niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:31 UTC Эх: https://news.mn/r/2896397/ 20e1a9b04485ec63… ← niitlelch.mn руу буцах

Гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох Ажлын хэсэг гаргажээ

Гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох Ажлын хэсэг гаргажээ

Гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох Ажлын хэсэг гаргажээ

Өнгөрсөн Пүрэв гаригт буюу аравдугаар сарын 29-нд Оюутолгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсэж, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан.  Уурхайн ослын улмаас гэмтсэн хоёр ажилтныг Улаанбаатар хот руу хүргэж ирсэн бөгөөд одоогоор “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Осолд өртсөн  уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт байсан ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүн биеийн байдал хэвийн, эрүүл энх байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа. Гэхдээ амь насанд эрсдэл учрахуйц бэртэл аваагүй. Мэдээж гэмтэл бэртэл гэдэг төвөгтэй, ар гэрийнхэндтэй нь холбоотой байгаа” хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлэв.

Харин  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн  төлөөллийг оролцуулан ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж газар дээр нь хяналт шалгалтыг хийж эхлээд байна.

Чулуулгын нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт  нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон бөгөөд  байдлын үнэлгээг үе шаттай хийж, гүний уурхайн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгаа талаар тус компанийн зүгээс мэдэгдээд буй.

Эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед чичирхийлэл явагдаж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-01 103.242.47.254

уул уурхайн мэргэжлийн бус австралийн иргэн монгол хүн удирдаж монгол аргаар ажил явуулах гэж оролдож байгаатай л холбоотой болов уу даа,

Avatar

Нэргүй 2026-11-01 64.119.23.125

Бусад удс оронд ийм зүйл болоход бүгд л байгууллагаа, хүнээ бүх талаар дэмжихийн төлөө байдаг бол манайхан улс төр хийх гээд л хүний мууд дурлаад л явчих юм дээ

Avatar

The Darkest Era of Mongolia.... 2026-11-01 202.126.89.120

Ай Монгол гэж 17р зууны Европ шиг, Утаандаа дарагдаж, Уул уурхай гэж шуугилдаад л Ажилчид нь бослого гаргаад л, Улс төрчид нь бохир бизнис хийгээд л…
хэзэээ зовлон дууснаааа

Avatar

Нэргүй 2026-11-01 66.181.180.160

бараг дуусахгүй янзтай болчихлоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж