niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% e8382e7f0d4643eb… ← zurück zu niitlelch.mn

Хятадын Сычуань байгалийн гамшигт нэрвэгдсэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийллээ.

2017 оны 6 сарын 24-ны 06 цагийн үед БНХАУ-ын  Сычуань мужийн Маосянь дүүргийн Синьмо тосгоны уулын энгэр орчмын хөрс нурж  40 гаруй айлын байшин сүйдэж хөрсний нуралтын улмаас 140-өөд хүн нурангид дарагдсан тухай бид мэдээлсэн билээ. Үүнийтэй холбогдуулан Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш   мэдэгдэл хийлээ. Тэрээр БНХАУ-ын эрх баригчдад эмгэнэл илэрхийлээд шаардлагатай бол Хятадын талд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагааг илэрхийлэв.

Хятадын Сычуань байгалийн гамшигт нэрвэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлсэн байна.