Ажлын хэсгүүдийг байгууллаа
Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, мөн Асрах үйлчилгээний тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсэг байгуулав. Нийгмийн халамжийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Асрах үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар ахалж ажиллахаар боллоо.

Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ
Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг дараа нь хэлэлцлээ.

Сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал танилцуулав. Хүүхдийн төлөө сангийн орлогыг улсын төсөв, хандив, тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандив, тусламжийн орлогоос бүрдүүлэхээр журамласан байна. Сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, энэ түвшний уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх зориулалтаар зарцуулж буй ажээ.

Тус сангаас 2022-2025 оны хооронд зөвхөн Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцсон хүүхдийн шагнал урамшуулал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг зардалд нийт 1,007.8 сая төгрөгийг зарцуулаад байна. Энэ онд санд нийт 1,150.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, хүүхдүүдэд олгосон дэмжлэг 461.5 сая төгрөг, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1,933.0 сая төгрөг, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын урсгал засварын зардалд 1,394.2 сая төгрөг зарцуулжээ. Одоогийн байдлаар сангийн үлдэгдэл 26,782.4 сая төгрөг байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа нар дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хүүхдийн спортыг дэмжих, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг өргөжүүлэх талаар тодорхой санал хэлэв. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байгааг дурдав.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, сангийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг идэвхжүүлэх, хандив, орлого төвлөрүүлэх ажил огт хийхгүй байгаад харамсалтай байгаагаа илэрхийлж, цорын ганц орлого ордог байсан эх үүсвэр буюу Авто тээврийн үндэсний төвийн азын дугаар борлуулсны орлогыг Хүүхдийн төлөө сан төвлөрүүлэхгүй болгож, “хуулийн хулгай” хийснийг шүүмжилсэн юм. Үүнтэй холбогдуулан өөрийн тавьсан асуулга, түүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас өгсөн хариултыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргав. Түүний саналын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан танилцууллаа. Өнгөрсөн 2025 оны статистик мэдээллээр эрүүл мэндийн салбарт нийт 4700 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж, 67 мянга орчим ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн тоон үзүүлэлтээс үл хамаарч хүртээмж, хуваарилалт, тогтвортой ажиллах нөхцөл салбарын үйлчилгээний салбарт шууд нөлөөлж байна. Тухайлбал 10 мянган хүн амд ногдох эрүүл мэндийн ажилчдын тоо Улаанбаатарт 253.4, аймгуудад 157.1 байгаа нь хүний нөөцийн байршил хүртээмж харилцан адилгүй ялгаатай байгааг харуулж байна. Мөн эрүүл мэндийн ажилтнуудын бодит орлого хангалтгүй гэдэг судалгаа гарсан байна. Судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь хүн амын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой. Нийт эрүүл мэндийн ажилтнуудын анхдагч хэрэгцээний хүрэлцээт байдлын дундаж утга 9 онооноос 2.73 байгаа нь өрхийн наад захын хэрэгцээгээ хангахад маш сул байгааг харуулж байна гэдгийг тодотгосон юм.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Энэ хуулийн төсөл дээр салбар дунд ажиллаж байгаа эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэж бий. Сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг, нийгмийн эрүүл мэндийн чиглэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнууд бас орж байгаа. Тэдэнд тулгамддаг нэг зовлон нь төрөөс нийгмийн баталгааны асуудал оруулахаар хасагддаг, мэргэжлийн зэргээ ахиулах асуудал орхигддог. Тэгээд бакалавраар сурсан мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломжгүй болдог. Энэ асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
-Бид өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн ажилтан гэхээр эмч, сувилагчаар төлөөлдөг. Бид энэ салбарт ажиллаж байгаа бүх мэргэжлүүдийг тусгаж өгсөн. Тэдний нийгмийн баталгааг сайжруулах, хариуцлагын даатгалд хамруулахаар тодорхой нэршлийн дагуу тусгаж өгсөн. Ажлын хэсэг салбар дундын мэргэжлүүдэд ямар зохицуулалт хийж байгааг танилцуулахгүй юу?
Ажлын хэсэг:
-Эмнэлгийн бусад мэргэжилтнийг одоогийн хуулиудад ерөнхий байдлаар тодорхойлсон байдаг бол энэ удаагийн анхдагч хуулийн төсөлд нарийн тусгаж өгсөн. Нийгмийн эрүүл мэнд, сэтгэл судлаач, эрүүл ахуй, хоол зүйч, лабораторийн техникч гэх мэтээр дурдаж, бусад ангилалд оруулсан. Цаашаа нийгмийн баталгаа гэдэг ангилал руу шилжин орж байгаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Энэ хууль хэрэгжсэнээрээ хууль батлагдсаны дараа үр нөлөөг нь хэрхэн хэмжих вэ?
Ажлын хэсэг:
-Нэгдсэн холбоо байгуулж, бүх нийгмийн баталгаа, эрх үүрэгтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэхээр тусгаж байгаа. Яг тийм тийм зүйлээр хэмжинэ гэсэн хэмжүүр байхгүй байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Бид хуулийн индекатор болгож тавих шаардлагатай. Олон улсын ямар баримт бичгийг баримталж, эш татаж, үндэслэл болгосон бэ?
Ажлын хэсэг:
-Монгол Улсын нэгдэн орсон эрүүл мэндийн салбарын эрх зүйн баримт бичиг болон Эрүүл мэндийн тухай хууль байна. Энэ хуулийн төсөл дээр таван орны туршлагыг оруулсан. Канад, БНСУ, Япон, Стонь, Финланд гэсэн улсыг харьцуулан судалж, манай улсад нэвтрүүлэх боломжтой хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Т.Мөнхсайхан салбарын сайдаар ажиллаж байсан хүн учраас энэ хуулийг санаачилсан нь зөв байх гэж харанхуйгаар итгэж байна. Эрүүл мэндийн салбар дотроо төрийн үйлчилгээний ажилтан мөн гэж тодорхойлж байгаа хүний цалинг ЭМДС-гаар даалгаж байгаа. Сангаас төрийн байна уу, хувийн байна уу бүх ажилтан нэг худалдан авалт гэдгээрээ адилхан цалин авч байгаа. Өнөөдөр энэ сан ямар хүнд нөхцөл байдалд байгаа билээ. Эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах ёстой мөнгөө төрийн албан хаагчийн цалинд зарцуулж байгаа нь буруу. Улстөрчид энэ асуудлаар попордог. Гэтэл төр попорсон мөнгийг улсын төсөвт тавьдаггүй, ЭМДС-нд ачаалал болж байгаа. Энэ асуудал энэ хуулийн төсөлд огт байхгүй. Эсвэл төрийн албанаасаа гаргаж, ЭМДС-гаараа өөрсдөө цалин, тэтгэвэр, тэтгэмжээ олго. Төр оролцож цалин ярих гээд байгаа бол улсын төсөв дээрээ тавь. Ялангуяа сум, багт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Энэ тал дээр ямар санаа бодолтой явдаг вэ?
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
-Эрүүл мэндийн салбар 2022 онд санхүүжилтийн хувьд тогтолцооны шинэчлэлт хийсэн. Нэг эх үүсвэрийн худалдан авалт буюу гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн. Энэ дээр олон удаа тайлбар хийж байна. Хүмүүсийн эрүүл мэндийн даатгалаар цугларч байгаа 900 тэрбум төгрөгийн санхүүжилт байна. ЭМДС-д цугларч байгаа нь 2.7 их наяд төгрөг. Улсын төсвөөс эрүүл мэндийн байгууллагын ажилчдад олгож байгаа цалин иргэдийн даатгалын шимтгэлийг цуглуулж, нэг дор нэг эх үүсвэрээс гүйцэтгэлийг нь санхүүжүүлж байна. ЭМДС-гийн мөнгөөр ажилтнуудын цалин өгч байна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Гүйцэтгэлийн санхүүжилтийг сайжруулж, хэд хэдэн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Энэ асуудал энэ хуулийн төсөлд онцгойлон тусгагдаагүй. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэр хэрхэн яаж бүрдэж, ДНБ-ий зургаан хувьд хэрхэн хүрэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол жил болгон санхүүжилт нь савлаж, салбарын сайд нь хэн байхаас хамаарч иргэдэд санхүүгийн дарамт ямар байх вэ гэдгийг шийдэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Хуулийг дэмжиж байгаа. Эрүүл мэндийн ажилтны эрх, хамгаалалт, мэргэжлийн хариуцлагыг хамруулж байгаа. Эмчийн болон байгууллагын хариуцлагыг хэрхэн ялгах вэ. Хэт ажлын ачааллаас үүссэн хохирлыг хэрхэн бодитоор тогтоох механизм байгаа вэ. Сайлшгүй эрсдэлтэй эмчилгээний үед эмчийг хэрхэн хамгаалах вэ. Хагалгаанд орох гэж өвчтөний ар гэрт нь гарах эрсдэлийг урьдчилан мэдэгдсэн ч эрсдэл гарвал энийг хайхрамжгүй үйлдлээр ямар шалгуураар ялгах вэ. Даатгал өвчтөний хохирлыг бодитоор барагдуулах уу?
Ажлын хэсэг:
-Энэ хуулийн шинэчилсэн найруулга дээр ажил олгогч ажлын байрны аюулгүй байдал, баталгаат байдлыг хангах бүтэн зүйлийг тусгасан. Одоогийн хуульд ийм зохицуулалт огт байхгүй. Хоёрт, эмчлэн сэргийлэх ажил бол багийн ажил. Хуучин эмнэлгийн мэргэжилтэн буюу тусгай зөвшөөрөлтэй хүмүүсийн эрх үүргийг зохицуулсан бол нийтлэг эрх үүрэг, тусгайлсан эрх үүргийг оруулж өгсөн байгаа. Зайлшгүй эрсдэл тохиолдвол байгууллага үүрэг хүлээж, эрхтэй оролцохыг тусгаж өгсөн. СЗХ болон эрүүл мэндийн даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж, 40 мянга орчим ажилтан даатгуулбал ямар зардлын ачаалал хийх вэ гэдэг тооцооллыг хийсэн. Тэгээд хууль батлагдсаны дараа хохирлын дээд, доод хэмжээгт тогтоож, тодорхой болгоно. Резидентын эрх үүргийг анх удаа хуульчилж оруулж өгч байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-Мэргэжлийн, мэргэжлийн бус хүмүүс маш их буруу зөрүү ойлголттой байна. Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн ажилтны тухай хууль гээд яагаад ийм олон хууль нэг асуудал дээр орж ирж байна вэ гэдэг асуудал гарч байна. Эрүүл мэндийн салбар гэдэг чинь зургаан бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Хуулиа чанартай батлах шаардлагатай. Нэг асуудал нь өнөөдөр орж ирж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын анхдагч хуулиа чанартай оруулаад ирвэл зүгээр байна. Хуулийн төсөл, зүйл заалтууд нь хоорондоо үгүйсгэсэн асуудлууд орж ирж байна.
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн:
-Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах зардлын тооцоололд төрийн байгууллагад үүсэх зардлыг 65.7 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд үүсэх зардлыг 18.2 тэрбум төгрөг байхаар тооцсон. Харин нийгмийн баталгааг тооцох хэсгийн зардлыг тусгаагүй, тодорхойгүй байна. Дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх зарчимтай бөгөөд УИХ-аар гуравдугаар хэлэлцүүлгээ хийсэн 2027 оны төсвийн тухай хуульд зардлыг тусгаагүй болно. Зарлага нэмэгдүүлэх нөлөөлөлтэй хуулийн төслийг төсвийн орлогын боломжтой уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, О.Батнайрамдал, О.Саранчулуун, Ж.Чинбүрэн, П.Наранбаяр, Ц.Мөнхтуяа, Б.Бейсен, хуралдаан даргалагч С.Зулпхар нар үг хэлж, саналаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл тус бүрээр санал хураалт явуулахад үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
"Ажлын хэсэг хуралдсан ч саналаа ирүүлээгүй учраас асуудлыг хойшлууллаа"
УИХ-ын гишүүн, хурал даргалагч С.Зулпхар:
Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ ажлын хэсэг хуралдсан боловч саналаа ирүүлээгүй учраас хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, хойшлуулж байна.
"Хуралд 30 гишүүнээс 18 оролцож байна"
Байнгын хорооны хурлаар зургаан асуудал хэлэлцэх байсан боловч нэг асуудлыг хойшлууллаа. Тодруулбал,
1.Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
2.Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
3.Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
4.Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай
5.“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
6.Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэхээр товложээ.
3,605.46




















































Нэргүй 2026-11-03 66.181.185.91
хүүкийн хулгайч гөлөг чи хэдэн удаа сайд хийж байхдаа тэгээд нэмэгдүүлэх чинь яагаа
Нэргүй 2026-11-03 64.119.26.139
Шүүх цагдаа хуулийн байгууллга авилгалжид хээл хахууль мөнгө угаагжид тахалын мөнгө идсэн уусан ийм юмнуудаас хараат бус ил тод байя.Хууль шудрага шалгая.
Зочин 2026-11-03 64.119.26.139
Эд нар жинь баахан мөнгө идээд хахууль авцан биздээ.Гэмт хэргүүд нь юу болов.4 сувилагчийн хэрэг юу болцон бэ?.Шүүх хууль шудрага байя шалгая.Гэмт хэрэг нь цагаадахгүй шүү.Цалингий нь нэмэхгүйэ.
Нэргүй 2026-11-03 64.119.25.130
эрүүл мэндийн яам насаараа хортой техник тоног төхөөромжтэй ажилладаг сувилагч нөраа хүнд хортой нөхцөлөөс гаргасаныг сэргээу хүнд хортой нөхцөлд оруулж өгмөөр байна байнга өдөр бүр хортой нөхцөлд ажиллаж эрүүл мэндээр хохироод энгийн нөхцөлөөр тэтгэвэрт гарахад бөөн өвчинтэй хүн л гарч байна.
Зочин 2026-11-03 103.145.234.36
Эрүүл мэндийн ажилтнууд богиносогсон цагаар ажилладаг шүү.
хааяа өвддөг хүн 2026-11-03 202.126.90.62
ТИЙМ БАЙХ АА ЭМЧ НАР ГЭЖ АЙМШГИЙН МУУХАЙ ААШТАЙ ЮМНУУД БАЙГААД БАЙДАГ ЮМ ЦАЛИН НЬ ХҮРЭХГҮЙ БОЛОХООР МАНИУДЫГАА БАРЬЖ ИДЧИХ НЬ ХОЛГҮЙ ААШЛААД БАЙДАГ ЮМ БАЙНАШ ДЭЭ
Нэргүй 2026-11-03 202.9.47.119
Эрүүл мэндийн даатгалын санд нь 3,5 их наяд төгрөг жил бүр цалингаасаа 1% эрүүл мэндийн даатгал төлдөг бүх хүмүүсээс (татвар төлөгчдөөс) цуглардаг. Гэтэл үүнийг эмийн компаниуд, эмч нар хуйвалдаад идээд дуусгачихдаг. Ийм байхад ёроолгүй саванд нэмж мөнгө хийх хэрэг байгаа юм уу? Фитнесс хүртэл солиотой юм шиг Эрүүл Мэндийн Даатгалын сангаас урамшуулал авдаг ш дээ.
Логик 2026-11-03 202.131.230.90
ЭМД ын ажилтнууд цалин бага байхад чиний орлого яагаад хэдэн тэрбум байдаг юм бэ,Чи салбарын акул байж үүнийг өөрчилж чадахгүй байна уу