УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн /2026.10.28/ хуралдаанаар “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг хэлэлцэж, баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонсов.
Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын комиссын мэдээлэл:
-Нийт ирж буй гомдол мэдээллийн 27.6 хувийг хорих анги, цагдан хорих баривчлах байрнаас ирж байна. Тодруулбал, цагдан хорих байрнаас 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн.
Дүн шинжилгээ хийж үзвэл, хууль бусаар цагдан хоригдсон, баривчилсан талаар гомдол 2024 онд 39, 2025 онд 33, 2026 онд 23 бүртгэгдсэн.
Шүүхийн захирамж дээр хорихоос өөр гарцаагүй байсан эсэх тодорхой харагдахгүй байгаа зүйл ажиглагдсан.
Өмгөөлөгчдийн дунд хийсэн судалгаагаар цагдан хорих үндэслэлийн талаарх нотлох баримтыг мэтгэлцэж гаргана гэсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. 2022 онд ХЭҮК-оос хийсэн судалгаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний явцад мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй гэж өмгөөлөгчдийн 82 хувь нь үзэж байсан бол 2024 онд 70.3 увь болж буурсан. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилт төдийлөн хангагдахгүй байгаа нь харагдаж буй.
Дэд, хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
–Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн мэдээллээс товч танилцуулъя. Нийт таслан сэргийлэх арга хэмжээг гурван жилийн дунджаар авч үзвэл, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ 9, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ 193, барьцаа авах цагдан сэргийлэх арга хэмжээ 0.7, цагдан хорих арга хэмжээ 1023 тус тус шийдвэрлэгдсэн байна. Үндсэндээ таслан сэргийлэх арга хэмжээний төрөл дотроо цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хамгийн өндөр хэвээрээ байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
–ХЗДХЯ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Цолмонгийн танилцуулгыг сонслоо. Хоёр жил баталсан хуультай холбоотой хэрэгжилтийн үр дүн байхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг юм. Яаман дээр 2017 оноос хойш УДШ-ээс эхлээд түвшин түвшний шүүгч нар прокурор, хууль сахиулах байгууллагын төлөөлөл бүгд багтсан байнгын ажлын хэсэг бий. Ийм бэлэн механзим, арга зүй тогтчихсон байхад үр дүн, тайлагналт хангалтгүй байна. Тодорхой мэдээлэл авмаар байна.
Улсын ерөнхий прокурорын газар :
-2025 оны байдлаар нийт 20,301 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээний тухай авсан. Үүний 6.3 хувьд буюу 1273 хүнд цагдан хорих таслан сэргийлдэх арга хэмжээ авсан байна. 2026 оны эхний гуравдугаар улирлын байдлаар шүүхийн зөвшөөрөлгүй 450 тогтоолыг баталж хүчинтэйд тооцуулахаар саналыг шүүхэд хүргүүлсэн бол 342 тогтоолыг батлахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, нийт 792 тогтоол ирсэн.
Шүүхийн зөвшөөрөлтэй мөрдөгчөөс баривчлах санал гаргаж байгаа 148 тохиолдлын 20-ыг буцаасан.
Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар гаргасан мөрдөгчийн ирүүлсэн 1425 саналын 1392 хүлээн авч шүүхэд санал гаргасан, 33-т нь татгалзсан гэсэн тоон мэдээ байна.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:
–Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, ХЭҮК-д ирж байсан гомдлуудын дийлэнх нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар ерөнхий шүүгчид гомдол гаргаж шийдвэрлүүлэхтэй холбоотой. Нэг хүн дангаараа шийдэж байна гэдэг асуудал. Хуульд нэмэлт өөрчлөлт орсноор комиссын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхээр болсонд хүний эрхийг хангах баталгаа нэмэгдлээ гэж харж байгаа. Хоёрдугаарт, шүүхийн шатанд хоригдож байгаа үндэслэлийг шүүхэд гаргаж байгаа шийдвэрт маш тодорхой бичнэ гэдэг хууль баталсан. Энэ нь хэрэгжихгүй байгаа нь хүндрэл учруулж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-УИХ-ын дэд хорооны хуралд энэ мэдээллийг танилцуулах нь газрын даргын чиг үүрэг биш шүү дээ. Дэд сайд, салбарын сайдыг нь дууд. Дөрвөн яам л дэд сайдтай байгаа шүү.
ХЭҮК-ын гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
–Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд эрх нь зөрчигдсөн хохирсон иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргадаг. 2022 оноос хойш 42 удаагийн төлөөлөн нэхэмжлэл гаргасан. байгаа. Үүний 31 нэхэмжлэлийг шүүх ямар нэг байдлаар ханган шийдвэрлэж, хохирогчдод хохирлыг мөнгөн дүнгээр олгосон.
Нийт 557 сая төгрөгийн хохирлыг тооцсон бөгөөд 247 сая төгрөг нь сэтгэл санааны, 310 сая нь эдийн хохиролд олгосон.
21 тохиолдол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны умаас хорирсон иргэнийг ХЭҮК-оос төлөөлж нэхэмжлэл гаргаж хангуулсан. Нийт 42 удагийн нэхэмжлэлийн 33 нь сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн байдаг. Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаж сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалтай болсноос хойш төлөөлөн нэхэмжлэл гаргуулах тоо эрс багассан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирол нэхэмжлэх аргыг сонгох болсон.
Үргэлжлүүлэн Дэд хороо дээрх хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Ажлыг хэсэг байгуулах талаар хуралдана.
Д.ХАДААН
3,605.46
















































Нэргүй 2026-10-28 164.37.102.226
!!!! Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun