Монгол Улсад анх 1938 онд Улаанбаатараас Налайхын уурхай хүртэлх 43 км урт нарийн царигийн төмөр зам тавигдсанаар манай улсын тээврийн салбарт ган замын эрин үе эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 1949 онд "Улаанбаатар төмөр зам" ХНН байгуулагдаж, умард болон өмнөд хөршийг холбосон транзит корридор бий болсон нь улс орны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Гэвч сүүлийн хэдэн арван жилд Монголын төмөр замын салбар хөгжлийн хурд саарч, улс төрийн талцал, шийдвэрийн саатал дунд олон боломжийг алдсан юм.
"ОВООЛСОН ШОРОО" БА ЦАРИГИЙН ГАЦАА
Монголын зам тээврийн түүхэнд асар их хөрөнгө мөнгө үрэн таран хийж, эцэст нь үр дүнгүй хоцорсон гашуун туршлага цөөнгүй. Өмнө нь Гашуунсухайт чиглэлийн төмөр замд улсын төсөв болон зангилаа сангуудаас их хэмжээний хөрөнгө оруулалт гаргаж, олон жил шуугисан ч эцэстээ "овоолсон шороо" үлдэж, ажил хэдэн жилээр зогсонги байдалд орсон.
Системтэй төлөвлөөгүй, улс төржүүлсэн шийдвэрээс үүдэн замыг хожим үргэлжлүүлэн барьсан ч царигийн зөрүүгийн асуудлыг нэг мөр эцэслэн шийдээгүйгээс хилийн боомт дээр ачаа эргэлт гацаж, стратегийн ордоо бүрэн хүчин чадлаар нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй л сууна. Бэлэн мөнгө төсөвлөсөн ч менежмент, бодит туршлага дутвал дэд бүтэц хэрхэн "гацаа" болдог тод жишээ энэ байв.
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖРЭЛЭЭС ӨДӨРТ 144 МИНУТЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ
Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын сүлжээний хамгийн том зангилаа гацааны нэг нь хотыг хөндлөн дайран өнгөрдөг төмөр замын гармууд юм. Судалгаагаар, нийслэл дэх төмөр замын гармуудын хаалтаас шалтгаалан авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 144 минут буюу 2 цаг гаруй саатдаг байна. Энэхүү гацааг арилгах шийдэл нь Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.3 км төмөр замын бүтээн байгуулалт юм.
Тус зам ашиглалтад орсноор хотын дундуур нэвтэрдэг ачаа тээврийн үндсэн урсгал хотын гадуур тойрч, гармын хаалтын хугацаа 21–120 минутаар буурах тооцоо гарчээ. Энэ нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад шууд бөгөөд бодит хувь нэмэр оруулах юм.
ТУРШЛАГА БА БОДИТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.3 км төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд эхлүүлж, ашиглалтад оруулахад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хувьдаа төмөр зам барьж байгуулсан туршлага чухал жин дарж байна. Тэрбээр өмнө нь хувийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн төмөр замын төслийг богино хугацаанд, санхүүгийн болон техникийн эрсдэлгүйгээр барьж байгуулж байсан практик туршлагатай. Төрийн салбарт тохиолддог төсөв санхүүгийн гацаа, шийдвэр гаргах шат дамжлагын хүндрэлийг бизнес болон аж ахуйн хурдтай менежментээр даван туулж, төслийн гүйцэтгэлийг цаг хугацаанд нь шахаж чаджээ. Өнгөрсөн хугацаанд Гашуунсухайтын чиглэлд олон зуун сая ам.доллар зарцуулсан ч "овоолсон шороо" үлдээж, дараа нь барьсан ч царигийн зөрүүгээс болж гацаж байсан гашуун түүхийг тэрээр бизнесийн салбарт байхдаа ч, төрийн сайдаар ажиллахдаа ч шүүмжилсээр ирсэн. Иймээс энэ удаагийн Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замд техник, шийдлийн алдаа гаргахгүй байхад онцгой анхаарсан аж.
Цаас төдий төлөвлөгөө, овоолсон шороо үлдээдэг үе ард хоцорч, аж ахуйч менежмент, практик туршлагад суурилсан бүтээн байгуулалт нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах бодит ажил болон хэрэгжиж байна.
1938 оны Налайхын нарийн замаас эхэлсэн Монголын төмөр замын түүх өнөөдөр шинэ шатанд гарч байна. Өнгөрсний алдаа, царигийн гацаа, овоолсон шорооны сургамжийг давтахгүйгээр Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж байгаа нь зөвхөн логистикийн шинэ сүлжээ биш, нийслэлчүүдийн өдөр бүр түгжирдэг цаг хугацааг хэмнэх бодит шийдэл болов. Хэрэвзээ энэ салбарыг өөр хүн толгойлсон бол өнөөдөр төмөр зам ч үгүй, төсвийн мөнгө ч үгүй, дахин нэг хулгайн хэрэг монголчуудын уур бухимдлыг барах байсныг хэн мэдлээ.
Б.БАТ
3,605.46





















































TsM 2026-11-03 64.119.25.202
Их бага нь хамаагүй ээ! Салбарын сайд болгон ингээд нүдэнд харагдах бүтээн байгуулалтыг бодитоор хийгээд байвал мөн ч их хэрэгтэй юм даа. Юм багадахгүй ээ!!!!
Нэргүй 2026-11-03 103.212.118.32
налайхын төмөрзам байна ашилаж болохгүй юу
Зочин 2026-11-03 66.181.182.209
Сайдаа Дарханы замын тэр олон тойргыг арилгаж өгөөч гуйж байна.
Нэргүй 2026-11-03 64.119.27.46
Дэлгэрюсайхан гишүүн уйгагүй олон удаа газар дээр нь очиж ажилласны үр дүнд ашиглалтад орсоон
Нэргүй 2026-11-03 66.181.168.82
энэ өвгөний зургийг тавьдаг нь яаж байгаа юм, энэ хүний захиалга уу, ядаж тэнгэрт тултал нь магтаагүй нь яамай даа.
Нэргүй 2026-11-03 43.242.242.59
Бизнес сэтгэлгээтэй хү өөр л дөө. Хөшигт-Багахангайн төмөр замыг барих ажил амжилттай явагдсан нь үнэн. Цаашид энэ мэтчилэн сайн ажиллаарай
Нэргүй 2026-11-03 124.158.126.107
Дэлгэрсайхны реклам уу
Нэргүй 2026-11-03 59.153.115.147
МАН энэ хүнд хэдийн/ямар өртэй бол