Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин нарын санаачилсан “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар удахгүй хэлэлцүүлнэ. Уг хуулийн гол заалт нь 13 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээний (Facebook, TikTok, Instаgram) бүртгэл үүсгэхгүй буюу огт хэрэглэхгүй байх, 13-16 насныхан хамгаалалтын тохиргоотой хязгаартайгаар хэрэглэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалсан мөн эцэг эхчүүд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байгаа юм.
Цахим донтолт, сошиалын сөрөг нөлөөллөөс хүүхдүүдээ хамгаалах уг хуулийг нэн яаралтай гаргах болсон шалтгаан нь Монголын хүүхдүүдэд ноцтой аюул эрсдэл тулгарсан байгаа нь амьдрал дээр болон судалгаагаар тогтоогджээ.
Цахим хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Монголын хүүхэд, өсвөр үеийнхний дундах цахим дээрэлхэлтийн талаарх” 2025 оны судалгааны мэдээллээр, хүүхдүүдийн талаас илүү хувь нь цахим дээрэлхэлт өртсөн бөгөөд ихэвчлэн далд хэлбэрээр явдаг. Мөн 9-12 насны хүүхдүүдийн гуравны нэг, харин 13-17 насны өсвөр үеийнхний талаас илүү хувь нь цахим дээрэлхэлт, доромжлолд өртсөн гэсэн судалгаа гарчээ.
Цахим дээрэлхэлтийн дийлэнх нь доромжлох, нэр хүндэд халдах, мөн хамгийн ноцтой нь бэлгийн шинжтэй дарамт байгаа аж. Түүнчлэн хүүхдүүд олон хуурамч аккаунт хэрэглэдэг бөгөөд +18 болон 21 наснаас дээшхи буюу насны хязгаар үл хамаарсан мэдээ мэдээллийг сошиалаас шууд үзэх боломжтой байгаа тул энэ бүхнийг хуулийн зохицуулалтаар хязгаарлахаар “Нийгмийн сүлжээнд хүүхдийн харилцааг зохицуулах тухай”хуулийн төсөл боловсруулжээ.
3,605.46





















































Зочин 2026-11-05 202.126.88.164
Алтангэрэл гишүүний санаачилсан хууль яасан бэ
Нэргүй 2026-11-05 103.57.95.156
Энэ нэг галтар жингээ ууж идэхээ ханаагүй л байна уу