УИХ-аар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед салбар яамдын төсвийг задлан, танилцуулж байна. Тодруулбал, Эрчим хүчний яам 2027 онд 1.2 их наяд төгрөгийн төсөв зарцуулахаар байгаа бөгөөд үүний 223 тэрбум төгрөгийг урсгал зардалд, нэг их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар тооцоолжээ.
Улсын хэмжээнд үргэлжлүүлэн санхүүжүүлэх 26 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд Оюутолгойн ногдол ашгаар шинээр хэрэгжүүлэх 18 төсөл арга хэмжээг тусгасан байна.
Зарим бүтээн байгуулалтын ажлын төсвийг танилцуулъя. Ирэх 2027 онд Төв аймагт шинээр байгуулах Хөшигийн хөндийн шинэ хотын инженерийн дэд бүтцийн ажилд нийт 135 тэрбум төгрөг төсөвлөснөөс 1.1 тэрбум зарцуулахаар тусгажээ. Мөн Ховд аймгийн Дарви суманд Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний
үйлдвэрийн цахилгаан хангамжийн ажилд нийт 25 тэрбум төсөвлөснөөс ирэх онд 8.6 тэрбум зарцуулах гэнэ.
Мөн Төв аймгийн Сэргэлэнд суманд Шинэ Зуунмод хотын 110 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан, дулааны шугам болон 10 кВ-ын "Аэросити" дэд станцын барилга угсралтын ажилд нийт 24 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх онд 10 тэрбумыг тусгажээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээ 69 км дулааны шугам болон дэд станцын ажилд нийт 61 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2027 онд 18 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын Ширээт дэд станцын ажилд нийт 15 тэрбум төсөвлөснөөс 12 тэрбумыг тусгажээ.
Мөн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах ДЦС-3-ын долдугаар турбингенераторыг шинээр суурилуулах ажилд 3.9 тэрбум төгрөг, 50 МВт-ын есдүгээр турбингенераторыг шинээр суурилуулахад 10 тэрбум төгрөгийг тусгасан байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний нэг шинэ төсөл тусгасан нь нийслэлийн Баянгол дүүрэгт хоёр тэрбум төгрөгөөр сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулах ажил байна.
Ирэх оны улсын төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
3,605.46





















































Зочин 2026-11-03 103.57.94.82
БАЛИН БЯМБАЦОГТЫН ЗАХИАЛГААР НАЙДАЛАА ТАВИУЛ ХӨШӨӨТИЙН УУРХАЙД НЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЦАХИЛГААН ТАТАЖ ӨГЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ ДЭЭ
Нэргүй 2026-11-03 103.57.95.156
Сономпил хулгайч 50мвт турбиныг 2013 онд 74.8 сая $ суурилуулахдаа 50% капитал тоног төхөөрөмж суулгаснаас болж 2 жилийн өмнө дэлбэрсэн. Тэрийг одоо шинээр суурилуулах гэж мөнгө төсөвт суулгаж байна. Энэ улсад хариуцлага гэж ТҮЙ ч алга
Нэргүй 2026-11-03 103.168.34.27
Хөшөөтөд шахмал түлшний үйлдвэр барьж яах нь болоо. Төсөв цуслах нь уу. Тэнд утаагүй, уламжлалт аргаар нүүрсээ түлээд болж байна.