Шадар сайд Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг хийлээ.
-Танд гурван их наяд төгрөг байсан бол юунд зарцуулах байсан бэ?
-Надад гурван их наяд байсан бол Эрчим хүчний дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт хийнэ. Учир нь бид бүхэн эрчим хүчний дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт хийгээгүй 30, 40 жил болжээ. Үүнээс үүдэж цахилгаан, дулаан болон барилга байгууламжийн хангамж хүрэлцээгүй байдал үүсээд байгаа.
Судалгаанаас харахад эрчим хүчний салбарт нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд хамгийн багадаа гурав, таван төгрөг болж буцаж орж ирдэг үр ашигтай салбар. Бид бүхэн уул уурхай гэдэг байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулалт уул уурхай гэхээс илүүтэй эрчим хүч рүү чиглэж байна.
Яагаад гэвэл хиймэл оюун ухаан бүх салбарт ажлын байрыг орлож байна. Тэрхүү хиймэл оюун ухаан хаанаас тэжээл авч байгаа гэхээр цэвэр эрчим хүчнээс хамааралтай юм. Тиймээс дэлхий даяар цэвэр эрчим хүч болон эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Агаар, салхи, нарыг эрчим хүчдээ ашиглахын тулд дэд бүтэц маш их хэрэгцээтэй. Манайх хуучирсан учир шинэ зүйл нэвтрүүлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал уул уурхай биш агаар, салхи болон нарнаас эрчим хүч гаргах боломж бид бүхний өмнө бий.
Олон улсын судалгаанаас харахад хиймэл оюун ухаанаас өгөөж хүртэх таван улсын нэг нь Монгол байсан. Энэ нь өөрөө цэвэр эрчим хүч юм.
Үндсэндээ 2027 онд эрчим хүчдээ илүү анхаарах ёстой гэдгийг Засгийн газарт хэлсэн. Нэг талаараа дата төв байршуулснаар 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Гэтэл дата төвийг оруулж ирээд ашиглах гэхээр дамжуулах шугам байхгүй, эрчим хүчний дэд бүтцээс шалтгаалж асар их боломжоо алдаж байна.
Оюутолгойгоос авах гурван их наяд төгрөгийн хоёр их наядыг нь дэд бүтцийн хүрээнд ашиглана гэж Засгийн газар ярилцаж байсан. Гэвч дэмжигдээгүй өнгөрсөн. Сүүлийн 35 жилийн хугацаанд ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн энэ үед гаргасан хамгийн том алдаа нь дандаа бэлэн мөнгө тараах, халамж байсан. Энэ нь ажил хийх сонирхолгүй болгож, халамжийн тэтгэмжид найдах нөхцөл бүрдүүлсэн. Сонгуулийн үед ихэвчлэн төсөв тэлдэг. Энэ үеэр дандаа бэлэн мөнгө тараах үйл явц явагддаг. Ямар ч иргэн цалингаа нэмэгдүүлэх, бэлэн мөнгө авах, ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийг хүсдэг. Гэвч өнөөдөр бэлэн мөнгө тарааж болохгүй. Зөвхөн Монгол гэлтгүй Америк хүртэл цаана чинь хэцүү нөхцөл байдалтай байна. Энэ бүхэн үнийн өсөлттэй холбоо хамааралтай зүйл юм. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бэлэн мөнгө тараах тусам эргээд иргэдийн бодит орлого буурна. Өнөөдөр мөнгө олгож болох ч маргааш бид бүхэн илүү их хохирох эрсдэлтэй гэдгийг харах нь зөв байх.
3,605.46





















































Зочин 2026-11-04 202.179.10.179
Ард иргэд өрийн зүлээсэнд байна,Баячуул нь улсын төсөв,тэндэр, хөрөгө оруулалтаар хулгайгаа хийж баяжсаар байна.
Эрчим зүч-хөрөнгө оруулалт хэрэгтэй боловч ядуурсаң ард түмнээ өрийн хүлээснээс салгаз,нимгэлэх нь тэрнээс ч чухал.
Төр найдваргүй зулнайчдын үүр болсон,түүнээс хумслагчдын нэг нь Доржханд та өөрөө.
Иимээс энэ удаагийн мөнгийг ард нийтдээ тараа.
Зочин 2026-11-04 103.145.234.36
АН дөнгөж сая л цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхгүй инфляци ихсэнэ гээд байсан. Юу болсон бэ? Ноогдол ашиг тараахаар инфляци ихсэхгүй юу? Монгол улсаа л хорлож байвал АН юу ч хэлсэн хамаагүй бололтой.
Хүн бай 2026-11-04 202.133.76.10
хүн нам төрд гараад хэдэн жил болов энэ хугацаанд ямар ямар төсөв батлав сайн бодоорой .
эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах санал гаргах төсөв батлах хугацаа хангалттай байсан гэж бодож байна гэвч. салбарын сайд нь энэ асуудалд санаа тавьж бас болох л байсан гэвч тэгсэнгүй . энэ 30 , 40 жилийн хугацаанд бас Ардын нам ганц станц барьчих л хушацаа
Нэргүй 2026-11-04 203.91.115.40
сан нэртэй их хулгайчдын дотоод оффшорт оруулж байгаад гадна, дотны луйварчид нэг л өлөр цөлмөх нь гарцаагүй рефлезс л дээ!!! үүний төлөө та нар ч шүлсээ савирууоаад мөн ч зүтгэж бна даа!!!
Нэргүй 2026-11-04 202.133.76.41
энэ ёжтой инээсэн манжийг төрөөс ял өгөөд ямар нэг байдлаар шоронд хийж зайлуулах
Зочин 2026-11-04 202.126.89.84
тэгвэл мөнгөө өгөөд 5 дахин өсгүүлчихье
Нэргүй 2026-11-04 66.181.161.91
Ард түмэн мөнгөтэй болж болохгүй харин та нар ард түмний мөнгийг хулгай хийж болно тэ.Та нарын хулгайлж цуглуулсан юмнаас чинь авах гээгүй өөрийн эх орныхоо баялагаас хувь хүртэх гэж байна.Ард түмний юмыг ард түмнээс хармалдаг та нар хэн бэ.Эрчим хүчинд урьд нь төсвөлсөн мөнгө хаачсан,гадны улс орноос ирсэн зээл тусламж яасан.Бүгд та нарын халаас руу орсон уу.Одоо яагаад ард түмэнд оногдож байгаа хэдэн төгрөг рүү шүлсээ гоожуулаад дайраад байгаа юм.Зайлаач та нар.Монгол улс та нараар дутахгүй.
Нэргүй 2026-11-04 122.201.21.230
Хуцаа чи. Чи бол монгол хүн биш шүү. Монгол хэзээ ч хөгжихгүй гэл үү?!
Нэргүй 2026-11-04 66.181.186.172
харин ч бэлэн мөнгө өгч ард түмэнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй Катар Белги яалаа. Харин амьдралд нь нөлөөлөхгүй сая сая тэр бумаар хадгаламжтай хүмүүст дансных нь мэдээлэлийг үндэслэн олгохгүй байж ядууст өгөх мөнгийг нь нэмэх хэрэгтэй.
Нэргүй 2026-11-04 202.179.15.130
ХҮН БҮР ИПОТЕК, ЗЭЭЛ, ТАТВАР, ДААТГАЛ, ТОРГУУЛЬ ЗЭРЭГ ӨР ЗЭЭЛТЭЙ БАЙГАА. ТҮҮНЭЭС НЬ ТӨЛЧИХВӨЛ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙНА. БЭЛЭН МӨНГӨ ТАРААСАНТАЙ ИЖИЛ. ОГТ ӨР ЗЭЭЛГҮЙ ХҮМҮҮС ГЭВЭЛ ХҮҮХДҮҮД Л БАЙХДАА, ТЭД НАРТАА БЭЛНЭЭР ӨГӨӨ.
durakiig buulgaach ee! 2026-11-04 206.108.117.92
Судалгаанаас харахад эрчим хүчний салбарт нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд хамгийн багадаа гурав, таван төгрөг болж буцаж орж ирдэг үр ашигтай салбар.
HerHenyaj??? hud pop gar!
Олон улсын судалгаанаас харахад хиймэл оюун ухаанаас өгөөж хүртэх таван улсын нэг нь Монгол байсан. Энэ нь өөрөө цэвэр эрчим хүч юм. Mongolchuud Feisbyk ih udeg uchraas 5_aaraa garah ni baaraggui!
Harin niit irgeded yaj ashig orj ireh tuhai arga ni yu baina??
Kca 2026-11-04 202.126.91.112
Та нар мөнгөтэй байж болдог, бид нар мөнгөтэй байж болдоггүй ээ, тийм үү?
Нэргүй 2026-11-04 202.9.46.167
Америк мргэн бүртээ / 300 гаруй сая хүн амтай / 5000 доллар /18 сая төгрөг/ өгнө гэж ТРАМП хэлсэн шүү дээ. Ард түмний хэтэвчинд орох хэдэн төгрөгийг битгий саах гээд бай. Хэд хоног ч гэсэн цатгалан явж үзмээр байна.
Зочин 2026-11-04 59.153.112.41
НҮХ намынхан энэ улс орныг бодлоо юу иргэд юунд ч итгэхээ больсоон дохандаа
Нэргүй 2026-11-04 202.126.91.253
Дохандаа гэсэн нэр яг зохино.
Нэргүй 2026-11-04 66.181.180.160
Энэ овоо цадаж ээ
б 2026-11-04 202.180.218.222
татвар нэмээд эрчим хүч сэргэсэн нь хаана байна больж үз идэж уухгүй бол ханаж цадахгүй бирд өсөхийн өлөн
б 2026-11-04 202.180.218.222
иргэдэд мөнгө алга. улс нь баяжаад иргэд ядуурч өр зээлэнд баригдаж байна. банк бусууд томорч байна. яаж үрэхээ иргэд мэдье.
Зочин 2026-11-04 103.57.94.82
ОРЛОГГҮЙ БОЛСОН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛЖ, ӨСӨХИЙН ӨЛӨН АВИЛГАЧДЫН ХАЛААСАНД ОРУУЛАХГҮЙ БАЙХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН БАЯЛАГТАА ЭЗЭН ИРГЭДИЙН ӨЧҮҮХЭН МӨНГӨ ШҮҮ…
ТӨРӨӨС ТӨРЖ ТӨРД ШИГДСЭН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ОЛИГАРХ БОЛСОН ӨСӨХИЙН ӨЛӨН СДУ САРАНД ОЧИЖ ХУЦААРАЙ…
Зочин 2026-11-04 103.57.94.82
ӨСӨХИЙН ӨЛӨН СДУ САРАНД ОЧИЖ ХУЦААРАЙ… ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛЖ, ӨСӨХИЙН ӨЛӨН АВИЛГАЧДЫН ХАЛААСАНД ОРУУЛАХГҮЙ БАЙХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН БАЯЛАГТАА ЭЗЭН ИРГЭДИЙН ӨЧҮҮХЭН МӨНГӨ ШҮҮ
Нэргүй 2026-11-04 66.181.167.223
Ene hun iim hun baisan um baij dee