niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:32 UTC Эх: https://news.mn/r/2897606/ d02250abae5dfbb7… ← niitlelch.mn руу буцах

УИХ: Хуримтлалын сангаас ипотекийн зээл гаргах асуудлыг эцэслээгүй байна

LiveУИХ: Хуримтлалын сангаас ипотекийн зээл гаргах асуудлыг эцэслээгүй байна

УИХ: Хуримтлалын сангаас ипотекийн зээл гаргах асуудлыг эцэслээгүй байна
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
12 : 45
2026-11-6

Хуримтлалын сангаас ипотекийн зээл гаргах асуудлыг Засгийн газар эцэслээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх хүрээнд зарим зардлыг бууруулах, 2026 оны түвшинд зарим төслийн зардлыг барих зэрэг зохицуулалт хийжээ. Учир нь Засгийн газар 2027 оны төсвийг боловсруулахдаа Оюутолгой төслөөс орж ирэх гурван их наядын ногдол ашгийн нэг их наядыг Үндэсний баялгийн санд хуримтлуулж, үлдсэн хоёр их наядыг боловсрол, эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Гэвч олон нийт ногдол ашгийг Хуримтлалын санд авах саналыг түлхүү өгсөн тул холбогдох хуулийн төслийг татан авсан. Ингэснээр 2027 оны төсөвт зарим өөрчлөлт хийх шаардлага үүссэн. Тиймээс нийт 497 тэрбум бүхий төсөл арга хэмжээг төсвийн санхүүжилтээр хийхээр суулгасан байна. Үүнд голчлон эрүүл мэнд, боловсролын салбарт хийх ажлууд багтаж байгаа аж. 

Дээрх зохицуулалтыг хийснээр Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 39 их наяд 280 тэрбум буюу ДНБ ийн 34.1 хувь, төсвийн нийт тэнцвэржүүлсэн зарлага 41 их наяд 584.7 тэрбум буюу ДНБ ийн 36.1 хувь, төсвийн нийт алдагдал 2.3 их наяд 304.7 тэрбум төгрөг буюу ДНБ ийн 2 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Хуримтлалын сангаас ипотекийн зээлд зориулж мөнгө гаргахгүй, харин хүүгийн татаасанд нь 198 тэрбумыг олгохоор 2027 оны төсөвт суулгажээ гэж ойлголоо, зөв үү?

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Хуримтлалын сангаас ипотекийн зээл гаргах асуудлыг Засгийн газар нэгдсэн шийдэлд хүрч, Монголбанктай эцэслээгүй байна. Монгол Улсын 2027 оны төсөвт 1.8 их наядын ипотекийн зээл гаргаж, 16 мянган айлыг орон сууцанд хамруулахаар бодлого оруулж ирсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай ЭМД-ын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг тав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

ИНФЛЯЦЫГ НАЙМАН ХУВЬД БАРИНА

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Хуулийн төсөлд ДНБ-ий бодит өсөлтийг 2027 онд 5.8 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2027 онд 8.0 хувь байхаар тус тус тооцоолж үүнтэй уялдуулан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2027 онд 39 их наяд 280.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2027 онд 41 их наяд 586.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг 2026 онд -2 их наяд 306.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.0 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээг 2027 онд 7 их наяд 608.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2027 онд 8 их наяд 333.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 7.2 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2027 онд 57 их наяд 650 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50 хувьтай тэнцэхээр тус тус тооцжээ. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг зөвлөлийн дарга Ж. Дэлгэрсайханд танилцуулсан. Уг дүгнэлтэд;

Зарчмын зөрүүтэй саналаас шалтгаалж эдийн засгийн өсөлт буурах нөлөөтэй. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын 2.0 их наяд төгрөгийн бууралт нь нэрлэсэн ДНБ-ийг бууруулах, цаашилбал төсвийн тэнцэл, өрийн үзүүлэлтэд нөлөө үзүүлэх бөгөөд үүнийг нарийвчлан тооцож Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдэд тусгах шаардлагатай. Ингэснээр төсвийн төлөвлөлт хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзлээ.

Хөрөнгийн зардлын бууралтаас шалтгаалж нэгдсэн төсвийн нийт зарлагад эзлэх урсгал зардал нэмэгдэж байна. Нийт зарлага буурах хэдий ч урсгал зарлагын дүн 33,583.2 тэрбум төгрөг хэвээр байгаа тул нийт зарлагад эзлэх урсгал зарлагын хувь 77.1 хувиас 80.8 хувь болж нэмэгдэх бол хөрөнгийн зардал 23.7 хувиас 20.0 хувь болж буурахаар байна. Нийт зарлагын 4/5-өөс илүү нь урсгал зардал, түүний дийлэнх нь цалин, шилжүүлэг зэрэг хуулиар тогтоосон, эргэн бууруулахад хүндрэлтэй зардлаас бүрдэх тул цаашид төсвийн эрсдэл нэмэгдэх, төсвийн бодлогын орон зай улам хумигдах нөлөөтэйг шаардлагатай байна.

Оюутолгой төслөөс орж ирэх ноогдол ашгийн орлогыг бүхэлд нь баялгийн санд шилжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний Баялгийн сангийн хуулийн зохицуулалтад нийцэж байна. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд Оюутолгой төслөөс орж ирэх ногдол ашгаас 1.0 их наяд төгрөгийг хуримтлалын санд, 2.0 их наяд төгрөгийг төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн байсан. Энэ нь эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боломжтой ч баялгийн сангийн үндсэн зарчимд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байсан нь энэхүү ЗЗС-ийн үр дүнд засагдаж Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндэсний баялгийн сангийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2б дэх заалтад нийцэх нөхцөл бүрдэж байна.

Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх тусгай шаардлага хангагдаж байна. Тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2.0 их наяд төгрөгөөр буурах бөгөөд ДНБ-д эзлэх хувь нь 35.8 хувиас 34.1 хувь болж 1.7 нэгж хувиар буурч байгаа нь төсвий төлөвлөлтөд эерэг нөлөөтэй боловч төсвийн орлогын ДНБ-д эзлэх хувь өндөр хэвээр байгаа нь цаашид төсвийн орлого бүрдүүлэлт эрсдэлтэйг анхаарах. Энэ нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг буюу татварын орлоготой холбоотой тул орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох тусгай шаардлагад нөлөөлөхгүй.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий 3 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх тусгай шаардлагыг хангаж байна. Зарчмын зөрүүтэй саналаар тэнцвэржүүлсэн орлого болон нэгдсэн төсвийн нийт зарлагыг тус бүр 2 их наяд төгрөгөөр зэрэг бууруулж буй тул өргөн мэдүүлсэн 2027 оны тэнцвэржүүлсэн тэнцлийн дүн болох −2,306.0 тэрбум төгрөгийн алдагдал хэвээр үлдэнэ. Энэ нь 2027 оны ДНБ-ий 2 хувьтай тэнцэхээр байгаа нь төсвийн тусгай шаардлагад нийцэж байна. Харин хөрөнгийн зардлын бууралтаас шалтгаалж нэрлэсэн ДНБ буурах магадлалтай бөгөөд түүнээс хамаарч тэнцэл 2 хувиас давах нөхцөл үүсэхийг анхаарах шаардлагатай байна.

Нийт зарлагын өсөлт нь өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий дундаж өсөлтөөс ихгүй байх тусгай шаардлага хангагдахгүй хэвээр байна. Зарчмын зөрүүтэй саналын хүрээнд нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 9,608.0 тэрбум төгрөгөөс 7,608.0 тэрбум төгрөг болж буурсан. Ингэснээр 2026 оны төсвийн тодотголтой харьцуулахад анх өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөлд 28.3 хувь байсан зарлагын өсөлт зарчмын зөрүүтэй саналаар үр дүнд 22.4 хувь болж буурахаар байгаа нь зардлын өсөлтийн хувьд эерэг өөрчлөлт бөгөөд дунд хугацааны төсвийн бодлогод сайнаар нөлөөлнө гэдгийг дурдаж байна. Гэвч энэ нь эрдэс баялгийн бус ДНБ-ий 2015–2026 оны дундаж өсөлт болох 13.1 хувиас даруй 9.3 нэгж хувиар давсан хэвээр байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан тусгай шаардлага хангагдахгүй хэвээр байна.

Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна. Зарчмын зөрүүтэй санал нь Засгийн газрын өрийн үлдэгдэлд шууд нөлөөлөхгүй бөгөөд өрийн нийт хэмжээ 57,650.0 тэрбум төгрөг хэвээр хадгалагдана. Өр/ дотоодны нийт бүтээгдэхүүний харьцаа ДНБ-ий 50.0 хувьтай тэнцэж байгаа тул хуулийн дээд хязгаар болох 60.0 хувьд хүрэхгүй байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан Төсвийн тусгай шаардлагыг хангах нөхцөл нь хэлэлцүүлгийн шатанд байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэх 7.9 дэх заалт болж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан тусгай шаардлага хангагдаагүй байгаа бөгөөд энэ тусгай шаардлагыг хангахгүй нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг буцаах үндэслэл болох бөгөөд харин хуулийн шаардлагыг хангах нөхцөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах дараах нэмэлт, өөрчлөлт болж байгааг онцлон тэмдэглэж байгааг анхаарахыг хүсье. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаагүй тохиолдолд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл батлагдахгүй байх, буцах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэйг Зөвлөлийн зүгээс анхааруулж байна хэмээн дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

10 : 54
2026-11-6

УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны даргаас Т.Жамбаажамцыг чөлөөлөхийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт албанаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэн, санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжилгүй уналаа.

Санал хураалтад нийтдээ 55 гишүүн оролцсоноос 40 гишүүн Т.Жамбаажамцыг үүрэгт албанаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол 15 гишүүн дэмжсэнгүй.

Санал унасанд УИХ-ын дарга С.Бямбацогт “Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 39 гишүүн ирээгүй, үүнээс болж санал уналаа” гэж бухимдав. Нэг ёсны дэмжээгүй 15+39 нэмэгдсэнээр санал унасан юм.

Санал хураалт олонхийн дэмжлэг хүлээгээгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны даргаас Т.Жамбаажамцыг үүрэгт албанаас нь чөлөөлөх асуудал шийдэгдсэнгүй. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийн, эцсийн хэлэлцүүлгийн бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үүний дараа УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэн, мөн холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 26
2026-11-6

СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай саналыг хэлэлцэж байна. Т.Жамбаажамц нь арваннэгдүгээр сарын 2-нд үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан аж. Энэ дагуу хүсэлтийг нь хэлэлцэж буй юм байна. 

Т.Жамбаацамц даргын хувьд 1.9 жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдож байсан. Үндсэндээ бүрэн эрхийн хугацаа нь дуусах болоогүй байсан. Гэвч хоёр дэд даргынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад бүтэн нэг жил өнгөрсөн атал тэдний асуудлыг хөндөөгүй атал бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй Т.Жамбаажамцыг чөлөөлөх санал оруулж ирсэн нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах гэсэн асуудлаас болж, бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас урьтаж нутгийн пактор, улс төрийн нөлөө оров уу гэх асуудлыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хөндлөө. Тодруулбал, "Говь" компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хөндсөн нь эргээд албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болсон байж болзошгүй аж. 

 

10 : 21
2026-11-6

УИХ: Цэцийн даргын цалинг 7.2 сая төгрөг болгон нэмэгдүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цалингийн хэмжээг тогтоох, итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураахад 90 гишүүнээс 68 нь дэмжсэнээр энэхүү тогтоол батлагдлаа. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн цалин нэмэгдэж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн даргын цалин 7.2 сая, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн 6,995,520 төгрөг болж нэмэгдлээ. Үүн дээр хоолны мөнгө өдрийн 15 мянга, унаа өдрийн 3000 төгрөгөөр тооцож нэмэгдэл авдаг. Мөн докторын зэрэг хамгаалсан бол 10 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл бодогддог.

Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэцийн дарга 5,727,426, Цэцийн гишүүн 5,777,677 төгрөгийн цалин тус, тус авч байв.

Төрийн албан хаагч нарын цалин энэ сарын 1-нээс нэмэгдсэн тул УИХ-ын харьяа байгууллага болох Үндсэн хуулийн Цэцийнхний цалинг ийн нэмлээ.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Тогтоол батлагдсанаар Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулж, уг сангийн хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж УИХ-д танилцуулах чиглэлийг Засгийн газарт өглөө.

Мөн энэхүү тогтоол батлагдсанаар Чингис хааны хөргийг архи, тамхинд ашиглахыг хориглолоо. 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр архи, тамхины шошгонд Чингис хааны хөргийг ашиглаж байгааг хориглох зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаад байсныг гишүүд дэмжсэнээр ийнхүү тогтоолын хүрээнд баталгаажиж, хэрэгжих болж байна. 

10 : 04
2026-11-6

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.11.06/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ХУВИЙН КОМПАНИ БОЛ ЯАХАВ ГЭХСЭН. ТӨРИЙН АЛБЫГ ИНГЭЖ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БОЛОХГҮЙ 2026-11-06 59.153.115.17

Жамбалжамц чинь бүр дороосоо мэргэжилтнээс эхлээд шат ахиад саяхан дарга болсон юм байна. БЯМБАЦОГТ САЙДЫН СУУДАЛ Сэлгэх БОЛГОНДОО ХЭСЭГ ХҮН ДАГУУЛААД ШИНЭ ГАЗРАА ОЧООД БАЙГАА ХАРАГДАХ ЮМ ОДХҮҮ ГЭНЭ ҮҮ ТИЙМ ХҮНИЙГ ДАГУУЛААД ЯВДАГ, ТҮҮНИЙГЭЭ ОРОНД НЬ ТОМИЛОХ ГЭЖ БАЙГАА ТАЛААР ӨЧИГДӨР ТВ-ЭР ГАРЛАА. ҮНЭН БОЛ ТУН ТУСГҮЙ.ТЭГЭХДЭЭ ГАНЦ БЯМБАЦОГТЫГ БУРУУТГАХ БИШ, БУСАД САЙД НАРТ Ч ЭНЭ ҮЗЭГДЭЛ НИЙТЛЭГ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ШАЛГУУР НЬ МЭДЛЭГ ЧАДВАР БИШ, ӨӨРТ ҮНЭНЧ БАЙХ ЯВДАЛ БАЙГАА ДАА ЯНЗ НЬ.

Avatar

Нэргүй 2026-11-06 59.153.112.249

Бямбацогт гэж ичмээр албан тушаал шуналын туйл

Avatar

Монгол... 2026-11-06 202.126.91.138

Нийслэл зэрэг Төрийн албанд Төрийн албаны дундаж цалин 6 сая ГЭТЭЛ Хувийн Хэвшилд 3 сая хүрэхтэй үгүйтэй…….

Avatar

Тавилан 2026-11-06 202.126.91.138

ӨвөрМонголд Дундаж амьдралтай Иргэд нь 5 өрөө тохилог байранд аж төрж бна дээр нь Нийгмийн асуудлууд 100% шийдэгдсэн стрессгүй сайхан. ХАРИН АР МОНГОЛД АЖ АМЬДРАЛ АРАЙ Л БИШ ЭЭЭ……Аль1630-аад бид нэг мөр ӨвөрМонгол болчихсон бол бид өдийд ингэж зовохгүй байлааа…..

Avatar

Нэргүй 2026-11-06 103.57.93.119

Чи одоохон үхээрэй, мэдүү, чи !!!

Avatar

Зочин 2026-11-06 202.179.18.112

Муусайн малнууд өөрсдийнхөө цалинг нэмэх болохоороо гараа өхгаж нэмээд 7 сая болгочихдог, ТЗ-д ажиллаж байгаа хэд нь 1283000 төг байж байдаг , үхэж далд орвол таарна.

Avatar

Зочин 2026-11-06 103.57.94.82

УЛС ТӨРИЙН ТЭТГЭВЭРИЙН ЦЭЦИЙН АВИЛГАЧИН ХИЙХ АЖИЛГҮЙ СУУДЛЫН БӨГЛӨӨС БОЛСОН СЭВСТЭЙ ГҮЗЭЭНҮҮД ЯАХААРАА 7 САЯ, НЭМЭГДЭЛ 90 ХУВЬ ДАХИАД 7 САЯ НИЙТ 14 САЯ АВДАГИЙН БЭЭЭ…. ӨДӨРЖИН ШӨНӨЖИН ӨВЧТӨН БОЛОН ХҮҮХДҮҮДТЭЙ ЗУУРАЛДСАН БАГШ, ЭМЧ НАР АВАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ… ТАТВАРЫН МӨНГӨӨР МАНАНГИЙН АВИЛГАЧИД ТУЙЛЖ БАЙНА АА…

Avatar

Зочин 2026-11-06 103.57.94.82

УЛС ТӨРИЙН ТЭТГЭВЭРИЙН ЦЭЦИЙН АВИЛГАЧИД ХИЙХ АЖИЛГҮЙ СУУДЛЫН БӨГЛӨӨС БОЛСОН СЭВСТЭЙ ГҮЗЭЭНҮҮД ЯАХААРАА 7 САЯ НЭМЭГДЭЛ 90 ХУВЬ ДАХИАД 7 САЯ НИЙТ САЯ АВДАГИЙН БЭЭЭ…. ӨДӨРЖИН ШӨНӨЖИН ӨВЧТӨН БОЛОН ХҮҮХДҮҮДТЭЙ ЗУУРАЛДСАН БАГШ, ЭМЧ НАР АВАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ… ТАТВАРЫН МӨНГӨӨР МАНАНГИЙН АВИЛГАЧИД ТУЙЛЖ БАЙНА АА…

Avatar

Нэргүй 2026-11-06 202.126.89.54

СОЦИАЛИЗМДАА ЭРГЭН ОРСОН НЬ ДЭЭР ЮМ БАЙНАА. ИНГЭЖ ХУУЛИА ЗАВХРУУЛАГХ ГЭЖ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2026-11-06 202.126.89.54

ИНГЭЖ БАЛАЙРСНААС СОЦИАЛИЗМДАА ЭРГЭЖ ОРСОН ДЭЭР.

Avatar

Зочин 2026-11-06 59.153.113.21

Хуримтлалын сангаа арвижуулахыг бодооч ээ. Юм л бол зарна, зарцуулна л гээд байх юм.

Avatar

Нэргүй 2026-11-06 103.212.162.96

ипо зээл мээл авахгүшүү газар хөдлөөл нурчих муу барьсан юмыг авч яах юм. авахгүнүүд нь яах юм. эрүүл мэндийн даатгал насаараа төлсөн нэг ч улсын эмнэлэгт үзүүлж байгаагүй эрүүл мэндэд хөрөнгө оруулалт чинь огт хэрэггүй шүү ямар олигтой эмнэлэгүүдтэй биш халтуур сэтгэлгүй эмч нар тоног төхөөрмж ч гүй сууж байдаг битүү очер хүнд суртал хонийн харьцаанаас цаашгүй. үхсэн баасны боловсрол аль хэдийн сургуулиа төгссөн хүмүүст. аль нь ч хэнд хэрэггүй сонголтууд байна шд.

Avatar

И 2026-11-06 103.229.121.176

Хөнгөлдөг, урамшуулдаг, татаас зэргээ болиочээ ! Төрийнхөн эндээс л авилгал, хахуулиа авдаг. Үндсэн хуулийн тэгш эрх ч хаа яваам ?

Avatar

Нэргүй 2026-11-06 103.212.119.148

Нийт ард түмний өмчийг тодорхой нэг хэсэгт зарцуулахгүй шүү. Боломжийг өөртөө хөдөлмөрөөрөө түрүүлж бүрдүүлсэн нь хохироод үлддэг нэг халамжийн нийгмээ болиулалдаа

Avatar

өаөа 2026-11-06 192.82.64.140

Юм хийх царай бишээ. кк

Avatar

ялазрсан төр 2026-11-06 103.212.117.169

гутамшигууд

Avatar

Нэргүй 2026-11-06 103.57.93.119

Хуралд оролцоогүй гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцдо г тэнэг журмаа өөрчлөөч !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж