niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:30 UTC Эх: https://news.mn/r/2897810/ 0327adf508fd93b5… ← niitlelch.mn руу буцах

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ. Бага хуралд оролцсон 480 гаруй гишүүний олонхи нь түүнийг дэмжсэн байна.  Тодруулбал, төлөөлөгч нарын 97.4 хувийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогджээ. Нийслэлийн МАН-ын даргын тамгыг Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар гардуулан, шинэ даргад ажлын амжилт хүсчээ.

БОЛОВСРОЛ:

  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
  • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
  • 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
  • 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

ЭРХЭЛСЭН АЖИЛ:

  • 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
  • 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
  • 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
  • 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
  • 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
  • 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2026 оны тавдугаар сараас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва сонгогдсоноор Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлөгдөв. Нийслэлийн МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

НЭМЭЛТ: 

Завсарлага дууссанаар Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал үргэлжилж байна. Ингэснээр Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр нь дэвшсэн Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт эхэлжээ. Санал хураалтыг нууцаар авч байгаа юм. Үүний дараа саналын хуудсыг тоолно.  Энэ удаагийн Бага хуралд 480 гаруй төлөөлөгч оролцож байна.

НЭМЭЛТ: 

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал түр завсарлаад байна. Завсарлагаа дууссаны дараа Нийслэлийн МАН-ын даргад Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн МАН-ын Удирдах зөвлөл болон Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн саналаар төлөөлөгч нараас санал хураах юм. Энэ удаагийг Бага хуралд 480 гаруй төлөөлөгч оролцож байна.

Нийслэлийн МАН-ын даргыг нууц санал хураалтаар сонгоно

НЭМЭЛТ: 

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай мэдээлэл хийлээ.  Бага хуралд Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигч Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва илтгэл тавьсны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авч буй юм байна. Нийслэлийн МАН-ын даргад Б.Пүрэвдагваас өөр төлөөлөгч нэрээ дэвшүүлээгүй.  Дүрэмд зааснаар Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшигчийг дэмжиж байгаа эсэх санал хураалтыг нууцаар зохион байгуулах аж. Энэ удаагийн Бага хуралд 480 гаруй гишүүн оролцож байна.

Нийслэлийн МАН-ын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлснээр илтгэл тавьж байна

НЭМЭЛТ:

Нийслэлийн МАН-ын хорооны даргад Б.Пүрэвдагвыг тэргүүлэгчдээс нь нэр дэвшүүлсний дагуу тэрбээр Бага хуралд илтгэл тавьж байна. Энэ үеэрээ "Зөвшилцөл, ойлголцол, итгэлцэл бол бидний ажиллах арга барил, баримтлах зарчим, хамтын ажиллагааны жанжин шугам байх болно" гэж мэдэгджээ.

МАН: Бага хурлын гишүүд Х.Нямбаатарыг хангалттай ажилласан гэж дүгнэв

НЭМЭЛТ: 

Нийслэлийн МАН-ын Бага хурал эхэлж, Х.Нямбаатар цахимаар тайлан тавьж байна

НЭМЭЛТ: 

Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Тус хуралдаанаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын дүрэмд зааснаар Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн МАН-ын хороог удирддаг тул энэхүү дүрмийн хүрээнд улс төрийн эрх мэдлийг Б.Пүрэвдагва даргад шилжүүлэх процесс ийнхүү өрнөх гэж байна гэж хэлж болно.

Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлөгдөх болж буй Х.Нямбаатар энэхүү хуралд цахимаар оролцож тайлангаа тавьж буй юм байна. Нэг үгээр хэлбэл, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилласан хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж буй аж. Тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар 2 жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд 2024 оны орон нутгийн сонгуульд Нийслэлийг удирдаж ороод үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Эдүгээ тэрбээр Канад улсад суралцаж байгаа бөгөөд долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд LIVE хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандан, орлогоо нотлохыг шаардахын зэрэгцээ огцрох шаардлагыг ч тавиад буй.

 

Нийслэлийн МАН-ын дарга өнөөдөр тодорно

Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр/2026.11.07/ хуралдаж, удирдлага болон бүтцээ шинэчлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн МАН-ын даргад  Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нэр дэвшинэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн.  Одоогоор дээрх албанд түүнээс өөр өрсөлдөх нэр олон нийтэд ил болоогүй ч хурал эхлэхэд Бага хурлын гишүүд заалнаас нэрээ дэвшүүлэх боломж бий.

Нийслэлийн МАН-ын Бага хурал 489 гишүүнтэй, энэ удаагийн хурлаар дэд дарга нарыг ч шинээр сонгох сураг дуулдаж буй.  Хэрэв энэ үнэн бол Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ч.Батзул, Ж.Батсайхан, Б.Галцог, Х.Алтаншагай нарыг ч өөрчилж магадгүй.

Нийслэлийн МАН-ыг Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар удирддаг.  Тэрбээр намынхаа удирдлагатай гар нийлж ажиллах боломжгүй болсон үеэс Нийслэлийн МАН-ыг хэн удирдах вэ гэдэг марафон нам дотор нь хүчтэй өрнөж, сайд Э.Бат-Амгалан нэрээ дэвшүүлнэ гэж нэг хэсэг давшсан ч амжилт олоогүй. Эцэст нь Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн МАН-ын хороог удирддаг жишгийг дагаж, Б.Пүрэвдагвад тамга шилжиж мэдэхээр байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын хувьд түүнээс өөр түших тулах найдах хүн байхгүй болчихоод буй нь бас туйлын үнэн.  Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль Ерөнхий сайд Н.Учралын хувьд алдах эрхгүй сонгууль. Энэхүү сонгуульд хамгийн том шийдвэрлэх санал өгөх газар бол Улаанбаатар хот.  Сонгогчдын 50 шахам хувь бий. Иймээс Нийслэлийн МАН-ын хороо гэх том айлыг хамгийн итгэл даах хүндээ даатгах шаардлагатай болсон.  Нийслэлийн Бага хурлын гишүүд хэнд итгэл үзүүлэхийг өнөөдрийн энэхүү хурлаас шийдэгдэнэ.

Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-11-07 202.21.108.100

Энэ таарцан нөхрийн байж байгаа тэр СУИС төгсөгч Төмөр мөөмөө нар яг адилхан дугуйнууд харагдаж байна

Avatar

Нэргүй 2026-11-07 103.57.93.119

Их сонин юм үзэж бнаа ! Улаанбаатар хотын Намын хороонд огт ажиллаагүй хүн тайлан илтгэл тавиад…. кх зх зх….
Уул нь халагдах хүн нь тайлангаа тавьдаг сан даа, одоо юм шал өөр болж, сонгодох хүн нь тайлан тавьдаг гэнээ….кх кх кх ….
Манай МАН мөдхөн 70 давхараас… …..хүн бисгож ирээд сонгуульд санал өгүүлэх нь ээ !!!

Avatar

Нэргүй 2026-11-07 64.119.24.96

Хүүкийн том охинтой нь суугаад л мандсан залуудаа. Хамгийн шилдэг долоогч гэгч энэ бөлгөө.

Avatar

Нэргүй 2026-11-07 202.9.40.198

Хошиг шогийн тулаан шившиг шиввшиг.Сайн хжилласан хүнэн шархж зхйлужлахд салах нь арилахгүй долоочиыг томилж л бдаг.Ямар ч жтга учир ёс зүй бхгүй.Хвилга,шуналын бузружд ын өрсөлдөөн …

Avatar

И 2026-11-07 103.229.121.176

АЖИЛ ХИЙДЭГ БИШ, НАМ ЯРЬДАГ ХОТЫН ДАРГАТАЙ, ЯАНАДАА ! УЛС, ХОТЫГ ПИОНЕРҮҮД ТАРААЛАА2 .

Avatar

Нэргүй 2026-11-07 103.229.122.22

Долоогч нар одоо шинэ рүү нь шилжих байх даа дарга гэхээс долоогч нар л хор аюултай даа

Avatar

12121545 2026-11-07 66.181.181.135

Хүүк пиздаа зайлаа

Avatar

Хүннү 2026-11-07 202.9.46.4

Ум ма ни бад ми хум. Нийслэлийн МАНамын хороо өнөөдөрөөс эхлэн амьсгал хураалаа.

Avatar

зочин 2026-11-07 66.181.178.82

ПҮРЭВДАГВА ДАРГАА БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 32-Р ХОРОО, III-IV ХОРООЛЛЫН ЭЦЭСТ ДАХИН ТАВЬСАН ТҮЦ-ИЙГ ЗАЙЛУУЛЖ БУЯН БОЛНО УУ. УГ НЬ НЯМБААТАР ХОТЫН ДАРГА БАЙХДАА ТҮЦ-ҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЖ, ИРГЭДЭД ЯВАХ ЗАМ, ЗАЙ ГАРГАЖ ӨГСӨН ЮМСАН.

Avatar

Нэргүй 2026-11-07 103.57.93.236

Авлигын хэрэгтэн нь сууж байх юм

Avatar

Нэргүй 2026-11-07 202.126.91.138

Нйислэлийн Мега Төслүүд бүгдээрээ Хог Бөг Дарга нарын Мөнгө Идлэг

Avatar

Нэргүй 2026-11-07 66.181.181.40

монголд Нам дагавал ам тосддог гэж үнэн юмаа мал дагавал хөдөлмөр дагавал хөдөлмөрлөвөл ам тосдох байтугай ам хатаж өлсөж өрөнд орж дуусдаг бололтой Залуучууд нам дагаж амаа тослохыг хүсэлгүй яах вэ

Avatar

Нэргүй 2026-11-07 64.119.19.126

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-11-07 112.187.232.118

МАНчин нөхөр бн. яаж хотыг удирдана даа.

Avatar

Нэргүй 2026-11-07 59.153.114.16

өмнөх байсан албан тушаалтныг соль гээд тэнхээ мэдэн орилоо биз дээ тэгээд яахын 1 жилийн дараа үр дүн гарахыг хараач

Avatar

сонгохгүй 2026-11-07 202.9.46.68

МАН 2024 оны сонгуульд намаа ялуулсан бүх лидэрүүдээ зайлуулж дууслаа…одоо МАН- н ялагдлын цаг явж эхэллээ……….

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-11-07 59.153.115.17

Аж ахуй ажил хөтлөх дадлага дутсан тал бий. Бүх ажлыг адилхан хүчээр дайраад дайраад бүтээнэ гэж байхгүй шүү дээ.Одоогийн дарга Пүрэвдагва НЯМБААТАРТАЙ ХАРЬЦУУЛАХАД ГАЛЫГ ӨӨРТӨӨ АВААД ТОМООХОН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛАХ АЖЛЫГ ХИЙХ ЗОРИГГҮЙ хүн байна. Гал унтраах маягийн ажлуудыг сайн хийх шинжтэй, алдаа гаргахгүй хүн байна. Хүнтэй муудахгүй, төлөв хүн байна.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-11-07 59.153.115.17

. Ж-нь, дотор нь ороход нэл өмхий, хархны нүх л ийм байдаг байх гэмээр Урт цагааныг буулгаж, дор нь автограж, дээр нь амралтын талбай байгуулсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэн бүр эзэнгүй болсныг буцааж авсан г.м. тоочоод байвал олон объектийг буцааж авсан. Тэр алдаа гаргасан. Өөрийн дор ажиллах дарга нараа зөв сонгож чадаагүйн жишээ нь, Сэлбэ дэд төвтэй холбоотой зарим орлогч нар нь буруутгагдаж байна. Туулын хурдны замын трассын сонголт байна

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-11-07 59.153.115.17

Нямбаатар нийслэлд бугшсан, эмх журамгүй болсон олон асуудлыг шийдсэн. Олон ч дайсаантай болсон. Түгжрэлийг бууруулахын тулд хотын дугаар машинд олгохыг хязгаарласан. Татвар нэмсэн. Одоо нийслэл японы хуучин машины төмрийн хогийн цэг болох явц үргэлжлэнэ. Дотроо хүн нь хөнгөнөөр морь хардаг гэж сэжиглэдэг ТҮЦ-үүдийг цэгцэлж, багшийн дээдийн урдах, Тэнгис кино театрын урдах гудамж ямар сайхан саруул болсон Одоо эргээд бөглөрчээ.Нийслэлийн алдагдсан өмчийг буцааж авна гээд их ажил хийсэн.

Avatar

Нэргүй 2026-11-07 103.57.95.60

Өрсөлдөгчгүй эртнээс зохиолыг нь ХҮК бичсэн Инээдмийн жүжиг юуг санагдуулж байнөө. КОММУНИЗМ даа тавтай морил доо.

Avatar

Нэргүй 2026-11-07 103.168.34.51

Худлаа жүжиг твьж байхаар Хурилсүг энийг тавь гэсиймаа гээд л ярс хийтэл гар өргөөд л болоо шдээ.

Avatar

Нэргүй 2026-11-07 103.168.34.175

Сайхан тэнэгтэх юмаа эд нар

Avatar

Нэргүй 2026-11-07 202.126.91.139

Ялзарсан гахайнууд бүгд

Avatar

Нэргүй 2026-11-07 202.133.76.38

Наад тавилттай жүжгээ болио. Танай намд одоо итгэх хүн хэр олон байгаа бол??? 2016 оноос хойш тасралтгүй л засаглалаа.. Оюун-Эрдэнийн засгаас хойш лав нар үзсэнгүй дээ

Avatar

Нэргүй 2026-11-07 64.119.19.126

SEKSEER XUCHINDEED BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDAAD80955877

Avatar

БИААЧЧЧ 2026-11-07 103.57.93.39

Тэнэг псдануудаа, наад хулгайч чинь эрэн сурвалжлагдаж байгаа шдээ, ажиллаасаа болоод, хангалттай хулгай хийсэн гэж дүгнэсэн байлгүй, хахаха, сүйрэл шүү, зутгцан хулгайчийг ок гэж байгаа бол…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж