niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-22 14:34 UTC Quelle: https://news.mn/r/2897232/ cc38cdee8ceeadc2… ← zurück zu niitlelch.mn

Сураг ажиг: МАН, АН хамтарч, дэд сайдуудтай болох уу?

Сураг ажиг: МАН, АН хамтарч, дэд сайдуудтай болох уу?

Сураг ажиг: МАН, АН хамтарч, дэд сайдуудтай болох уу?

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй олонх болж, засгийн эрхээ атгаж буй. Гэвч энэ хугацаанд МАН-ын гурав дахь Засгийн газар ажиллаж байгаа ч тэдний хувь заяа дээсэн дөрөөн дээр бий. Учир нь өнөөдрийн ард түмний амьжиргаа, яриад байгаа эдийн засгийн өсөлтийн гоё тоонууд нь өрхийн хаалгаар орохгүй, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадчихсан ийм хүнд цаг үед энэ Засгийн газар сайн, муугаас үл хамаараад МАН дотор дараагийн Засгийн газрыг байгуулах асуудал ил, далдаар яригдах болсон. Н.Учралын Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн Ардчилсан нам засагт орно, орохгүй гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан. УИХ-ын намрын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн Ардчилсан намд Засгийн газраас таван сайдын суудал авч, хамтарна гэх яриа гарч, өрнөсөөр өнөөдөр илүү их намын удирдлагын түвшинд яригдаж эхэлжээ.

Ялангуяа Ардчилсан нам шинэ бүлгийн даргатай болсон энэ цаг үед АН Засгийн газарт орж ажиллах асуудал улам ихээр яригдаж болов. Мэдээж, МАН дотор бараг л сайд хийж үзээгүй хүн тун ховор ч УИХ дахь таван намтай хамтран засгаа барьж буй.

Тодруулбал, АН, ХҮН, ИЗНН-тай хамтарч ажилласан, одоо Үндэсний эвсэл, ХҮН намтай хамтран ажиллаж буй. Одоогийн нөхцөлд МАН хоёр хуваагдчихсан, хоорондоо ойлголцох сонирхол тун бага байгаа үед дараагийн байгуулагдах Засгийн газар АН-тай хамтрах нөхцөл бөгөөд боломж бий. Тиймээс МАН дараагийн Засгийн газраа байгуулахдаа

Ардчилсан намтай хамтраад, зургаан сайдын суудал өгөх, түүгээр зогсохгүй бүх яамд дэд сайдтай байх хувилбар эрчимтэй яригдаж байгаа бөгөөд дараагийн засагт орох АН-ын сайд нарын нэрс ч яригдаад эхэлжээ.

АН-ТАЙ ЭВСЭХ ХУВИЛБАР: Энэ бол улс төрийн хүрээнд яригдаж буй хувилбар гэдгийг дахин тодотгоё.

  • Тэргүүн Шадар сайд буюу Эдийн засаг хөгжлийн сайд О.Цогтгэрэл
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Б.Пунсалмаа
  • Эрүүл мэндийн сайд Ц.Туваан
  • Боловсролын сайд Л.Гантөмөр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ө.Шижир

Гэхдээ үүний өмнө МАН нэг том даваа давах нь нийслэлийн МАН-ын хурал болон 2027 оны төсөв. Нийслэлийн МАН-ын хурал Бямба гаригт товлогдсон бөгөөд одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва намын тамгаа авах ажиллагаа МАН дотор хийгдэж буй. Хэрэв энэ хурал МАН-ын удирдлагуудын зурсан зургаар явж чадвал Засгийн газрын хувь заяа өөрөө ч эргэж болохоор нөхцөл бий.

Өөрөөр хэлбэл, намын дарга Н.Учрал намдаа хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдөж байгаа, намын удирдлага намын гишүүдтэйгээ хэр зэрэг ажиллаж байгаа вэ гэдэг зураг гарна. Түүнээс цаашид МАН нэг байх уу эсвэл талцал хуваагдал нь улам гүнзгийрэх үү гэдэг ч уншигдаж мэдэх тийм л хурал.

Дараагийн нэг чухал зүйл 2027 оны төсөв. Н.Учралын Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийсэн бөгөөд анхны төсөв буюу 2027 оны төсвөө батлуулахаар УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ удаагийн 2027 оны төсвийг сонгууль угтсан, алдагдал нь тэлсэн төсөв гэж эдийн засагчид дүгнэж байгаа ч Н.Учрал, З.Мэндсайхан нарын автор болж буй 2027 оны төсөв УИХ-аар хэр их засвар орж, яаж танагдаж эсвэл нэмэгдэж батлагдах нь энэ өдрүүдэд тодорхой болно. 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Тиймээс хуулийн хугацаандаа төсвөө батлуулчих биз ээ. Харин Засгийн газрын хувь заяаг зурах үйл явц нийслэлийн МАН-ын хурлын үр дүн, 2027 оны төсөв батлагдах үйл явцууд шийдвэрлэнэ.

Ямартай ч Н.Учралын Засгийн газрын хувь заяа арваннэгдүгээр сарын 15-аас хойш хаашаа чиглэх вэ гэдэг нь тодорхой болох нь. Харин дараагийн Засгийн газар нь АН-тай хамтрах уу эсвэл гэдэг хэд хэдэн хувилбар яригдаж буй гэх.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-05 86.128.253.151

Мөнхбаясаагаа Соёлын яамны жинхэнэ сайд болгохгүй юм уу? ха ха.

Avatar

Зочин 2026-11-05 202.179.24.180

Пунсалмаа гэдэг хүн арай дэндэ ээ. Баярмаа болон Жаргалан, Цэнгүүн нар яасан юм бэ. Залуудаад байна уу. Шижир гэдэг хүн хүн чинь Х.Баттулгын үед Тамгын газрын дарга байгаа биз дээ.

Avatar

Зочин 2026-11-05 103.145.234.36

Бага тэнэгт

Avatar

элбэгдорж хүүр нь байна. 2026-11-05 103.168.34.151

МАН-хан тэнэгтэхээ больж үз. Наад ардчилсан намын үхэж далд орсон хулгайчууд чинь 1996-2000, 2012-2016 онуудад олонх байхдаа яадаг байсныг сана даа. Төрийн ордны хажуугаар настай хүмүүсийг хүртэл явуулахгүй МАХН-н коммунистууд гэж харуулуудаараа хөөлгөдөг байсан. Бас тухайн үеийн МАХН-н гишүүдийг ордон руу ч шагайлгадаггүй хөөж туудаг байсан. Та нар наад ардчилсан намын үхэж далд орсон хулгайчуудтайгаа нийлэх юм бол дараагийн сонгуульд шороо үмхэнэ шүү.

Avatar

Нэргүй 2026-11-05 202.9.46.145

ЭНЭ ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ШҮҮ
АРДЧИЛСАН НАМ ИНГЭЖ ТЭНЭГДЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЯ

Avatar

Нэргүй 2026-11-05 122.201.21.159

Лу.Гантөмөр л байж болох хувилбар байна. Цахим хөгжлийн сайдаар Ганбаатар, Одбаяр гэж ярьвал илүү бодитой юм

Avatar

Гантөмөр з**х*й хог зайл. 2026-11-05 103.168.34.151

Гантөмөр п***а урьд нь боловсролын салбарыг яаж самарлаа даа. Цөм хөтөлбөр гэж нэг солиотой юм гаргаж ирээд дан намыг нь дэмждэг багш нараараа сургагч багш болгоод багш нарт сургалт явуулж байсан Тэр багш нар нь зааж байгаа юмаа ч мэдэхгүй асуухаар хариулдаггүй ямагт presentation ээ хараад л уншчихдаг байсан. Тэгээд хөдөөгүүр явж дутуу заасан зүйлээрээ шалгалт авч унагаад орон нутгийн багш нарыг өдрийн 40 мянган төгрөгний төлбөртэй сургалтанд хамруулж баахан мөнгө хуссан. Бас бус юм бий.

Avatar

Нэргүй 2026-11-05 202.126.90.191

Жонхуугйин Засгийн газар байгуулагдах гэж байгаа юм уу,

Avatar

ЗОЧИН 2026-11-05 203.91.115.47

МАН Ы МАНГУУНУУД ИДЭЖ ИДЭЖ НЭР НЬ МУУДАХААРАА АН ЫГ ХАТАВЧИНДАА СУУЛГААД ДАРАА НЬ СОНГУУЛИЙН ӨМНӨ БААХАН МУУЛЖ ХӨӨДӨГ. ШУНАЛТАЙ ЗАРИМ АН ЫН МАЛ НЬ ИЧИХГҮЙ ОЧООД СОНГУЖЛИЙН ӨМНӨ НАМАА УНАГААДААГ.

Avatar

Нэргүй 2026-11-05 43.242.242.59

Тэгвэл АН-ын олон зуун гишүүд ажилтай болох юмдаа.Улс орны хөгжилд ч хэрэгтэй.Бид талцсанаараа маш их боломжийг алдсан. Бас бүтээн байгуулалтын олон ажлыг улс төржүүлж зогсоосон. УИХ-ын гишүү Ж.Баярмаа, Лодйсамбуу, Тэмүүжин мэтийн гишүүд эсэргүүцэж хамтарсан засгийнгазрыг чинь дахиад л огцруулчихгүй бол болох л хувилбар байна. ХҮН-ын дарга маш ухаантай хүн дээ.

Avatar

Нэргүй 2026-11-05 202.126.91.140

6антөмөр Туваан Шижир Баатархүү 4 засагт орохгүй та нараар бух тавьсан биш

Avatar

Нэргүй 2026-11-05 202.21.104.2

ЛАЛРЫН ЧӨТГӨР БАЙНА ДАА ,ДАН ЗОХИОЛ ш****н, ЧИ ТАМД ШАТНАА

Avatar

Нэргүй 2026-11-05 202.21.104.2

Ш, ЧИМЭГ ЧИ ЗУГТАЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ХУДАЛЧ г***й МИНЬ, ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ ШҮҮ, ААВ ЭЭЖ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ҮХЭЖ, НӨХӨР ЧИНЬ ДАЛДРАНА ЖООХОН ОХИДУУДТАЙ, НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭР ЧИНЬ ГАРНА_ ХОРТ ХАВДАР ТУСААРАЙ, БАЛИАР ЧӨТГӨР ҮХ ҮХ ҮХ

Avatar

Нэргүй 2026-11-05 202.21.104.2

Ш.ЧИМЭГ ЗОХИОЛОО БОЛЬ, ЦОГТГЭРЭЛ ХЭЗЭЭ Ч ХАМТРАХГҮЙ ГЭСЭН, БҮГД ХУДАЛ ШҮҮ, х***а г***й ЗОХИОЛОО БОЛЬ

Avatar

Нэргүй 2026-11-05 103.168.34.111

За за АН дууслаадаа дараагийн сонгуульд шал арчлаа

Avatar

Нэргүй 2026-11-05 64.119.16.144

Тэнэглэлийн туйл!!!

Avatar

Нэргүй 2026-11-05 64.119.19.126

SEKSEER TAICHNA MERGJLN SEXSY BOOB XXI BOOW DOLOOJALNI SEXSDEED ANUSDI80955877

Avatar

Зочин 2026-11-05 192.82.65.64

АРДЧИЛСАН НАМЫНХАН ТА НАР ӨМНӨ НЬ ХӨӨГДЧИХӨӨД ОДОО ЭНЭ БАЛАЙ АВИЛАГАД ИДЭГДЭЖ ХӨГЦӨРСӨН ХӨГШИН НАМТАЙ НЭГДВЭЛ ЁСТОЙ ТЭНЭГ УЛС ТӨРИЙН НАМ БОЛНО. ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭН, АВИЛГАЧИД ГЭДГЭЭ ХАРУУЛНА ШҮҮ. БАЯН ХӨГШИНД ХАЙР ЗАРЛАСАН з**х*й ХҮҮХЭН АЯТАЙ ЯАСАН ХӨӨГДӨЖ ТУУГДААД БАЙДГАА МАРТААД ХАЧИГ ШИГ НААЛДААД БАЙДАГ ХУВАЛЗУУД ВЭ. ИНГЭВЭЛ 2028 ОНЫ СОНГУУЛЬД МАН ЯЛНА, ТА НАР ОДООГИЙНХ ШИГЭЭ БИШ ГУДАМЖИНД БАЯРТАЙ, БАЯРТАЙ, БАЯРТАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж