Монголчууд эртнээс нааш эсгий туургатай гэрт, ил галын дэргэд аж төрж ирсэн. Сум суурин бараадаж байшинд сууж, пийшин галлаж хэвшээд ч чамгүй удаж байна. Нэг үгээр бол монгол гэрт амьдрах, галлагаа аль нь ч бидэнд шинэ тутам соёл биш. Атал өдгөө төр засаг иргэддээ "галаа асааж чаддаггүй", "Стандарт бус зуухны хэрэглээ" гэх дүн тавих нь жигтэй. Муу дүн авагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь харамсам. Учир нь, эл зүйрлэлийн цаана эрүүл мэнд, эрдэнэт хүний амь нас яригдаж буй.
Гэр бүлээрээ угаартсан тухай мэдээлэл, өрхөө бүтээж унтаад сэрээгүй гэх зуурдын нас баралтын эмгэнэл чих дэлссээр удлаа. Тэрхэн үедээ гашуудаж, урин цаг золгохтой залган умартсаар энэ хүрэв. Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд нийслэлийн удирдлагууд урьдын ёсоор өвлийн бэлтгэлээ базааж, бэлэн байдлаа хангаж буйгаа мэдээлж эхэллээ. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд дарга нарын төлөвлөгөө цааснаас цаашилсан эсэхийг нягталъя.
Төр засаг, нийслэлийн удирдлагаас эл асуудлыг шийдэхээр бишгүй их мөнгө зарцуулсан ч байгаа олсон нь цөөн гэлтэй. Ихэнх шийдэл нь алсын хараатай бодлого бус цаг үеийн шинжтэй зохицуулалт байсныг өнөөгийн дүр зураг тодотгож буй. Тухайлбал, 2011 оноос эхлэн утаагүй зуух тараасан, зуухаа шинэчилсэн, сайжруулсан шахмал түлш нийлүүлсэн, яндан хөөлсөн гэх мэт өндөр хөгжилтэй орны иргэд сонсвоос хөгтэй зүйл бишгүй.
Адаг сүүлд нь айл өрх бүрт угаар мэдрэгч байршуулах "ухаалаг" шийдэл олсон байдаг. Өнгөрсөн жилүүдэд утааг буруулах нэрийдлээр урсгасан цаг мөнгөнөөс энэ удаад утаа мэдрэгчийг онцоллоо.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 9-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаж байв. Улмаар дараа оных нь нэгдүгээр сараас төхөөрөмжийн тараалт, суурилуулалт эхэлсэн.
Тухайн үед гэр хорооллын айл өрхийн тоо 220 мянга байжээ. 170 орчим мянган айл өрхөд угаар мэдрэгч суурилуулахаар 3.5 тэрбум төгрөг зарцуулсан аж. Дараа нь 2022 онд 2.2 орчим тэрбум төгрөгөөр Налайхын 7,626, зургаан аймгийн 6,600 гаруй айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараасан. Гэвч чамгүй хөрөнгө хаяж олж ирсэн эдгээр төхөөрөмж тав хүрэхгүй жилийн дараа актлагдах болсон.
Учир нь, нийслэлийн удирдлага айл өрхийг ухаалаг угаар мэдрэгчээр хангаж, алсын зайнаас хянах нь зүйтэй гэж үзсэн хэрэг. Хотын орлогч А.Амартүвшин 2025 онд “51 мянган ухаалаг угаар мэдрэгч төхөөрөмж авч, нэгдсэн системд холбоно. Төхөөрөмжийн нэг бүрийн үнэ 150 мянган төгрөг” хэмээн мэдээлж байв. Энэ 2026-2027 оны галлагааны улиралд угтсан ажил бөгөөд барагцаагаар тооцоолоход татвар төлөгчдийн мөнгөнөөс 7.6 тэрбум төгрөгийг үнэгүй тараалт руу татагдана гэсэн үг.




Эл шийдвэрийн мөрөөр зарласан тендер нээлттэй мэдээллийн санд буй. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны долоодугаар сард 9.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий Алсын зайн дамжуулагчтай угаарын болон хийн түлш мэдрэгчийн тендер зарласан. Уг тендерт "Интеллгент технологи" ХХК шалгарсан аж.
Тус компани бол Intum угаарын хий мэдрэгчийг нийлүүлэгч юм. Тус төхөөрөмжөд нийслэлийн хэрэгжүүлж буй алсын зайн ухаалаг хяналт тулгуурладаг. Улмаар удаа дараагийн тендерт шалгарч байгаа нь "агаарын бохирдлоор хөлжигчдийн нэг боллоо" гэх хардалтыг олон нийтийн дунд төрүүлээд буй.
Мөн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хэмээх 2025 онд байгуулагдсан Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бий. Дээр дурдсан төсвийн мөнгөөр тараасан утаа мэдрэгч төхөөрөмжүүдийг 24 цагаар хянадаг, хяналтын 500 гэрээт ажилтантай байгууллага. Зуух яндан, утаа мэдрэгчийн засвар үйлчилгээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг аж. Цаана нь цалин хөлс, урсгал зардал гээд төсвийн мөнгө урсаж буй. Даанч утааг бууруулахаар байгуулсан улсын урт урт нэртэй байгууллага үүгээр тогтохгүй.
"Цацсан" мөнгө, тараасан төхөөрөмжийн тоо, зарцуулсан хугацаагаар баримжаалбал харвал өдгөө Улаанбаатар хот утааны асуудлаас ангижирсан баймаар. Гэтэл бид өдөр бүр бохир агаараар амьсгалдаг, иргэд гэртээ угаартаж нас бардаг гашуун өдрүүд үргэлжилсээр.
Угаарын хийн хордлогын улмаас нас барсан хүний тоог жилд 100, 100-раа яригдаж байна. Гэхдээ энэ бол нийтэд ил болсон, төрийн бус болон олон нийтийн байгууллага хөндлөнгөөс судалсан тоо. Түүнээс биш төр энэ мэдээллийг хаацайлсаар ирсэн гэхэд хилдсэхгүй. Олон нийтийн анхааралд өртсөн, цахим орчинд эрчээ авсан эмгэнэлт хэргийн дараа л хаа нэг ам нээж, хэд гурван тоо хэлдэг. Цөөн баримт эш татвал,
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Төрийн ордонд болсон утааны хэмээх тодотголтой “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сонсголын үеэр шинжээч 2009-2025 он хүртэл 163 хүн угаартаж нас барсан хэмээх дүгнэлт танилцуулсан.
Харин анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг дээрх тоо ташаа гэдгийг онцолж "Шүүх шинжилгээний статистикт анализ хийхэд 2017-2025 оны нэгдүгээр сар хүртэл Монголд угаарын хийн хордлогоор 794 хүн нас баржээ" гэх асуудлаар нийгэмд шүгэл үлээж байв.
Мөн 2025 оны аравдугаар сард ХЭҮК-оос он гарснаас хойш 110 хүн угаарын хийн хордлогын улмаас нас барсан тухай баримтыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн талаар мэдээлсэн.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр:
- 2017-2024 онд улсын хэмжээнд 11,134 хүн угаартсан;
- 2023 онд 28,980 иргэн угаарын хийд хордсон. Нас барсан хүний тоо 51;
- 2024 онд 2662 хүн угаартаж, 47 иргэн нас баржээ.
Харьцангуй дулааны улиралд ч иргэд угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэл буурдаггүй. Тухайлбал, 2026 оны дөрөвдүгээр сарын сүүлийн хагас угаарын хийн хордлогод 124 иргэн өртөж,эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан НЭМҮТ-ийн тайлан байна.
Дээрх мэдээллээс төсвийн мөнгөөр утаа мэдрэгч худалдан авч, айл өрхүүдэд тараах ажил тасралтгүй "сайжирч", зарцуулсан дүн нь тэрбум тэрбумаар нэмэгдсэн ч иргэдийн эрүүл аюулгүй, орчинд аж төрөх эрх зөрчигдсөөр байгаа нь харагдаж аж. Орчин цагт улсынхаа нийслэлд амьдарч буй иргэдийн амь насанд угаарын хий "заналхийлж" байна гэдэг хүлээн зөвшөөрөхөд бэрх мэт. Гэвч угаартаж нас барсан хүний тоо бидэнд төрийн бодлого шийдвэр, түүний үр дүнгийн тухай бодит үнэнийг өгүүлж байна. Ерөөс айл өрхөд утаа мэдрэгч тараана гэдэг урьдчилан сэргийлэх гэхээс илүү эрсдэлд орсон хойно нь түргэн шуурхай туслах шийдэл гэлтэй.
3,605.46





















































Нэргүй 2026-11-06 178.174.229.45
hortoi tulsh ee SHAHAAD BHAAR N UGAARTAJ UHEH N TODORHOI . ZORUID AAR IRGEDEE HORDUULJ ***h GEED IIM TULSH ZORUID UGCH BGAA . BID CHI NUURSEE TULEED LAV 80 JIL BOLOOD UGAARTAJ UHEEGUI BSAN SHUU
Нэргүй 2026-11-06 64.119.20.14
дэлхий нийтэд инэж шийдсэн гээд туршлага судлаад, санаачилга гаргаж ирээч энэ сэтгүүлч нар. чиний бичсэн байгааг бүгд мэднэ. шинэ юм алга. залуу сэтгүүлч нар хандлагаа өөхчлөө.
Нэргүй 2026-11-06 64.119.20.14
угаасаа сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаар шийдэхгүй бол. нүүрсийг хичнээн сайжруулсан ч нүүр с шүү дээ. утаа л гарна. олон жилийн өмнөөс сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө орууосан бол өдийд шүийдсэн бга. боловсролгүй удирдагчид шинжлэх ухаан, технологи, үр ашиг гэж мэдэхгүй бна.
Нэргүй 2026-11-06 188.162.249.132
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан дарга багшаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна.
Ир 2026-11-06 103.57.94.82
Амь нас хамаагүйэ, гол нь мөнгө цохих, угаах
Нэргүй 2026-11-06 103.212.119.148
Наад угаар мэдрэгч гэж нэг хулгайчын тендерийн шахааг болиул. Хятадад хог хийлгэж ирж иргэдэд шахна. Уулан анх энэ талаар ярьж эхлэхэд Монгол залуу хийгээд туршаад 1ш-ийн маш хямд үнэгүй шахуу өгий гэхэд нохой ч тоогоогүй дээ. Тэгэхээр юм болгоноос цус гаргаад сурсан манай төрийн албан хаагч дарга нарын ажилд мөнгө оролцдоггүй болгож зайлуулж л байж Монгол хөгжинө
Нэргүй 2026-11-06 66.181.183.162
Өөрсдөө амиа хорлох гэж л мэдрэгчийг салгадаг юмуу гэж санадаг шдээ
Нэргүй 2026-11-06 202.9.40.47
наад манж хяттууд чин манж хятд бодлгорр бүх юмыг чин ха буву санж хятд үгээрээ хааж боож амьдр аргаггүй болгн тэрийгээ маэж хятдууудраа хийлгн манжхятдуураа хүнөөрийнгүйгээр манж хятдблдогоххтылгж маннжхятдбодлго атгагболлгоох увуулж хийж ирсн.
Нэргүй 2026-11-06 202.70.44.46
Сэтгүүлчид аливаа зүйлийг бичихдээ олон өнцөгөөс нь харж бичих хэрэгтэй. Энд тэр ухаалаг сүлжээ бий болсноор яг хэдэн хүний амийг бодитоор аварсан вэ гэдгийг гаргаад ирвэл жинхэнэ утгаараа мэдээ болох юм шүү дээ. Мэдээ, мэдээлэл хоёрын хооронд өчнөөн зай бий
Оюунаа 2026-11-06 202.126.91.135
Би Угаарын хийн хяналтын төвд оператор хийдэг.Хэрэв энэ угаар мэдрэгчийн сүлжээ байхгүй байсан бол олон хүн үхэх байсан.Бид нэг шөнөдөө л гэхэд 200 300 анрааруулж дуудлага хийдэг.Харамсалтай нь зарим айлууд унтраачдаг.Ер нь угаартаж үхээд байгаа айлууд унтраасан эсвэл мэдрэгчгүй айлууд байдаг юмаа.Одоо ид угаартах үе эхэлсэн ачааллаа бараг дийлэхгүй ажиллаж байдаг даа.
Нэргүй 2026-11-06 178.174.229.45
CHI YU CH OILGOSONGUI TULSH CHIN UGAARTAI UCHRAAS L HUMUUS UHEED BNA SHTEEE . NUURSEE TULEED HEZEE UGAARTAJ UHEJ BSAN YUM