niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:34 UTC Эх: https://news.mn/r/2897350/ f47787cf7b2e9b8c… ← niitlelch.mn руу буцах

УИХ: Усан цахилгаан станцуудын ажлыг зогсоох хууль оруулж ирлээ

LiveУИХ: Усан цахилгаан станцуудын ажлыг зогсоох хууль оруулж ирлээ

УИХ: Усан цахилгаан станцуудын ажлыг зогсоох хууль оруулж ирлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.11.5/ ээлжит хуралдаан болж байна.


 

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 57
2026-11-5

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

Screenshot 2026-11-05 162834

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.


УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлыг тов, дарааллын дагуу Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэх хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын тав хоногийн засварлага авах хүсэлт гаргалаа. 

Үргэлжлүүлэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэ бол их гоё зорилт ярьснаа яг эсрэгээр нь оруулж ирж байгаа хууль. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцээс бусад барилга байгууламж барихыг хориглочихсон заалт бий. Гэтэл нийтийн зориулалттай дэд бүтэц гэсэн хэсгийг нь хасчихаар бүх төрлийн барилга байгууламж барихыг хориглож байгаа юм. Энд модон гүүр ч барьж болохгүй. Өнөөдөр харамсалтай нь явж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ч зогсоох нөхцөл байдал руу оруулж байна. Эдийн засаг, хөгжлийн яам дээр өнөөдөр Байдраг 30 МВт-ын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сонгон шалгаруулж байгаа. Энэ амжилтгүй болох юм байна.

Хууль санаачлагчдын тайлбараар 22.4-өөр нь буюу хоёр сайдын баталсан журмаар энэ дэглэмийг зохицуулна гэж байгаа юм. Хуулиар хориглочихсон заалтыг Засгийн газрын хоёр гишүүн байсан ч, 20 гишүүн байсан ч давж зохицуулалт хийх боломжгүй. Өмнө нь ингэж хүчээр шийдээд яваад байсан зүйлийн хуулийн зөрчлийг нь гаргаж ирсэн байхгүй юу. Тэгээд одоо бүх төрлийн байгууламж барихыг нь хориглочихоор гүүр барьж болдоггүй, усан цахилгаан станц барьж болдоггүй, үерийн байгууламж барьж болдоггүй. Ийм хууль оруулж ирчхээд усаа хамгаалах гэж байна гээд худлаа яриад, том эрчим хүчний эдийн засгийн сэргээгдэх усан цахилгаан станцуудын ажлыг зогсоохоор цаана нь ийм зүйл яваад байх шиг байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-П.Сайнзориг гишүүнийг ойлгож байна. Нэгдүгээрт, өмнө нь Х.Нямбаатар засаг даргын үед орлогч засаг даргаар ажиллаж байсан хүн. Хоёрдугаарт, хуульч хүн гэхэд ойлгохыг хүсэхгүй үе байна. Гуравдугаарт, ямар доромж сэтгэлгээгээр хандаж байна вэ? Зүгээр гоё, мэргэжлийн түвшинд, олон нийтийг төлөөлж байгаа хүний хувьд иргэдээ хүндлээд хариулна уу. Дэд ажлын хэсэгт байгаа хүмүүс олон жил ажиллачихсан, өөрөөс чинь илүү эх орныхоо төлөө сэтгэлтэй хүмүүс. Ийм хүмүүс байгааг онцгойлон анхааруулъя. Хандлагаа өөрчил.

 

 

10 : 44
2026-11-5

Эрүүл мэндийн ажилтны тухай хууль төсвийг 65.7 тэрбумаар нэмэгдүүлж байна

888347227_1445163550330714_6749657839155305694_n

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар төсвийн зардал 65.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцооллыг Сангийн яам хийж, байнгын хороонд танилцуулсан байна. Үүнийг бид сонсох ёстой. УИХ-ын гишүүд хууль санаачлахдаа Засгийн газрын саналыг авдаг. Авч байгаа санал дээр төсөвт үзүүлэх нөлөөллөө бид тооцдог, боддог байх ёстой. Нэг хууль санаачлаад ард талд нь төсөвт, дааж давшгүй ачаа үүрээд байж болохгүй. Тиймээс үүнийг анхаарах ёстой шүү. 

Уг саналыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайханыг орлож АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа. 

Уг саналд "УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах зардлын тооцооны тайланд төрийн байгууллагад үүсэх зардлыг 65.7 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд үүсэх зардлыг 18.2 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Харин хуулийн төсөлд тусгасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг зохицуулсан хэсэгтэй холбогдон гарах зардлын тооцоо дээрх тайланд тусгагдаагүй, тодорхойгүй байна" гэжээ. 

Тодруулбал, Төсвийн тухай хуулийг үндэслэн УИХ-аар гуравдугаар хэлэлцүүлэгээ хийгээд байгаа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал тусгагдаагүй гэлээ. 

Иймд тус хуулийн зардлын нөлөөллийг бүрэн тооцож, тодорхой болгосны үндсэн дээр дараа дараагийн жилүүдэд төсвийн орлогын боломжтой уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуут асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Эмнэлгүүдийн ТУЗ-ийн асуудал байна. Яамандаа захирагддаггүй ТУЗ-ууд ч байна. Энэ асуудлыг өргөн мэдүүлсэн хуульд хэрхэн тусгасан бэ? Тухайлбал, Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга нэг сарын дотор гурван удаа солигдчихсон гэх мэтчилэн анхаарал татсан чухал асуудлууд байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? 

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

-Эмнэлэгийн ТУЗ-тэй холбоотой асуудал энэ хуулиас илүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн өргөн барьсан Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хуульд нэлээдгүй зохицуулалтууд орсон байгаа. Таны хэлж байгаатай санал нэг байна.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Эрүүл мэндийн байгууллагат ажиллаж байгаа бүх ажилтанууд мэргэжлийн нэгдсэн холбоондоо гишүүнээр заавал элсэхээр заасан байна лээ. Тэгээд заавал холбооноосоо зөвшөөрөл авах болох нь. Жишээ нь сувилагч гээд мэргэжил байна. Сувилагчаар 2-3 жил сураад төгсчихсөн байдаг гэтэл нэгдсэн холбоон дээрээ очоод дахиад шалталт өгч, зөвшөөрөл авах гээд байгаа юм. Энэ хэр зүйтэй юм бэ?

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

–Эрүүл мэндийн байгууллагат ажиллаж байгаа ажилчид тусгай зөвшөөрөл, лицензтэй ажилладаг болон ажилдаггүй гэсэн ангилал байна. Тусгай зөвшөөрөл лицензтэй ажилладаг эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагат ажилладаг мэргэжилтнүүд маань байнга өөрсдийгөө чадавхжуулж, мэдлэг мэдээллээ сайжруулж, эмчлэх эрхийн лицензээ байнгын сунгаж явж байх ёстой. Энэ ажлыг өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв хийж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоонд заавал бүртгэлтэй байна гэдгийг хүндээр ойлгоод байх шиг байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Зарим үед улсын эмнэлгүүдээр орохоор дайн байлдаантай үе шиг харагдах юм. Дугаарласан, бухимдсан хүмүүс их байна. Бие нь өвдөж байгаа хүмүүс мэдээж бухимдалтай байх нь ойлгомжтой. Эмч өдөр түрхэн зуур хаалгаа хаагаад цай уухад нь хаалгыг нь тоглоод бухимдлаа илэрхийлдэг. Энэ мэтээр эмч нарын ажлын нөхцөл хүнд байгаа.Эмч нарын дундаж наслалт бага байдаг нь ажилтай нь шууд холбоотой. Хэдхэн хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн нэг эмч ажлын байрандаа амиа хорлосон байдалтай нас барсан гэсэн мэдээлэл бий.

 

 

 

 

 

10 : 37
2026-11-5

Хэлэлцэх асуудлыг тов, дараалалд өөрчлөлт орууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дараалалд өөрчлөлт оруулахаар горимын санал гаргасныг УИХ-ын дэгийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. 

Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр УИХ-аар хэлэлцэх асуудлын тов дарааллын гуравдугаарт орсон Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх асуудлын хоёрдугаарт оруулах хүсэлт тавьжээ. 

Улмаар гишүүдийн 56.8 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

10 : 14
2026-11-5

"Баялгийн өгөөжийг хэрхэн хүртээх вэ гэдэг дээр сэтгэлийн хөөрлөөр биш хариуцлагатай хандах ёстой"

892092723_991986197291075_2172980374080259577_n

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын дарга С.Бямбацогт:

– Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх нийтийн цахим өргөдөл 100 мянган иргэний санал авсан. 100 иргэний санал гэдэг бол 100 мянган иргэний дуу хоолой, хүсэл, хүлээлт юм. Үүнийг ард түмний төлөөлөл болсон УИХ анхааралтай сонсож, хуулийн дагуу хэлэлцэж хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйн үеийн иргэддээ тэгш, шударга хүртээх зарчмыг маш тодорхой заасан. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой. 

Гэхдээ байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн хүртээх вэ гэдэг дээр сэтгэлийг хөөрлөөр биш нарийн тооцоо, судалгаатай, хариуцлагатай хандах ёстой. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд батлагдсан. Үүнээс хойш үе үеийн улсын их хурал, Засгийн газар үр өгөөжийг монголын ард түмэндээ хүртээх, монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шийдвэр, тогтоол гаргаж ирсэн. 

17 жилийн дараа бид анх удаа ногдол ашгийг авахаар болж байгаа. 

2037 онд авах ёстой байсан ногдол ашгийг бүхэл бүтэн 10 жилээр наашлуулсан. Энэ шийдвэрийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн Засгийн газарт талархал илэрхийлье. Үүнд Монгол Улсын их хурал, гишүүд, ҮАБЗ, монголын ард түмэн нэг талдаа байж энэ шийдвэрийг гаргахад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Одоо бидэнд хоёр чухал ажил үлдэж байна. Нэгэнт амаараа тохирсон ногдол ашгийг албан ёсны гэрээ болгож, яаралтай албажуулж оруулж ирэх ажлыг Засгийн газар хийх ёстой. 

Иргэдийн өргөдөл 100 мянган санал хүрсэн. Үүнийг хуулийн дагуу УИХ хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. Үүн УИХ-ын холбогдох байнгын хороод, УИХ онцгой анхаарч ажиллаж, хамгийн боломжтой, эдийн засагт ээлтэй, иргэдэд ээлтэй, үр өгөөжтэй, оновчтой, зөв шийдвэр гаргах тал даар байнгын хороод ажлын хэсэг гаргаж яаралтай УИХ-аар оруулж энэ шийдвэрийн гаргацгаая аа. 

 

09 : 48
2026-11-5

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулганы Пүрэв гаригийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. 

-Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

-Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн 2026.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

-Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
 
-“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
 
-“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Бусад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Шинэ үсгийн багш 2026-11-05 103.212.119.239

Энэ сэтгүүлч нарынхаа боловсрол, бичиг үсгийн чадварыг дээшлүүлмээр юм. Бичсэн юм нь цул алдаа, найруулга муутай, арай ч дээ гэмээр байх юм. Ядаж байгууллагад гэж бичдэг гэдгийг мэддэггүй болтой юм.

Avatar

Нэргүй 2026-11-05 202.133.76.44

ардын нам хулгайлна цавчина л гэвэл хийдэг нам ард түмэн хамаагүй ард түмнээс малчин л халамжаар амьдарч байнадаа

Avatar

Нэргүй 2026-11-05 43.242.242.59

Баялагын санг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байсан. Тийм болохоор наад ажил чинь бүтэхгүй. MCS ч зөвшөөрөхгүй. Сөрөг хүчин ч зөвшөөрөхгүй. Цөөхөн хэдэн баян компани оршин тогтнож том 50 гэр бүл аз жаргалтай амьдарч байсвал болно гэж бодоцгоодог. Монголчуудын дийлэнх бас ингэж хүсдэг. Тэдэнд ажил хийх сонирхол байхгүй. Жагсаал цуглаан хийгээд бужигнаж л байвал сайхан байдаг. энэ их баялагатай орны иргэд ингэж ядуу амьдардаг нь үе үеийн Ерөнхийлөгч, ерөнхий сайд, МАН болон АН-тай шууд холбоотой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж