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэх, үр тариа, тосны болон тэжээлийн таримлын үр үржүүлэг, хөрсний судалгаа, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, түүнчлэн ОХУ-аас хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж худалдан авах хамтын ажиллагааг сэргээх асуудлаар хэлэлцэж, харилцан санал нэгдэв.
ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ЭКСПОРТ БОЛГОХОД АНХААРНА 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өчигдөр /2026.11.06/ Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд А.А.Слепнёвтой албан уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭЗХ) хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.
Тус хэлэлцээрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн 264 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр экспортлох боломж бүрдсэн. Үүнээс 112 нэр төрлийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжтой, ялангуяа ноос, ноолуурын нэхмэл, сүлжмэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байгаа.
Хүнсний салбарын 74 нэр төрлийн бүтээгдэхүүн тарифын хөнгөлөлтөд хамрагдсан боловч хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш цөөн төрлийн бүтээгдэхүүн экспортод гарч байгааг тэмдэглэв.
Түүнчлэн тарифын хөнгөлөлтийг бодит экспорт болгон хувиргахад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хорио цээр, стандарт, лаборатори, үйлдвэрлэлийн хүчин чадал, логистик болон зах зээлийн бэлэн байдал зэрэг нь нөлөөлж буйг дурдаж, худалдааг өргөжүүлэхэд анхаарч шийдвэрлэвэл зохих дараах асуудлуудыг дэвшүүллээ.
Үүнд, малын өвчинтэй холбоотой импортын хязгаарлалтыг хөнгөлөх, мал эмнэлэг, хорио цээрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гишүүн орнуудын нутгаар дамжин өнгөрөх тээвэрт гарч буй саатлыг шийдвэрлэхэд комиссын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн транзит зөвшөөрлийг гишүүн орнууд харилцан хүлээн зөвшөөрөх, мэдээллийг шуурхай солилцох зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлон тэмдэглэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-07 66.181.183.77

энэ элчинг солиоч 2 дахь удаагаа суулаа, юу ч хийхгүй ийм тэтгэвэрийн мангаануудаар юугаа хийнэ ээ

Avatar

Нэргүй 2026-11-07 64.119.16.144

Чааваас, энэ нэг амьтныг!!!

Avatar

Нэргүй 2026-11-07 59.153.112.135

Энэ Хэнтийн мангуу юу чадахав

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-11-07 59.153.115.17

6/100-200 га-тай жижиг аж ахуй, иргэнд гэрээгээр үйлчилдэг бие даасан компани байж болохгүй юу? Ажаад байхад ийм жижиг аж ахуй, иргэн үнэтэй техник авч чадахгүй, том компаний техникийн зав чөлөөг харсаар тарих, хураах технологио алдаад байгаа юм биш үү? Идэрбат бол элдэв хиймэл дүргүй, байгаагаараа байгаа залуу сайд.Ажилд нь хэрэг болох болов уу хэмээн үүнийг тэрлэв.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-11-07 59.153.115.17

.. Гэтэл олон янзын маркын текникийн эд анги хоорондоо таарахгүй тул ингэж хуучин эд ангийг ашиглаж чадахгүйд хүрнэ.. 4/Механикжуулагч хүн нэг маркын трактор, комбайн дээр удаан ажиллах тусам техникээ бүрэн эзэмшиж, эвдрэл саатал гаргахгүй, бүтээмжтэй ажилладаг юм. Энэ нь аж ахуйдаа ч, хувь хүндээ ч ашигтай байна.5/Суурин болон явуулын засвар , үйлчилгээний техникийн бодлого гэж байна уу. Үүнд аж ахуй дундын, бүр сум дундын засвар, үйлчилгээ үзүүлдэг засвар, үйлчилгээний компани байж болохгүй юу

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-11-07 59.153.115.17

2/Засвар, үйлчилгээний тоног төхөөрөмжүүд бүх маркын техникийн эд анги, агрегатад таарахгүй. Үүнээс болоод янзбүрийн маркын техникүүдэд засвар, үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүйд хүрнэ.Техникийн ашиглалтад асуудал үүснэ гэсэн үг.3/Талбайн хөрсний бүтэц, байдлаас болоод ХАА-н текник эвдрэнэ. Хугацаа нь дуусаад актлагдана.. Гэхдээ аливаа техникийн бүх эд анги, агрегат зэрэг элэгдэж эвдрэнэ гэж байгүй. Нэг хэсэг нь ашиглагдах боломжтой байна

Avatar

АХМАД ТАРИАЛАНЧ Ш.РАДНАА 2026-11-07 59.153.115.17

Социализмын үед манайх ХАА-н техникийн улсын бодлоготой, яаманд механикжуулалтын хэлтэстэй байсан. Одоо техникийн бодлого байна уу. Олон улсаас янз бүрийн маркын теник авахаар засвар, үйлчилгээ нь хүнд болно. 1/Техник үйлдвэрлэдэг орнууд техникээ арай хямд худалдчихаад, харин сэлбэгийг нь үнэ хүргэдэг явдал нийтлэг. Ашиглалтын явцад сэлбэгийг нь авахад өндөр үнэнээс болоод хүндрэл үүснэ гэдгийг анхаарах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж