niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:30 UTC Эх: https://news.mn/r/2896497/ 6e76d0eb501604ad… ← niitlelch.mn руу буцах

МАН: Ажлын хэсэг байгуулахаар болов

МАН: Ажлын хэсэг байгуулахаар болов

МАН: Ажлын хэсэг байгуулахаар болов
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулсан байна. УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд илүү сайжруулах хүрээнд бүлгээс ажлын хэсэг байгуулаад дахин хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ.

МАН-ЫН БҮЛЭГ МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХААЛТТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.11.02/ ээлжит хурлаа хийх гэж байна. Хурлаар Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэж, шийдвэр гаргах гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсон гэдгийг мэдээлсэн юм. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоног /2026.10.26/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

Нэгдүгээрт, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонслоо. Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулсан.

Хоёрдугаарт, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд орно. Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Хотын Удирдлагууд 2026-11-02 202.126.88.195

Өнгөрсөн 34 жил Хотын үе үеийн Удирдлагууд Иргэдийг огт сонсолгүй 2 том хулгай луйвар хийж ирсэн нь, 1 нь Яармагт суучихад ГАЗРЫН НАЙМАА хийж хотгор газар бүр Төлөвлөлтгүй Цэмэнт цутгасан, 2 нь УТАА АРИЛГАХ нэрэн дор Чингэлтэй дүүрэгт Их хэмжээний Мөнгө цутгаж Мөнгө угаасан !!!!

Avatar

Нэргүй 2026-11-02 202.180.218.22

Энэ Хэрлэн чинь БЗС-нгаас баөхан мөнгө идчихээд төлөөгүй байж яаж Ёс зүйн хороог удирдаад байгаа юм бэ!!!! Зээлийг нь төлүүлээчээ!!!!!

Avatar

Нэргүй 2026-11-02 103.168.34.135

ЗГ хятадын талбоомтын засвар эхлүүлж Оюутолгоын баяжмалын тээвэрлэлтийг багасгахыг мэдээд ард түмнээ боддог сайн удирдагчид болэ харагдах гээд 2 их наядаа иргэддээ өгсөн дүрд тоглосон юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж