Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхийг 531 хоног хүлээж байна. Төслийг санаачилсан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хэлэлцүүлгийг удаашруулж байгааг шүүмжилж байгаа бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн зохицуулалтыг нарийвчилж, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр өмнөх төслийг буцаан татаж, шинэчилсэн хувилбар өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ хуулиар нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоор тайлбарлах боломжгүй, хууль бусаар олсон нь тогтоогдсон хөрөнгийг хураах, боломжгүй бол үнийг нь нөхөн төлүүлэх эрх зүйн үндэс бүрдүүлэхийг зорьж байна. Харин хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг хэрхэн тогтоох, өмнө нь бий болсон хөрөнгийг хамруулах эсэх, нотлох үүргийг хэнд хүлээлгэх зэрэг нь маргаан дагуулж буй асуудал юм. УИХ-ын албан ёсны бүртгэлд төслийг 2025 оны тавдугаар сарын 21-нд өргөн мэдүүлсэн бөгөөд хамгийн сүүлд нийтлэгдсэн мэдээллээр хэлэлцэх эсэх шатандаа байна. Шинэчилсэн төсөлд ямар өөрчлөлт орох, анхны зорилгоо хадгалах эсэх, хэзээ УИХ-аар хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. "NEWS" агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа хуулийн төслийн гол зохицуулалт болон маргаан дагуулж буй асуудлуудыг онцолж байна.
САЙД СОЛИГДОХ БҮРД ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ ГЭДЭГ Ч 531 ХОНОГ ӨНГӨРӨВ

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэхээ шийдээгүй 531 хонож байгааг шүүмжиллээ. Тэрбээр төслийг өргөн барьснаас хойш өнгөрсөн хоногийг өдөр бүр тоолж байгаа бөгөөд эрх баригчдын зүгээс хуулийг батлах байр суурь илэрхийлсэнд найдлага тавьж байгаагаа хэлэв.
О.Алтангэрэл “Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа хуулийн төслийг өргөн барьснаас хойш 531 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй. Зарим гишүүн намайг хоногоо тоолоод л байна уу гэж асуудаг. Би ч тоолоод л байгаа. Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал энэ хуулийг батална гэж мэдэгдсэн. Эрх баригч нам ийм байр суурь илэрхийлж байгаа учраас хууль маань урагшлах нь гэж баяртай байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүд оруулаад дахин өргөн барих гэж байгаа гэж ойлгосон” гэлээ.
Түүний хувьд төслийг шинэчлэхдээ анхны зорилгыг нь өөрчилж болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж олсон хөрөнгийг буцаан авах нь хуулийн гол зорилго байх ёстой гэжээ.
Тэрбээр “Хоёр зүйл дээр байр сууриа тодорхой илэрхийлмээр байна. Нэгдүгээрт, хууль үндсэн зорилгоосоо гажиж болохгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига, хулгайгаар Монголын ард түмнээс булаасан хөрөнгийг буцаан авах зорилгоо алдаж болохгүй. Хоёрдугаарт, хуулийг зөвхөн батлагдсан өдрөөс нь хойших харилцаанд үйлчилье гэсэн оролдлогыг би хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураахгүй, зөвхөн цаашид бий болох хөрөнгөд үйлчилнэ гэвэл энэ хууль ямар ч утгагүй болно. Өнгөрсөн хугацаанд хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг шалгаж, хураах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
О.Алтангэрэлийн өргөн мэдүүлсэн төсөлд 2002 оны есдүгээр сарын 1-нээс хойш бий болсон хууль бус хөрөнгийг шалгах, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хөрөнгийг хамруулах зохицуулалт тусгажээ. Мөн өршөөлийн хуульд хамрагдсан зэрэг шалтгаанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон тохиолдолд хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хамарсан цогц төсөл болохыг тайлбарласан юм.
ШИНЭ САЙД ӨМНӨХ ТӨСЛИЙГ БУЦААН ТАТНА

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өмнөх сайдын үед өргөн мэдүүлсэн төслийг илүү нарийвчлан боловсруулж, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай гэж үзжээ.
Тэрбээр “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг өмнөх сайд О.Алтангэрэлийн үед УИХ-д өргөн барьсан байгаа. Бид энэ хуулийн одоо байгаа зохицуулалтуудыг илүү нарийвчлан тодорхой болгож, хариуцлагыг чангатгах шаардлагатай гэж үзэж байна.
Тиймээс УИХ-д өргөн барьсан төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгох хуулийн төслийг боловсруулж байгаа.
Ерөнхийдөө хуулийн төсөл бэлэн болсон. Иймд УИХ-д өргөн барьсан өмнөх төслөө буцаан татаж, шинэчилсэн хувилбараа дахин өргөн барина” гэлээ. Ингэснээр УИХ-аар хэлэлцэж амжаагүй байгаа төслийг буцаан татаж, оронд нь шинэчилсэн хувилбар өргөн мэдүүлэхээр болж байна. Гэхдээ ямар заалтыг өөрчлөх, өмнөх төслийн үндсэн зарчмууд хэвээр үлдэх эсэх, шинэ хувилбарыг хэзээ өргөн мэдүүлэх талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга. Зохицуулалтыг нарийвчлах нь хуулийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой ч шинэ төсөл боловсруулах явцад хэлэлцүүлэг дахин хойшлох эсэх, анхны зорилгоо хэрхэн хадгалах нь анхаарал татаж байна.
ХУУЛИАР ЯМАР ХӨРӨНГИЙГ ХУРААХ ВЭ?
Хуулийн төслийн гол зорилго нь нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан, хууль бусаар олсон нь тогтоогдсон хөрөнгийг хураах, хураах боломжгүй бол үнийг нь нөхөн төлүүлэх юм.
Төслийн зохицуулалтаар тухайн албан тушаалтны хөрөнгө, орлого хууль ёсны орлогоос нь давсан тохиолдолд эх үүсвэрийг шалгаж, хэрхэн олж авсныг тодруулах боломж бүрдэнэ. Хөрөнгийн хууль ёсны эх үүсвэрийг нотолж чадаагүй бол хураах, боломжгүй тохиолдолд үнийг нь нөхөн төлүүлэхээр тусгажээ.
Энэ нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгөөр хязгаарлагдахгүй. Хууль бус хөрөнгөөс олсон ашиг, орлого болон өөр хэлбэрт шилжүүлсэн хөрөнгийг ч хамруулах зорилготой. Тухайлбал, хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлсэн, зарцуулсан, өөр хөрөнгө болгон хувиргасан тохиолдолд хураалтаас зайлсхийх боломжийг хязгаарлахаар тусгасан байна.
Мөн эрүүгийн хэрэгт ял шийтгүүлээгүй гэдэг нь хөрөнгийн хууль ёсны эсэхийг шалгах ажиллагааг заавал зогсоох үндэслэл болохгүй байхаар төсөлд тусгажээ. Өршөөлд хамрагдсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн хүн нас барсан, оргон зайлсан зэрэг шалтгаанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон ч хөрөнгийн асуудлыг тусад нь шийдвэрлэх боломжтой байхаар зохицуулсан байна.
Төслийн анхаарал татах нэг заалт нь хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж, хууль ёсны болохыг нотлох үүргийг тухайн албан тушаалтанд хүлээлгэхээр тусгасан явдал юм. Мөн хөрөнгө тодорхой гэмт хэргийн улмаас бий болсныг тусгайлан нотлох шаардлагыг хэрхэн хэрэглэх талаар зохицуулжээ.
Гэхдээ эндээс хэд хэдэн чухал асуулт гарна. Хөрөнгийн эх үүсвэрийг ямар шалгуураар хууль бус гэж үзэх вэ? Нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ? Хууль ёсны хөрөнгийг үндэслэлгүйгээр хураахаас яаж сэргийлэх вэ? Эдгээр асуудлыг тодорхой шийдэхгүй бол хуулийн хэрэгжилт, иргэдийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсэх эрсдэлтэй.
Хөрөнгө шалгах ажиллагаанд шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, цагдаа болон тагнуулын байгууллагын холбогдох нэгжүүд оролцохоор төсөлд тусгажээ. Шалгалтын явцад баримт бичиг, мэдээлэл цуглуулах, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх зэрэг арга хэмжээ авч болох бөгөөд банкны болон арилжааны нууцтай холбоотой мэдээлэл авах, нэгжлэг хийх, хөрөнгийн гүйлгээг хязгаарлахад прокурорын зөвшөөрөл, зарим тохиолдолд шүүхийн шийдвэр шаардахаар зохицуулсан байна.
О.Алтангэрэлийн өргөн мэдүүлсэн төсөлд 2002 оны есдүгээр сарын 1-нээс хойш бий болсон хууль бус хөрөнгийг шалгаж, хураах зохицуулалт багтжээ.
Өөрөөр хэлбэл, хууль батлагдсаны дараа бий болох хөрөнгөөр хязгаарлахгүй, өмнөх хугацаанд хууль бусаар олсон байж болзошгүй хөрөнгийг ч хамруулах зорилготой байв. Хөрөнгө шалгах ажиллагааг хоёр жил хүртэл хугацаанд явуулж, олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай зэрэг нөхцөлд нэг жил хүртэл хугацаагаар сунгах боломжийг мөн тусгасан байна.
Хууль бус хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлсэн тохиолдолд хүлээн авсан этгээд хөрөнгийн хууль бус гарал үүслийг мэдэж байсан эсэх, мэдэх боломжтой байсан эсэхийг харгалзан үзэхээр заажээ. Ингэснээр хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлж хураалтаас зайлсхийхээс сэргийлэхийн зэрэгцээ хууль бус гарал үүслийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан шударга эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахыг зорьсон байна.
Түүнчлэн хөрөнгө шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр улирал тутам мэдээлэх, прокурор жил бүр тайлан нийтлэх зохицуулалт төсөлд багтжээ.
Хуулийн төсөл батлагдвал нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм. Гэвч энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох, нотлох баримтыг үнэлэх, хураах шийдвэрт хяналт тавих, өмчлөх эрхийг хамгаалах зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай.
Одоогоор Г.Тэмүүлэн сайд өмнөх төслийг буцаан татаж, шинэчилсэн хувилбарыг дахин өргөн барихаар ажиллаж байна. Харин 2002 оноос хойших хөрөнгийг шалгах зохицуулалт хэвээр үлдэх үү, шинэ төсөлд ямар өөрчлөлт орох вэ гэдэг асуултад одоогоор хариулт алга. Хууль хэлэлцэгдэхийг 531 хоног хүлээсэн энэ үед шинэ хувилбарын агуулгаас гадна УИХ-д хэзээ оруулж, хэлэлцүүлгийг хэрхэн урагшлуулах нь чухал байна.
3,605.46




















































хүннү 2026-10-29 124.158.120.198
Энэ хууль маш хэрэгтэй хууль. Хуулийг хэлэлцэхгүй 531 хоног саатуулж байгаа нь УИХ-ын 126-д олон хулгайч мөн хулгайчидын гар хөл болсон хүмүүсээс байгаа юм байна л даа.
Нэргүй 2026-10-29 202.126.90.242
Хэрэв энэ хууль батлагдвал МАН-ын оли гархууд л хамгийн дээлээ нөмрөх учио УИХ ёстой хэлэлцэж харагдаач !
Нэргүй 2026-10-29 64.119.19.158
SAWI MASSAJLI UNEGUI SADARLMAAR EDELMEER SEXSYG80955877ONGONOO SEKSEER TSOOLLYYLI80955877
зочин 2026-10-29 24.80.235.31
залуучууд маань ухаантай 21 дүгээр зуунд өнгөрсөн зууны ёс бус зүйлсийг давтахгүй байлгүй дээ. бид хэлмэгдэл, мал нийгэмчлэх гээд аюултай хар дарсан зүүдийг туулсан ард түмэн шүү дээ. их болгоомжтой, бус хуулиадтайгаа сайн уялдуулахгүй бол хэрэгжихэд түвэгтэй байж мэдэх л байх
Иргэн 2026-10-29 202.133.76.119
Сайжруулах нэрээр ямар хор хутгах гэж байгаа бол??? Хууль батлагдвал төрийн тэргүүнээсээ.эхлээд шалгуулцгаах хэрэгтэй дээ. Зөвхөн нийтийн албан тушаалтан гэж хязгаарладаг нь яаж байгаан? Хувийн хэвшлийнхэн ч хууль бусаар хөрөнгөжсөн бол хурах нь шударга ёсонд нийцнэ
Нэргүй 2026-10-29 202.72.243.182
Хууль бус хөрөнгийг шалгахдаа Орлогын албан татвар төлөлтийг нь шалгаад үзэхэд л болох бх даа
Нэргүй 2026-10-29 64.119.19.158
XALYYTSTAL SEXSEER TSAG SEKSDEED XUCHINDUULI 2ERD SEXSEER VAWALDI VANXANI BIEE UNELELN BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEKSEER ANUSDI TOMSGN YDAANR DOLOOMOOR80955877
Нэргүй 2026-10-29 103.11.193.222
Гэхдээ энэ зарчим одоо ч үйлчилж байгаа. Алтангэрэл гишүүнийг гайгүй юм болов уу гэсэн бас их ПОП нөхөр юм, хээр гадаа хоол хийж их энгийн хүн болж энгийн хүмүүсийн анхааралд өртөх гэж оролдож байгаагаас нь, бас энэ хуулийг шинээр санаачилж байгаа мэт оноо авах, улс төрчид нэгнээ намнах сайхан хэрэгсэл болж хувирна даа.
зочин 2026-10-29 66.181.180.84
Эцэг нь ГОК-ыг хууль бусаар барьцаанд тавьж байсан юм чинь хүү нь хууль зүйн сайд байхдаа энэ хуулийг батлууллаа юу.
ЧУКА НЕ ДУРААК 2026-10-29 202.70.38.250
МОНГОЛЫН ЗАЯА ИХЭЭ ЧУКЧА НЕ ДУРАК УЛСАА НУРААХГҮЙ БАЙХАА Л ХАХАХАХА