Нийслэлийн МАН-ын хурал арваннэгдүгээр сарын 7-нд буюу маргааш 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Нийслэлийн намын хорооны даргаар Х.Нямбаатар ажиллаж буй бөгөөд тэрбээр энэ удаагийн хуралд цахимаар оролцож, дараагийн даргадаа тамгаа шилжүүлж өгнө гэдгээ мэдэгдээд буй. Х.Нямбаатар 2024 оны тавдугаар сарын 18-нд Д.Сумъяабазараас намын тамгаа гардаж, хоёр жилийн хугацаанд ажилласан байна.
Нийслэлийн МАН-ын үе үеийн /2010 оноос хойш/дарга нар:
- 2010-2012 он: Хотын дарга бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр
- 2012-2017 он: НИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга
- 2017-2018 он: Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболд
- 2018-2024 он: Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар /2022 онд улиран сонгогдсон/
- 2024-2026 он: Хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар
- 2026 он: ?
НИЙСЛЭЛИЙН МАН ДӨРВӨН ДЭД ДАРГАА Ч СОЛИНО
Одоогийн нийслэлийн МАН-ын Бага хурал 489 гишүүнтэй. Мөн нийслэлийн МАН-ын хороо дөрвөн дэд даргатай бөгөөд Нийслэлийн намын тэргүүлэгчдээр Ерөнхий сайд Н.Учрал, дүүргийн намын хорооны дарга нар, Хотын дарга, НИТХ-ын дарга, зарим УИХ-ын гишүүд зэрэг 25 тэргүүлэгчтэй. Энэ удаагийн Бага хурлаар намын хорооны даргаа солихоос гадна тэргүүлэгчид, хяналтын хорооны бүрэлдэхүүн, дэд дарга нараа ч солино гэсэн мэдээлэл байна. Учир нь одоогийн бүрэлдэхүүний олонх нь Х.Нямбаатарын баг байгаа учраас ийнхүү бүтцээ шинэчлэх аж.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Зочин 2026-11-06 64.119.17.138
Бүтэхгүй залуусаар МАН дүүрэн юм даа. Нохойн гөлөг гэж.
болдд 2026-11-06 66.181.178.181
энэ хөдөөнийх нь тэр хөдөө орон нутагтаа л дарга цэргээ хийлдээ. Бид хотынхон хаана ямар орон нутагт очоод дарга болсон түүх бн
аа 2026-11-06 66.181.178.181
Ядаж хөдөөний хөөсөн мантуу биш хотодоо төрж өссөөн хүнийн тавиасай. Хаа хамаагүй Хэнтий Баянхонгор Увс биш байгаасай. Удахгүй бүр Баян Өлгийгээс хүн ирж энэ хотыг чинь самрах нь үлдлээ
Нэргүй 2026-11-06 193.189.100.203
Мартаж болохгүй давтах учиргүй түүх" #15 Харгис хядлага орон даяар өргөжлөө. Оросуудын заавраар Дэмид жанжины эхнэр Навчаа, бас Богдын хатан явсан Гэнэнпилийг жирэмсэн байхад нь буудаж алав. Зохиолч С. Буяннэмэхийг бүтэж үхсэн гэдэг ч боомилж алсан. Богд хаант улсын Тагнуулын Газрын дарга асан Н. Хаянхярвааг тамлаж, засаж, нүдийг бүлтэлж алжээ.
Нэргүй 2026-11-06 202.126.90.10
Урт насгүй мулгуу "Хүргэн хүү"
Нэргүй 2026-11-06 103.168.34.112
Үгүй шдээ. 489 хүн шийдэхгүй. Экс хадам нь ганцаараа шийднэ
б 2026-11-06 27.131.43.107
Энэ Пүрэвдагва гэж утсан хүүхэлдэй здааг хөөж явуулбал таарна. Метро барина, түгжрэлийг бууруулна гэсэн болохоор Нийслэлд МАН-ыг сонгосон болохоос ингээд өмнөхөө үгүйсгээд эргүүтээд бай гэж сонгоогүй ш дээ
Нэртэй 2026-11-06 202.21.116.2
Метро хэзээ ч баригдахгүй, том хулгай болно. Харин хот доторхи төмөр замыг ашиглаж цахилгаан галт тэрэг Налайхаас Эмээлт хүртэл явуулвал зөв байх.