Монгол Улсын Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг тун удахгүй танилцуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн эрэлт дээрээ суурилсан төрийн орон сууц, ипотекийн бодлого хэрэгжиж ирсэн учраас энэ удаад эрэлт, нийлүүлэлтээ хоёуланг нь хангаж энэхүү хөтөлбөрийг боловсруулсан гэдгээ Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тодотгосон юм.
БҮСЧЛЭЛЭЭС ХАМААРЧ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 6-12 ХУВЬ БАЙНА
Одоогийн ипотекийн зээл 6 хувийн хүүтэй олгогдож буй. Гэвч зах зээл дээр 55 мянган хүн ипотекийн зээл авах хүсэлтээ өгөөд, хүлээж байгаа аж. Гэхдээ энэ тоо нь бас давхардсан тоо учраас Барилга, орон сууцжуулалтын яамнаас нарийвчилсан судалгааг хийж буй. Учир нь ипотекийн зээл хүсэгч хүсэлтээ хоёроос, гурван банкинд зэрэг өгөх тохиолдол байгаа тул бодитой тоо биш гэж үзэж буй. Гэхдээ өнөөдрийн ипотекийн зээл олголт, явцыг ажиглавал зээл хүсч буй иргэдийн давж чадахгүй байгаа босго нь 30 хувийн урьдчилгаа. 30 хувиа төлөөд, 6 хувийн зээлдээ хамрагдах боломжтой хүмүүсийн зах зээл ханачихсан гэж зарим эдийн засагчид онцолдог. Тиймээс төрөөс орон сууцны талаар бодлого хэрэгжүүлэхээр бол урьдчилгааны нөхцөлийг хөнгөвчлөх, түрээслээд өмчлөх, урьдчилгаагүй зэрэг нөхцөлүүдийг судлах ёстой гэдгий ч эдийн засагчид хэлдэг. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлэх 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хүрээнд ипотекийн зээлийн хүүг бүсчилэн өөрчлөх саналтай байгаа аж. Тодруулбал, нийслэлийг дөрвөн бүст хувааж, хотын төвд ипотекийн зээл авахаар бол хүүг нь 12 хүртэл хувь байх, хотын зах болон бүсчлэн хөгжүүлж буй байршил ипотекийн зээл авахаар бол 6 хувь байх зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Ипотекийн хүүгийн бүсчлэл:
- I бүс: 6 хувь байна. Энэ бүс нь төвлөрөлийг сааруулах, олон төвт, дагуул хот, дэд төв, гэр хорооллын дахин төлөвлөлийг дэмжих зорилготой.
- II бүс: 8 хувь байна. Шинэ суурьшил, дэд бүтцээр хангах, хотын тэлэлтийг хязгаарлах зорилготой.
- III бүс: 10 хувь байна. Барилгажилт нягтарсан, одоогийн суурьшлыг хадгалж, орчныг сайжруулах зорилготой.
- IV бүс: +12 хувь байна. Төвлөрөл ихтэй, хотын төвийн хэсгийн нягтралыг бууруулж, бусад бүс рүү орон сууцны эрэлтийг чиглүүлх зорилготой.
ТӨР 40 МЯНГА, ХУВИЙН ХЭВШИЛ 60 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
Нийслэлийн хэмжээнд 270 гаруй мянган өрхийг орон сууцжуулах хэрэгцээ шаардлага бий. Засгийн газраас эхний ээлжинд 100 мянган өрхийг орон сууцжуулах зорилгоор төр 40 мянга, хувийн хэвшлийн 60 мянган орон сууц ашиглалтад оруулахаар зорьж байгаа аж. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 22 мянган орон сууц шинээр баригдаж, ашиглалтад ордог байна. Харин зах зээл дээр 10 мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд бэлэн байгаа гэнэ. Тиймээс Засгийн газраас бэлэн байгаа 10 мянган орон сууцыг борлуулах бодлого баримталж, хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.
Төр 2030 он хүртэл 40 мянган айлыг орон сууцжуулах зорилготой бөгөөд 2026,2027 онд үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.
Үүнд:
- Баянхошуу дахин төлөвлөлт-260
- Шар хад дахин төлөвлөлт-262
- Солонго 1,2 төсөл-2042, /2027 онд 2900 айл орно/
- Сэлбэ дэд төв-5000 /2027 оны 4-р улиралд/
- Ногоон нуур төсөл-1008
- Орон нутагт: 56 байршилд 567 айлын төрийн албан хаагчийн орон сууцны барилгын ажил эхлүүлсэн.
ТӨРИЙН ОРОН СУУЦАНД ГАЗРААР СОЛИХ, ТҮРЭЭСЛЭХ, ХАМТЫН ӨМЧЛӨЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдээс ойрын хугацаанд ашиглалтад орох төслүүд бол Ногоон нуур, Солонго 1,2 төслүүд. Солонго-1,2 төслүүдийн сонгон шалгаруулалтыг бэлэн болгосон бөгөөд арилжааны банкууд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, цахимаар сонгон шалгаруулах, ямар хүмүүсийг сонгон шалгаруулах журмаа төр тодорхой болгосон байна. Солонго-1,2 төсөл нийт 5002 айлын орон сууц ашиглалтад орохоос 2026 онд 2042 айл орно. Үлдсэн 2900 нь 2027 онд ашиглалтад орно.
Солонго-1,2 төсөлд хэн сонгогдох вэ?
Солонго-1,2 төсөлд хамрагдах өрхүүд газраа солих, түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл гэсэн зарчмаар сонгон шалгаруулах нь.
- 10 хувь нь түрээс буюу шууд худалдан авалт хийх боломжгүй өрх
- 30 хувь нь түрээслээд өмчлөх буюу түрээслээд өмчлөх, ипотекийн зээлд хамрагдаж болно
- 10 хувь нь хамтын өмчлөл буюу ТОСК-той хамтран өмчилнө.
- 50 хувь нь дахин төлөвлөлтийн хүрээнд газрыг орон сууцаар солих
Сонгон шалгаруулалтыг арилжааны банкууд цахимаар зохион байгуулах бөгөөд төсөлд хамрагдах иргэд хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл авах, суурь шаардлага хангасан байх зохицуулалттай. Суурь шалгуурыг давсан бол дараах байдлаар сонгон шалгарсан өрхийг хувиарлах юм байна.
- 20 хувь нь төрийн үйлчилгээний ажилтан
- 18 хувь нь ахмад настан
- 15 хувь нь залуу гэр бүл
- 15 хувь нь төрийн бусад албан хаагч
- 10 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл
- 10 хувь нь хувийн хэвшил, хувиараа хөдөлмөр эрхлэгч
- 5 хувь нь өрх толгойлсон эцэг, эх
- 5 хувь нь олон хүүхэдтэй гэр бүл
- 2 хувь нь гамшгийн улмаас орон гэргүй болсон гэж ангилжээ.
“Ногоон нуур 1008” төсөлд хэн хамрагдах вэ?
БНХАУ-ын 175.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар байгуулагдсан 1008 айлын орон сууц нь хоёр улсын хэлэлцээрийн дагуу орон сууцыг газраар солих тохироотой. Төслийн үе шат газар чөлөөлөлт, дэд бүтэц, сонгон шалгаруулалт, төсөл хэрэгжүүлэлт гэсэн үе шаттай байсан. Тиймээс 1008 айлын орон сууц хөтөлбөрт газраа чөлөөлсөн иргэд болон түр суурьших өрхийг хамруулахаар тусгажээ. Түр суурьших гэдэг нь газраа зараад түр хугацаанд түрээсийн байранд амьдрах гэх мэт зохицуулалт хийх аж.
- 756 өрх нь зөвхөн газраа чөлөөлсөн
- 252 өрх нь түр суурьших.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Чадахгүй байж 2026-11-05 202.126.91.238
харах царайны хөөрцөг банди байна
Нэргүй 2026-11-05 203.169.50.215
12 хувь гээд журам нь хэзээнээс хэрэгжих вэ мэдэж байгаа хүн байнуу
grcysheylit 2026-11-05 202.126.88.171
yun zeeluin xyy -#; ###?ylcuin oploguig gadni xylgaich tochik yc yylgaj doromjilduin bushyy.
Зочин 2026-11-05 202.9.46.167
12%-р ипотек хэн авхав дээ баячууд л шууд худалдаж авах байхдаа. Ер нь тэгээд аяндаа зиндаа, зиндаагаараа хуваагдах вийдээ.
Иргэн 2026-11-05 157.15.6.113
байшин барилгаасаа гадна наад зам уулзвараа янзлаа хө
зочин 2026-11-05 103.212.118.54
ХӨӨЕ ПҮРЭВДАГВА ДАРГАА III-IV ХОРООЛЛЫН ЭЦЭСТ ТАВЬСАН ТҮЦ-ИЙГ АЧААЧЭЭ.
НЯМБААТАР ХОТЫН ДАРГА БАЙХДАА ЭНЭ ТҮЦНҮҮДИЙГ НҮҮЛГЭЖ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАРТ
ЯДАЖ ХҮН ЯВАХ ЗАЙ ГАРГАЖ ӨГСӨН ЮМСАН.
Нэргүй 2026-11-05 103.57.93.119
Ийм нэг хамараа сөхсөн дебиль л төрийн бизнес нэрээр мөнгө цавчих гээд л байж ядаж байгаан, сайдаасаа буунгуут л чи муу “чулуу няслана доо”, өөр хаачихав !
Нэргүй 2026-11-05 202.126.91.238
Хэдэн цаас хийсэн хө нэг хэсэгтээ алзахгүй
Нэргүй 2026-11-05 202.21.115.86
Энэ балай ялгаварлалаа болио.