Монгол Улсад аравдугаар сарын сүүлийн долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгэм, гадаад харилцааны салбарт анхаарал татсан хэд хэдэн үйл явдал өрнөлөө. УИХ-аар хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчилж, төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь иргэдийн амьдралд шууд нөлөөлөх мэдээллүүдийн нэг байлаа. Гадаад харилцааны хүрээнд Монгол Улс, Беларусь улсын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бол Ерөнхий сайд Н.Учрал Япон, Их Британийн талтай харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийв. Мөн нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ойг тэмдэглэж, хотын түүх, соёлын өвийг сурталчилсан арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
ХОХИРЛЫГ БОДИТОЙ ТОГТООХЫН ТУЛД НӨМРӨГ РҮҮ НИСДЭГ ТЭРЭГ ИЛГЭЭНЭ

-Яамны удирдлага болон Хил хамгаалах ерөнхий газар, Улсын онцгой комисс, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шуурхай хуралдлаа. Хуралдаанд ХЗДХ-ийн дэд сайд болон “Мобиком” компанийн төлөөлөл оролцсон. Мөн газар дээр нь ажиллаж байгаа шинжээчид цахимаар холбогдлоо. Гурван машинтай нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Одоогоор ажиллаж буй газруудад ан амьтдын нягтаршил их байгааг хэлж байна. Мөн газрын бартаа садаас шалтгаалан нийт газрын 70 орчим хувьд хүрч чадахгүй байгаа тул нисдэг тэрэг хэрэгтэй байгааг уламжилсан. Хил дагуу гэхэд 10 орчим цэг дээр заавал очиж ажиллах шаардлагатай байна. Хохирлыг бодитой гаргахын тулд бүх цэгт хүрч ажиллах нь чухал.
Иймд ОБЕГ-ийн аврах зориулалттай, нисэх багийн бүрэлдэхүүнээс гадна 3-4 хүний багтаамжтай жижиг онгоцыг маргааш Нөмрөг рүү илгээхээр шийдвэрлэлээ.
Шаардлагатай цэгт хүрэхэд Хэнтий, Дорнод, Халхгол гэхчилэн 3-4 удаа цэнэглэх ёстой ч одоогоор Дорнод аймгийн төв, Халхгол суманд онгоцны түлш байхгүй байна. Өнөөдөртөө багтааж түлш гаргана, маргааштаа багтааж шаардлагатай нисдэг тэргийг илгээнэ. Мөн хохирол тогтоох дүгнэлт шүүх дээр асуудал очиход нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой тул мэргэжлийн байгууллагуудас хүн нэмж гаргах эсэхийг судлахаар болсон. Шүүх шинжилгээний байгууллагаас энэ асуудлаар өнөөдөртөө багтаж хариу өгнө гэв. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"ЕРӨНХИЙЛӨГЧ ХАДГАЛАМЖААСАА АМИНЫ ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВСАН"

Тэрбээр “Ерөнхийлөгчийг гадаад айлчлалтай явах үед нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч руу дайрсан гүтгэлэгт ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд түгээлээ.
Ерөнхийлөгчийг хувьдаа онгоцтой гэж ярьсан. Энэ асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас лавлахад Монголд 20 гаруй нисдэг тэрэг байна. Үүнээс 18 нь хувийн хэвшлийнх . Төрийн мэдэлд байгаа нисдэг тэрэг нь Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-т бүртгэлтэй. Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг Ерөнхийлөгчид үйлчилдэг.
Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр ярьсан. Ор үндэслэлгүй худал мэдээлэл. Ерөнхийлөгч Австрали руу зорчоогүй 12 жил болж байгаа.
“Андууд тауэр”-ийг Ерөнхийлөгчийнх гэж удаа дараа ярьж байгаа. Судалж үзсэн. Гэвч энэ барилга нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Асар-Өргөө” ХХК-тай хамтран концессоор барьж байгаа. Мэдээлэл нь ил. “Асар-Өргөө” ХХК- нь Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй. Энэ компанийг Л.Зоригт, Л.Ганзориг гэдэг ах дүү хоёр эзэмшдэг юм байна. Улс төрийн харьяаллаар нь хэлбэл, Ардчилсан намаас НИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар гэж хүн байна. Нийслэлийн өмчөө Нийслэлийн Засаг дарга байсан хүн мэдэх учиртай. Ор үндэсгүй гүтгэлэг гэдэг нь ингэж нотлогдож байгаа.
Мөн Ерөнхийлөгчийг Гачууртад олон зочид буудалтай гэж ярьсан. Ерөнхийлөгч аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг “Илт хаан” гэдэг компанийн 58 хувийг эзэмшдэг. Сүүлийн 10 жилийнх нь ХОМ-т мэдүүлж ирсэн, 10-аад жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ компанийн 10 гэр, 10-аад байшин Гачууртад биш Тэрэлжид байдаг. Олон тансаг зэрэглэлийн амралт, зочид буудал байхгүй. хуулийн сайд байсан хүн баримтад тулгуурлаж ярих ёстой.
Бага тэнгэрт 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх хаус хороололтой гэж гүтгэсэн. Төгрөгт шилжүүлбэл, 120-140 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц мөнгө. Ийм их мөнгөөр хэчнээн хаус хороолол барьж болох вэ. Энийг баримтаар харуулъя. Бага тэнгэрт 444 амины болоод нийтийн орон сууц байна.
Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа амины орон сууц худалдаж авсан тохиолдол байгаа. Нууж хаах зүйл байхгүй. 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 сая доллар шилжүүлж байсан, энэ нь ХОМ-т нь туссан. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ НЭМЛЭЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ГБХНХ/-ын сайд Т.Аубакир:
-Төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэхээр бид 2026 оны төсвийн тодотголд 170.1 тэрбум төгрөг суулгасан. Ингээд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх үед баталсан төсөвтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргаж, цалин олгох журмууд болон холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүд гардаг.
Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, хөдөө орон нутагт ажиллаж байгаа ижил түвшний албан хаагчдын цалингаас ялгаатай байдаг. Энэ нь орон нутгийн амьжиргааны нөхцөл, алслагдсан байдалтай уялдуулан, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 20-40 хувийн нэмэгдэл олгох зохицуулалттай холбоотой.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Тухайлбал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн цалин 2 сая 128 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 328 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312 мянган төгрөгөөр, ерөнхий мэргэжлийн их эмчийн цалин 297 мянган төгрөгөөр өсөхөөр байна. Мөн бага эмч, техникч, эм найруулагчийн цалин 283 мянган төгрөгөөр, сувилагч, согог засагчийнх 270 мянган төгрөгөөр нэмэгдэх бол туслах сувилагчийн цалин 257 мянган төгрөгөөр, шил угаагчийнх 233 мянган төгрөгөөр тус тус өсөхөөр байна.
Харин шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг авч үзвэл, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын цалин 1 сая 883 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 573 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн цалин 546 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 339 мянган төгрөг болох бол эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны цалин 519 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 226 мянган төгрөгт хүрэхээр байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
МОНГОЛ, БЕЛАРУСЬ АЖИЛЛАХ ЗАРЧИМ, АЛСЫН ХАРААГАА ТОДОРХОЙЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь улсад анх удаа төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь хоёр орны дипломат харилцааны 34 жилийн түүхэнд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийсэн анхны айлчлал бөгөөд 2024 оны зургадугаар сард Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Монголд хийсэн айлчлалын хариу айлчлал гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Беларусь улсад хийсэн айчлал нь харилцааны 34 жилийн шинэ хуудас нээж буй гэж тодорхойлж болно.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко нар ганцаарчилсан уулзалт хийж, ирэх жилүүдийн замын зураглалаа тодорхойлсон юм.
Монгол, Беларус улсын худалдааны эргэлт 2025 онд 18 сая ам.доллар байв. Хоёр улсын хамтын ажиллагаа урт хугацааных боловч эдийн засгийн хамтрал төдийлөн шинэ шатанд гараагүй, “чамлалттай” байсан. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд ирэх 2027-2029 оны замын зураглалаа тодорхойлж, нийтдээ 17 баримт бичигт гарын үсэг зурав. Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг спорт, хөдөө аж ахуй, итгэмжлэл, хөнгөн үйлдвэр зэрэг салбаруудад өргөжүүлэхээр талууд тохиролцсон. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
САНАЭ ТАКАИЧИ: МОНГОЛЫН ТАЛ НУТГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛД ТУСАЛНА

Дорнод аймгийн Халхгол сумын Бичигтийн-Өндөр нэртэй газар буюу улсын хилээс 45 километрийн зайд ой хээрийн гал түймэр гарч, Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь шатсан. Уг түймэр гарах болсон шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар "Мобиком" компанийнхан интернетийн утас татах, шугам сүлжээний ажил хийх зорилгоор дархан цаазат газар руу нэвтэрсэн, гэвч тэдний унаж явсан тээврийн хэрэгслийн яндан дотор хуримтлагдсан байсан шар өвсийг анзаараагүй улмаас оч үсэрч, зорчиж байсан автомашин шатаж, дархан цаазат газарт гал алдсан гэж үзсэн. Одоогоор хохирлыг эцэслэн тогтоох мэргэжлийн багийн албан ёсны дүгнэлт, хариуг хүлээж байна.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Японы ерөнхий сайд Санаэ Такаичи аравдугаар сарын 29-ний Пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай утсаар ярьжээ.
Санаэ Такаичи энэ үеэр гал түймэрт өртөж, сүйдсэн Монголын тал нутгийн нөхөн сэргээлтийн ажилд туслана гэж амласан байна. Мөн Японы засгийн газар учирсан хохирлын хэмжээг нухацтайгаар авж үзэж буйг мэдэгджээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,605.46





















































- #; 2026-11-01 202.126.89.6
Korea gereet
Нэргүй 2026-11-01 64.119.19.34
SEKSYG TAALLAAR SEKSYN.DEWSGER BOLI80955877
Нэргүй 2026-11-01 64.119.19.34
SEXSEER TAALLAAT SADAR XUCHINDI BOOW DURTAI CXMOOR VAMAGXAN.BOOW DOLOOX ALNI SEXSEER ANUSDI BIEE UNELLEED80955877
Еө 2026-11-01 66.181.191.203
Нөмрөг таг байгаа бээз!! Сэтгүүл зүйг ингэж худалдаж авдаг юмаа нүүрс цэг эмэнээ
- zub ; 2026-11-01 202.126.89.6
T?
AIMSHIGTAI 2026-11-01 202.126.89.6
– Labrobooc bolj