niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:02 UTC Эх: https://news.mn/r/2895517/ b23f24cc7c14ea83… ← niitlelch.mn руу буцах

"Нүүрс тээврийн зуучлагч компаниуд жолоочоос тонн тутмаас 4–5 юань авдаг"

"Нүүрс тээврийн зуучлагч компаниуд жолоочоос тонн тутмаас 4–5 юань авдаг"

"Нүүрс тээврийн зуучлагч компаниуд жолоочоос тонн тутмаас 4–5 юань авдаг"

"NEWS" агентлаг уул уурхайн тээврийн салбарт жолооч нар автомашины зээл, шатахуун, засвар үйлчилгээний зардлыг өөрсдөө хариуцаж, харин тээврийн зуучлагч компаниуд менежментийн төлбөрөөр орлого олж буй тогтолцоог хөндөн “Жолооч зардлыг нь үүрч, зуучлагч ашгийг нь авдаг тогтолцоо” нийтлэлийг хүргэсэн. Тээврийн хөлс, гэрээний нөхцөл, санхүүгийн тооцооны ил тод байдал болон жолооч нарын хөдөлмөрийн үнэлгээний асуудлыг Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Туултай ярилцлаа.


-Нүүрс тээврийн салбарт зуучлагч компаниуд тээвэрчдийн орлогоос менежментийн төлбөр суутгаж байгаа талаар мэдээлж байна. Тээвэрчдийн орлогоос ямар хэмжээний мөнгө, ямар үндэслэлээр суутгаж байна вэ?

-Хувийн автомашинтай иргэд нүүрс тээвэрт оролцохдоо өөрсдийн нэр дээр шууд гэрээ байгуулах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй компанид автомашинаа бүртгүүлж, тухайн компанийн гэрээ, зохион байгуулалтын хүрээнд тээвэр хийх тохиолдол бий. Ингэснээр автомашины эзэн тээврийн ажлыг өөрөө гүйцэтгэж байгаа боловч тээврийн захиалга, гэрээ, төлбөр тооцоо нь тухайн компанийн нэр дээр явагддаг бүтэц үүсдэг.

Зарим компани үүнийг менежментийн үйлчилгээний төлбөр гэж тайлбарлан тонн тутмаас 4–5 юань авдаг.

Гэхдээ энэ төлбөр ямар гэрээний заалт, үйлчилгээний бодит зардалд үндэслэж байгаа, бүх компанид ижил нөхцөл үйлчилдэг эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хувийн автомашинтай иргэд банк, санхүүгийн байгууллагын зээлээр шалаанз худалдан авч, зээлээ төлөхийн тулд тээвэр хийдэг. Гэтэл тээврийн орлогоо бүрэн хянах, гэрээний нөхцөлийг бие даан тохирох боломж хязгаарлагдвал санхүүгийн эрсдэлийг үндсэндээ автомашины эзэн өөрөө үүрнэ.

-Зуучлагч компаниуд тээврийн хөлсийг хүлээн авч, дараа нь автомашины эзэнд шилжүүлдэг нь ямар эрсдэл бий болгож байна вэ?

-Энэ тогтолцооны нэг гол асуудал нь тээврийн орлого, зарлагын мэдээлэл тухайн компанийн дансаар дамждаг. Тээврийн захиалагч талаас төлбөр компанийн дансанд орж ирсний дараа замын хураамж, шатахуун, сэлбэг хэрэгсэл болон бусад зардлыг тооцож, үлдсэн мөнгийг автомашины эзэнд шилжүүлэх зохицуулалт үйлчилдэг тохиолдол бий. Гэвч тээвэрчид тухайн рейсийн төлбөр захиалагчаас бүрэн орж ирсэн эсэх, ямар зардал суутгасан, өөрсдөд нь хэдэн төгрөг олгох ёстойг шуурхай, үнэн зөв мэдэх боломжгүй.

Зарим компани тээврийн хөлсөө хугацаанд нь олгохгүй удаах, тооцоо нийлэх хүсэлтэд тодорхой хариу өгөхгүй байх, төлбөр хараахан орж ирээгүй гэж тайлбарладаг.

Эдгээр асуудал тус бүрийг гэрээ, банкны гүйлгээ, тээврийн бүртгэл болон холбогдох талуудын тайлбараар шалгах хэрэгтэй. Нөгөө талаас компанийн дансаар их хэмжээний мөнгөн урсгал дамжих нь тухайн компанийн бодит ашигтай ажиллагааг дангаараа нотлохгүй. Бидний хувьд тээврийн төлбөр хэзээ орж ирсэн, хэдийг суутгасан, автомашины эзэнд хэдийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр байгаа эсэхийг талууд ижил мэдээллээр хянах боломжтой болгох нь чухал гэж үзэж байна.

-Нүүрс тээврийн салбарт ажиллаж байгаа 500 орчим компанийн хэд нь тээвэр эрхлэх шаардлага хангасан, хэд нь үндсэндээ зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа талаар мэдээлэл бий юу?

-Бидний урьдчилсан тооцоогоор дотоодын нүүрс тээврийн компаниудын нэлээд хэсэг нь өөрийн автомашинаар тээвэр хийхээс илүүтэй хувийн автомашинтай иргэдийн машиныг бүртгэж, тээвэрт оролцуулах замаар үйл ажиллагаа явуулдаг.

Албан бус тоогоор 60 орчим хувь энэ төрлийн компаниуд эзэлдэг.

Нийт 500 орчим компанийн хэд нь тээврийн бодит хүчин чадалтай, хэд нь зуучлалын чиглэлээр ажилладаг талаар эцсийн дүгнэлт гаргахын тулд бүртгэл, өмчлөл, гэрээний мэдээллийг нэгтгэх шаардлагатай. Энэ ажлыг хийхэд Автотээврийн үндэсний төв (АТҮТ) чухал үүрэгтэй. Тээврийн үйл ажиллагаанд бүртгэгдсэн компаниудын автомашины тоо, тэдгээрийн өмчлөл, ашиглалтын үндэслэл, гэрээний бүтэц, тээврийн бодит гүйцэтгэлийг харьцуулан судлах хэрэгтэй.

Ингэхдээ зөвхөн компанийн нэр дээр бүртгэлтэй автомашины тоогоор дүгнэх нь хангалтгүй.

Лизинг, түрээс, урт хугацааны ашиглалт болон бусад гэрээний үндсэн дээр ашиглаж буй автомашиныг ч ялгах ёстой. Мөн автомашины эцсийн өмчлөгч, тээврийн бодит гүйцэтгэгч хэн болохыг хуульд нийцүүлэн тодорхойлох нь чухал. Ийм судалгаа гарсны дараа тээврийн үйл ажиллагааг бодитоор эрхэлдэг компаниуд болон зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниудын үүрэг, хариуцлагыг ялгаж, зохицуулалтыг боловсронгуй болгох боломжтой.

-Зуучлагч компаниудын тоо олширсноор тээврийн үнэ, салбарын өрсөлдөөнд ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Компаниуд тээврийн бодит зардал, хөрөнгө оруулалт, ажиллах хүчний зардлаас илүүтэйгээр олон автомашин бүртгэсний төлөө тонн тутмаас тогтмол төлбөр авах загвараар өрсөлдөх хандлагатай байгаа.

Менежментийн төлбөрөө ямар ч нөхцөлд авахыг хүссэн компани тээврийн захиалга авахын тулд үнийг хэт доогуур санал болгож болзошгүй.

Харин шатахуун, сэлбэг, зээл, жолоочийн хөдөлмөр, автомашины элэгдэл болон сул зогсолтын зардлыг бодитоор тооцвол, тээвэрчин ийм хөлс ханшаар ажиллахад хүндрэлтэй. Үүнээс шалтгаалж тээврийн тариф буурах, автомашины эзний бодит орлого багасах, зээлээ төлөх чадваргүй болно.

-Улстөрчид болон тэдгээртэй холбоотой хүмүүс нүүрс тээврийн компани эзэмших, зөвшөөрөл авах үйл явцад нөлөөлдөг гэх мэдээлэл байна. Үүнийг нотлох баримт, тодорхой жишээ бий юу? 

-Нүүрсний салбарын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар олон нийтийн дунд янз бүрийн мэдээлэл яригддаг. Мөн нүүрсний асуудлаарх олон нийтийн сонсгол, хэвлэл мэдээллийн сурвалжлагуудад улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байж болзошгүй компаниудын талаар мэдээлэл гарч байсан.

Зарим шинэ компани олон тооны автомашинтайгаар богино хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж, тээврийн захиалга авахдаа давуу нөхцөлтэй байсан гэх яриа ч бий.

Энэ асуудлыг бодитой тогтоохын тулд компаниудын эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчид, зөвшөөрөл олгосон үндэслэл, сонгон шалгаруулалтын материал, гэрээний нөхцөл, тээврийн гүйцэтгэлийн мэдээллийг харьцуулан шалгах хэрэгтэй.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ачилтын мэдээлэл, тээврийн компаниудын сонгон шалгаруулалт болон зөвшөөрлийн хуваарилалтын мэдээллийг ил болгож, ижил нөхцөлд ажиллаж байгаа компаниудын хооронд ялгаатай нөхцөл олгосон эсэхийг шалгах ёстой.

-Хувийн автомашинтай иргэдэд бие даан гэрээ байгуулж, тээвэр хийх боломж хязгаарлагдмал байгаа нь ямар зохицуулалттай холбоотой юм бэ?

-Улс хоорондын ачаа тээвэрт хувийн машинтай иргэд оролцоход тавигдах зөвшөөрөл, бүртгэл болон бусад шаардлагыг нарийвчлах хэрэгтэй. Бид аюулгүй байдал, хууль ёсны шаардлагыг сулруулах биш. Шаардлага хангасан иргэдийг зөвхөн компанийн бүтэц, зөвшөөрлийн тогтолцооноос шалтгаалан тээвэрт оролцох боломжгүй болгохгүй байхыг зорьж байна.

Холбогдох байгууллагууд журам, зөвшөөрлийн тогтолцоог судалж, хувийн автомашинтай иргэдийг нэгтгэн, эрх ашгийг нь хамгаалах холбоо байгуулах ажлыг эхлүүлсэн.

Ингэснээр захиалагч талтай нэгдсэн байр сууринаас хэлэлцээр хийх боломжтой болно.

–Тээврийн төлбөрийг хугацаанд нь олгохгүй байх, гэрээний нөхцөлийг нэг талдаа өөрчлөх зэрэг гомдол гарч байгаа бол ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Тээвэрчин болон компанийн хооронд байгуулсан гэрээ, тээврийн гүйцэтгэлийн бүртгэл, төлбөрийн баримт, зардлын тооцоог нэгбүрчлэн тулгах шаардлагатай. Тээврийн хөлсийг ямар хугацаанд олгох, ямар зардал суутгах, төлбөр хойшилсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх, гэрээ цуцлах үндэслэл юу байх зэрэг нөхцөлийг гэрээнд тодорхой заах ёстой.

Мөн тээвэрчид өөрийн гүйцэтгэсэн рейс, ачсан нүүрсний хэмжээ, тээврийн хөлсний тариф, захиалагчаас төлбөр хүлээн авсан огноо болон өөрт нь шилжүүлсэн мөнгөний талаар мэдээлэл авах боломжийг нээх хэрэгтэй.

Гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр саатуулсан, санхүүгийн тооцоогоо үндэслэлгүйгээр нуусан байж болзошгүй тохиолдлыг тус бүрд нь шалгаж, зөрчил тогтоогдвол хариуцлага тооцуулах шаардлагатай.

-Тээвэрчдийн хөдөлмөр, нийгмийн баталгаа ямар түвшинд байна вэ?

-Тээврийн жолоочид олон хоногоор гэр бүлээсээ хол, зарим тохиолдолд ачилт, буулгалт, хил нэвтрэх үйл явцын саатлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хүлээдэг. Энэ хугацаанд жолоочийн хоол хүнс, амрах нөхцөл, эрүүл мэнд, аюулгүй байдал, автомашины хамгаалалт зэрэг олон асуудал үүсдэг.

Тээврийн хөлсийг зөвхөн гүйцэтгэсэн рейсээр тооцож, сул зогсолтын хугацаа болон жолоочийн бодит хөдөлмөрийг хангалттай үнэлэхгүй байх асуудал гарч байна гэж тээвэрчид ярьдаг.

Нийт тээврийн хөлсийг жолоочийн цэвэр орлого гэж үзэж болохгүй. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг анхаарах шаардлагатай. Хамгийн түрүүнд хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, сул зогсолтын асуудлыг зохицуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн хамгаалалтыг бодитой болгох нь нэн чухал.

Жолоочийн хөдөлмөр, автомашины хөрөнгө оруулалт, гэр бүлийн амьжиргааг хамтад нь авч үзсэн бодлого хэрэгтэй байна.

-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн ямар байгууллагад хандаж, ямар арга хэмжээ авахыг шаардаж байна вэ, та бүхэн?

-Нүүрс тээврийн салбарын бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд АТҮТ, Зам, тээврийн яам, мэргэжлийн холбоод болон тээврийн захиалагч компаниуд хамтран судалгаа хийх шаардлагатай. Үүнд тээврийн компаниудын үйл ажиллагаа, менежментийн төлбөр, жолооч нарын тээврийн хөлс, суутгал, авлагын тооцоог ил тод болгож, зөвшөөрөл, гэрээний нөхцөл хувийн автомашинтай иргэдийн оролцоог хязгаарлаж байгаа эсэхийг үнэлэх хэрэгтэй.

Төлбөрийн маргаан, гэрээний зөрчлийг баримтаар шалгаж, шударга өрсөлдөөн, аюулгүй хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангах тогтолцоо бүрдүүлэх нь чухал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-28 130.78.216.98

:))) Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun

Avatar

zochin 2026-10-28 202.126.89.166

дээр үед бол дан хятадууд машинтай байдаг . монголчууд жолооч л хийдэг байсан. Одоо бол хувь хүн бүхэн машинтай. Зүгээр ч нэг мөнгө аваагүй уурхөйнуудын гэрээ хятад монголгүй ажил хийж л байж монгол хүмүүсийн машинбг явуулдаг гэж боддог. Хүн харахад амархан байж болон хийхэд бас явдалтай шүү. Ялгаж салгаж ойлгоорй доо монголчуудаа Эсвэл машин авахгүй л байл даа.

Avatar

Нэргүй 2026-10-28 202.9.47.75

Бүх салбаруудад ийм шимэгчид үүссэн. Өөрсдөө юу ч хийхгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй, гэхдээ мөнгө авдаг. Жишээ нь: Та дэлгүүрүүдээр бараа борлуулахыг хүсвэл бас ийм шимэгчидтэй тулна. Тэдэнд мөнгө өгөхгүй бол таны бараа дэлгүүрээр зарагдахгүй. Ийм шимэгчид барааны үнийг нэмэгдүүлдэг. Тэдний төлбөрийг хэрэглэгч нар төлдөг.

Avatar

Зочин 2026-10-28 103.57.94.82

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АВИЛГАЧ ДАРГА БАТБОЛД ГЭГЧИЙН ЗОХИОСОН АВИЛГЫН СҮЛЖЭЭ ИНГЭТЛЭЭ ХӨГЖЧИХЖЭЭ… АТГ ШАЛГААРАЙ

Avatar

Нэргүй 2026-10-28 64.119.19.158

SEXSEER VANXANDI BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSDMEER ANUSDN 80955877XUCHINDEED SEXSEER VANXANI DYYDLGN SEXSY DEWSGER BOLI80955877

Avatar

Нэргүй 2026-10-28 66.181.191.166

Зээлээр авсан ганц нэг машинтай хүн шинэ замын хураамж 1 рейс 1800000 төг төлвөл тос , масло , сэлбэг, үнэтэй түлш, дугуй хэд билээ үнэгүй ажил хийх болчхоод байна. Төр луйвраар төрсөн Төрийн тэрбумтангуудаа Дэлгэрсайхан

Avatar

Нэргүй 2026-10-28 202.126.90.242

Зуучлагч нэртэй жоомнуудыг устгах хэрэгтэй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж