niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 14:35 UTC Эх: https://news.mn/r/2897193/ d921ca5477fca498… ← niitlelch.mn руу буцах

ТББХ: Чингис хааны хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив

ТББХ: Чингис хааны хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив

ТББХ: Чингис хааны хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив

НЭМЭЛТ: 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.04/ хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг хэлэлцэн дэмжлээ.

Их Эзэн Чингис хаан эдүгээгээс 800 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан их хаанаар өргөмжлөгдөж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг дахин нэгтгэн, Их Монгол Улсыг сэргээн мандуулсан байдаг.

Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. Иймд дээрх түүхэн ойг тохиолдуулан Их Монгол Улсын түүхэн өв, Их Эзэн Чингис хааны суу алдар, төрт ёсны өв уламжлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, олон улсын хэмжээнд сурталчлах, эдийн засаг, нийгэм, соёлын эргэлтэд оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа хэмээн үзсэн байна.

Эдгээр түүхэн ойг тохиолдуулан эх орон, үндэстний түүх, соёл, төрт ёсны өвөө эрхэмлэн дээдлэх, залуу үеийг эх оронч үзлээр үеийн үед хүмүүжүүлэх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, түүх, соёл, өв уламжлал, төрт ёсны үнэт зүйлийг дотоод, гадаадад сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархал, ухамсрыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой.

Мөн Монголын их хаадын угсаа гарвал болон монгол туургатныг дахин нэгтгэж, Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхэн үйл явдал, XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралыг тодорхой тусгасан үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, зан заншлын их нэвтэрхий толь, он цагийн дарааллын бичмэл түүхэн сурвалж болох “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан үйл явдал болсон газар нутгийг тогтоож, тэдгээр түүхийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улс даяар үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх нь ард түмний эв эеийг бэхжүүлэх, ирээдүй хойч үедээ эх орноо хайрлах, эх оронч үзлийг бататгах чухал ач холбогдолтой.

Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх, суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор тодорхой арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ

Дээрх тогтоолын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогт санаачлан боловсруулсан байна. Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулж, уг сангийн хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж УИХ-д танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тогтоолын төсөлд тусгасан гэдгийг УИХ-ын дарга онцлов.

Мөн энэхүү тогтоолын төслийн эхлэл болгон арваннэгдүгээр сардаа багтаан БНСУ-д ганц хувь байдаг Тогоон төмөр хааны үеийн хууль цаазын бичгийг Монгол Улсдаа авч ирж, Чингис хааны музейд байршуулан олон нийтийн хүртээл болгохыг зорьж байгаа гэдгийг онцоллоо.

Энэхүү УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр дэмжиж байгаагаа илэрхийлж, зарчмын зөрүүтэй санал гаргав.

Тодруулбал, Чингис хааны хөргийг архи, тамхинд хэрэглэхгүй байх тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн уг тогтоолын төслийг бүхэлд нь гишүүд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Сануулахад, арваннэгдүгээр сарын 10-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулахаар УИХ-ын дарга захирамж гаргаад байна. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг зарласан.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр өнөө жил арваннэгдүгээр сарын 10-нд тохиож байгаа юм. Эл өдөр бүх нийтээр амардаг.

 

ҮХЦ-ийн даргын цалинг 7.2 сая төгрөг болгох тухай хэлэлцэн дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.04/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцээс ирүүлсэн саналын дагуу Цалингийн хэмжээг тогтоох, итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга 5,727,426 төгрөгийн цалин авдаг бол Цэцийн гишүүн 5,777,677 төгрөгийн цалин авдаг. Үүн дээр хоолны мөнгө өдрийн 15 мянга, унаа өдрийн 3000 төгрөгөөр тооцож нэмэгдэл авдаг. Мөн докторын зэрэг хамгаалсан бол 10 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл бодогддог.

Хэрвээ УИХ энэхүү тогтоолыг баталбал Үндсэн хуулийн Цэцийн даргын цалин 7.2 сая, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн 6,995,520 төгрөг болж нэмэгдэх юм байна.

Засгийн газраас төрийн албан хаагч нарын цалинг нэмдэг ч Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн цалин дагаж нэмэгддэггүй. Тухай бүрт УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага гардаг тул индексжүүлэх нь зөв юм гэж үзсэн талаар Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын дарга Г.Билгүүн хэллээ.

Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 50 гаруй хувийн саналаар дэмжлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-04 203.98.77.101

Чингис хааны зургийг архинаас авч байгаа шигээ Соёмбыг бас авч хаях хэрэгтэй.

Avatar

Зочин 2026-11-04 192.82.92.42

Хуний терсен едер нэг байлтай!!! Жил болгон еерчлегдеж болох уу, ккк! Ажилгуй УИХ,

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.19.126

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-11-04 202.126.89.244

Зөв шийдвэр, ӨМӨЗО – ы хүмүүс ийм том нэрийг авч дийлэхгүй хүндэднэ гээд юунд өгдөггүй гэж бхыг сонсож байлаа

Avatar

Баабар 2026-11-04 202.131.230.90

өөр хийх ажил алга уу

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.180.160

Арай ч дээ

Avatar

Нэргүй 2026-11-04 202.126.91.253

Би гурван саяаар хийе л дээ.

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.19.126

SEKSEER XALYYXN VANXANI SEKSY UILCHLI BOOW DOLOOJ AUSDMAAR ALNI SEXSDEED80955877

Avatar

Зочин 2026-11-04 202.9.46.167

Цэцийн гишүүн хэдэн төгрөгний цалинтай гэж байгаа юм бол .Би тоонд муу. Гэхдээ сонирхож байна.

Avatar

Нэргүй 2026-11-04 202.126.89.184

болиочээ тэртээ тэргүй тэрбумтан хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж