Олон сарын турш маргаан дагуулж иргэдийг бухимдуулсан Туулын хурдны зам төсөл түр зогсож, цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр байв. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Туулын хурдны зам төслийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр маршрутыг өөрчилж, түгжрэлийг бууруулах гарц бий болгоно гэж мэдээлэв.
Тэрбээр "Одоо Туулын хурдны зам гэж байхгүй. Гэхдээ өмнөх хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “China highway” гэдэг компани зам талдаа чадвартай, туршлагатай юм билээ. Нэгэнт гэрээ хийгээд нэг нь захиалагч нөгөөх нь гүйцэтгэгч болчихсон учраас тухайн төслийн трассыг өөрчилж, түгжрэлийн асуудлыг шийдэх үр ашигтай гарц бий болгож, гэрээний хүрээнд ажиллана. Царцаасан 500 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулж, зам барих ажилд зарцуулна. Өөрөөр хэлбэл, Туул голын бургасыг огтолж, байгаль орчныг сүйтгэхгүйгээр төслийн чиглэлийг өөрчилж,
Наадамчдын гүүрнээс 22-ын товчоо хүртэл 14,3 км урт, зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөж байна.
Яагаад баруун тийш хурдны зам тавих шаардлагатай вэ гэвэл, хотоос баруун тийш 16 аймаг руу гарч байна. Энэ зун наадмаар баруун аймгууд руу хотоос гарах гэж 4-8 цаг түгжирсэн. Тийм учраас баруун тийш гарц барина. Энэ ажлыг 2027 онд хийхээр төлөвлөсөн" гэв.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫГ 2025 ОНД ЭХЛҮҮЛСЭН
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил буюу Туулын хурдны замын төсөл 2025 онд ажил хэрэг болсон ч тус төслийг энэ онд зогсоогоод буй. Төсөвт өртөг нь анхны тооцооллоос хэд дахин нэмэгдэж, ажил гүйцэтгэгч тал болох “China highway” компанид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн ч тендерийн сонгон шалгаруулалт, байгаль орчны зөвшөөрөл, даатгалын баталгаатай холбоотой ноцтой асуудлууд ил болсон юм. 2025 оны нэгдүгээр сарын 27-нд төслийн эхний тендерийг зарлажээ.
Тендерийг дөрөвдүгээр сарын 1-нд нээхэд "Poly Changda Engineering", "Shandong Luqiao Group", "Longjian Road & Bridge" гэсэн гурван компани оролцсон байна. Гэвч оролцогчид тендерийн шаардлага хангаагүй тул сонгон шалгаруулалтыг дахин явуулах шийдвэр гаргасан.
Ингээд 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд хоёр дахь тендерийг зарлаж, зургадугаар сарын 27-нд нээсэн байна. Тухайн үед дөрвөн оролцогч санал ирүүлснээс БНХАУ-ын "China Hyway Group" шалгарчээ. Ингээд 2025 оны долдугаар сард газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, наймдугаар сард барилга инженерийн ажлыг эхлүүлж тухайн оныхоо арваннэгдүгээр сард далангийн хөрс хуулалт, түр замын ажлуудыг эхлүүлсэн байдаг.
2.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ЯАГААД ЗОГСОВ?
"Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөн 2026 оны гуравдугаар сард өрнөсөн. Үүний эсрэг тухайн үед хотын дарга асан Х.Нямбаатар "Ганцхан тохиолдолд Туулын хурдны замыг зогсоож болно. Нэг бол шүүхийн шийдвэрээр, эсвэл намайг алж байж зогсоо. Өөр сонголт байхгүй" гэж мэдэгдэж байв. Тэгвэл 2026 оны дөрөвдүгээр сарын 7-нд Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг түр зогсоосноо мэдэгдсэн.
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлууд хурцадсаны дараа 2026 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайд Н.Учрал төслийн үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Үүний дараа асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, тендер шалгаруулалт, гэрээ, санхүүжилтийн зарцуулалттай холбоотой шалгалт эхэлсэн.
Туулын хурдны зам төслийн 2025 онд зарласан эхний тендерийн төсөвт өртөг 1.9 их наяд төгрөг байсан бол дахин зарласан тендерээр 2.3 их наяд төгрөгт хүрчээ.
Төсөлтэй холбоотой хамгийн том асуулт бол гүйцэтгэгчид шилжүүлсэн урьдчилгаа төлбөр юм. Нийт 500 тэрбум төгрөгийг 2025 онд 401 тэрбум, 2026 онд 99 тэрбум төгрөгөөр шилжүүлсэн байна. Төлбөрийг 2025 оны есдүгээр сарын 12-ноос 2026 оны гуравдугаар сарын 10-ны хооронд 13 удаагийн гүйлгээгээр олгосон гэж УИХ-ын сонсголд танилцуулсан мэдээлэлд дурджээ.
Гэтэл уг урьдчилгаа төлбөрийн баталгааг Монголын “Мөнх даатгал” компани гаргасан нь мөн л асуудал дагуулсан байна.
Энэ талаар одоогийн Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва "Туулын хурдны зам төсөлд маш олон асуудал байна. Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийн 350 тэрбумыг нь түгжсэн. 150 тэрбум төгрөгийг нь зарцуулсан. Туулын хурдны замыг шалгаруулсан үйл явц нь өөрөө асуудалтай. Дээрээс нь 500 тэрбум төгрөгийн даатгалын баталгаа гаргасан Мөнх даатгал гэдэг компани энэ хэмжээний нөөцтэй компани байсан уу. Мөн орчуулгын асуудал гээд Туулын хурдны зам төсөл дээр маш олон асуудал байна, энэ бүхэн шүүх дээр явж байгаа" гэж 2026 оны аравдугаар сарын 7-нд мэдээлж байв. Гэхдээ хууль хяналтын байгууллага асуудлыг шалгасны эцэст Туулын хурдны замыг "Хурдны зам" нэртэйгээр үргэлжлүүлэх болж байна.
3,605.46





















































Нэргүй 2026-11-05 202.126.91.13
Хотын төвөөр дайран гардаг төмөр зам гэдэг энэ том ханыг давах гэж л бөглөрөл үүсээд байгаа шүү. Энхтайвны гүүр, Нарны гүүр, Гурвалжингийн гүүр, Олимпийн гүүрнүүд бүгд өглөө оройн ажил эхлэх тарах оргил ачааллын цагуудад ачаалал нь хэтэрсэнээс болж түгжрэлийг үүсгэж байгаа. Иймд төмөр замаар метро явуулах санаа буруу. Харин автозам болговол аль ч хэсгээр нь автомашин гарч болох тул дээрхи гүүрнүүдээр гарах гэж бөглөрөх шаардлагагүй болж түгжрэл арилна.
Нэргүй 2026-11-05 119.196.104.90
манчин үхээр юм аа.
Нэргүй 2026-11-05 66.181.181.213
Хотын төвөөр дайран гардаг Төмөр замыг трамвайн зам болгосноор • Төмөр замын "хана" үгүй болно: Одоогийн галт тэрэгний зам шиг хотыг хоёр хуваасан, хаагуур нь ч гарч болдоггүй өндөр хамгаалалтын бүс хэрэггүй болно.
• Гүүрнүүдийн ачаалал эрс буурна: Төмөр замын дагуу хаана ч авто замын огтлолцол, уулзвар хийж болох учраас жолоочид заавал Энхтайвны гүүр эсвэл Нарны гүүр рүү шахагдах шаардлагагүй болно. Хойд, өмнөд хэсгийг холбосон ердийн олон уулзварууд бий болж, түгжрэл арилна.
Нэргүй 2026-11-05 66.181.181.213
• Төмөр замын "хана" үгүй болно: Одоогийн галт тэрэгний зам шиг хотыг хоёр хуваасан, хаагуур нь ч гарч болдоггүй өндөр хамгаалалтын бүс хэрэггүй болно.
• Гүүрнүүдийн ачаалал эрс буурна: Төмөр замын дагуу хаана ч авто замын огтлолцол, уулзвар хийж болох учраас жолоочид заавал Энхтайвны гүүр эсвэл Нарны гүүр рүү шахагдах шаардлагагүй болно. Хойд, өмнөд хэсгийг холбосон ердийн олон уулзварууд бий болж, машины урсгал тал ташаа зүүн, баруун тийшээ чөлөөтэй задарна.
Нэргүй 2026-11-05 202.55.191.130
Нийтийн тээврийн автобус хүртээмжээ нэн тэргүүн ээлжинд дорвотойхон нэмснээр хотын түгжрэл эрс багаснаа.
хүннү 2026-11-05 124.158.120.198
Энэ залуугийн тэнэгийг гайхаад барах биш. Яармагаас 22-ын товчоо хүртэл 14км 6 эгнээтэй хурдны зам барих гэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш нэвт гарах зам хэрэгтэй. Одоо Нарны зам, Энхтайваны өргөн чөлөөгөөр 3-4 цаг түгжирч байж хотоос гарч байна. Туулын хурдны зам бол маш хэрэгтэй бүтээн байгуулалт. Энэ зам баригдвал 30минутанд хотоос гарна. Яагаад үүнийг тоцохгүй байнаа.
Зочин 2026-11-05 66.181.187.239
Хотын дундуур явж байгаа төмөр замын шугамаа ашиглаж зам тавьж болдоггүй юм уу?
Зочин 2026-11-05 202.126.89.235
Хаха, хэн нь их идэх вэ гэдэг дээр л асуудал байгаа, замын маршрут, туул голын бургасанд хайр зарлаад байгаа энэ тэр бол зүгээр л шалтаг
зочин 2026-11-05 66.181.187.160
МАН-н мангарууд зам нэрийдлээр мөнгө хугайлах аргаасаа буцахгүй л юм байна даа.
МАН-г устгаж байж МУ хөгжинө.
ЗОЧИН 2026-11-05 203.91.115.47
ЭНЭ ТЭНЭГ МАЛ ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС 22 ТОВЧОО ХҮРТЭЛ ЯМАР МАЛНУУД ЯВНА ГЭЖ БОДООД БАЙНА. МАН ЫГ ТАРААХГҮЙ БОЛ СОЛИОРЧ ДУУСЛАА.
Нэргүй 2026-11-05 64.119.19.126
SAWI JARGAAN TOMSGN DOLOOJ SEKSEER VANAG SEXSYG DEWSGER BOLI80955877
Нэргүй 2026-11-05 43.242.242.59
Зүгээр явж байсан ажлыг зогсоочихоод одоо наад 500 тэр бум төгрөгөө сонгуулийн ажилд л зарцуулаач ээ. Тухайн үедээ АН ч бас хурдны замын бүтээн байгуулалтыг эсэргүүцэж том том мэдэгдэл хийж олон зуун иргэд ч тэдний мэдэгдлийг дэмжиж байсан учир энэ ажил зогссон.Ан-ынхнаас зөвшөөрөл авсан юмуу. Дараа нь бөөн маргаан болдог тэгээд зогсдог.Бүтээн байгуулат нэрээр мөнгө иддэг гэж сөрөг хүчин шүүмжлээд байгаа. Наад мөнгөө нэртэйгээр нь сонгуульд зориул
Иргэн 2026-11-05 103.57.92.179
Тэгвэл Нямбаатарыг буцаагаад томилооч. Асуудалгүй л байсан юм байнашд. Эсвэл ийм загасны ойтой болчихсон юм уу???
Нэргүй 2026-11-05 103.57.93.119
МАН маань дэндүү азрагасуу зантай л доо, нэг дарга гарч ирээд л урьдах бүх юмыг өөрчилж бужигнуулдаг.
Су.Батболд дарга болоод Бат-Үүлийн эхлүүлсэн олон схн ажлыг нам зогсоож, өөрийн нэрэмжит юмнуудыг шургуулсан, энд ч ягл тийм юм болж бнаа !
МАН-д маань ажил бүтээх нь гол биш нэрээ гаргаж л байх нь чухал байдаг !!!
Нэргүй 2026-11-05 103.168.34.111
МАЛНУУД
Нэргүй 2026-11-05 64.119.26.55
Үргэлжлүүлэх нь зөв
Нэргүй 2026-11-05 64.119.19.126
SAWI 80955877TOMSGN DOLOOJ URN SHINEGENE AMSI80955877
Чукча не дураак 2026-11-05 202.126.88.195
МАН юууу ч хийсэн ЗӨВ Дураарааа Дургицгааа …..Тхдээ Улсаа нураачилгүй
Нэргүй 2026-11-05 64.119.19.126
SEXSDEED XUCHINDUULI BOOW XXMOOR BOOW DOLOON ALNI SEXSYG ANUSDMAAR80955877VANXANDAX BIEE UNELLEED
Өвгөн Балдан 2026-11-05 64.119.16.45
Зөв байна. Туулын хурдны зам бол хөгжлийн гарц шүү. Та бүхэн Салхитын хөндийн шинэ нисэх хүртэлх хурдны замын ач холбогдлыг мэдэрч л байгаа. Хамгийн энгийн жишээ, хүн толгойныхоо сэгсийсэн үсийг байнга засуулж зүс царайгаа сайжруулж байдаг. Туулийн нэвсийсэн бургасыг сийрүүлж тайрах нь үүнтэй агаар нэг юм.
Арай л бна 2026-11-05 202.9.40.206
Туулын бургасыг өөрийн цөөхөн сэгсгэр үстэйгээ харьцуулах ч гэж дээ? Ахмад хүн байж одоо хүртэл ухаажаагүй нь харамсалтай.