niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:32 UTC Эх: https://news.mn/r/2897571/ e3189ac570ce4ab8… ← niitlelch.mn руу буцах

Ирцээрээ эгүүлэн татагдах болзлыг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар хангав

Ирцээрээ эгүүлэн татагдах болзлыг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар хангав

Ирцээрээ эгүүлэн татагдах болзлыг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар хангав

Хэрвээ парламент Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан байсан бол эгүүлэн татагдах болзлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар хангажээ. Учир нь, тэдний УИХ, Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирц 20 гаруй хувьтай байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр УИХ-ын гишүүн Х.Баттулга 50 удаа ажлаа тасалсан бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 36 удаа тасалжээ.

Ингээд УИХ-ын гишүүдийн хэн нь хамгийн олон удаа ажлаа тасалсан, хэн нь хамгийн олон цаг ажлаасаа хоцорсон, хэн нь хамгийн их гадаад томилолтоор хилийн дээс алхсаныг УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээллээр хүргэе.

Х.БАТТУЛГА, Б.БАТЦЭЦЭГ НАР ХАМГИЙН ОЛОН УДААГИЙН ГАДААД ТОМИЛОЛТ АВАВ 

УИХ, Байнгын хорооны хуралдаанд бараа нь харагддаггүй шахам байдаг хоёр гишүүн бол Х.Баттулга, Б.Батцэцэг нар. Тэгвэл Х.Баттулга 37 удаагийн гадаад томилолт авсан бол Б.Батцэцэг гишүүн 30 удаагийн гадаад томилолт авчээ. Б.Батцэцэг гишүүий хувьд Гадаад харилцааны сайдын алба давхар хашдаг тул ажил үүргийнх нь онцлогоос хамаарч гадаадад ажиллах шаардлага тулгардаг.

Харин сул гишүүн Х.Баттулгын хувьд Засгийн газрын сайдаас ч давсан олон удаагийн гадаад томилолт өвөртлөн хилийн дээс алхсаныг энэхүү ирцийн мэдээ харуулав.

УИХ-ын гишүүн П.Батчимэг “Шадар сайд Т.Доржхандад гишгээгүй газар, үзээгүй улс гэж үлдэх юм уу. Ажлаа хийх хүн үү” гэж шүүмжилсэн нь гадаад томилолттой нь холбоотой. Сайд Т.Доржхандын хувьд 29 удаа гадаад явсан бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 26 удаа гадаад орныг зорьжээ. Ингээд гадаад томилолт хамгийн их авч хилийн дээс алхсан гишүүдийг танилцуулж байна.

Гадаад томилолт:

Х.Баттулга 37, Б.Батцэцэг 30, А.Ундраа 29, Т.Доржханд 29,  Г.Дамдинням 26, Д.Цогтбаатар 26, Б.Дэлгэрсайхан 24, С.Цэнгүүн 21, Ч.Номин 21, Ц.Мөнхбат 21, П.Батчимэг 19, О.Саранчулуун 18, Б.Уянга 17, Б.Батбаатар 17, Д.Бум-Очир 17, С.Одонтуяа 17, А.Ганбаатар 17, Ч.Ундрам 16, Б.Бат-Эрдэнэ 16, О.Номинчимэг 15, Л.Оюун-Эрдэнэ 15, О.Алтангэрэл 15, Ц.Сандаг-Очир 14, С.Бямбацогт 14, Г.Лувсанжамц 14, С.Ганбаатар 14, Х.Булгантуяа 14, Д.Ганмаа 14, Ж.Баясгалан 14, Б.Пүрэвдорж 14, Б.Бейсен 14, Д.Энхтуяа 14, Г.Хосбаяр 14, Б.Жавхлан 13, Д.Рэгдэл 12 удаа авчээ.

Гадаад томилолт аваагүй дөрвөн гишүүн байгаа нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Н.Алтаншагай, Г.Тэмүүлэн нар аж. Бусад 122 гишүүн доод тал нь нэг, дээд тал нь 37 удаагийн гадаад томилолт өвөртөлжээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ 62 УДААГИЙН ЧӨЛӨӨ АВЧЭЭ 

Таслалтаараа удаалсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд 62 удаагийн чөлөө авснаар бусдыгаа “тэргүүллээ”.  Мөн УИХ-ын даргаас бууснаас хойш ажилдаа ирэхгүй болсон гишүүн бол Д.Амарбаясгалан. Тэрбээр 29 удаагийн чөлөө авчээ. Түүний араас хуулийн байгууллагынхны талаар ноцтой мэдэгдэл хийгээд сайдын суудлаасаа буудаг УИХ-ын гишүүн С.Амарсайхан 25 удаа чөлөө авснаар жагслаа.

Чөлөө авсан:

Л.Оюун-Эрдэнэ 62, М.Нарантуяа-Нара 42, Д.Амарбаясгалан 29, С.Амарсайхан 25, Х.Баттулга 22, Ж.Баясгалан 20, П.Батчимэг 12, Х.Булгантуяа 16, Н.Номтойбаяр 17, Д.Энхтүвшин 17, Н.Учрал 14, Т.Мөнхсайхан 14 удаа чөлөө авчээ.

ХАМГИЙН ИХ ХОЦОРСОН ГИШҮҮН Д.ГАНБАТ

Ерөнхийлөгчид горилогч Д.Ганбат гишүүн ажилдаа хамгийн их хоцорсон болохыг УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээнээс харж болно. Тэрбээр 15 орчим цаг хоцорчээ.  Түүний араас ХҮН намын Д.Жаргалсайхан, УИХ дахь Ардчилсан намын гишүүн Б.Жаргалан, Шадар сайд Т.Доржханд, Ерөнхий сайд Н.Учрал нар удаалж байна.

Хоцорсон:

Д.Ганбат 90, Д.Жаргалсайхан 86, Б.Жаргалан 85, Т.Доржханд 84, Д.Цогтбаатар 82, Н.Учрал 79,  С.Амарсайхан 76, Б.Пунсалмаа 76, Б.Жавхлан 75, Ж.Энхбаяр 74, Р.Эрдэнэбүрэн 73, Г.Уянгахишиг 67, Б.Чойжилсүрэн 63, З.Мэндсайхан 68, Б.Батцэцэг 61, Ц.Даваасүрэн 61, Ц.Мөнхтуяа 58, А.Ундраа 57, Ч.Ундрам 57, Э.Болормаа 57, Л.Гантөмөр 56, Г.Тэмүүлэн 55, Х.Булгантуяа 55, Л.Гантөмөр 55, Ц.Туваан 54, Б.Дэлгэрсайхан 53, Ж.Алдаржавхлан 53, О.Саранчулуун 52, Ж.Золжаргал 52,  М.Бадамсүрэн 52, П.Мөнхтулга 51, Н.Номтойбаяр 50, С.Ганбаатар 50, Х.Баттулга 50 , Ц.Баатархүү 50, С.Одонтуяа 50, Ж.Чинбүрэн 49, Г.Ганбаатар 48, Б.Түвшин 47, Б.Батбаатар 45, Д.Батбаяр 45, Н.Алтаншагай 43, Ж.Галбадрах 41, Э.Батшугар 41, Б.Энхбаяр 41, Ц.Сандаг-Очир 29, П.Ганзориг 25, Ж.Баярмаа 40, Б.Заяабал 38,  Ж.Бат-Эрдэнэ 38, Т.Аубакир 38, Ч.Анар 37, Ж.Батсуурь 37, Т.Мөнхсайхан 36, Ш.Бямбасүрэн 36 минут орчмоор хоцорчээ.

Тасалсан:

УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанаа УИХ-ын гишүүн Х.Баттулга 50, Н.Алтанхуяг 24, Ж.Энхбаяр 20, Б.Жавхлан 22, Л.Гантөмөр 20, Ц.Туваан 23, Д.Амарбаясгалан 21, Р.Эрдэнэбүрэн 28, Л.Гантөмөр 20, Л.Оюун-Эрдэнэ 36, Ж.Батсуурь 19, С.Ганбаатар 18 тасалжээ.

Эмнэлгийн чөлөө:

УИХ-ын гишүүн Х.Болормаа 45, Ж.Ганбаатар 45, Л.Гантөмөр 44, С.Лүндэг 39 удаагийн эмнэлгийн чөлөө авснаар тус, тус бүртгэгджээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Батлут 26, Д.Батбаяр 23, М.Сарнай 22, Н.Алтанхуяг 20, Ж.Чинбүрэн 18, Х.Баттулга 17, Б.Чойжилсүрэн 16, З.Мэндсайхан 15, Д.Ганбат 14, Б.Түвшин 15 удаагийн чөлөө авчээ.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа тэд улс орон, ард түмнийхээ төлөө морь, нохой мэт зүтгэх амлалт өгч байсан ч бодит байдал дээр тэс өөр болж таарч буй.

Сануулахад, УИХ-ын Тамгын газрын энэхүү ирцийн мэдээг бүрэн эрхээ хэрэгжүүлж буй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэгтгэн гаргаснаар хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд  дарж үзнэ үү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-06 188.162.249.132

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсыг хогжилтэй бар орон болгоно гэж байгуулагдсанаасаа хойш нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-11-06 178.174.229.45

JENKO GJ UNEHEERIIN BUZAR HULGAICH BNA AA. ZA DANH CH YAHAV DEE UULAAS USAN TENEGDUU PISDAAA

Avatar

Нэргүй 2026-11-06 64.119.27.149

Хоцорсон гишүүдийн жагсаалтын 2т байгаа Жаргалсайхан ХҮН нам бус АН'ы гишүүн

Avatar

Нэргүй 2026-11-06 202.9.47.112

Боловсролгүй, ёс зүйгүй, харанхуй ОРК-ууд шүү дээ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас "ажлаа хийх ёстой" гэдэг хариуцлагын хэлтэрхий ч байхгүй.

Avatar

Зочин 2026-11-06 66.181.187.239

Монгол улс хоёр хөдөлмөрийн хуультай орон болчихжээ.Гишүүд ямар үлийгээ хийж гадаадруу доншуучилдаг юм. Монголын ард түмэнд ямар хэрэгтэй зүйл хийвээ?

Avatar

Нэргүй 2026-11-06 66.181.180.160

Эдгээрийг сонгож гаргасан Сонгогчид нь хараарай

Avatar

хх 2026-11-06 66.181.178.181

Баттулга Оюунэрдэнэ Хоёуулаа ямар ч боловсрол байхгүй улс ардаа ширхэгч бодсон зүйлгүй зөвхөө өөрийгөө ямар ч үнээр хамаагүй баяжуулахын төлөө байдаг хүмүүс. Бусад хүмүүс энгийн ард өөрт нь итгэсэн хүмүүсийн талхыг булааж идэж байгаагаа ухаарах мэдлэг боловсрол бхгүй тэнэгүүд. Ууг нь 3 хан сая хүншт ямар тэрбумаар тоологдог бг биш тэгш хуваагаад идхэд бүгд сайхан амьдрах боломж бг.

Avatar

Нэргүй 2026-11-06 203.17.23.177

ЖОНХУУГИЙН ТОМИЛОЛТ ГЭЖ ЯГ ЮУЛТ ВЭ? НЭГ МУУ БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАР Ч ҮГҮЙ, ХЭДЭН ХАЛТАР ОРКУУДЫНХАА ТАРХИЙГ ЭРГҮҮЛЭХЭЭС ӨӨР ХИЙДЭЛГҮЙ СУЛ ГИШҮҮН ЯГ ХЭНИЙ АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТАЖ, ЯМАР ТОМИЛОЛТООР ЯВАХ УУ? АХАХАХАХАХ

Avatar

Нэргүй 2026-11-06 64.119.19.126

TAASHAALDMAAR XUCHINDEED BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD VANXANI UILCHLGE BIEE UNELLEED ONGONOO TSOOLLYYLI80955877

Avatar

Нэргүй 2026-11-06 103.57.95.163

ажилдаа ирдэггүй/ 1-2 сар …/ хүнийг халдаггүй ?

Avatar

Бадарч тахар 2026-11-06 64.119.25.116

Баттулгын түмэн зөв ! ийм том хүн байж нэг муу шалдан баньд нар годглр охидуудтай цуг суугаад байх жижиг бөгөөд тэнэг хүн биш шүү дэ ! ийм том хүнийг сонгодог сонгогочид буруутай !

Avatar

Зочин 2026-11-06 66.181.166.196

УИХ-ын үйл ажиллагаа, Монголын төрд түй ч хэрэггүй иймэрхүү хүмүүсийг бушаахан эргүүлэн татаачээ.

Avatar

Нэргүй 2026-11-06 66.181.180.160

Эргүүлэн татахгүй дээ л гайхамшиг нь оршсоор

Avatar

444 2026-11-06 43.228.129.131

Хуулиа хурдхан батлаа. УИХ-д суухгүй гишүүдээ эргүүлэн татаа. 126 гишүүний тоог багасгаа. Ард түмнээ бодсон шийдвэр гаргамаар байнаа.

Avatar

Нэргүй 2026-11-06 202.21.107.47

Хуулийг чинь наад 126 гишүүн баталдаг юм ш дээ. Хэзээ ч батлахгүй

Avatar

Нэргүй 2026-11-06 202.131.245.69

Ийм гишүүдтэй байхад манай улс хөгжихгүй. яаж төр түвшин, түмэн олон амгалан байх вэ. УИХ-ын гишүүний ажил бол жаргалын орон юм байна. Ажил хийхгүй байсан ч өндөр цалингаа авна. Өөрийн дураар хуралдаа сууж, гадаадаар зугаална. Энэ хэдэн нөхөд одоо боль. Гэдэс чинь хагарна шүү.

Avatar

Нэргүй 2026-11-06 66.181.180.160

юун улс орны хөгжил ярих вэ, эхэлж хулгайчаас салах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж