niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:00 UTC Эх: https://news.mn/r/2897124/ b7a964e4ea7e2505… ← niitlelch.mn руу буцах

Баавгайн дуудлага, мэдээллийн байршлыг нэгтгэсэн цахимжуулжээ

Баавгайн дуудлага, мэдээллийн байршлыг нэгтгэсэн цахимжуулжээ

Баавгайн дуудлага, мэдээллийн байршлыг нэгтгэсэн цахимжуулжээ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүрэн баавгайн талаарх дуудлага, мэдээллийг харах боломжтой цахим систем боловсруулжээ. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны цахим хуудсанд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд мэдээллийг нэгтгэж, дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэн байршуулсан байна.

Системээс баавгайн дуудлага, мэдээллийн байршил, огноо, ажилласан албан хаагч болон ашигласан техник хэрэгслийн мэдээллийг харах боломжтой. Мөн өдөр, долоо хоног, сараар шүүн нягтална. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Харин хамгийн сүүлд буюу арваннэгдүгээр сарын 2-ны 10:45–16:54 цагийн хооронд Хэнтий, Дархан –Уул аймгийн нутаг дэвсгэрт дөрвөн шинэ дуудлага ирж, 44  албан хаагч ажилласан байна.

Тус системийн мэдээллийг тогтмол шинэчлэх бөгөөд баавгайн дуудлагаас гадна байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг оруулах аж. Цаашид аймаг, нийслэлээс ирүүлэх мэдээллийг тогтмол шинэчилж, шуурхай удирдлага, зохицуулалтад ашиглахаар төлөвлөжээ.

Д.Хадаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж