niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:33 UTC Эх: https://news.mn/r/2897385/ 54a3dada16f8d1a3… ← niitlelch.mn руу буцах

АН: Ерөнхийлөгч өөрийн хөрөнгө орлогын асуудалд цэг тавих ёстой

АН: Ерөнхийлөгч өөрийн хөрөнгө орлогын асуудалд цэг тавих ёстой

АН: Ерөнхийлөгч өөрийн хөрөнгө орлогын асуудалд цэг тавих ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.11.05/ ээлжит мэдээллээ хийлээ.


Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг тойрч улсаараа хэрэлдэж байна. Хөшигний ард маш олон асуултын тэмдэг байна. Яг үнэндээ 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдэг дээр Засгийн газар хариулт өгөх ёстой. Энэ мөнгийг жил бүр авах байр суурийг хөрөнгө оруулагч талаас илэрхийлсэн үү гэдгийг тодотгох ёстой. Яг одоо авч байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэхэд "Рио Тинто" группийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Нэг удаагийн төлбөр Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр санал болгосон байх магадлалтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө талд нь нэг зүйл авахаар тохиролцсон байж таарна. Магадгүй үүний цаана Оюутолгой ордын 30 хувьтай тэнцэх хэмжээний нөөцтэй "Онтре"-гийн тусгай зөвшөөрөлтэй баялаг бүхий ордыг наймаалцсан гэх асуудлыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч талаас одоог хүртэл албан ёсны байр сууриа илэрхийлж, вэб сайтаараа Монголын талд ногдол ашиг өгнө гэж нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй байна. "Онтре"-тэй холбоотой хэлэлцээрийн түвшин ахиж байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр та бүхнийг энэ асуудалд илүү анхаарал хандуулахыг хүсч байна. УИХ дахь АН-ын зүгээс энэ асуудалд нэгдсэн байр сууриа нэгтгээгүй байгаа. Ер нь дэлхий нийтээрээ байгалийн баялгийг ард иргэддээ хүртээх ёстой бол Баялгийн сангаараа дамжуулан хувьцаа болж очдог, хуримтлуулдаг болсон.

Ардчилсан намын хувьд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн байгаа. Ер нь авлигажсан төсөл, төсвийг санхүүжүүлэх гэж байсныг АН-ын бүлгээс зогсоож, УИХ-аар хууль хэлэлцүүлэхээр болсон нь сайшаалтай.

Хоёрт, хэвлэлээр Монгол Улсын төрийн тэргүүнтэй холбоотой мэдээлэл их гарч байна. Төрийн тэргүүний хөрөнгө орлоготой холбоотой эргэлзээтэй асуудал гарч байна. Хэрэв Монгол Улсад бүх хүн хууль шүүхийн өмнө ижил, тэгш байх ёстой юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд цэг тавих ёстой. Ардчилсан эрх зүйт төртэй улс мөн бол хуулийн байгууллагууд хариулт өгөх ёстой. Бид хэн нэгнийг шууд дүгнэх боломжгүй. Хуулийн дагуу тайлангаа тавьж, ажиллах ёстой. Олон нийтийн дунд асар их эргэлзээ тээнгэлзээтэй асуудлыг шидэж, хэрүүл үүсгэснээр төрд итгэх итгэл улам алдагдаж байна гэж үзэж байна.

Засгийн газар асуудлыг  хууран мэхэлсэн, нуун далдалсан байх шинжтэй хэлцэлээ ил болго. Албан ёсоор хийсэн хэлцэл байгаа бол тэр цаасаа гаргаж ирээ. Албан ёсны яриа хэлцэл байхгүй бол үнэн мөнийг нь олон нийтэд тайлбарлаж, мэдээл. Тэгэхгүй бол "Рио Тинто" ХХК Монголд ногдол ашиг өгнө гэж ярихгүй байхад Монголын тал мөнгөө хуваах тухай яриад байдаг. Гэтэл нэг удаагийн төлбөрийн шинжтэй мөнгө ярьж байгаа өндөр магадлалтай байна. Засгийн газрыг огцруулах асуудалд нухацтай хандаж байгаа. Одоо улсын төсөв хэлэлцэж байна. Ирэх долоо хоногийн сүүлчээр улсын төсөв батлагдах байх. Энэ асуудлыг АН-ын Улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах тухай албан ёсоор ярьж, хэлсэн зүйл байхгүй. Мөн албан бусаар ч энэ тухай яриагүй. Өмнөх байр суурин дээрээ л байна. Ер нь Монголд үг, үзэл бодлоо залгидаг байдал бий болчихсон нь үнэн.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:

-МАН-аас Оюутолгойн ногдол ашгаар 3 их наядын ногдол ашиг авахаар болсон гэж мэдэгдсэн. Дараа нь 3 их наядын 2-ыг нь улсын төсөвтөө зарцуулна гэж оруулж ирээд шүүмжлэл дагуулсан. Үргэлжлүүлээд энэ 2 их наяд төгрөгөө улсын төсвөөс татан авч, Баялгийн сандаа хуримтлуулна гээд бужигнуулсан. Үүний дараа Ерөнхийлөгч мэдээлэл хийж, "Ногдол ашгийг иргэдэд бэлнээр тарааж, эрх зүйн орчныг өөрчилнө" гэсэн. Өнөөдөр буцаагаад хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүй гэлээ. Нэг ёсондоо сүүлийн 2, 3 сар ногдол ашиг олгох асуудлаар нийгмийн оюун санааг бужигнууллаа. Энэ бол таатай зүйл биш. АН-ын бүлэг ногдол ашиг мөн эсэхийг баталгаажуулж, өгөхөөр боллоо гэхэд эхлээд Баялгийн сандаа авах ёстой. Ард иргэдэд бэлнээр тараах тухай ярих шаардлагатай бол дансанд орж ирсний дараа ярих боломжтой.

Яагаад ингэж алаагүй баавгайн арьсыг хувааж байна вэ гэдэгт харамсаж байна. Цаашдаа Оюутолгойн ногдол ашиг мөн эсэх, баталгаатай гэрээ байгуулсан эсэхийг тодорхой болгох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

longe 2026-11-05 180.149.98.126

за МУ Ерөнхийлөгч ганц нэг хаус байлгүй л яахав дээ Ямар Бангладеш биш дээ. Тэгэж ярьвал Трамп яаж байна

Avatar

Өвгөн 2026-11-05 64.119.18.22

Трамптай барьцах хэрэггүй. Угаасаа чинээлэг хөрөнгө мөнгөтөй баян хүн байсан.

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа: ХЭРЭВ ХҮРЭЛСҮХ АЖЛАА ӨГӨНГҮҮТ МАН-ЫН ДАРГА БОЛООД СОНГУУЛЬД ОРВОЛ АН ЦАГААН ТУГ ӨРГӨЖ МЭДЭХ ШҮҮ 2026-11-05 59.153.115.17

АН-ЫН ДАРААГИЙ СОНГУУЛЬД ЯЛАХ ХҮСЭЛД ГОЛ СААД БОЛОХ ХҮН БОЛ ХҮРЭЛСҮХ. ТЭР ӨМНӨХ БҮХ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨС ХИЙСЭН АЖИЛТАЙ, ХЭЛЭХ ҮГТЭЙ ИРЭХ ОНД АЖЛАА ӨГНӨ. ТИЙМ УЧРААС Л АН-ЫНХАН ХҮРЭЛСҮХ РҮҮ ДАЙРААД Л, ӨДӨӨД Л БАЙГАА ЮМ. НӨГӨӨХ НЬ ТООДОГГҮЙ АЖЛАА ХИЙГЭЭД Л, БҮХ АЙМГААР ЯВЖ АЖЛАА ТАЙЛАГНААД , АЛГА ТАШУУЛААД Л , ШАГНААД Л, ГАР БАРИАД Л, ИНЭЭД АЛДААД Л ЯВААД БАЙДАГ.ЭНЭ БАЙЙДАЛ НЬ АН-ЫНХНЫГ БҮР ТЭВДҮҮЛЖ БАЙНА. ХЭРЭВ ХҮРЭЛСҮХ АЖЛАА ӨГӨНГҮҮТ МАН-ЫН ДАРГА БОЛООД СОНГУУЛЬД ОРВОЛ АН ЦАГААН ТУГ ӨРГӨЖ МЭДЭХ ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-11-05 103.168.34.112

Ингээд зүгээр дэмий нэг хэлээд орхилгүй цахд Хулхисүхийг сайн шахаач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж