niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:32 UTC Эх: https://news.mn/r/2896281/ 27f2933edb4400ec… ← niitlelch.mn руу буцах

“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сонгуулиас өмнө тодорхой болгох хэрэгтэй"

“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сонгуулиас өмнө тодорхой болгох хэрэгтэй"

“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сонгуулиас өмнө тодорхой болгох хэрэгтэй"

 Энэ долоо хоногийн онцлох ярилцлагыг News.mn тоймлон хүргэж байна.


“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙГ СОНГУУЛИАС ӨМНӨ ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ"

–Засгийн газар Үндэсний баялгийн санд өөрчлөлт оруулах хуулийн төслөө эгүүлэн татлаа. Та Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, D-Parliament-д санал авч эхэлсэн ч иргэдийн саналыг хакердаж байна гэж мэдэгдсэн. Санал асуулгаа үргэлжлүүлэх үү?

–Үргэлжлүүлнэ. Иргэд D-Parliament-ээр санал өгөх боломжгүй хэвээр байвал гарын үсэг цуглуулах зэрэг өөр арга зам ашиглана. Энэ бол ганц Л.Гантөмөрийн асуудал биш. Стратегийн ордын өгөөжийг ард иргэддээ хүртээх ёстой гэсэн байр суурьтай олон хүн надтай адил санал нэг байгаа. Миний санаачилсан тогтоолын төсөл хоёр үндсэн заалттай. Нэгдүгээрт, ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох. Хоёрдугаарт, стратегийн ордуудын хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг шийдэх. Өнөөдөр монгол хүний амьдрал ахуйг хэрхэн сайжруулах талаар төрөөс нэгдсэн бодлого гаргахгүй байна. Нөгөө талаар Баялгийн сангийн хуульд хүссэн үедээ өөрчлөлт оруулж, санд хуримтлагдсан мөнгийг зарцуулах эрсдэл бий болчихлоо. Ялангуяа Ирээдүйн өв санд арайхийн хуримтлуулж байгаа хөрөнгийг төсвийн нэг хэсэг мэт үзэж болохгүй. Баялгийн сан байгуулахын утга учир нь ч энэ. Төрд мөнгө төвлөрөхөөр түүнийг хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал урган гардаг. Харин тухайн баялгийн эзэн нь иргэд өөрсдөө байж, хувьцаа эзэмшдэг бол өгөөжийг нь хуваарилах асуудал илүү тодорхой болно. Засгийн газар орж ирсэн мөнгийг хүссэнээрээ зарцуулдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

–Санал асуулгад хөндлөнгөөс оролцож байгаа асуудлаар зохих ёсны байгууллагад нь хандсан уу?

–D-Parliament дээрх санал хураалтад хөндлөнгөөс нөлөөлж байна гэсэн асуудлаар би холбогдох байгууллагад хандсан. Парламентын Мэдээлэл, технологийн албанаас тодруулахад “Зөвхөн миний санаачилсан тогтоолын төсөлд хөндлөнгөөс халдаж, секунд тутамд хоёр бот хаягаас хандаж байгаа учраас иргэд санал өгөхөд хүндрэл үүсэж санал авч болохгүй байна” гэсэн тайлбар өгсөн. Хуулийн байгууллагаас хариу ирэхээр мэдээлнэ. Засгийн газраас санал авахаар тогтоолын төслөө хүргүүлсэн байгаа. Хариу ирсний дараа УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулна. Энэ асуудал хурдан шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Өнөөгийн эрх баригчдын байр суурь өөр байгаа нь харагдаж байна. Гэхдээ бид асуудлыг орхихгүй.

–Бусад намууд энэ асуудал дээр хэрхэн хандаж байгаа бол?

–Амралтын өдрүүдэд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх надтай холбогдож, парламентад суудалгүй намууд энэ асуудлаар байр сууриа нэгтгэн, иргэдийн санал санаачилгыг дэмжихээ илэрхийлж буй талаар ярьсан. Эх орныхоо төлөө санаа зовдог хүн бүр стратегийн ордын хувьцаа монгол хүний хөрөнгө байх ёстой гэдэг байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Өнөөдөр залуусын дунд гадаад улс руу явж амьдрах хүсэл нэмэгдэж, ирээдүйдээ итгэлтэй байх сэтгэл зүй суларч байна. Ийм нөхцөлд иргэдээ хөрөнгөжүүлэх, эх орныхоо баялгаас бодит өгөөж хүртээх ажлыг эрчимжүүлэхээс өөр аргагүй.

–Та өмнө нь Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Ногдол ашгийг бэлнээр тараах санал тань эдийн засгаа бодсон шийдвэр мөн үү. Үүнийг улс төрийн зорилготой гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Тогтоолын төсөл УИХ-аар батлагдах боломжтой юу?

–Би одоо ч Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан бол ийм алхам хийх л байсан гэдэгтээ итгэлтэй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгодог. Харин ч илүү их өгөөж хүртээх боломж бий гэж боддог. Монгол хүний гар дээр мөнгө байхаар буруу, Засгийн газрын халаасанд байхаар зөв болдог гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Энэ бол иргэдийн сонголтод үл итгэсэн, буруу ойлголт. Адилхан мөнгийг Н.Учрал, У.Хүрэлсүх, Б.Энхбаяр нарын шийдвэрээр зарцуулах уу, эсвэл монголчууд өөрсдөө зарцуулах уу гэдэг л сонголт. Энд нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Бид шинээр мөнгө хэвлэж тараах тухай яриагүй. Байгаа баялгийн өгөөжийг хэрхэн хуваарилах тухай ярьж байна. Энэ хоёрыг хольж ойлгож болохгүй. Тодруулбал иргэдэд мөнгө өгөхөөр бүгд буруу зүйлд зарцуулна гэж үзэж болохгүй. Мэдээж хүн бүрийн сонголт өөр өөр байх. Гэхдээ цөөн хүний буруу хэрэглээгээр нийт монголчуудыг дүгнэх нь өрөөсгөл. Иргэд өөрийн орлогоо хэрхэн зарцуулахаа шийдэх эрхтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу


“ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ ОРЛОГО, АМЬЖИРГААНЫ БАТАЛГААГ ТӨСВИЙН БОДЛОГООР ХАНГАХ ШААРДЛАГАТАЙ”

-Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг дагалдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байсан ч хуулийн төслөө татаж авлаа. Эдийн засагчийн хувьд энэ шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ. Ер нь ногдол ашгийг юунд зарцуулбал хамгийн өгөөжтэй вэ?

-Засгийн газар Төсвийн тухай хуулийн дагуу  Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн төсөлтэй хамт нийт долоон хуулийн төсөл, УИХ-ын гурван тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Тэдгээрийн дотор таны асууж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаагүй. Харин Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай нэг удаагийн шинжтэй хуулийн төсөл багтсан юм. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хуралдаж, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээс уг хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдсэн. Энэ хуулийн төсөлд “Оюутолгой” ХХК-ийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос хоёр их наяд төгрөгийг Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар батлах нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар тусгасан байсан. Мөн уг хоёр их наяд төгрөгийн зардлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад хамааруулахгүй байхаар тусгажээ.

Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхдээ Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэд хэдэн заалттай зөрчилдөхүйц байдлаар боловсруулсан нь хууль зүйн үндэслэлд нь эргэлзээ төрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн тэгш, шударгаар хүртээхэд чиглэнэ гэж заасан. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2.а-д заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцаа 34 хүртэлх хувьтай бол төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан байдаг.

Иймээс “Оюутолгой” компаниас төрд ногдох гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг юуны өмнө Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх ёстой.

Эгүүлэн татсан хуулийн төсөл найруулга, томьёоллын хувьд ч алдаатай байв. Тухайлбал, төслийн 1.2-т “үлдэх хэсгийг” гэж заасан боловч ямар дүнгээс үлдэх хэсгийг тооцохыг тодорхойлоогүй. Түүнчлэн хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, зардал-үр ашгийн тооцоо хийсэн эсэх, ач холбогдлын эрэмбэ дараалал, төсөвт өртөг зэрэг нь тодорхойгүй байсан. Тиймээс миний хувьд Засгийн газар уг хуулийн төслийг эгүүлэн татсан нь зөв алхам гэж үзэж байна. Харин Засгийн газар, Сангийн яам дараа жилийн төсвийн төсөлтэй хамт хангалттай тооцоо, судалгаагүй хуулийн төсөл өргөн мэдүүлдэг буруу жишгээс хараахан салаагүй нь харамсалтай. Энэ нь төсвийн удирдлага, төлөвлөлтөд доголдол байгааг харуулж байна. Нөгөө талаар Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай ногдол ашгийн асуудлаарх хэлэлцээг эцэслэн шийдвэрлээгүй байхад уг орлогыг ирэх оны төсөвт тусган тооцож байгаа нь эрсдэл дагуулна. Хэрэв ирэх онд “Оюутолгой” төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авах асуудлыг эцэслэн шийдвэрлэж, холбогдох хэлэлцээр, протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан бол энэ нь зүйтэй. Үүний дараа Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэн бүрийн нэрийн дансанд бүртгэн баталгаажуулах хэрэгтэй. Харин хуримтлалыг бүрдүүлсний дараа нийгмийн болон дэд бүтцийн зайлшгүй шаардлагатай, ач холбогдлоор эрэмбэлэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэл болон зардал-үр ашгийн тооцоо нь хийсэн төслүүдэд хөрөнгө оруулалт шаардлагатай бол Засгийн газар иргэдийн хуримтлалаас хүүтэй зээл авах боломжийг судалж болно. Ингэснээр баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зарчим хэрэгжинэ. Иргэд баялгаас хүртэх эрхээ баталгаажуулахын зэрэгцээ хүүгийн орлого олох боломжтой болно. Харин гурван их наяд төгрөгийг иргэдэд шууд бэлнээр тараах нь эдийн засагт эрсдэл үүсгэж болзошгүй.

-УИХ-аар 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Зарим гишүүн “Анх удаа төсөв 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа тул яаравчлан баталж болохгүй, салбар бүрээр олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байна. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг хэр үр дүнтэй болж байна вэ?

-Сангийн яам, Засгийн газар жил бүр улсын төсвийн төсөл боловсруулахдаа  иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох хуулийн шаардлагыг хангасан гэж тайлагнадаг. Гэвч эдгээр хэлэлцүүлэг чанартай болж, олон нийтийн санал бодлыг бодитоор тусгаж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Зарим тохиолдолд хэлэлцүүлгийг хуулийн шаардлага биелүүлсэн мэтээр зохион байгуулж, УИХ ч өргөн мэдүүлсэн төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн гэсэн шаардлага хангагдсан гэж дүгнэх төдий байна. Уг нь төсвийн төсөл боловсруулах эхний шатанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны иргэдэд өөрсдийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй нийгмийн асуудал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, зам, тээвэр, холбооны үйлчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх ёстой. Үүний үндсэн дээр иргэд асуудлаа үнэлж, ирэх оны төсөвт тусгуулах саналаа албан ёсоор холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх боломжтой байх хэрэгтэй. Гэвч ийм ажил хангалттай хийхгүй байна.

Салбарын яамд болон Сангийн яам цахим хуудсандаа цөөн мэдээлэл байршуулж, харьяа байгууллагынхаа төрийн албан хаагчдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулснаар хязгаарлагдах нь бий. Ийм нөхцөлд төсвийн төслийн хэлэлцүүлгийг бүрэн утгаар нь хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Өнөөдөр орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үеэр тухайн нутагт үүссэн асуудлыг чуулган болон байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг оролддог. Энэ нь тэднийг нэг талаар хардлага, сэрдлэгэд өртүүлэхийн зэрэгцээ төсвийн хүрээ нэгэнт хязгаарлагдсан үед саналыг нь тусгах боломжийг багасгадаг. Гол асуудал нь төсвийн хэлэлцүүлэг анхнаасаа үр дүн муутай, эсвэл хангалттай зохион байгуулахгүй байгаад оршино. Төсвийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх бүх үе шатанд ил тод, нээлттэй, иргэдийн оролцоог бодитоор хангасан тогтолцоо нэн шаардлагатай байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу


"ББСБ, ЛОМБАРД 4.5 ХУВИАС ДЭЭШ ХҮҮТЭЙ ЗЭЭЛВЭЛ МӨНГӨ ХҮҮЛЭЛТ ГЭЖ ҮЗНЭ"

-Арилжааны банкууд хэрэглээний зээлийг хязгаарласнаар ББСБ-ын зээлийн аппликейшн рүү иргэдийг түлхсэн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй хэчнээн ББСБ болон аппликейшн иргэдэд зээл олгож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөл авсан 583 хуулийн этгээд байна. Үүнээс 519 ББСБ нь зээлийн үйл ажиллагааны зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг. 84 ББСБ цахимаар болон уламжлалт хосолсон хэлбэрээр зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 8.2 их наяд төгрөг байна. Энэ мөнгөн дүнг арилжааны банкны салбартай харьцуулахад 16.6 хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкны салбартай харьцуулахад бага гэсэн үг.

Монгол Улсад 2017 оноос банк бус санхүүгийн байгууллагууд аппликейшнээр дамжуулан цахим зээлийг иргэдэд олгож эхэлсэн.

Энэхүү цахим зээлийн онцлог нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон өр орлогын харьцааны хүрээнд бага хэмжээний хүүтэй зээлийг орон зайнаас үл хамаарч, түргэн шуурхай, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгодог. Нэг зээлдэгчид эзлэх зээлийн дүн бол 915 мянган төгрөгийн дундажтай байдаг. Өндөр мөнгөн дүнтэй зээл олгодоггүй гэдэг нь эндээс харагдаж байна.

-Нэг зээлдэгч 10 гаруй аппликейшнээс мөнгө зээлэх тохиолдол бүртгэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Энэ нь эргээд иргэд зээлээ төлж чадахгүй, санхүүгийн дарамтад орох эрсдэл үүсч байна. Давхар зээл олгодог байдлыг цэгцэлж, хяналт тавих боломжтой юу?

-Цахим зээлийн аппликейшнүүд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино хугацааны хэрэглээгээ хангах зэрэг давуу талтай боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим зээлийг давхар олгох эрсдэл бий болж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журамд "Цахим зээл олгож байгаа ББСБ-ууд зээлийн мэдээллээ бодит цагийн горимоор нийлүүлнэ" гэдэг шаардлагыг тусгаж өгсөн. Гэсэн хэдий боловч хяналт тавихад хүндрэлтэй хэвээр байна. Шалтгаан нь Зээлийн мэдээллийн сангаас өр орлогын харьцаагаа тооцохын тулд иргэдийн мэдээллийг авдаг.

Гэтэл ББСБ, арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоод мэдээллээ бодит цагийн горимоор өгөх боломж нь хязгаарлагдмал байсан учраас энэ төрлийн эрсдэл нэлээд хуримтлагдсан.

Монголбанкнаас энэ асуудалд анхаарч, 2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс өмнө нь зээлийн мэдээллийг хүлээж авдаг байсан хоцрогдсон системээ бүрэн шинэчилж, орчин үеийн систем рүү шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр иргэдийн зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор нийлүүлэх боломж бүрдэх юм.

Зөвхөн ББСБ гэлтгүй арилжааны банкны зээлүүд ч хамаарна. Тийм учраас зохицуулагч байгууллагууд цахимаар давхар зээл олгож байгаа асуудлыг цэгцэлж, үр дүн нь жилийн эцсээр гарч эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

Цахим зээлийн давхардлыг арилгахын тулд журамд зээлийн мэдээллийн лавлагааг бас ашиглах зохицуулалтыг оруулсан. Жишээлбэл, нэг зээлдэгч сүүлийн 24 цагийн дотор 5 ББСБ руу зээл судлуулах хүсэлтээ илгээсэн бол тэр мэдээлэл нь зээлийн мэдээллийн лавлагаан дээр харагддаг болно. Тэгэхээр зургаа дахь ББСБ тэр зээлдэгчийн зээлийг судлах хүсэлтийг 24 цагаар хойшлуулж, дахин судалгааг эхлүүлэхдээ өмнөх таван ББСБ-аас зээл авсан байвал татгалзаж, эрсдэлээс сэргийлэх боломжийг зааж өгсөн.

-Аппликэйшний зээлтэй иргэдийн тоо 3.2 сая. Харин нийт өрхийн 72 орчим хувь буюу 738 мянган өрх ямар нэг хэлбэрийн зээлтэй гэх мэдээлэл байдаг. СЗХ-ны сүүлийн үеийн тоон мэдээллээс дурдвал? 

-Улсын хэмжээнд иргэний эрх зүйн чадамжтай 2.3 сая иргэн байна. 2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаар ББСБ-уудын давхардаагүй зээлдэгчдийн тоо 811,828 байна. Тэгэхээр 35.3 хувь нь ББСБ-ын харилцагч юм. Нийт салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ 9.4 хувь байгаа. Чанаргүй зээлийн хувь хэмжээ бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Өмнөх жилийн мөн үе буюу 2025 оны гуравдугаар улирлын байдлаар чанаргүй зээлийн хувь хэмжээ 8.9 хувьтай байсан бол энэ жилийн хувьд 0.5 хувиар нэмэгдээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн долоо хоногт ББСБ-уудын зээлийн хувь хэмжээнд тааз тогтоож өгсөн.

Энэ таазыг сарын 4.5 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэ хувь хэмжээг СЗХ-ны хяналт зохицуулалтад байдаг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар олгосон эрхийн хүрээнд тогтоосон ийм хувь байсныг ББСБ-уудад мөрдүүлж ажиллахаар тусгасан.

Хэрвээ 4.5 хувиас өндөр хувиар зээл олгосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, улмаар хүчингүй болгох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн.

Энэ шийдвэрийг 2026 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг даалгасан. Хэрэгжилтийг хангуулж ажилласан талаарх мэдээллийг аравдугаар сарын 31-ний өдөр СЗХ-нд ирүүлэхийг үүрэг болгосон. ББСБ-ууд 4.5 хувийн зээлийн хүүгийн таазыг үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн гэсэн үг. Түүнээс дээш хувиар зээл олгох боломжгүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу


"ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН БОДИТ ТҮҮХҮҮДИЙГ УРАН БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭСЭН"

-Та бүхний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох "16:26" уран сайхны кино нийгмийн хамгийн эмзэг сэдэв болсон үе тэнгийнхний дээрэлхэлтийн сэдвийг хөндсөн байна. Кино зохиолыг бичих, дүрүүдээ боловсруулах явцад хэр хэмжээний судалгаа хийсэн бэ? Тэрхүү судалгааны явцад та бүхний олж харсан, бидний анзаардаггүй нийгмийн бодит дүр зураг болон хүүхдүүдийн дундах асуудал яг ямар түвшинд байв? 

Жими:

-Сүүлийн жилүүдийг анзаараад байхад өсвөр насныхны дунд үе тэнгийн дээрэлхэлт нэлээд газар авсан нь харагдсан. Тиймээс асуудлыг шийдвэрлэх ямар шийдэл бидэнд байна вэ гэдгийг хөндөх нь хамгийн чухал санагдсан. Үнэхээр л энэ дөрвөн охиныг өсвөр насныхан л үздэг юм бол тэдгээр хүүхдүүдэд зөв мессеж, нөлөөллийг хүргэх хүрээнд бид энэ сэдвийн дагуу уран бүтээлээ хийе гэж зориглосон. Мөн бид бүхэн жүжигчний драмын сургалт явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэхүү сургалтад маань ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суралцдаг тул тэднийг сонсож, ярилцаж үзэхэд үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх олон түүхийг дуулсан. Нөгөөтэйгүүр, цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх дүрс бичлэгүүдийг хүн бүр л харсан байх.

Киноны судалгаа хийх үеэрээ бид ерөнхий боловсролын сургуулиудаар явж, уулзалтууд хийэн. Үүний дараа энэ асуудлыг дэлгэцийн бүтээл болгон гаргах хэмжээнд хөндөж эхэлсэн.

Энэ удаагийн “16:26” уран бүтээлд маань үе тэнгийн дээрэлхэлтийн бодит кейсүүдийг ихэвчлэн шингээж өгсөн. Тийм болохоор манай киног өсвөр насныхан болон энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг хамтдаа суугаад үзээсэй гэж зөвлөж байна. Зарим эцэг эхчүүд өөрсдөө өсвөр насыг дайраагүй, тойроод өнгөрчихсөн юм шиг хүүхэдтэйгээ харилцах тал ажиглагддаг учраас энэ бүх амьдралын үнэнийг шингээж хийсэн бүтээл байгаа.

Жижгээ:

-Бид дөрвийн хувьд өсвөр насны хүүхдүүдэд зориулж уран бүтээл хийдэг. Уран бүтээлчид болон продакшн бүр өөрийн гэсэн төрөл жанртай байдаг шүү дээ. Бид дөрвийн сонгосон жанр анхнаасаа л ийм байсан, гэхдээ цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж болох асуудал. Нөгөө талаараа, манай өсвөр насны үзэгчид бид дөрөвт хэчнээн хайртай вэ гэдэг нь гаргаж байгаа үйлдлээс нь үргэлж харагддаг. Тухайлбал, сүүлд гарсан “16:26” киног маань үзсэн үзэгчид урмын үгийг харамгүй хайрласан байсан. Мөн гадуур явж байхдаа эцэг эхчүүдтэй тааралдахад “Манай хүүхдүүд та хэдийг үзэх үнэхээр дуртай шүү. Уран бүтээл болгоныг чинь шимтэн үздэг” гэж хэлдэг. Нэг талаараа, бид уран бүтээлээрээ дамжуулан өсвөр насныханд тодорхой хэмжээний зөв мессежийг давхар хүргэж чадаж байгааг харуулж байгаа юм. Ингээд харахаар хүүхдүүд болон эцэг эхчүүд бид дөрөвт дуртай байгаа нь хийфсэн уран бүтээл бүр зөв хүндээ хүрч байгаагийн хамгийн том баталгаа юм.

-Өнгөрсөн жилүүдэд та бүхэн дэлгэцийн ямар төрөл, жанрын бүтээлүүд дээр голчлон ажиллав? Ер нь нэг бүрэн хэмжээний кино бүтээлийг бэлэн болгоход дунджаар хэр их хугацаа, төсөв санхүү шаардлагатай болдош вэ?

Жими:

-Бид дөрөв нэг зохиолыг хоёр жилийн хугацаанд ярилцаж байгаад хийх үе ч байна, ердөө хоёрхон сар ярилцаад хийсэн үе ч бий. Энэ нь тухайн нөхцөл байдлаасаа ихээхэн хамаардаг юм. Гэхдээ нэг уран бүтээл төрөхөд доод тал нь жил орчмын хугацаа зарцуулагддаг. Тиймээс жилийн өмнөөс л өөрсдөө “Надад ийм санаа байна, та нарт бас бодогдож байгаа зүйл байна уу?” гэх мэтээр яриагаа өрнүүлж эхэлдэг. Үүний араас сэдвээ гаргасан юм чинь зохиол, зураг авалт, пост-продакшн, маркетинг гэх мэт олон ажлууд ар араасаа хөвөрнө шүү дээ.

Ингээд харахаар ер нь л бүтэн жилийн хугацааг ардаа үлдээсэн байдаг. Энэ бүхний ард гарахад асар их хугацаа, хөдөлмөр зарцуулдаг ч дөрвөн хүн тулдаа л хамтдаа даван туулж байна даа.

Жижгээ:

-Бид дөрөвт шинэ уран бүтээл гаргахад хамгийн их тулгамддаг асуудал бол санхүү. Энэхүү "16:26" бүтээлийг хийхийн тулд маш удаан хугацааны турш төсвөө бага багаар бүрдүүлж байж арай гэж ард нь гарсан. Эдгээр жилүүдийн хугацаанд санхүүгийн алдагдалд орж, шатах үе ч байлаа, ололт амжилттай, урамтай сайхан байх үе ч бий. Тэр болгоныг л хамтдаа даван туулаад явж байна даа.

-Та бүхний хийсэн кинонуудыг ажиглаад байхад ихэвчлэн өсвөр насныханд зориулсан байдаг. Цаашдын уран бүтээлээрээ ямар насны үзэгчдэд чиглэсэн, ямар агуулгыг хөндөхөөр төлөвлөж байна вэ?

Жими:

-Бид бүхний хамгийн анхны уран бүтээл болох “Дурлалцахад хоёр секунд”-ээс эхлээд “Гэгээ”, “Хүлээх өрөө”, “16:26” гэх мэт бүрэн хэмжээний кинонуудыг энэ хугацаанд үзэгчдийн хүртээл болгосон байна. Үүнээс гадна богино хэмжээний дөрвөн вэб драм, багачууддаа зориулсан хүүхдийн жүжгийг хүргэхийн зэрэгцээ албан байгууллагуудын маркетинг дээр давхар ажиллаж ирлээ. Эргээд бодохоор олон зүйлийн ард хамтдаа гарчээ. Мөн өнөөдрийг хүртэл драмын сургалтаа тасралтгүй явуулж байна. Үүний зэрэгцээ бусдын адил амьдарч, бас хамтдаа өсөн дэвжиж, цаг хугацааны эрхээр олон зүйлийг ардаа үдэж байна даа. Цаашдын зорилго гэвэл, бид бүхэн төлөвлөсөн ажлуудаа цаг алдахгүйгээр шуурхай хийхээр бэлтгэлээ базааж байна.

Гэхдээ бусад шиг хэт улааран дайрч, өөрсдийгөө шавхсан зүйл байхгүй ээ. Аль болох хамгийн тав тухтай, найзуудаараа нэгдээд ч чанартай уран бүтээл хийж болдог юм шүү гэдгийг харуулахыг зорьж, ажиллаж байна.

Жижгээ:

-Бид дөрвийн хийсэн уран сайхны кинонуудыг харахад хоорондоо эрс тэс өөр бүтээлүүд байдаг. Бид тухайн мөчид хоорондоо ярилцаж, сэтгэлд хамгийн ойр бөгөөд таалагдсан сэдвээ сонгон авч хийдэг. Ингээд бодохоор манай дөрвөн киноны хувьд бүгд өөр өөр агуулга, өнгө төрхтэй зохиолууд байжээ.

Бидний хийсэн уран бүтээлүүд дундаас “Хүлээх өрөө” уран сайхны кино бол яг өргөн дэлгэцийн, том хэмжээний бүтээл болсон.

Тэрхүү уран сайхны киногоо бид дөрөв орон нутгийн үзэгчид төдийгүй хилийн чанадад суугаа монголчуудынхаа хүртээл болгохоор зорин, аялан үзүүлж явсан. Харин одоогийн байдлаар бид бүхэн театрын уран бүтээлүүдээ түр хойш нь тавиад байгаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу


"НҮҮРС ТЭЭВРИЙН ЗУУЧЛАГЧ КОМПАНИУД ЖОЛООЧООС ТОНН ТУТМААС 4-5 ЮАНЬ АВДАГ"

-Нүүрс тээврийн салбарт зуучлагч компаниуд тээвэрчдийн орлогоос менежментийн төлбөр суутгаж байгаа талаар мэдээлж байна. Тээвэрчдийн орлогоос ямар хэмжээний мөнгө, ямар үндэслэлээр суутгаж байна вэ?

-Хувийн автомашинтай иргэд нүүрс тээвэрт оролцохдоо өөрсдийн нэр дээр шууд гэрээ байгуулах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй компанид автомашинаа бүртгүүлж, тухайн компанийн гэрээ, зохион байгуулалтын хүрээнд тээвэр хийх тохиолдол бий. Ингэснээр автомашины эзэн тээврийн ажлыг өөрөө гүйцэтгэж байгаа боловч тээврийн захиалга, гэрээ, төлбөр тооцоо нь тухайн компанийн нэр дээр явагддаг бүтэц үүсдэг.

Зарим компани үүнийг менежментийн үйлчилгээний төлбөр гэж тайлбарлан тонн тутмаас 4–5 юань авдаг.

Гэхдээ энэ төлбөр ямар гэрээний заалт, үйлчилгээний бодит зардалд үндэслэж байгаа, бүх компанид ижил нөхцөл үйлчилдэг эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хувийн автомашинтай иргэд банк, санхүүгийн байгууллагын зээлээр шалаанз худалдан авч, зээлээ төлөхийн тулд тээвэр хийдэг. Гэтэл тээврийн орлогоо бүрэн хянах, гэрээний нөхцөлийг бие даан тохирох боломж хязгаарлагдвал санхүүгийн эрсдэлийг үндсэндээ автомашины эзэн өөрөө үүрнэ.

-Зуучлагч компаниуд тээврийн хөлсийг хүлээн авч, дараа нь автомашины эзэнд шилжүүлдэг нь ямар эрсдэл бий болгож байна вэ?

-Энэ тогтолцооны нэг гол асуудал нь тээврийн орлого, зарлагын мэдээлэл тухайн компанийн дансаар дамждаг. Тээврийн захиалагч талаас төлбөр компанийн дансанд орж ирсний дараа замын хураамж, шатахуун, сэлбэг хэрэгсэл болон бусад зардлыг тооцож, үлдсэн мөнгийг автомашины эзэнд шилжүүлэх зохицуулалт үйлчилдэг тохиолдол бий. Гэвч тээвэрчид тухайн рейсийн төлбөр захиалагчаас бүрэн орж ирсэн эсэх, ямар зардал суутгасан, өөрсдөд нь хэдэн төгрөг олгох ёстойг шуурхай, үнэн зөв мэдэх боломжгүй.

Зарим компани тээврийн хөлсөө хугацаанд нь олгохгүй удаах, тооцоо нийлэх хүсэлтэд тодорхой хариу өгөхгүй байх, төлбөр хараахан орж ирээгүй гэж тайлбарладаг.

Эдгээр асуудал тус бүрийг гэрээ, банкны гүйлгээ, тээврийн бүртгэл болон холбогдох талуудын тайлбараар шалгах хэрэгтэй. Нөгөө талаас компанийн дансаар их хэмжээний мөнгөн урсгал дамжих нь тухайн компанийн бодит ашигтай ажиллагааг дангаараа нотлохгүй. Бидний хувьд тээврийн төлбөр хэзээ орж ирсэн, хэдийг суутгасан, автомашины эзэнд хэдийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр байгаа эсэхийг талууд ижил мэдээллээр хянах боломжтой болгох нь чухал гэж үзэж байна.

-Нүүрс тээврийн салбарт ажиллаж байгаа 500 орчим компанийн хэд нь тээвэр эрхлэх шаардлага хангасан, хэд нь үндсэндээ зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа талаар мэдээлэл бий юу?

-Бидний урьдчилсан тооцоогоор дотоодын нүүрс тээврийн компаниудын нэлээд хэсэг нь өөрийн автомашинаар тээвэр хийхээс илүүтэй хувийн автомашинтай иргэдийн машиныг бүртгэж, тээвэрт оролцуулах замаар үйл ажиллагаа явуулдаг.

Албан бус тоогоор 60 орчим хувь энэ төрлийн компаниуд эзэлдэг.

Нийт 500 орчим компанийн хэд нь тээврийн бодит хүчин чадалтай, хэд нь зуучлалын чиглэлээр ажилладаг талаар эцсийн дүгнэлт гаргахын тулд бүртгэл, өмчлөл, гэрээний мэдээллийг нэгтгэх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд Автотээврийн үндэсний төв (АТҮТ) чухал үүрэгтэй. Тээврийн үйл ажиллагаанд бүртгэгдсэн компаниудын автомашины тоо, тэдгээрийн өмчлөл, ашиглалтын үндэслэл, гэрээний бүтэц, тээврийн бодит гүйцэтгэлийг харьцуулан судлах хэрэгтэй.

Ингэхдээ зөвхөн компанийн нэр дээр бүртгэлтэй автомашины тоогоор дүгнэх нь хангалтгүй.

Лизинг, түрээс, урт хугацааны ашиглалт болон бусад гэрээний үндсэн дээр ашиглаж буй автомашиныг ч ялгах ёстой. Мөн автомашины эцсийн өмчлөгч, тээврийн бодит гүйцэтгэгч хэн болохыг хуульд нийцүүлэн тодорхойлох нь чухал. Ийм судалгаа гарсны дараа тээврийн үйл ажиллагааг бодитоор эрхэлдэг компаниуд болон зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниудын үүрэг, хариуцлагыг ялгаж, зохицуулалтыг боловсронгуй болгох боломжтой.

-Зуучлагч компаниудын тоо олширсноор тээврийн үнэ, салбарын өрсөлдөөнд ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Компаниуд тээврийн бодит зардал, хөрөнгө оруулалт, ажиллах хүчний зардлаас илүүтэйгээр олон автомашин бүртгэсний төлөө тонн тутмаас тогтмол төлбөр авах загвараар өрсөлдөх хандлагатай байгаа.

Менежментийн төлбөрөө ямар ч нөхцөлд авахыг хүссэн компани тээврийн захиалга авахын тулд үнийг хэт доогуур санал болгож болзошгүй.

Харин шатахуун, сэлбэг, зээл, жолоочийн хөдөлмөр, автомашины элэгдэл болон сул зогсолтын зардлыг бодитоор тооцвол, тээвэрчин ийм хөлс ханшаар ажиллахад хүндрэлтэй. Үүнээс шалтгаалж тээврийн тариф буурах, автомашины эзний бодит орлого багасах, зээлээ төлөх чадваргүй болно.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Бямбаа 2026-10-31 103.29.144.170

монголд ерөнхийлөгч болонгуут мафийн толгойлогч,хонгилийн эзэн болдог.Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр шударга ёс ярих хэрэггүй.
Монгол улс парламентийн засаглалтай гэж байгаа бол,жинхэнэ сонгодог парламентын засаглалд шилжиж,ерөнхийлөгчийг парламентаас сонгож,зөвхөн бэлгэдлийн болгож,наадмын нээлт хийх хэмжээний эрх мэдэлтэй болгож,эрх үүргийг хязгаарлаж,анхны үндсэн хуулийн гажуудлыг засах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-10-31 59.153.115.17

АН-ынхан сонгуульд дахин сонгоглохын тулд ард иргэдийг мөнгөөр урхидах гээд л уралдаж байна. Пүрэвдорж малчдын нийгмийн даатгалыг төр хариуцна гээд л байгаа. Гантөмөр мөнгө тараана гэнэ. АН-ын эдийн засгийн хөгжлийн сайд байсан Гантөмөр л мөнгө тараана гэхээр энэ намд чинь эрүүл саруул сэлгэлгээтэ ХҮН БАЙЫНА УУ

Avatar

Нэргүй 2026-10-31 178.174.229.45

GANTUMUR BOL BUTEHGUI EE KOMMUNIST UZELTEI HUN DEE

Avatar

Нэргүй 2026-10-31 64.119.19.34

NAS XMAGUI SEXSEER VANXANI SEKSYGEER BOOL DYYDLGN80955877SEKSYG DEWSGER TACHAANGUI XAMTRAGCH BOLI80955877

Avatar

Хотын залуу 2026-10-31 66.181.177.33

Энэ нэг хөөр, хсөн шаймий эрүүтэй дөрвөд мөн их мөрөөлөх юмаа. Чамайг Монголчууд сонгохгүй Халх хүн сонгогдох ёстой.

Avatar

Нэргүй 2026-10-31 64.119.19.34

SAWI SADARTLA XUCHINDEED SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2026-10-31 64.119.19.229

Хүрэлсүх гэж хэмжээгүй эрхт хаан болсон. эрх мэдлийг нь хязгаарлах хэрэгтэй. парламентийн улс биз дээ.

Avatar

Зочин 2026-10-31 103.145.234.36

АН-ын гишүүдийн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй нэгч зүйл хийгээгүй харин гацаах, зогсоох, хорлох ажил олон хийснийг чинь монголчууд мэдэхгүй байгаа. Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу???

Avatar

Нэргүй 2026-10-31 64.119.19.34

BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDAX80955877BIEE UNELLEED SXN XALYYTSTAL SHAALGI80955877

Avatar

зочин 2026-10-31 103.57.95.210

Ардчилагч гэх бүлэг этгээд 1990 онд төрийн эрхэнд гараад Монголыг сүйрүүлсэн ,Эдийн засгийг нь 3-хан жилийн дотор бараг 5 дахин унагасан,Манай Дотоодын нийт бүтээгдэхүүн 1989 онд 3,5 тэрбум доллар байсан бол 1993 онд 700 гаруйхан сая долл болж унасан, Бараг бүх үйлдвэр аж ахуйн газруудыг дампууруулж,иргэдийг ажилгүй болгон амьдралаас салгаж зовоосон,Төмрийн хогоо хятадад зарж ,картын бараагаар амьдрахаас өөр замгүй байдалд оруулсан,Бид ДНБ-нийг 1989 оны төвшинд буцааж хүргэх гэж 14 жил зүтгэсэн

Avatar

зочин 2026-10-31 103.57.95.210

Энэ этгээдүүд гадаад зээл өрөнд монголыг живззлсэн,Алтанхуяг,Сайханбилгийн засгийн газрын үед 2 сая хүрэхгүй байсан засгийн газрын гадаад өрийг 7 сая гаруй болгосон гэдэг, Монгол, санхүүгийн хувьд маш хүндэрсэн ковидын аюулын үед , улсын төсвийн гол бүрдүүлэгчийн нэг,иргэдийн амин чухал, Эрдэнэтын зэсийн үйлдвэрийг хүртэл улсын мөнгөөр, хувьдаа авах гэж оролдсон гэх мэт үй олон луйврын жишээ дурьдаж болно, Гэтэл одоо зүсээ хувирган,эх оронч дүр эсгэн иргэдийг хуурч,төрийн эрх рүү шунаж байна

Avatar

зочин 2026-10-31 103.57.95.210

Уучлаарай 2 ба 7 сая биш тэрбум доллар шүү

Avatar

Зочин 2026-10-31 103.145.234.36

Үнэн үнэн. АН-ын хувьд улс орон хэзээч чухал байгаагүй. Ер нь улсынхаа эсрэг, хөгжлийн эсрэг ажилладаг нам. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө идэж хагартлаа баяждаг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж