niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:04 UTC Эх: https://news.mn/r/2896718/ d58478129c462e51… ← niitlelch.mn руу буцах

АН: Засгийн газрыг огцруулах бичигт 41 гишүүн гарын үсэг зурсан

АН: Засгийн газрыг огцруулах бичигт 41 гишүүн гарын үсэг зурсан

АН: Засгийн газрыг огцруулах бичигт 41 гишүүн гарын үсэг зурсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.11.02/ мэдээлэл хийж байна.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин:

-Ээлжит хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа 2018 оноос хойш хэрэгжиж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжихгүй байна гэж дүгнэж байгаа. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд төрийн байгууллага өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалт бий.

Гэтэл хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас төрийн бүх байгууллага өөрийн гэсэн хэвлэлийн албатай болсон.

Энэ нь хэвлэл мэдээллийн буюу дөрөв дэх засаглалын зах зээлийн орон зайг хумих, өрсөлдөх чадварыг бууруулах, мөн Засгийн газар болон бусад хэвлэл мэдээллийн байгууллага нэг талыг барьсан мэдээллээр олон нийтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна. Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Засгийн газарт бариулчихгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие даасан, хараат бус байх ёстой гэсэн зарчмаар Ардчилсан нам үзэл баримтлалаа тодорхойлж, ажлын хэсэг байгуулан ажиллана гэдгийг хэлэлцсэн.

Дараагийн асуудал нь хариуцлагагүй уул уурхайн улмаас байгаль орчин сүйдэж, хүн амын эрүүл мэнд хохирч байгаа асуудал байлаа. Ялангуяа Тавантолгойн асуудлаас болж олон хүний элэг, уушги гэмтэж, хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Мөн Нөмрөгийн дархан цаазат газар шатсан асуудалд зөв, бурууг тогтоож, хариуцлага тооцохоос зайлсхийж, нуун дарагдуулах асуудал байж болзошгүй. Тиймээс байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар шударга, зөв шийдвэр гаргуулахын тулд ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн Монголбанкнаас элдэв төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг зогсоох, санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан гэлээ.

Тэрбээр, мөн сэтгүүлчдийн асуултад, хариулт өгч дараах байр суурийг илэрхийллээ.

– Засгийн газарт хамтрах шахалт ирж байгаа эсэх, Засгийн газрыг огцруулах бичгийн явц ямар шатанд байна вэ?

"Засгийн газарт орох, хамтрах тухай ямар нэгэн хэлэлцээ, яриа огт явагдаагүй. Засгийн газарт орох, хамтрах асуудал нь бүлгийн түвшинд биш, намын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх учиртай. Одоогоор ийм шийдвэр байхгүй. Харин Засгийн газрыг огцруулах бичигт намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын санаачилгаар 41 гишүүн гарын үсэг зурсан нь үнэн. Уг бичгийг хэзээ өргөн барих асуудлыг АН-ын Улс төрийн зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ."

– Эрх баригч намын хулгай, хариуцлагын асуудал болон шатахууны хомсдол зэрэгт АН сөрөг хүчний хувьд хэрхэн хандаж байна вэ?

"МАН дотор өрнөж буй авлига, хулгайн маргаанд АН аль нэг талд орохгүй. Аль алиных нь ярьж байгаа үндэслэлүүд шалгагдах ёстой бөгөөд хууль зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хонгил үүсгэсэн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцохыг шаардаж ажиллана. Хэвлэлээр гарсан мэдээлэл бүрийг шүүрч аваад мэдэгдэл хийх нь улс төрийн сөрөг хүчний бодлого биш. Бид тооцоо судалгаатай, бодлогын үндэслэлтэй хандаж байна. Мөн шатахууны нийлүүлэлт, хомсдлын асуудалд дүгнэлт хийж, хууль зөрчсөн, хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох асуудлыг хуулийн хүрээнд шаардах болно."

Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Баярмаа:

Ардчилсан хувьсгалаар иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхийг төрийн хяналтаас чөлөөлж, үүнийг 1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар баталгаажуулсан.

Хуульд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг, мөн төрөөс хэвлэлийн агуулга буюу редакцын бодлогод хяналт тавихыг хориглосон байдаг.

Гэтэл өнөөдөр төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэлийн алба байгуулан ажиллаж байна.

Жишээлбэл, нийслэлийн захиргаа дэргэдээ 20 гаруй хүнтэй бүтэц байгуулж, төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр троллууд ажиллуулж байсан тухай мэдээлэл гарсан.

Төр татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө магтан дуулах, эрх баригчдын алдааг хаацайлах бүтэц үүсгэсэн нь сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах орон зайг боомилж байна.

Хуулийн 4 дүгээр зүйлийн хэрэгжилтийг шалгах, төрийн аль байгууллагууд хэвлэлийн алба, бүтэц ажиллуулж байгааг тодруулах, редакцын хараат бус байдлыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллана.

УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Э.Сэддорж:

-Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй гурван аж ахуйн нэгжийн гаргаж буй тоос шороо хэрээс хэтэрлээ. Тэнд амьдардаг 13 мянган иргэн, уурхайн 25 мянган ажилтан, нийт 50 мянга орчим хүн уушгины өвчтэй болох өндөр эрсдэлд байна.

Тоос шороо нь 50 км-ийн радиуст тархаж, мал сүрэг нь уушгины өвчтэй болж байна.

Цогтцэций суманд агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, стандартаас хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Арван жирэмсэн эмэгтэйн ердөө хоёр нь л хэвийн төрж, наймд нь ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрч байгаа бөгөөд аутизмтай хүүхэд төрөх, хүнд металлын хордлогод өртөх тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчны яам, Зам, тээврийн яам, Эрүүл мэндийн яам санаачилга гаргаж, газар дээр нь ажиллахгүй байна.

Компанийн удирдлагууд Улаанбаатараас 600 км-ийн цаанаас утсаар удирдаж байна. Монгол Улсын төсвийг ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, малын бэлчээрээр дэнчин тавьж бүрдүүлж болохгүй.

Мөн Тавантолгойд тоосжилт бууруулах зорилгоор цацах ус дуусчихсан байна. Тиймээс гадаргын усыг говь руу татах төслүүдийг нэн даруй эхлүүлэх шаардлагатай.

Жишээлбэл, техник, эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон “Хэрлэн-Тоонот” төсөл 809 км үргэлжилж, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Сайншандын аж үйлдвэрийн парк, Газрын тос боловсруулах үйлдвэр, улмаар Тавантолгой, Оюутолгойг усаар хангах боломжтой. 890 сая ам.долларын өртөгтэй, 13 жилд зардлаа нөхөх энэ төсөл хэрэгжсэнээр 15 км тутамд малчид, иргэдийг усаар хангах, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг бодитой хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Гол мөрний үерийн усны 3-4 хувийг л хуримтлуулж, говь руу татах асуудал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-02 103.145.234.36

Битгий мөрөөд улсаа хорлогчдоо!
Энэ АН-ын УИХ-ын гишүүд гишүүний хувиар хийх ажлаа олж ядаж байгаа бололтой. Монголын төр засгийг үймүүлж хорлохоос өөр хийх ажил АН-д алга байна. Улс болон төрийн нэгч ажлыг шийдвэрлүүлэхээр санал оруулахын оронд төр засгаа самрая гэх юм. Улсаа хорлогч АН-ын хорчингууд  ард иргэдийг тэнэг гэж ихэд басамжилж байна. Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу?

Avatar

Нэргүй 2026-11-02 59.153.115.17

АН-ынхан САЙН АЖЛАЧИХ ВИЙ ГЭЭД Учралыг огцруулах гээд бүтээгүй. Нөхцөл нь бүрдээгүй. Ардын намын сонгуульд туслана гээд ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ОРОН ТООГ ХАСАХААР САНААРХСАН ч иргэдэд хүрч ажилладаг ганц албан хаагч гээд МАН нь хөдлөөгүй. Одоо МАН сонгуулийн сурталчилгаанд ашиглана гээд хэвлэлийн ажилтнуудад дайн зарлаж байна. Далд санаа нь цаанаа, наанаа элдэв хууль дүрэм ярьж халхавчлана."ТА НАРЫГ МЭДНЭЭ, МУУСАЙН БОРООНЫ ҮҮЛНҮҮД" гэж кинон дээр гардаг шиг юм болох юм даа..

Avatar

хүү 2026-11-02 103.212.118.202

бүх төрийн байгууллага хэвлэлийн алба, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтантай, тэд бол байгууллагаа, даргаа рекламдах л ажил хийнэ, бусад сайт, хэвлэл мэдээллийнхэнтэй шууд гэрээ байгуулна, хаалттай гэрээ байгуулна тийм л юм хийнэ шд

Avatar

Нэргүй 2026-11-02 202.9.41.102

Эд нар Засгийн газарт орох эцсийн зорилготой. Эрх мэдэл албан тушаал мөнгөнөөс буцна гэж байхгүй. Яг таарчихсан нам даа.Сайхан ярихаас цаашгүй. Энэ намын санаачилсан зөв зүйл гэж бараг алга даа. Юм л бол Засгийн газрыг огцруулна гэдэг. Иргэд бол засгийн газрыг тогтвортой байлгхрыг хүсдэг.Баярмаа мэтийн намын нэрээр УИХ-д гарсан гишүүд иргэдэд хэрэгтэй зүйл санаачилмаар байна

Avatar

Нэргүй 2026-11-02 64.119.19.34

SAW80955877

Avatar

Нэргүй 2026-11-02 70.175.141.166

Эргүү бөхтэйгээ яриач

Avatar

з 2026-11-02 66.181.189.241

таван толгойн нүүрсний хулгайг зогсоовол тоос арилна.

Avatar

shezotoi xuduuni xyyxduin togloom 2026-11-02 202.126.91.176

Urbagch homosexual, hurungu shytcen nuigemdee
ochij galzyyr, ajilchin xyn yyrellee.

Avatar

Нэргүй 2026-11-02 103.29.144.170

Тэгээд түргэн огцруулаач.Бас ерөнхийлөгчийг огцруул.Ард түмэн туйлдаж гүйцлээ

Avatar

зочин 2026-11-02 103.57.95.210

Ардчилагч гэх энэ бүлэг луйварчдыг төрийн эрхэнд гаргах юм уу, Эд нар луйврын аргаар төрийн эрхэнд гара гэж хөдөр бүр оролдож хорон муу санаа өвөрлөж ирлээ, Засгийн газрыг байнга унагаж,улс орны ажлыг 4 жил гацаалаа, Эх оронч сэтгэлгүй,гадаадын үл бүтэх этгээдүүдийн гар хөл болсон л хүмүүс,Болж бүтэж байгаа бүхнийг унагаж нурааж,идэж ууж аваад л арилдаг,Өөр тодорсон, төр засгийн ажлыг амжилттай хийж,улс орныг урагшлуулж чадах, улс төрийн хүчин алга,

Avatar

Нэргүй 2026-11-02 103.242.47.254

огцоруулж чаддаг бол энэ дампуу тоглоомын ЗГ ыг түргэхэн учрыг нь олооч ээ, чадахгүй бол худлаа ингэж жүжээд хэрэггүй

Avatar

Нэргүй 2026-11-02 202.21.107.75

ЗааХ ҮҮКийн төлөлөгөөнд орж засгийн газарт хамтарч онигоо боловдоо тэгвэл түй май шүү 2028 оны сонгууль цаашаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж