niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:05 UTC Эх: https://news.mn/r/2896538/ e8f58be23b881b79… ← niitlelch.mn руу буцах

Танилц: Хөвсгөл аймагт 2027 онд 13 томоохон арга хэмжээ болно

Танилц: Хөвсгөл аймагт 2027 онд 13 томоохон арга хэмжээ болно

Танилц: Хөвсгөл аймагт 2027 онд 13 томоохон арга хэмжээ болно

Хөвсгөл аймагт 2027 онд зохион байгуулах аялал жуулчлалын эвент болон наадмуудын нэгдсэн хуваарийг албан ёсоор баталжээ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сараас эхлэн наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийтдээ 13 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр тус бүс нутгийг зорих дотоод, гадаадын аялагч, жуулчдад зориулсан цуврал арга хэмжээнүүд өвөл, хавар, зуны улиралд дараах хуваарийн дагуу үргэлжлэн явагдахаар болж байна. Ирэх 2027 оны өвлийн аялал жуулчлалыг нээж Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас нэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд “Жаргант голын үзэсгэлэн 2027” арга хэмжээг нутаг орондоо зохион байгуулах юм. Үүний дараа хоёрдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Цагааннуур суманд тус сумын ЗДТГ-аас санаачлан өвөрмөц соёл бүхий “Цаа, цасны баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Мөн хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хатгал тосгонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран уламжлалт “Хөх сувд” мөсний баярыг өргөн дэлгэр хийхээр төлөвлөжээ.

Өвлийн улирлын арга хэмжээнүүд спорт загасчлалын тэмцээнүүдээр үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Ханх суманд Ханх сумын ЗДТГ, Хөвсгөлийн загасчлалын холбооноос “Хөвсгөлийн цом”, гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Саян Радиан жуулчны баазаас “Радианы цом” спорт загасчлалын тэмцээнийг тус тус зохион байгуулна.

Харин тавдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас байгалийн үзэсгэлэнг онцолсон “Даль цэцгийн баяр”-ыг Эрдэнэбулган суманд хийхээр товлосон байгаа юм.

Screenshot
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж