Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд халаа сэлгээтэй холбоотой хэд хэдэн үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн багаа бүрдүүлж, шинэ томилгоо хийсэн бол нийслэлийн зарим дүүргийн Засаг даргыг чөлөөлөх асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж байна. Тэгвэл хэнийг ямар албан тушаалаас чөлөөлж, хэнийг шинэ албанд томилсныг тоймлон хүргэе.
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ЗАХИРЛААР Б.АНАРЫГ ТОМИЛОВ

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Анар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. Шинэ захирлыг сонгон шалгаруулж томилох хүртэл тэрбээр энэ албыг хаших юм байна.
Б.Анарын хувьд төрийн санхүү, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жилийн туршлагатай нэгэн.
Тэрбээр 2004–2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгсөж, 2015–2017 онд АНУ-ын Жоржиа мужийн их сургуульд төрийн санхүүгийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ.
Ажлын гараагаа 2008 онд Сангийн яамнаас эхлүүлж, 2020 он хүртэл Төрийн сан, Төсвийн бодлого, Санхүүгийн бодлогын газруудад мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажилласан байна. Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга, Сангийн яамны Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар тус тус ажиллажээ.
Мөн УИХ-ын даргын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2026 оны наймдугаар сараас Ерөнхий сайдын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.
Ч.ЗОЛБАЯРЫГ ЦХИХХ-НЫ ЯАМНЫ ТНБД-ИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Ч.Золбаярыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Ч.Золбаяр нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд бодлого, төлөвлөлт, компанийн удирдлага, төрийн захиргаа, кибер аюулгүй байдал, харилцаа холбооны зохицуулалтын чиглэлээр мэргэшсэн.
Тэрбээр албан үүргээ түр орлон гүйцэтгэх хугацаандаа яамны үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах, төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллана.
ХЗДХ-ИЙН САЙДЫН ТОМИЛГОО

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн салбартаа хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, С.Баатаржавыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол О.Цолмон, Н.Алтансүх, А.Энх-Эрдэнэ нарыг холбогдох газрын даргаар томилжээ.
Мөн Монгол Улсын гавьяат хуульч Н.Чинбат сайдын зөвлөхөөр, хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон байна.
Сайд Г.Тэмүүлэн томилгоотой холбоотойгоор төрийн албанд хүнийг мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, ажлын үр дүнгээр нь үнэлж, мерит зарчмыг баримтлах байр сууриа илэрхийлжээ.
ОЙН ГАЗРЫН ДАРГААР О.БУЯННЭМЭХ ТОМИЛОГДЖЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Буяннэмэх томилогджээ. Ойн газрын даргаар ажиллаж байсан Б.Оюунсанаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төвд мэргэжлээрээ ажиллахаар болсон тул ийнхүү удирдлагын өөрчлөлт хийсэн байна.
О.Буяннэмэх нь эрх зүйч мэргэжилтэй, эрх зүйн магистрын зэрэгтэй. Тэрбээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байжээ.
Шинэ даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ойн салбарын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлд ажиллах юм байна. Тэрбээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж, дараах чиглэлээр ажилласан туршлагатай. Үүнд,
- 2006–2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн, мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2021–2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
- 2023–2025 онд Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх
- 2025–2026 онд “Эрчист Монгол” ТӨХХК-ийн төсөл, хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр тус тус ажиллажээ.
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Б.ТӨРМӨНХИЙГ ТОМИЛЛОО

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар Б.Төрмөнх томилогджээ. Тэрбээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд намынхаа орон нутгийн удирдлагын түвшинд олон жил ажилласан туршлагатай.
Б.Төрмөнх 2011 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Улмаар Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтнаар ажиллаж, 2012–2016 онд Тосонцэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байжээ. Мөн тус сумын Ардчилсан намын дарга, Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, аймгийн Засаг даргын зөвлөх, намын аймгийн хорооны дэд дарга зэрэг албан тушаал хашсан байна.
Түүнчлэн 2023–2026 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн ИТХ дахь намын бүлгийн даргаар ажиллажээ. Тэрбээр Завхан аймгийн ИТХ-д дөрвөн удаа дараалан сонгогдсон бөгөөд 2026 оноос намын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
Б.Төрмөнх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албыг удирдаж, бүлгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээхээр боллоо.
ЧИНГЭЛТЭЙ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ




Нийслэлийн Чингилтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарыг чөлөөлөх улс төрийн шийдвэр гарсан талаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлсэн юм. Түүний хэлснээр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулыг албан тушаалаас нь чөлөөлөх улс төрийн шийдвэр гарсан байна.
Энэ асуудал өнгөрсөн аравдугаар сарын 16-нд болсон Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлаар яригдсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 7-нд МАН-ын хорооны хурлыг товлосон. Уг хурлаар Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
3,605.46




















































Нэргүй 2026-10-28 130.78.216.98
:)) Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun
Нэргүй 2026-10-28 122.201.31.28
бактерын шээснүүдг хөөж зайлуул
Иргэн 2026-10-28 202.133.76.35
Дүүргийн засаг даргыг улс төрийн шийдвэрээр өөрчлөөд л. Ямар коммунист нийгэм биш дээ.. Ажлаа мэддэг хүнийг сольж л байдаг. За яахав 28 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт танай Манан-г унагаагаад өгөхөө дүүргийн иргэд мэдэх байлгүй дээ