niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 15:34 UTC Эх: https://news.mn/r/2895953/ 747a08b7b50f1e1a… ← niitlelch.mn руу буцах

"ОХУ-ын төмөр замын засвараас шалтгаалан шатахууны вагон ачилт 2 хоног зогссон"

"ОХУ-ын төмөр замын засвараас шалтгаалан шатахууны вагон ачилт 2 хоног зогссон"

"ОХУ-ын төмөр замын засвараас шалтгаалан шатахууны вагон ачилт 2 хоног зогссон"

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.29/ мэдээлэл хийлээ. 


АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:

-Ойрын өдрүүдэд үүсээд байгаа шатахууны оочер дараалал, үүнтэй холбоотой түгжрэлийн асуудлаар нэн яаралтай авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх үүднээс хэлэхэд, 2026 оны аравдугаар сарын захиалгаар зөвхөн ОХУ-аас бид 57 мянган тонн шатахуун захиалсан. Өнөөдрийн байдлаар энэ 57 мянган тонноос 45 орчим мянган тонн нь орж ирчихсэн байна. Нийт Монгол Улсын хилээр урд болон хойд хөршөөс орж ирж байгаа шатахууны нийлүүлэлт 60 мянган тоннд хүрээд байна.

Үндсэндээ эдгээр үзүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулаад харахад муу үзүүлэлт биш. Өнгөрсөн амралтын өдрүүдээр вагон ачилт зогссонтой холбоотойгоор ийм нөхцөл байдал үүссэн. Та бүхэн нэг зүйлийг зөв ойлгоорой. ОХУ-д төмөр замын вагонд засвар гарсантай холбоотойгоор хоёр хоногийн хугацаанд ачилт зогссон.

Үүнтэй холбоотойгоор бензиний хомсдолын шок олон нийтийн дунд үүсэж, энэ нь хиймлээр ачааллыг нэмэгдүүлж байна. Энэ асуудлаар хариуцлагатай мэдэгдэл хийхэд Монгол Улс бензинээр тасарч, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй. Тогтмол захиалга хийчихсэн, өдөр тутам вагон орж ирж байна. Өчигдөр, өнөөдрийн байдлаар нийт бараг 150 орчим вагон орж ирээд, түгээлтээ хийгээд явж байна. Шатахуун түгээх станцууд хэвийн түгээлт хийж байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн хомсдолтой холбоотойгоор оочерын хэмжээ буурахгүй байна. Өчигдрийг уржигдартай харьцуулахад оочер бага зэрэг буурч байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны бие бүрэлдэхүүн, АМГТГ, Монополын эсрэг газар, НЗДТГ-ын байцаагч нар өнгөрсөн өдрүүдэд бүх шатахуун түгээх станцаар хяналт шалгалт хийж ажиллаж байна. Үндсэндээ шатахуун түгээх станцууд шатахуунаа хүлээн авч, тогтмол түгээж байгаа. Оочер харьцангуй багасаж байгаа ч бүрэн буураагүй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 264 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байгаагаас өнөөдрийн байдлаар 120 орчим станц шатахууныг хэвийн олгож эхэлж байна.

Өнөөдөр, урьд шөнийн байдлаар УБТЗ вагон таталтын ажлыг цаг тухайд нь маш шуурхай хийж байна. Та бүхэн бас ойлгох хэрэгтэй. Хойд Алтанбулаг, Сүхбаатар өртөөгөөр орж ирсэн шатахууны вагоныг бид 7-8 цагийн хугацаанд Улаанбаатарын Толгойт өртөө рүү татаж авч байна. Толгойт өртөөнөөс аж ахуйн нэгжүүдийн салаа зам руу сэлгэн ачилт хийж байна. Ингээд аж ахуйн нэгжүүдийн сав руу буулгаж, тэндээсээ авто цистернээр шатахуун түгээх станцуудад тогтмол түгээлт хийж байна. Өнөөдөр, маргааш орж ирэх ачилтууд хуваарийн дагуу явагдаж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ачигдсан шатахуун бүрэн орж ирсэн байна. Зөвхөн Ангарскаас нийт 76 вагон орж ирсэн.

Үүнээс гадна БНХАУ-аас орж ирэх 8000 тонн шатахууны эхний 3000 тонн нь өнөөдөр Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж байна. Эхний ээлжийн 25 вагон, араас нь 20 вагон өнөө шөнөдөө орж ирэхээр байна.

Ингээд харахад ойрын нэг, хоёр өдрийн хугацаанд шатахууны түгээлт хэвийн болж, бага хэмжээний нөөц бүрдэхээр байна.

Цаашлаад арваннэгдүгээр сарын захиалгууд ирэх долоо хоногоос хийгдэнэ. Арваннэгдүгээр сарын захиалгын хувьд Роснефть үйлдвэрээс аравдугаар сард 57 мянган тонн нийлүүлэхээр урьдчилсан мэдээ өгч байсан бол арваннэгдүгээр сард 70 мянган тонн буюу 69.5 мянган тонн нийлүүлэхээр урьдчилсан мэдээ ирж байна. Дээрээс нь БНХАУ-аас 8000 тонн, БНСУ-аас 12000 тонн, Казахстанаас 3000 тонн шатахуун эхний ээлжид орж ирэхээр захиалгууд баталгаажаад явж байна. Ингээд арваннэгдүгээр сард нийт 92 мянган тонны захиалгыг урьдчилсан байдлаар хийчихсэн байна. Хэвийн үед Монгол Улс сард 70-75 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Үндсэндээ арваннэгдүгээр сард 92 мянган тонны захиалга баталгаажна гэдэг нь хэвийн үеийн хэрэглээтэй харьцуулахад хангалттай хэмжээ юм.

Харамсалтай нь, нөгөө талаас олон нийтэд мэдээллийг нээлттэй өгөхгүй байгаагаас бухимдал үүсэж байна.

Өнөөдрийн шуурхай хурлаас маш тодорхой үүрэг даалгаврууд өглөө. Монополын эсрэг газраар ахлуулсан, НЗДТГ-ын байцаагч нар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох байцаагчид, мөн АМГТГ-ын ажилтнууд оролцсон хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлын хэсгийг нэмж байгууллаа. Энэ ажлын хэсэг өнөөдрөөс шууд ажилдаа орно. Өнөөдрөөс эхлээд шатахуун түгээх станцууд дээр зохицуулалт хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалтыг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж байна уу, үгүй юү гэдгийг шалгана. Мөн шатахууны үлдэгдэлтэй мөртөө шатахуун олгож байна уу, үгүй юү гэдгийг хянана.

Түүнчлэн АМГТГ-аас хэрэгжүүлж байгаа мэдээллийн системд шатахуун олгож байгаа болон шатахуун дууссан талаарх мэдээллийг үнэн зөв оруулж байна уу гэдэгт хяналт тавьж, үйл ажиллагааг нь цэгцлэх ажлуудыг хийнэ. Өмнө нь мэдээлж байсанчлан АМГТГ-аас хэрэгжүүлж байгаа систем арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд автоматжиж эхэлнэ.

Аж ахуйн нэгжүүдийн хүлээн авч байгаа шатахууны хэмжээ болон бензиний мэдээлэл гар аргаар биш, автоматаар системээр дамжин бүртгэгддэг болно.

Ингэснээр Benzin.tsэг.mn сайтаас аль шатахуун түгээх станц шатахуун олгож байгаа, аль нь олгохгүй байгааг нээлттэй харах боломжтой болно. Үүний хажуугаар та бүхэн мэдэж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд Шуурхай штабын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийг асран хамгаалагчдад оочер дараалалгүй бензин олгохгүй бол тухайн хүмүүсийн онцлогтой холбоотой асуудлууд үүсэж байна гэдгийг ярьсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд удаа дараа тавьж байгаа.

Үүний хажуугаар олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэх, сошиал хаягуудаар хуурамч үнэмлэх зарах гэсэн сөрөг үйлдлүүд гарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэх E-Mongolia системд байдаг учраас аж ахуйн нэгжүүдийн гаргасан саналын дагуу E-Mongolia мэдээллийг нь давхар шалгаад явж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд та бүхэн үнэмлэхээ шалгуулж үйлчлүүлээрэй. Оочер дараалалд урдуур орох зорилгоор хуурамч үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хуулийн байгууллагуудаар шалгуулна. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг давхар шалгаж байгаа гэдгийг мэдэгдье. Өнөөдрийн хувьд товчхон мэдээлэл ийм байна. Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн орчимд бид БНСУ-ын “Хьюндай” корпорац болон "СК Инновэйшн" нефть боловсруулах үйлдвэрийнхэнтэй уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 20-ноос хойших хугацаанд БНСУ-аас ирэх хоёр жилийн турш шатахуун тогтмол нийлүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд үндсэн худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж ажиллана. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс БНСУ-ын талтай хоёр улсын Ерөнхийлөгчдийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-29 202.9.40.218

Одоо хяналтгүй параламентийн засаглалтай болоод улс хөгжсөнгүй Монгол улсын онцлог ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц үлдлээ энэ үед төсөвөөс хумслах хүний тоо цөөрч улс хөгжнөө

Avatar

otca 2026-10-29 202.126.91.10

zacbare clmtbr ojenbolin

Avatar

Ctrany sheiLL 2026-10-29 202.126.91.10

– Klrm; 7gt cn2bejetc, znct Prdbriclmt.
catrina mou, bolit negret.

Avatar

Шинжээч 2026-10-29 122.201.21.246

Нийслэлд байгаа ШТС-н бараг 70 орчим хувь тодорхойгүй шалтгаанаар ажиллахгүй байна.ийм байхад яаж энэ дараалал буурах юм бэ?тэгээд Учрал бацаан нэг их том том яриад цуцлана хураана гээд чадахгүй. Учралын цаад санаа нь Хүк ахынхаа хахуулийн хаусны шуугианыг бензины хомсдлоор дараад байна гэж хардаж байна.бас Хүкийн дүүгийн Нөмрөгийн түймэрийг бензины хомсдлоор чимээгүй болгож байна. Одоо Учралыг зайлуулах цаг болсон. Үнэхээр наркозноосоо болоод сэтгэцийн өвчтэй болчихсон ЕС улсыг дуусгалаа.

Avatar

Шинжээч 2026-10-29 122.201.21.246

Энэ Учрал бацаан учраа олж чадахгүй байсаар улс орныг дампууруулж дуусгах нь ээ. Чаддаг юм нь өмнөх хүмүүсээ муулах.дэлхийн бензин хомсдол хямрал энэ тэр худлаа шүү.
Үнэхээр Учралын ЗГ ажиллаж чадахгүй зүрх зориг нь хүрэхгүй жулдаад байна. Эртхэн зайлуулж огцруулахгүй бол Хүк ахдаа суудлыг нь хадгалаад улс орноор тоглож дууслаа.
Орост бүх юм хэвийн байгаа шүү. Баримттай хэлье.толгойт өртөөн дээр бараг 1400 орчим вагон буюу 84000 тн шатахуун үл мэдэгдэх шалтгаанаар буухгүй зогсож байна.

Avatar

A 2026-10-29 64.119.26.89

та нар бол сайн ажиллаж байх шиг бна энэ лалын клонкын хүмүүстээ арга хэмжээ аваад тусгай зөвшөөрлийг нэн даруй цуцлаач танил тал дамлан зарах хэрээс хэтэрлээ үйл айлгахгүй шууд зогсоогоочээ

Avatar

зочин 2026-10-29 64.119.23.199

Бүх компанууд бүх л хүчээрээ ажиллаж бгаа. бие биенээ буруутгасны хэрэггүй. Оросоос шалтгаалж бна

Avatar

Нэргүй 2026-10-29 202.179.25.92

Орон нутгийн вагоноо хурдан нэмээч ээ….Яг бензин шиг галт тэргэний билет чинь шаганд ороод хэцүү бн даа. 1 өдөр ШҮГЭЛ ҮЛЭЭНЭ ШҮҮ!!!
УБ-ЗАМЫН ҮҮД хамгийн ойроос тэгээд Эрдэнэт гээд явж өгнө дөө.

Avatar

Нэргүй 2026-10-29 202.126.88.176

neg odor shugel uleenee? chi danh uu?

Avatar

Нэргүй 2026-10-29 49.0.147.143

үнээ нэмэх гээд хэд хоног тасалж байгаа гээд үнэнээ хэлээд2 явчихаа

Avatar

Зочин 2026-10-29 202.179.18.239

ЭНЭ ИЧИХ Ч ҮГҮЙ ХУДЛАА ЯРИАД БАЙГАА ХҮМҮҮСЭЭ БОЛИУЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ, АРД ТҮМНИЙГ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ДАМДИННЯМАА

Avatar

Б 2026-10-29 202.126.91.241

Ямар нүүртэй хүн ингэж "бензин түгээлт хэвийн байгаа" гэж хэлж чаддаг байна аа

Avatar

Нэргүй 2026-10-29 103.242.47.254

үлгэр шалтаг ярихгүй ажлаа л хиймээр байна шүү МАНгаруудаа, иргэдэд та нарын үлгэр шүлс хэрэггүй бензин л хэрэгтэй

Avatar

иргэн 2026-10-29 202.133.76.7

Дарга нь ихэдчихсэн улс даа. Нэг л олон дарга нар. Дээр нь нэмээд хүмүүс нь маш их амиа бодсон, ямар ч үндэсний эв нэгдэл гэж байхгүй. Энэ Бензин дээр гэхэд л сайн харагдаж байгаа юм. Хар амиа бодоод л албаар шахуу очерт зогсоод л. Түүн дээр нь нөгөө хэдэн ШТС эрхэлдэг хүмүүс нь нэмж ажиллаж улам их мөнгө хийгээд л. Та нар зогсоод л хүлээгээд л аваад л бай. Тэр тусам ШТС улам их очертой, улам их тэдэнд л ашигтай байх болно. Энгийн зүйл шүү дээ.

Avatar

Үнэн 2026-10-29 202.9.47.97

Соц-ийн үед улс нийгмийн хэмжээнд 3 хүн тутмын 1 нь ямар нэг дарга байсан. Одоо 3 хүний 2 нь дарга улс болсон. Цүнхчид чинь дарга болохын тулд яваа арми юм.

Avatar

Нэргүй 2026-10-29 64.119.19.84

bitii u;ger yariad bai. 2 udur yavaad avch chadsangui shuu benzin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж