niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:30 UTC Эх: https://news.mn/r/2897818/ 413254df1488d88d… ← niitlelch.mn руу буцах

Д.Цэндсүрэн: Хяналтын ерөнхий хороонд генсекийг чөлөөлөх эрх олгоогүй

Д.Цэндсүрэн: Хяналтын ерөнхий хороонд генсекийг чөлөөлөх эрх олгоогүй

Д.Цэндсүрэн: Хяналтын ерөнхий хороонд генсекийг чөлөөлөх эрх олгоогүй

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны нэр бүхий гишүүд өчигдөр /2026.11.06/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Тэгвэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудал нь Хяналтын ерөнхий хорооноос гаргах шийдвэр биш бөгөөд Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны хурлаар шийдвэрлэх ёстой гэж Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн мэдэгдлээ.

Сүхбаатар дүүрэг болон Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүдээс гаргасан гомдлыг аймаг, нийслэлийн Хяналтын салбар хороодоор хэлэлцээгүй байхад Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцсэн нь дүрмийн зөрчил болж буй. Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг, нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Гэтэл намын дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй Хяналтын ерөнхий хороо өөрөө энэхүү заалтыг зөрчсөн шийдвэр гаргажээ.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмээр Хяналтын ерөнхий хороонд Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрх олгоогүй юм байна.

Тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ, “Увсад аймгийн иргэдийн хуралд сууж ажлаа хийгээд байж бна. Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны гишүүн сонгуульт ажилтай. Сая сонсох нь ээ өнөөдрийн Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гарсан мэдээлэл ирлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулах тусдаа асуудал, намын Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хорооны хурлаар шийднэ.

Сүхбаатар дүүрэг, Дорноговь аймгийн АН-ын гишүүдийн гомдлыг аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэж ийм шийдвэр гарсан бололтой юмаа даа. Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа.

Намын үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй Хяналтын ерөнхий хороо өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна.

Энэ бол Ардчилсан намын дүрмийн бус шийдвэр. Хяналтын ерөнхий хороонд Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх эрх үндсэн дүрмээр олгогдоогүй. Заа тэгээд УТЗ, ҮБХ, ХЕХ ойлголцож шийдвэрлэнэ биз дээ. Арай гэж нэг эвлэж ядаж байгаа Ардчилсан намын зөрчилдөөн дуусахгүй зовлонтой ч юм даа” гэжээ.

Мөн Ардчилсан намын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл "Баярцогтыг, манай намын үндсэн журамыг зөрчин огцоруулж байгаа нь үнэн бол женкочууд эзэндээ өөрийнхөө үнэ цэнийг харуулах гэсэн ажиллагаа байж таарна. Эзэн нь сүүлийн үед Монголыг маань дахин колончлох бодлогоо ил цагаан хийн идэвхжиж эхэлсэнтэй яг л давхцаж байна!" гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-07 66.181.191.110

мэдрэл

Avatar

Нэргүй 2026-11-07 103.229.122.55

Нэг балай Увсаас болж сэтгэцийн эмнэлэгт хэвтэх гэж

Avatar

АН...... 2026-11-07 202.126.91.138

АН Дотроос нь бөмбөгддөг хорлогчидоосоо хэзээ салнаа хөөрхий

Avatar

Нэргүй 2026-11-07 64.119.19.126

SEXSYG TANILTSI80955877

Avatar

Нэргүй 2026-11-07 202.9.46.4

Энэ гэж сайхан хор хутгасан нөхөр байнаа.

Avatar

Нэргүй 2026-11-07 202.179.24.102

Буцааж тавина гэж тохирсон байна.

Avatar

Нэргүй 2026-11-07 126.15.33.219

Хаана ч сонгох эрхтэй газарт өөрчлөх эрх нь хадгалагддаг үүнийг зарчим гэнэээ гэж

Avatar

Нэргүй 2026-11-07 202.126.90.99

АН-н дүрэмгүи , Боловсролгүи, хувиин тоглолтои . сүрэгиин зарчмаар явдаг хүмүүс Баярцогтын эсрэг баидаг юм шиг баигаан юм. Энэ олон жилиин дунджаас хархад… Одоо нөгөө хүнии мууд дуртаи таиган ЗИ, Женко 2 овоо эвлэлдээд явж баигааг хараад хаглахаас өөр аргүид хүрч… Баярцогт одоо наадахаа хая буянаараа болог… 2- салсан намыг ариахииж ниилүүлэн хуулиин эрхтэи болгоход чинь яаалаа Лу женкотои тооноор орж ирээл авсан… одоо яг тиим юм болж баина…

Avatar

Нэргүй 2026-11-07 202.126.90.99

АН ерөнхиилөгч их хуралын сонгуульд ялагдаж данснаас хасагдаж дээ! С. Баярцогтгүи АН аль нэг сонгуульд ялна гэж зүүдлээд ч хэрэггүи 8- срын дараа хараараи !

Avatar

Нэргүй 2026-11-07 66.181.189.148

Д.ЦЭНДСҮРЭН ЧИ АМАА ХАМХ, С.БАЯРЦОГТ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧИЙГ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ АН НЭР ЦЭВЭРШИНЭ. ҮҮНИЙГ ЯАГААД ОЙЛГОДОГГҮЙ ТЭНЭГ МАЛУУД ВЭ?

Avatar

Нэргүй 2026-11-07 103.57.93.119

Баярцогт яах вэ, Женкогоо л АН-аасаа зайлуулаач ээ ! Женок бол ардчилагч ерөөсөө биш Оросын тавиул шүү дээ !!! Монголын ардчилалыг устгахын тул Оросоос шургуулсан хорлон сүйтгэгч !!!

Avatar

Иргэн 2026-11-07 202.133.76.38

Тэгээд ХЕХ гэж яг юу хийх ёстой бүтэц болж байна??? Ямар ч эрх хэлэлгүй хоосон о о г тоо юмуу???

Avatar

Нэргүй 2026-11-07 66.181.177.103

б АН тан нам юмаа

Avatar

ALNI SEKSEER VANXANI 2026-11-07 64.119.19.126

BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDAAD BIEE UNELLEED ALNI SEXSY80955877

Avatar

B 2026-11-07 64.119.22.108

Энэ юу н хүн бэ

Avatar

Нэргүй 2026-11-07 202.133.76.4

Урвагч Баярцогтын хөрөнгийг хурааж цаазал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж