Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан /2026.10.27/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Ерөнхий сайдад нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар тавьсан асуулгын хариуг хэлэлцэх товтой байсан ч асуулга тавьсан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гишүүн гадаад томилолттой байгаа тул хойшлуулж шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Төсвийн тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан хууль тогтоомжийн төслүүдийн хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Найруулгын чанартай өөрчлөлтийг дэмжинэ. Гэхдээ сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлнө гээд ард түмэнд буянтай юм хийж байгаа юм шиг сурталчлаад байх юм. Худлаа тэгж тарих угааж болохгүй. Би бол эсрэгээрээ гэж бодож байна. Өнөөдөр мөнгө угаалт барилгын материал болж орж ирж байгаа. Энд ирээд сайхан сайхан шилэн оффисууд болдог. Гэтэл тэрийг бид үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлнө гээд ард түмэнд наагаад яваад байх болохгүй шүү. Ер нь татварын хөнгөлөлт ард түмэнд сайхан юм авчрахгүй. Иргэдийн дийлэнх нь татварын мөнгөөр тэтгэвэр, халамж, цалин авч амьдардаг. Татвар нэмэгдэнэ гэдэг бол ард түмэнд ашигтай зүйл. Татвар нэмэгдэх тусам тэдгээр нь дагаад өснө. Өнөөдөр яагаад нийгэм ядуу болчихсон юм бэ гэвэл татварын тогтолцоо буруу байгаагийнх. Гурван хүний нэг нь ядуу байна шүү дээ. Хүн амын 3 хувьд нийт мөнгөн хадгаламжийн 90 хувь байна. Тийм учраас татвар буурна гэдэг бол ард түмэнд ээлтэй зүйл биш. Харин татвар төлөгч, бизнес эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлт гэж ойлгох хэрэгтэй. Цаашид татварын хөнгөлөлтийг хавтгайруулахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Харин 2027 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн 5 дахь заалтын тухайд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн “Монгол Улсын түүх соёлын өвийг хадгалж хамгаалах төрийн бодлогыг татварын бодлогоор дэмжих зорилгоор түүх соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалж байгаа уламжлалт шашны байгууллагын үл хөдлөх хөрөнгийг уг заалтад хамааруулж байгаа. Уламжлалт шашин гэж тодотголоор хүрээг нь тогтоосон тулд бүх нийтэд хамаарахгүй. Одоо байгаа татварт төлөлтийн байдлыг авч үзвэл хоёр шашны байгууллага буюу Гандантэгчэнлин, Шанхын баруун хүрээ дээр таван үл хөдлөх хөрөнгө бий. Төсвийн нөлөөлөл нь 10,8 сая төгрөг болно” хэмээн Засгийн газрын төлөөлж тайлбарлалаа.
Зарчмын зөрүүтэй саналыг 63.6 хувиар дэмжигдсэнээр дээрх заалтад хамаарах газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу газрын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр тогтов.
Одоогоор хуралдаан түр завсарлаад байна. Завсарлагааны дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
3,605.46




















































Кккккк 2026-10-27 103.229.122.121
Та нар итгэл эвдэж, татвар төлөгчдийн мөнгийг идэж , луйвардсан нь гол шалтгаан биш үү
үглээ өвгөн 2026-10-27 202.126.88.155
Бид.сонгуульд.орохдоо буруу сонголт.хийсээр ирлээ.
Нэргүй 2026-10-27 66.181.176.234
Татварын тогтолцоо биш МАН ын төр барих чадвар нь муу дээр нь авилга хулгай эх орноо тоногчид хэрээс хэтэрч байна аа
Zochin 2026-10-27 63.250.179.194
Davaasuren metiin humuusiig songohoo bolichihvol bas neg alham uragshilana da. Avilga avdag, ajil gatsaadag iimerhuu hun erh medel deer baigaa tsagt yaj ch hugjihuv dee.
Нэргүй 2026-10-27 202.9.47.75
Ц.Даваасүрэн мэтийн Улс төрчдийн буруу шүү дээ. Жишээ нь: Хөвсгөлд бариулсан 20 тэрбумын бяслагны үйлдвэрүүд өнөөдөр төмрийн хог болоод хэвтэж байна. Татвар төлөгчдийн хайран мөнгө. 10%-ийн авилгал авдаг Ц.Даваасүрэн мэтээс болж бүх бараанууд 10% үнэтэй болж, хэрэглэгчид төлбөрийг нь төлж байна.
Зочин 2026-10-27 103.57.94.82
10 ХУВИЙН АВИЛГАЧ ДАВААСҮРЭН АВИЛГАА АВАХАА Л БАЙЧИХ ТЭГҮҮЛ УЛС ОРОН ХӨГЖИХ ГЭЭД БАЙНА…
зочин 2026-10-27 202.131.227.179
Татвараас гадна төслөөр мөнгө буруу гараар урсаж байна. Ж-нь: ЭМ-ийн олон төсөлүүд , одоо холбоогоор дамжиж урсахаар аргаа өөрчилж, ЭМС -ын тушаалууд гарлаа, Нэг мэдэмхий сайд гараад баахан судалгаагүй тушаал гарах юм.
БОМбо 2026-10-27 192.82.64.215
Мэдрэлүүд, татварыг зуслагсадаас л болж байгаа
Засаг 2026-10-27 103.212.117.242
Тэр тогтолцоо гээд байгаа коммунист арга барил чинь та нар өөрсдөө биз дээ нэмж , тайлбар хэрэггүй
Троб 2026-10-27 223.118.240.51
Монголоор дүүрсэн 10% -ын л******д
Нэргүй 2026-10-27 178.174.229.45
TATVARIIG USGUH HTEI .HUN BOLGONOOS 45% AVAH HTEI . UHER MONGOLCHUUD DANDAA MUNGU HULGAI HIIJ BDAG
И 2026-10-27 103.229.120.130
Даваасүрэн зөв ярьж, бөруу ажил хийж явдаг хүндээ.
Нэргүй 2026-10-27 126.15.33.219
10% хар Даваасүрэн Хэзээ ч зөв ярьдаггүй зөв юм хийдэггүй ху
Нэргүй 2026-10-27 43.242.242.59
Даваасүрэн гишүүн зөв ярьсан байна.
dfg 2026-10-27 103.168.34.208
Энэ улс ядуу байгаа шалтгаан нь 10% Даваасүрэн, Женко нар
Нэргүй 2026-10-27 202.126.90.242
Тиймээ ! Монгол ядуу байгаа нь чам шиг Оросын тавиул олон байгаагийх л доо !!!