Дорнод аймгийн Халхгол сумын Бичигтийн-Өндөр нэртэй газар буюу улсын хилээс 45 километрийн зайд ой хээрийн гал түймэр гарч, Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь шатсан. Уг түймэр гарах болсон шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар "Мобиком" компанийнхан интернетийн утас татах, шугам сүлжээний ажил хийх зорилгоор дархан цаазат газар руу нэвтэрсэн, гэвч тэдний унаж явсан тээврийн хэрэгслийн яндан дотор хуримтлагдсан байсан шар өвсийг анзаараагүй улмаас оч үсэрч, зорчиж байсан автомашин шатаж, дархан цаазат газарт гал алдсан гэж үзсэн. Одоогоор хохирлыг эцэслэн тогтоох мэргэжлийн багийн албан ёсны дүгнэлт, хариуг хүлээж байна.
Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Японы ерөнхий сайд Санаэ Такаичи аравдугаар сарын 29-ний Пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай утсаар ярьжээ.
Санаэ Такаичи энэ үеэр гал түймэрт өртөж, сүйдсэн Монголын тал нутгийн нөхөн сэргээлтийн ажилд туслана гэж амласан байна. Мөн Японы засгийн газар учирсан хохирлын хэмжээг нухацтайгаар авж үзэж буйг мэдэгджээ.
Дашрамд дурдахад, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу "JICA"-ийн ой, байгаль орчны мэргэжилтнүүд аравдугаар сарын 27-нд Монгол руу хөдөлсөн. Тэдний гаргасан тайланд үндэслэн Японы засгийн газар гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгоход чиглэсэн хамтын ажиллагааны багц арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж ерөнхий сайд Такаичи мэдэгджээ. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг дэмжлэг багтах бөгөөд Монголын Засгийн газартай нягт харилцаа холбоотой ажиллана гэжээ.
3,605.46





















































Нэргүй 2026-10-30 103.168.34.49
zahiraluud ni utas tataj yavj dee haha.
Шударга АРД 2026-10-30 103.212.116.182
Япончуудтай маш болгоомжтой харилцах хэрэгтэй шүү. Моби-гийн ззхирлыг элчин сайд нь хажуудаа суугасан байгаа нь Япон хүнээ хэзээ ч хаяхгүй, манай Япон хүний буруу байхгүй л гэж хэлэх гэсэн цаад санаа. Эхлээд хохирлыг маш нарийн гаргах хэрэгтэй. Япон Улс тусаллаа гээд дайжсан ан амьтад, зөвхөн Нөмрөгийн Дархан цаазат газарт ургадаг нэн ховор устах дөхсөн ургамал, амьтны аймаг яаж сэргэх вэ? Моби-гийн хүмүүс тэнд очоогүй бол энэ Дархан цаазт газарт ингэж хэзээ ч нөхөж баршгүй хохирол гарахгүй байс
Нэргүй 2026-10-30 64.119.22.229
Айхтар хариуцлагатай, шудрага хүмүүс шүү.
Нэргүй 2026-10-30 66.181.176.91
Хадланчид байнга л гал алдаж л байдаг..
Нэргүй 2026-10-30 202.131.228.20
Япончууд ухамсартай юм даа Засгийн Газар нь хүртэл анхаарч арга хэмжээ авч байна