Зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг Оюутолгойн ордоос Монгол Улсын Засгийн газар эзэмшиж буй 34 хувьдаа ирэх онд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч чадах эсэх нь өдөр өнгөрөх тусам эргэлзээтэй болсоор байна.
Учир нь, Монгол Улсын Гашуунсухайт боомттой хилллэдэг Хятадын Ганцмод боомтын засвар үйлчилгээ сунжрах болсноор “Оюутолгой” ХК баяжмалаа экспортлоход хүндрэл учирч, тэр хэрээр алдагдал хүлээх болсон нь ногдол ашгаар тогтохгүй татварын орлогод ч нөлөөлж болзошгүй эрсдэл дагуулж эхэлжээ.
“Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Экспортын гацааг шийдэх боломжийг хайсан ч одоохондоо ахиц шийдэл олоогүй байна. Энгийн үед 12-13 цуваа хил гаалиар нэвтэрдэг байсан бол дөрвөөр хязгаарлагдсан. Борлуулалтынхаа дөрөвний нэгийг л гүйцэтгэж байна.
Орлогынхоо дөрөвний гурвыг алдаж байна. Тэгэхээр бидний олж байгаа орлого урсгал зардлаа чүү арай төлж байгаа юм.
Зээл, ногдол ашиг төлөхөөр тооцсон хуримтлалаасаа зардлаа төлж байна. Хязгаарлалт аравдугаар сарын 15-наас эхэлсэн. Арванхоёрдугаар сарын сүүлээр засвар үйлчилгээ дуусна гэх албан тайлбар бий. Компанид маш их хүндрэл дагуулж байна. Борлуулалт хийж чадахгүй байгаа нөхцөлд ямар юмаараа ногдол ашиг төлөх вэ. Компанийн үйл ажиллагаанаас гадна татвар, АМНАТ, орлого, мөнгөн урсгалд нөлөөлнө. Хурдан хугацаанд шийдэх ёстой” гэх байр суурь илэрхийлээд байгаа юм.
Зөвхөн 10 гаруй хоногийн хугацаанд баяжмалын экспорт хязгаарлагдахад 300 сая доллар алдсан гэх мэдээлэл бий.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногт эл асуудлыг хэлэлцээд Хятадын талтай зөвшилцөхөөр болсон ч шийдэл гарц олоогүй л байна. Хэрвээ хязгаарлалт энэ хэвээр үргэлжилсээр он дуусгавал "Оюутолгой" компани Монгол Улсад ногдол ашиг өгөх нь битгий хэл татвар, хураамжаа төлж чадахгүй болох эрсдэл ч үүсэж мэдэхээр буй. Харамсалтай нь, энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайх ёстой ч хойрго хандсаар буй нь өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн хязгаарлалтыг үл тоож ирснээс харж болно.
Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Оюутолгой” ХК-иас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, нэг их наядыг нь Хуримтлалын санд, үлдсэн хоёр их наядыг нийгмийн болон эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Гэвч УИХ-аар төсвийн хэлэлцүүлгийг хийж эхлүүт Оюутолгой төслөөс орж ирэх ногдол ашгийн хоёр их наядыг нийгмийн болон дэд бүтцийн салбарт зарцуулахыг эсэргүүцсэн тул Засгийн газар холбогдох хуулийн төслөө татан авсан. Ингэснээр Засгийн газар “Рио Тинто” –той хэлэлцээрээ үргэлжлүүлэн гурван их наядын ногдол ашгаа нэхэхэд ухралт өгч болзошгүйг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “2037 оноос нааш бол ногдол ашиг байтугай “н” үсэг ч яригддаггүй байсан. Бид ногдол ашгийг 10 жилээр урагшлуулаад “Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга нь, гүйцэтгэх захирал нь баталгаажуулсны дараа Монгол тал өөрсдийнхөө хөзрийг гаргах ёстой. Тэр нь юу вэ гэхээр бид санхүүгийн тооцоолол хэлээд хамгийн боломжит дүн гурван их наяд гэж үзсэн. УИХ батлаад өгчихсөн бол бид хуулийнхаа дагуу энэ тооноосоо ухрахгүй, энэ бол хууль юмаа гээд хэлэлцээрийн стратеги барих ёстой байсан.
Хуульгүй учраас нөгөө тал “санхүүгийн тооцоолол нь өөр, та нарт хоёр их наядыг өгнө”, бид нар “гурван их наядыг авна, үгүй ээ” гээд суухаар хэлэлцээрт ухралт өгөөд байгаа.
Хөрөнгө оруулагч нар харж байгаа учраас нарийн юм ярьж болохгүй байна. УИХ хуулиа батлаад өгчихсөн бол Засгийн газар тоо тохироход хэрэгтэй байсан шүү. Гэхдээ ер нь бол баталгаажсан дүн” гэх байр суурийг өнгөрсөн Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийлсэн юм.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал “Оюутолгойгоос гурван их наядын ногдол ашиг авах нь баталгаажсан тоо” гэж байгаа ч “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Энэ асуудлыг ярилцаж байна” гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн гурван их наяд дээр байр суурь зөрж эхэлж байгааг эндээс харж болно.
"Оюутолгой" компанийн хувьд энэ оны есөн сарын байдлаар Монгол Улсын төсөвт 3.7 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт төлжээ. Тодруулж хэлбэл, хил гаалийн урсгал саарахаас өмнө төлсөн татвар, хураамж юм.
Монгол Улсын хэмжээнд нийт зэсийн баяжмалын экспорт энэ оны эхний есөн сарын байдлаар хоёр сая тоннд хүрч, зорилтоо биелүүлсэн сайн мэдээг дуулгасан ч ногдол ашиг олгохоор тохирсон "Оюутолгой" компанийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн сарын 15-наас 70 хувиар саарсан нь маш муу мэдээ болж хувирч байна. Учир нь, боомтын гацаа ногдол ашгийг идэж эхэлсэн нь “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийн тайлбараас тодорч буй.
Гэтэл улсаараа “Оюутолгой” компаниас гурван их наядын ногдол ашиг авна гэж хөөрцөглөх нь эртэдсэн хэрэг болж мэдэх нь.
Засгийн газар өмнөд хөрштэй боомтын хязгаарлалтыг сулруулах талаар ярилцаж, зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол гурван их наядын ногдол ашиг хойшилж, хоосон гуяа алгадаж мэдэхээр л байна шүү.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-11-02 202.126.91.145
ха ха хохино
Нэргүй 2026-11-02 66.181.166.134
хятадууд яагаад сонин ааш гаргаад унав?
Нэргүй 2026-11-02 66.181.168.8
8 дугаар сард 2 хүүхэн Өмнөговьд хэдэн хятад ажилтнуудыг сөгдүүлснийг санаж байна уу? Тэрнийхээ хариуг авч байхгүй юу. Нэг ёсондоо эдийн засгийн хориг л доо.
Нэргүй 2026-11-02 202.179.11.230
Manai darga nar shig erguu teneg uls haa ch baihgui.
Зочин 2026-11-02 103.229.123.122
Ахмадын тэтгэврийн нэмэгдлийг олон жил их татвар төлсөн нь их нэмэгдэнэ гэсэн, эсэргээр нь өгсөн худлач Учрал огцор, хулгай бодохоос өөр зүйлгүй
Зочин 2026-11-02 103.229.123.122
2026 онд авах байсан ашгийг гөлөг царайлаад 2027 он болгосон новшийн ЗГ
sd 2026-11-02 202.133.76.54
гуцалгүй ноогдол ашиг өгцгөө чадахгүй бол тонил
Нэргүй 2026-11-02 66.181.179.28
delger pizdaagin. gai. ulsaarai. gaig. amsana. kkk
Зочин 2026-11-02 66.181.168.8
8 дугаар сард 2 хүүхэн очиж дээрэлхсэний улмаас Хятадууд одоо болтол чангалаад байгаа юм уу? Нэг халтар 2 хүүхэнээс болж Монголын эдийн засаг ингэж хохирох ёстой юм уу? Тэр 2г буцаад шоронд нь хийгээд Хятадуудтай очиж учраа олооч Мэндсайхааан!
Нэргүй 2026-11-02 64.119.19.34
SAWN MASSAJLI UNEGUI SHAANAA SEXSY80955877
Иргэн 2026-11-02 202.133.76.122
Хичээн жил зэсийн баяжмал, алт зөөлөө дөө??? 2сар хагаст өвдөг сөгдөхөар тийм ашиггүй төсөл юм бол РиоТинто зүгээр л зайлаач дээ
сонгогч 2026-11-02 202.9.46.82
Рио тинто Монголчуудад ногдол ашиг өгөхгүйн тулд санаатайгаар хятадын талтай хуйвалдан ийм зүйлийгсэдэж хийж байгаа нь тодорхой байна. Рио тинто идэж уухаа больбол Оюутолгой хангалттай сайн ажиллах бүрэн боломжтой…….
Зочин 2026-11-02 103.57.94.82
ХУЦДАГ АВИЛГАЧ ГӨЛТРӨГ ОЮУ ТОЛГОЙ ВЭ… ЗАРДЛАА НӨХӨХТЭЙ ҮГҮЙТЭЙ ГЭЖ ШААЖ БАЙНА… ТИЙМ БОЛ БОЛЬЧООД ЗАЙЛЧААЧ
зочин 2026-11-02 66.181.164.157
Яасан хуцдаг бзда нар вэ Оюутолгойн зэсийн баяжмал биднээс шалтгаалаагүй биднээс болоогүй шалтгааны талаар юу бичээд тэнэгтээд байгаа өөрснийгөө буруутай гэж солиорч байх юм авах ёстой юмаа авна бүр илүү 6 их наяд байх ёстой шүү. тэр борлуулалт тээвэр ээ бүгд Роитинто Оюутолгой хариуцаж байх ёстой.
Нэргүй 2026-11-02 202.179.24.245
Дэлгэрсайханы балгаар улсаараа гацаанд орлоо доо
Нэргүй 2026-11-02 64.119.19.34
VANXANI SEXSEER TOGLI BIEE UNELLEED80955877
Нэргүй 2026-11-02 64.119.19.34
VANXAI SEXSEER UILCHLI80955877
Нэргүй 2026-11-02 64.119.19.34
SEKSEER UNEGUI XUCHINDI MERGJLN SEXSY BANXANDAAD BOOW XXMOOR TOMSGN DOLOOJ ALNI SEKSEER ANUSDI80955877
Нэргүй 2026-11-02 103.212.118.88
Үнэхээр ноогдол ашиг өгдөг юм бол тарааж жорлонд урсгаж байснаас Өмнөговьд нээгдсэн хийн ордыг түшиглэн яаралтай горимоор үйлдвэр барьж түлш шатахууны хосдлоос гарах хэрэгтэй. Роснефтийг оруулж ирэе гэж троллууд сэвж байгаа энэ үед эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж өөрийн үйлдвэртэй болох нь зүйтэй
Нэргүй 2026-11-02 103.168.34.79
Ноогдол ашиг л юм бол бүх тооцоо нээлттэй. Ганц Учрал хувь хүртэхгүй. Маш олон хувьцаа эзэмшигч байгаа
Нэргүй 2026-11-02 103.242.47.254
алаагүй үнэгний арьс булаалдаж тэнэгтэж байхаар хятадын талтай борлуулалт саадгүй хийх хэлэлцээр хийх ухаантай МАНгар байхгүй биз ээ