niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:01 UTC Эх: https://news.mn/r/2896990/ 92d27e5a9ec89721… ← niitlelch.mn руу буцах

Байр суурь: Баялгийн сангийн зорилт үгүй болж, Балгийн сан болно

Байр суурь: Баялгийн сангийн зорилт үгүй болж, Балгийн сан болно

Байр суурь: Баялгийн сангийн зорилт үгүй болж, Балгийн сан болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Оюутолгойн ногдол ашгийг 100 мянга гаруй иргэн өөрсдийнхөө дансанд авах нь зүйтэй гэсэн санал өгсөн байна. Ард түмнийхээ саналд хүндэтгэлтэй хандаж, анхаарах ёстой. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Ард иргэдийн амьдрал ахуйг анхаарч, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалах чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Тийм учраас байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрт нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь их чухал" гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор холбогдох хууль эрх зүйн орчныг өөрчлөх нөхцөл байдал үүссэн гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд эдийн засагчид ямар байр суурьтай байгааг хүргэе.


"ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА АЛДАХ АЮУЛТАЙ"

Эдийн засагч Б.Лакшми:

-Их хэмжээний бэлэн мөнгийг эдийн засагт оруулсан тохиолдолд богино болон урт хугацаанд нэлээд сөрөг үр дагавартай байдаг. Хэрвээ ард иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тараавал шууд худалдан авалт болж хувирна. Тийм болохоор эдийн засаг дахь инфляцыг хөөрөгдөж, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх эрсдэлтэй. Бас нэг сөрөг нөлөө нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийн болон гадаад валютын ханшинд нөлөөлнө.

Улсын эдийн засгийг Голланд өвчинд нэрвэгдэх суурь нь болж өгдөг. Эргээд Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид ч зах зээлд өрсөлдөх чадвараа алдах хүртэл аюултай. Мэдээж Монгол Улсын санхүүгийн салбарт "хөөс" үүсгэх эрсдэлтэй. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл үүсгэж болзошгүй.

"ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ НЭГ ДОР ӨСГӨВӨЛ ҮНИЙН ДАРАМТ НЭМЭГДЭНЭ"

-Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр Ерөнхийлөгч Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох чиглэл өгч, үүнтэй холбоотойгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхэлжээ. Гэтэл 2026 оны санхүүгийн жил дуусаагүй байна. Оюутолгой шиг олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай нүсэр компани битгий хэл хоёрхон ажилтантай буузны гуанз хүртэл жилийн эцэст яг хэдэн төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаа өнөөдөр баттай мэдэхгүй. Тэгвэл жилийн эцсийн санхүүгийн тайлан гараагүй, хуваарилах боломжтой ашиг нь эцэслэн тогтоогдоогүй байхад иргэдэд ногдол ашиг тараах тухай ярих нь ямар үндэслэлтэй вэ. Ногдол ашиг гэдэг улстөрчдийн амласан мөнгө биш. Компанийн бодитоор олсон, хууль ёсоор хуваарилах боломжтой ашгаас төлдөг мөнгө. Тэгээд ч Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчилж, их хэмжээний бэлэн мөнгө тараах нь эдийн засгийн дараах эрсдэлийг дагуулна.
Нэгдүгээрт инфляц өрдөнө. Бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт нэмэгдээгүй байхад иргэдийн худалдан авах чадварыг нэг дор өсгөвөл үнийн дарамт нэмэгдэнэ. Ялангуяа импортын хамаарал өндөр Монголд энэ нь валютын эрэлтийг өсгөх эрсдэлтэй.
Монголбанк инфляцыг бууруулахаар мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байхад төрөөс хэрэглээг огцом дэмжвэл хоёр бодлого зөрчилдөнө. Үр дүнд нь өндөр хүү удаан хадгалагдах эрсдэл нэмэгдэнэ. Баялгийн сангийн зорилт үгүй болж Балгийн сан болох нь. Баялгийн сангийн зорилго бол байгалийн баялгаас олсон орлогыг хуримтлуулж, хөрөнгө оруулж, өнөө болон ирээдүй үеийн иргэдэд өгөөж хүртээх явдал. Харин түүнийг богино хугацааны бэлэн мөнгө тараах хэрэгсэл болговол урт хугацаанд хуримтлагдах хөрөнгө, ирээдүйн өгөөж багасна. Эдийн засгийг хүлээлтийг үгүй болгоно. Баталгаажаагүй орлогыг урьдчилан амлах нь иргэдэд хийсвэр хүлээлт үүсгэнэ. Амласан мөнгө хүрэлцэхгүй бол төсөв, өр, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх улс төрийн дарамт бий болно. Хамгийн гол нь Оюутолгойн баяжмалын экспортод саад учирсан гэх мэдээлэл гарч байхад энэ асуудлыг яагаад нэн тэргүүнд шийдэхгүй байна вэ. Хятадын тал хилээр баяжмал нэвтрүүлэхэд хүндрэл үүсгэсэн тухай компанийн удирдлага мэдээлсэн бол түүний бодит шалтгаан, экспорт болон орлогод үзүүлэх нөлөөг яаралтай тодруулах ёстой. Алаагүй баавгайн арьс хуваахын оронд баяжмалаа саадгүй экспортлох асуудлаа эхлээд шийд гэж хэлмээр байна.
Мэргэжлийн байгууллагууд ийм шийдвэрийн эдийн засгийн эрсдэлийг үнэлж, үндэслэлтэй бол эсрэг байр сууриа илэрхийлэх, хуульд заасан арга хэмжээ авах бүрэн боломжтой.
Зарим байгууллагын хувьд энэ нь үндсэн чиг үүргийнх нь нэг хэсэг юм. Нэгд, Монголбанк их хэмжээний бэлэн мөнгө тараах нь инфляц, валютын ханш, мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлөхийг тооцож, эрсдэлийн талаар олон нийт болон УИХ-д албан ёсны дүгнэлт хүргүүлэх боломжтой. Гэхдээ Засгийн газрын ийм шийдвэрт шууд хориг тавих эрхгүй. Хоёрт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл уг шийдвэр төсвийн тогтвортой байдал, урт хугацааны хуримтлал, төсвийн эрсдэлд хэрхэн нөлөөлөх талаар хараат бус дүгнэлт гаргаж, анхааруулга өгөх боломжтой. Гуравт, Үндэсний аудитын газар баялгийн сангийн хөрөнгийг хуульд нийцүүлэн зарцуулах эсэх, санхүүгийн эх үүсвэр бодитой эсэхэд бүрэн эрхийнхээ хүрээнд аудит хийх боломжтой. Дөрөвт, УИХ-ын холбогдох байнгын хороод Засгийн газраас эдийн засгийн нөлөөллийн тооцоо, санхүүгийн үндэслэлийг шаардаж, нээлттэй сонсгол зохион байгуулан, хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэхээ шийдэх эрхтэй. Тавд, эдийн засагчид, мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд хараат бус тооцоо, судалгаа гаргаж, олон нийтэд эрсдэлийг тайлбарлан, бодлогын өөр хувилбар санал болгох боломжтой. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас шаардах хамгийн чухал зүйл бол ногдол ашиг тараах шийдвэр гаргахаас өмнө инфляц, төгрөгийн ханш, төлбөрийн тэнцэл, баялгийн сангийн урт хугацааны өгөөжид үзүүлэх нөлөөллийн хараат бус тооцоог нийтэд ил болгох ёстой. Улстөрчид мөнгө тараах амлалт өгч болно. Харин түүний эдийн засгийн өртгийг тооцож, олон нийтэд анхааруулах нь мэргэжлийн байгууллагуудын үүрэг шүү дээ.
"ИНФЛЯЦААС ГАДНА ХУУЛЬД ИТГЭХ ИТГЭЛ АЛДАГДАНА"
Эдийн засагч Г.Батхуяг:
-Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгосноор инфляц, төгрөгийн ханш, гадаад тэнцэл, хуульд итгэх итгэл зэргүүдэд шууд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ сөрөг үр дагаврын хамгийн хүнд нь инфляц биш, хуульд итгэх итгэлийн алдагдал юм. Инфляцын цочрол 12-18 сарын дараа л арилна. Харин Баялгийн сангийн хууль улс төрийн хэрэгцээ гармагц өөрчлөгддөг гэдэг ойлголт арван жилийн дараа ч үлдэнэ.
Хэрэв улс төрийн шахалтаар ямар нэг халамж тараах нь зайлшгүй бол хамгийн бага хор хөнөөлтэй хувилбар буюу хуулийн "бэлнээр гүйлгээ хийхгүй" гэсэн зарчмыг хэвээр үлдээж, зөвхөн аудитаар баталгаажсан, бодитоор орж ирсэн ногдол ашгаас, дансны үлдэгдлийн тогтмол хувиар, хоёр жил дараалан ногдол ашиг орж ирсний дараа л олгох гэсэн дүрмийг хуульд оруулах шаардлагатай.
Энэ нь Ерөнхийлөгчийн "иргэн бүрд хүртээх" зарчмыг хадгалахын зэрэгцээ 2027 оны нэг удаагийн эрэлтийн цочрол, баталгаагүй орлогын эрсдэл, сонгуулийн мөчлөгийн асуудлыг тус тус саармагжуулна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль ямар ч улс төрийн нам, улстөрчөөс хараат бус, тогтвортой байх ёстой. Монгол Улс уул уурхайн салбарын орлогоо хадгалж, хуримтлуулан ирээдүйд үр ашгийг нь хүртэх боломжийг байхгүй болгож байна. Мэргэжлийн байгууллагууд бүгд улс төрөөс хамааралтай. Тиймээс бүгд нам харгалзахгүй ам уралдан, дэмжих эрсдэлтэй.
"ЗАСГИЙН ГАЗАР АРД ИРГЭДЭЭСЭЭ ХҮҮТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ"
Эдийн засагч А.Энхбат:
–Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэн бүрийн нэрийн дансанд бүртгэн баталгаажуулах хэрэгтэй. Харин хуримтлалыг бүрдүүлсний дараа нийгмийн болон дэд бүтцийн зайлшгүй шаардлагатай, ач холбогдлоор эрэмбэлэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэл болон зардал-үр ашгийн тооцоо нь хийсэн төслүүдэд хөрөнгө оруулалт шаардлагатай бол Засгийн газар иргэдийн хуримтлалаас хүүтэй зээл авах боломжийг судалж болно.
Ингэснээр баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зарчим хэрэгжинэ. Иргэд баялгаас хүртэх эрхээ баталгаажуулахын зэрэгцээ хүүгийн орлого олох боломжтой болно. Харин гурван их наяд төгрөгийг иргэдэд шууд бэлнээр тараах нь эдийн засагт эрсдэл үүсгэж болзошгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.179.153

Үндсэн хуулиндаа “газрын хэвлийн баялаг ард түмний өмч” гээд тунхаглачихсан, баялгаас авсан ашгаа ард түмэндээ өгөх болохоор л эдийн засаг сүйрээд, улс дампуурчих юм энэ эдийн засагчид гээд бгаа хүмүүс юу ч мэдээд яриад бдгийн, төсвийнхөө хүрээнд л инфляциа бууруулах онолоо яримаар юм.

Avatar

Нэргүй 2026-11-04 59.153.115.17

АН-ынхан ирэх сонгуульд ялчихс санаатай янз бүрийн үг, үйлдэл үзүүлэв. Тэр нь бүтэл муутай. Пүрэвдорж МАН-нхныг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн нь доог тохуунаас хэтрэхгүй яриа юм.Учралыг огцруулах гээд сүүлдээ бууж өглөө. МАН-ын сонгуульд тусалдаг гээд хэсгийн ахлагч нарын орон тоог хасах гээд чимээ алдрав.МАН сонгуулийн сурталчилгаанд ашиглана гээд хэвлэлийн ажилтнуудад дайн зарлав.АН-ын дарга асан Гантөмөр мөнгө тараана гэхэд дуугүй байснаа Е-ч Хүрэлсүх мөнгө тараах санал гаргахад сүйд болов

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.185.247

МАН, АН чинь сонгуульд сонгогдохын тулд 1 хүнд 1,5сая төгрөг тарааж байж билээ. тухайн үедээ маш их мөнгө. энэ хэд тараах болохоороо тараачихаад, зүгээр өгөхөөр улс сүйрээд байдаг бас сонин шүү

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.185.247

Дубай иргэдээ баяжуулаад муудсангүй. монгол болохоор иргэд нь баяжихаар сүйрэх гээд бдаг болохоор татвар нэмж ядуу байлгаснаар улсаараа гайгүй амьдарч бна гэж үү???

Avatar

Нэргүй 2026-11-04 103.168.34.58

Энэ хүмүүсийн үгийг нөгөө попын хаан хоосон толгойд хүргэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-11-04 202.126.91.87

ХувИААРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД БИЁ ДААЖ НАЙММА ХИЙГЧИДЭД
АШИГТАЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БҮРДНЭЭ. ТӨР ЧИНЬ ҮЙЛДВЭР МЭДДЭГҮЙ ЮМ ЧИНЬ ЁК ЗӨВ

Avatar

Хэрүүлч пялдага 2026-11-04 202.126.90.32

Үнийг нь хямдруулчих юм бол иргэд хүнс бараагаа дуртай авах бөгөөд мөнгөний эргэлтэнд сайнаар нөлөөлөлх ёстой биз дээ. Үнэ нь өндөр бол тэр мөнгө чинь буцаад очиж чадахгүй ээ.

Avatar

Нэргүй 2026-11-04 70.175.141.166

Мэдлэггүй, попын хааны үгээр төгрөгийн ханшийг унагааж болохгүй ээ

Avatar

Зочин 2026-11-04 66.181.185.201

Иргэдиин худалдан авах чадвар өндөр бол улсын хөгжилд гайтай хэрэг болох хэрэг үү.

Avatar

Монгол хүү 2026-11-04 64.119.29.63

HЭЭРЭЭ Л МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ДАНДАА Л ГАДНЫ ОРНООС ГУЙЛГАЧИН ШИГ Л ХҮҮТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛЭЭ Ч ГЭЖ ДОНШУУЧИЛДАГ, ТЭР НЬ БИДНИЙ МОНГОЛЧУУДЫГ ГАДНЫ УЛСААС ХАРААТ БОЛГОХОД Л ИЛҮҮ ҮЙЛЧИЛДЭГ! ЖИШЭЭ НЬ: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ШАЛ ХЭРЭГГҮЙ БААХАН МӨНГӨ ЗЭЭЛЭЭД ЭЦЭСТ НЬ МОНГОЛЫН БҮХ АЖИЛЧИН АРД ИРГЭД 55-60НАСТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРДАГ БАЙСНЫГ НЬ БОЛИУЛЖ 60-65 НАСТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ҮР ДҮНТЭЙ БОЛСОН гэх мэт…
ИЙМД ЭНЭ ИХ ОРЖ ИРЖ БАЙГАА ХӨРӨНГИЙГ МОНГОЛЫН АРД ИРГЭДЭЭС ЗГ ӨНДӨР ХҮҮТЭЙ БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛЖ АВ!!

Avatar

Нэргүй 2026-11-04 59.153.115.17

АН-ЫН ДАРГА АСАН, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН ГАНТӨМӨРИЙГ МӨНГӨ ТАРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛАХАД ДУУГҮЙ БАЙСАН ТА НАР ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХИЙГ МӨНГӨ ТАРААХ ТУХАЙ ЯРЬСНЫ ДАРАА ЦӨМ УХААНТАЙ ЦАРАЙ ГАРГАХ НЬ ЮУ ВЭ. ТА НАР БОЛ ЭДИЙН ЗАСАГЧИД БИШ, УЛС ТӨРЧИД БАЙНА. ИРЭХ СОНГУУЛИЙГ БОДОЖ БАЙНА. ЭНЭ ДОТОР БОЛОХ, ЮУГ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ХУУЛЬТАЙГАА Ч МЭДЭХГҮЙ, ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ДЭЛГЭРСАЙХАН ЦОХИЖ ЯВНА. ЯМАР АЛБАН ТУШААЛД ОЧСОНОО МЭДЭЭГҮЙ НӨХӨР.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж