niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:02 UTC Эх: https://news.mn/r/2895662/ 7f0f7eb6922b204d… ← niitlelch.mn руу буцах

“Ерөнхийлөгч хадгаламжаасаа амины орон сууц худалдаж авсан”

“Ерөнхийлөгч хадгаламжаасаа амины орон сууц худалдаж авсан”

“Ерөнхийлөгч хадгаламжаасаа амины орон сууц худалдаж авсан”

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр /2026.10.27/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Ерөнхийлөгчийг гадаад айлчлалтай явах үед нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгч руу дайрсан гүтгэлэгт  ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд түгээлээ.

Ерөнхийлөгчийг хувьдаа онгоцтой гэж ярьсан. Энэ асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас лавлахад Монголд 20 гаруй нисдэг тэрэг  байна. Үүнээс 18 нь хувийн хэвшлийнх . Төрийн мэдэлд байгаа нисдэг тэрэг нь Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-т бүртгэлтэй. Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-ын нисдэг тэрэг Ерөнхийлөгчид үйлчилдэг.

Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр ярьсан. Ор үндэслэлгүй худал мэдээлэл. Ерөнхийлөгч Австрали руу зорчоогүй 12 жил болж байгаа.

“Андууд тауэр”-ийг Ерөнхийлөгчийнх гэж удаа дараа ярьж байгаа. Судалж үзсэн. Гэвч энэ барилга нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Асар-Өргөө” ХХК-тай хамтран концессоор барьж байгаа.  Мэдээлэл нь ил. “Асар-Өргөө” ХХК- нь  Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй. Энэ компанийг Л.Зоригт,  Л.Ганзориг гэдэг ах дүү хоёр эзэмшдэг юм байна. Улс төрийн харьяаллаар нь  хэлбэл, Ардчилсан намаас НИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар гэж хүн байна.  Нийслэлийн өмчөө Нийслэлийн Засаг дарга байсан хүн мэдэх учиртай. Ор үндэсгүй гүтгэлэг гэдэг нь  ингэж нотлогдож байгаа.

Мөн Ерөнхийлөгчийг Гачууртад олон зочид буудалтай гэж ярьсан.  Ерөнхийлөгч  аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг “Илт хаан” гэдэг компанийн 58 хувийг эзэмшдэг. Сүүлийн 10 жилийнх нь ХОМ-т  мэдүүлж ирсэн, 10-аад жил үйл ажиллагаа явуулж байгаа.  Энэ компанийн 10 гэр, 10-аад байшин Гачууртад биш Тэрэлжид байдаг. Олон тансаг зэрэглэлийн амралт, зочид буудал байхгүй. хуулийн сайд байсан хүн баримтад тулгуурлаж ярих ёстой.

Бага тэнгэрт 30-40 сая ам.доллароор үнэлэгдэх хаус хороололтой гэж гүтгэсэн. Төгрөгт шилжүүлбэл, 120-140 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц мөнгө. Ийм их мөнгөөр хэчнээн хаус хороолол барьж болох вэ. Энийг баримтаар харуулъя.  Бага тэнгэрт 444 амины болоод нийтийн орон сууц байна.

Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа амины орон сууц худалдаж авсан тохиолдол байгаа. Нууж хаах зүйл байхгүй. 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 сая доллар шилжүүлж байсан, энэ нь ХОМ-т нь туссан.

2020 онд 1.7 тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай байсан. 2026 онд 561 сая болж, хадгаламжаас нь 1.2 тэрбум хасагдсан.  Энэ нь байр захиалгатай холбоотой ан цав нийлж байгаа. АТГ-ын хэн ч харж болдог нээлттэй вэб сайтад мэдүүлж явж байгаа. 30-40 сая доллараар үнэлэгдэх 30, 40-н өндөр зэрэглэлийн хороолол хаана байна вэ.  Нэг дор баригдаж байгаа харш хороолол байгаа бол баримтаар гаргаж ирж ярих хэрэгтэй. Хүний зурагт биш баримтад тодорхой байх ёстой.

Дараагийн гүтгэлэг, “United mall” –д хувийн  их дэлгүүртэй гэсэн. Энэ дэлгүүр хэний өмч вэ гээд харж үзэхэд энэ дэлгүүрийн эзэмшигч нь Б.Даваадорж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ямар ч холбоо хамааралгүй, баримт нотолгоогоор ингэж харагдаж байгаа .

Хэн нэгэн холбоо хамаарал байхгүй хүний өмч хөрөнгийг Ерөнхийлөгчийн өмч мэтээр гүжир гүтгэлэг явуулаад байгаа.

Ерөнхийлөгчийг тансаг машины цуглуулгатай, Нямдаваа гэж залуу нэр дээрээ машиныг нь хадгалдаг гэж удаа дараа гүтгэсэн. Нямдаваа бол бизнес эрхлэгч залуу. Гүтгэлгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан.

Х.Нямбатаарыг  Улаанбаатар хотын захирагч байхад Г.Золзаяа Нийслэлд хэвлэлийн албаны ажилтан байсан. Энэ хүн Х.Нямбаатарын захиалгаар, татвар төлөгчдийн мөнгөөр худал мэдээлэл түгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч бидэнд захидал илгээж уучлал хүссэн. Энэ бол бас баримт” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

25 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-10-27 204.8.96.112

ӨСӨХИЙН ӨЛӨН ӨССӨН УХНЫН ХҮҮРЭНСҮГ МАНАНГ ДАХИН АМИЛУУЛЖ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХАР МӨР ҮЛДЭЭСЭН ХАР ӨЛӨН АВИЛГАЧ СДУ БОЛЖЭЭ

Avatar

Нэргүй 2026-10-27 124.158.126.107

хадагаламжийн мөнгөө хаанаас олсоноо нотлох хэрэгтэй. чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үг биз дээ

Avatar

Зочин 2026-10-27 103.212.116.189

Манай Нямбаатарын нэг онцлог чанар байдаг юм. Хэзээ ч худал байдлаар хүн гүжирддэггүй. Нотлох баримттай мэдэгдэл хийдэг. Энэ бол Нямбаатарыг үнэлэх том хэмжүүр дээ.

Avatar

Нэргүй 2026-10-27 202.9.47.75

2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын “Жаргалант мах импекс” компанийн нэрээр нэг тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээн дээр гарын үсэг зурсан… Хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон. У.Хүрэлсүх D0000317 тоот дипломат паспорттой, эхлээд 2005.07.23-нд, дараа нь 2006.08.04-нд ус казинод үйлчлүүлсэн, эхний удаад 66 847 702 ам.доллар, дахин 14 143 614 ам.доллар солиулсаныг Сөүлийн төв прокуророос ирсэн баримт нотолдог.

Avatar

Нгрл 2026-10-27 202.21.107.11

баян хулгайч шүү яаж мөнгө олсоноо нотол адгийн шаараа

Avatar

1 2026-10-27 66.181.189.64

1

Avatar

Чайнийз Баярцогт 2026-10-27 50.90.216.188

Төрөөс өөр төрлийн ажил хийж үзээгүй олон хүүхэдтэй ядуу айлын хүүхэд хаанаас ямар аргаар 200 сая доллартай болох вэ? Би МАН+АН д бол итгэхгүй зүгээр л асууж байна! ОТ ын хар ажлыг хийдэг авилгагчидын Ялааны алуур шиг санагдаад явчлаа.Эби хулгайч ирэхэд ганц үг ган хийгээгүй Эх оронч доо!

Avatar

Нэргүй 2026-10-27 103.10.22.59

Саяхан л би ямар ч хаусгүй л гэж ярьж байсан даа

Avatar

Нэргүй 2026-10-27 101.113.188.249

Улс төрчидийн ярьсанд итгэхээсээ илүү ард түмэн өөрсдийнхөа зөн совинд итгэдэг болж дээ, цаг өөрчлөгдөнө өө гэж

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.24.254

АНгууччид Ерөнхийлөгч болох гээд дайрч эхэллээ. Гайгүй нь Гантөмөр. Өөр шударга бөгөөд өндөр мэдлэгтэй, ёс жудагтай, түүний түвшний хүн ан д no. Хүрэлсүх шиг бүтээлч Ерөнхийлөгч урьд ч байгаагүй, хойшид ч хэцүү дээ.
Бас Хүрэлсүх 200 байтугай тэрбум $ тай бсн ч яадаг юм. Гадаад дотоодын хэн нэгэн хөрөнгө оруулалт хандив өгсөн ч юм уу

Avatar

Данко 2026-10-27 96.233.202.15

УХНА хулгайчийг хүзүүгээр нь оосорлоод шоронд хий. Хар Дашдаваа амьд уу?

Avatar

Нэргүй 2026-10-27 202.126.91.16

ийм ядуу ард түмэнтэй улсын ерөнхийлөгч гэхэд их мөнгөтэй юмаа 200 сая ам. доллар гэдэг их мөнгө шүү бизнес хийж яваагүй хүнд хаанаас ийм их мөнгө гарч ирэх вэ Нямбаатарч хөөрхий шууд хэлчдэг шударга хүн шүү монголд ажил хийсэн зүтгэсэн хүн нь л буруутан болдог юм бна монголд байхад нь хэлчихгүй гадаадад томилолтоор явсан хойгуур нь гаргадаг алдаа болжээ зүрх зориг дутажээ

Avatar

Нэргүй 2026-10-27 202.126.89.224

200 сая доллар хаанаас нарч ирсэн дэндүү их мөнгө вэ ямар ч бизнес хийж байгаагүй хүн 200 сая доллр

Avatar

Зочин 2026-10-27 103.229.123.176

Дандаа Ардын Намын ажил хийж байсан Хүрэлсүх хаанаасаа 1.6 тэрбум төг-ийн хадгаламжтай болдог бнаа Хулгайгаас өөр юу байхав дээ Ойлгомжтой бна ш дээ

Avatar

Нэргүй 2026-10-27 202.126.89.224

манай ядуу улсын ерөнхийлөгч 200 сая доллартай юм бна ш дээ хаанаас бии брлж
п

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.19.229

МАН мафийн толгойлогч юу гэж хулгайгүй байх вэ.

Avatar

Нэргүй 2026-10-27 202.126.89.224

200 сая доллар гэлэг чинь ядуу жлсын ерөнхийлөгчийн хувьд нээрээ аймаар тансаглал юи
биш үү маш баян байна шүү манай ерөнхийлөнч Нямбаатар үнэн л хэлсэн юм байна

Avatar

иргэн 2026-10-27 66.181.179.25

Бага тэнгэрт амины орон сууц авсан гэхээр хаустай гэдэг нь ортой юм байна Ер нь Нямбаатарын ярьсан зүйлс оргүй биш юм байна
Компанид хувь эзэмшдэг юм байна Хадгаламж нь хаанаас бий болсон юмвэ Ганзоригоо

Avatar

Нэргүй 2026-10-27 202.21.107.110

ҮНЭРТ ШУЛМАСААС ЯДУУ БАЙЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ, ЭРГҮҮ МУУ ДАНХЫН ТРОЛЛУУД, ЖОНХУУНУУД…

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.19.158

SEXSEER VANXANI SEKSY NZ AMRAG SEXSEER XAMTRAGCH DEWSGER BOLI80955877

Avatar

Cochin 2026-10-27 66.181.189.245

Богд хан ууланд зөвхөн аялал жуулчлалын зориулалттай жуулчны отог л байхаас амьдран суух хаус байх ёсгүй. Үнэ нь ч хямд юм.

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.19.158

AXTAI SEKSDEX VANXANI BIEE UNELLEED BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEXSYGEER XUCHINDI80955877

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:ХЭЛЭХ ҮГТЭЙ, ХИЙСЭН АЖИЛТАЙ ИРЭХ ЖИЛ АЖЛАА ӨГӨХ НЬ БАЙНА ШҮҮ. 2026-10-27 66.181.176.144

ХҮРЭЛСҮХ БОЛ ӨМНӨХ БҮХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ ХИЙСЭН АЖЛААРАА ИЛҮҮ БАЙНА. ЯЛАНГУЯА ГАДААД ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА, НҮБ-Д НЭР ХҮНДЭЭ ИХ ӨСГӨЛӨӨ.. СУРЛАГА САЙТАЙ Ч ОРЛОГО БАГА АЙЛЫН ХҮҮХДҮҮДИЙГ ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАЖ БАЙНА.НООЛУУРЫГ ХЯТАДЫН ЧЕНЖИД БИШ, ӨӨРИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД АВЧ, МАЛЧДЫН ОРЛОГЫГ НЭМЛЭЭ. ТЭРБУМ МОД ГЭЭД ЦААШ ЯРИВАЛ ХЭЛЭХ ҮГТЭЙ, ХИЙСЭН АЖИЛТАЙ ИРЭХ ЖИЛ АЖЛАА ӨГӨХ НЬ БАЙНА ШҮҮ. ЯАЖ Ч МУУЛААД НЭМЭРГҮЙ, ХАРИН ДАРААГИЙН ХҮН НЬ АЖЛЫГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2026-10-27 202.126.89.124

Чи раднаа биш eagle-ийн 2 долдой байна

Avatar

Зочин 2026-10-27 103.11.193.30

Нөгөө Өглөө кинон дээр Ардын засагт морь нохой мэт зүтгэнэ гэдэгхог байдагдаа. Түүний өргөдлийг нь уншаад юун долигонуур хог вэ гэдэг шиг Хүрэлсүхэд доль хамж байна. Ковидийн үе… гээд замбраагүй юм бий шүү. Битгий өмөөр. Эхлээд номоор нь шалга. Дараа нь өмөөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж