niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:00 UTC Эх: https://news.mn/r/2897163/ ef4a009c3b2ae85c… ← niitlelch.mn руу буцах

Б.Пүрэвдагва: “Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

Б.Пүрэвдагва: “Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

Б.Пүрэвдагва: “Андын зам”, “Бриллиант”-ын хохирогчдыг орон сууцтай болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2026.11.4/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.САНДАГ-ОЧИР:

-Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Хуульд заасан хугацаа нь 30 хоног бөгөөд арваннэгдүгээр сарын 16-нд дуусах ёстой. Ажлын хэсэг ажиллаж байх явцад богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд ч гарч байна. Нийт 468 мянган га газар нутаг шатсан бөгөөд багахан хэмжээний газар нутаг шаталгүй үлдсэн. Тэнд ан амьтдын нягтаршил их байгаа талаар судалгааны багийн мэдээлэл бий. Тиймээс ойрын хугацаанд цас орж, идэш тэжээлийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, ан амьтдыг өвс, тэжээлээр хангах биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай байна.

Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.

Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх чиглэл өгч, Засгийн газрын тогтоол гаргалаа. Ингэснээр Дорнод, Сүхбаатар аймагт өвс, тэжээл бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн өвс бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана. Тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахын тулд машин, техник хэрэгслийн бэлтгэлийг хангаж, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Цаашлаад түймэрт өртсөн бүс нутгийн гүн рүү долоон цэгээр өвс, тэжээл хүргэх биотехникийн арга хэмжээний зураглалыг гаргаад байна. Энэ хүрээнд холбогдох бэлтгэл ажлыг хангаж, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ер нь Засгийн газраас Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн асуудалд онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулан ажиллаж байна. Сүүлийн 3-4 хоногийн хугацаанд Засгийн газрын хуралдаанд холбогдох арга хэмжээний талаар танилцуулга хийж байгаа.

Үүнтэй холбогдуулан хариуцлага алдсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна.

Мөн тоног төхөөрөмж, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах чиглэлээр Засгийн газраас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг та бүхэнд хэлье. Нөмрөгт ажилласан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хээрийн судалгааны ажил дуусаж, Улаанбаатар хотод ирсэн. Тэд эхний ажлын тайлангаа яамны удирдлагуудад танилцуулсан. Хуульд заасан хугацаа буюу арваннэгдүгээр сарын 16-ны дотор түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг тогтоосон байх ёстой. Мөн эрдэм шинжилгээний төв байгуулах асуудал чухал байна. Бид дахин хэзээ ийм хэмжээний түймэр гарахыг урьдчилан таамаглах боломжгүй. Нөгөө талаас хил орчмын заставууд, хамгаалалтын захиргаанууд зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд түймэр гарсан тохиолдолд ашиглах тоног төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай байна. Тиймээс энэ тал дээр гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, санхүүжилт, хөрөнгө оруулалтаар байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх асуудлыг тавих байр суурьтай байна.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн албан тушаалтныг чөлөөлсөн байна. Ямар үндэслэл, шаардлагаар чөлөөлсөн бэ?

-Зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлөх асуудлын тухайд өчигдөр авсан мэдээллээр аудитын байгууллагаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт нэлээд олон албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг ирүүлсэн гэсэн мэдээлэл байна.

Үүний дагуу Ерөнхий сайд аудитын дүгнэлтэд дурдагдсан албан тушаалтнуудад холбогдох арга хэмжээ авах үүрэг, чиглэлийг салбарын сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Яг ямар үндэслэлээр хариуцлага тооцох нь аудитын дүгнэлтэд тодорхой туссан байх.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.ПҮРЭВДАГВА:

-НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл 7-10 мянган өрхийн янданг буулгах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур ашиглах замаар айл өрхүүдийг яндангүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20-нд Төв талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ үеэр бид иргэдэд ямар технологиуд санал болгож байгаагаа танилцуулна.

Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын бүсийн айл өрхүүд цахилгаанаар дулаанаа шийдэхийн тулд эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээний өргөтгөлийн асуудлыг маш сайн шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай дэнжийн бүсэд амьдарч байгаа айлуудын цахилгааны хүчдэл шөнийн цагаар унадаг, плиткаа залгаад хоол буцалгаж чаддаггүй, утсаа залгаад бүрэн цэнэглэж чаддаггүй нөхцөл байдалтай байгаа талаар мэдээлэл өгч байна.

Тиймээс нарны цахилгаан эрчим хүч ашиглан нэмэлт эх үүсвэр бий болгож, гэр хорооллын бүсийг цахилгаанаар хангах төслүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэхээр болж байна.

Томоохон цахилгаан станц барихаас илүүтэй богино хугацаанд байгуулах боломжтой жижиг оврын батерей хуримтлуурыг Шар хад, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Дарь-Эх гэсэн бүсүүдэд барихаар төлөвлөж байна.

Энэ жилийн өвөлжилттэй холбоотой нэг онцлог нь 5000 айлыг хийн зууханд шилжүүлэх ажил үргэлжилж байгаа явдал юм. Энэ нь агаарын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Мөн бидний хэрэглэж байгаа түлшний тухайд 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн шахмал түлш бэлтгэсэн. Өмнө нь 180 мянган тонн шахмал түлшийг хуучин мидлингээр үйлдвэрлэдэг байсан бол энэ өвөл “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн угааж баяжуулсан нүүрсээр үйлдвэрлэж байна. Ингэснээр тоосжилт, хүхрийн агууламж багатай түлшийг борлуулж эхэлсэн.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын хорт бодисын хэмжээ 10-14 хувиар буурсан гэсэн олон улсын мэргэжлийн байгууллагын тооцоо гарсан.

Цаашид утааны эсрэг үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Гол нь агаарын бохирдол хамгийн ихтэй зургаан цэгт 73 мянган айл өрх амьдарч байна. Эдгээр бүсэд дээр дурдсан 7-10 мянган өрхийн янданг буулгах ажлыг хэрэгжүүлнэ.

Мэдээж утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжих юм. Харамсалтай нь дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 2000 орчим иргэн байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэл хамтран дахин төлөвлөлтөд хохирсон иргэдийг орон байртай болгох, хохирлыг барагдуулах арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Тухайлбал, “Андын зам”, “Бриллиант” компанитай холбоотой асуудлаар хохирсон иргэдийг улсын болон нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж байгаа 1008 айлын орон сууц, “Солонго 1, 2” орон сууцны хороолол зэрэг төслүүдэд хамруулж, орон сууцтай болгох замаар хохирлыг барагдуулна.

Цаашид зогсонги байдалд орсон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хэсэгчилсэн төлөвлөлтийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-04 103.168.34.49

ene companiudad shugam shuljeenii mongo ogoh yostoi baisaniig ogoogui gedeg um bilee. ter hureendee l ogch bgaa bh.

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.26.203

Энэнээс ямар ч олигтой юм харах хэрэгггүй

Avatar

Нэргүй 2026-11-04 103.212.119.148

Айлуудад газрын буцааж өгөөд болоо юм биш үү. татвар төлөгчдийн мөнгөөр энэ хэдэн ухнууд юу ч хамаагүй гараа угаах юм даа. Чадна гээд чадаагүй тэр хулгайчуудаа ялын үүрүүлээд явуулал даа. Тэгээд газар нь байгаа юм чинь чаддагаар нь хийлгэ. Улс төр сонгууль угтаж санал авах гэж төтвөр төлөгчдийн мөнгийг үрэхгүй ээ. Тэрний оронд татвар төлж буй иргэдээ ая тухтай амьдруулахаа бод.

Avatar

Нөмрөг 2026-11-04 202.131.230.90

Цүнх баригч дижигээс бид юу хүлээнэ гэж

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.19.126

SEKSEER SHAALGI SADARTLA SESY XUCHINDI TSAG VANXANDAAD BIEE UNELLEED BOOB XXN BOOW DOLOON ALNI SEKSYG ANUSDAAD80955877

Avatar

Нэргүй 2026-11-04 192.82.65.73

Энэ айлууд мөнгө төлөх үү хохирлыг татвар төлөгчид үүрэх үү

Avatar

Нэргүй 2026-11-04 103.57.95.239

“Андын зам”, “Бриллиант” компаниуд хохирлоо өөрсдөө хариуцдаггүй юм уу, тэтвар төлөгчдийн мөнгөнд хайр гамтай хандмаар байна шүү

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.171.252

“Андын зам”, “Бриллиант” компани гэж ямар юмнууд байна вэ? 1000 айлын мөнгийг нь аюаад алга болсон гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2026-11-04 103.212.117.55

анх захиалга авсан чинь нэг хоёр жилийн дотор барилгын материалын үнэ гэнэт өсөөд барилгын ажил нь зогссон компаниуд байгаа гэсэн шүү. бүгдийг нь захиалгын мөнгө аваад алга болсон гэж туйлширч ойлгож болохгүй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж