niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:03 UTC Эх: https://news.mn/r/2895420/ d77e4bf008c0f7a4… ← niitlelch.mn руу буцах

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан уу?

Монгол Улсын Үндсэн хуульд “Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй” хэмээн заасан байдаг. Гэвч өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох суурь эрх зөрчигдөж, тэдэнд зориулсан тусгай хэрэгцээт сургуулийн хүртээмж, төсөв хөрөнгийн хуваарилалт шүүмжлэл дагуулсаар байна.

Нийслэлийн алслагдсан дүүрэг болон орон нутагт тусгай хэрэгцээт сургууль тун цөөн. Эдүгээ улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрөв буюу нийт ердөө зургаан тусгай сургууль үйл ажиллагаа явуулж байна. Байгаа хэдэн сургуулийнх нь ачаалал хэд дахин нэмэгдэж, хүүхдээ сургах гэсэн эцэг эхчүүдийн нуруунд хүнд ачаа ирж байгаа юм. Судалгаагаар Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдийн ойролцоогоор нэг хувь буюу 7000 гаруй хүүхэд ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тооцоо бий. 2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 7,832 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Үүнээс 788 хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэн орсны 490 нь зургаан настай. Харин 2-12 дугаар ангид 7,044 хүүхэд суралцаж байна.

Эдгээрээс харааны бэрхшээлтэй, брайль сурах бичиг ашиглах шаардлагатай хүүхдийн тоо нийслэл болон орон нутагт нийлээд 20 хүрэхгүй байгааг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээлсэн.

Энэ хичээлийн жилд тусгай сургуульд шинээр элссэн хүүхдийн тоо ч тун цөөн. Гэтэл 2026-2027 оны хичээлийн жилд 5300 гаруй брайль сурах бичиг хэвлэн гаргаж байгаа нь олон нийтийн болон эцэг эхчүүдийн дунд эргэлзээ, хардлага дагуулав. Брайль сурах бичиг нь энгийн номыг бодвол зузаан цаас, тусгай хэвлэлт шаарддаг, нэг ном нь ойролцоогоор 100-150 хуудастай, 0.8-аас 1.5 кг жинтэй өртөг өндөр бүтээгдэхүүн юм.

Сурагч нэг брайль сурах бичгийг хичээлийн 8 сарын хугацаанд ашигладаг. Гэвч хэрэгцээтэй хүүхдийн тоо 20 хүрэхгүй байхад хэдэн мянгаар нь хэвлэж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан уу гэх хардлага дагуулж байгаа юм.

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир тайлбарлахдаа, “Хүүхэд бүр хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээндээ нийцсэн дэмжлэг авч, үе тэнгийнхэнтэйгээ хамт суралцаж, бодит ахиц гаргах нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, хүүхэд сургуульд бүртгэлтэй байх нь хүртээмжийн асуудал, харин чанартай суралцаж, хөгжих боломжтой байхад хэрэгжилтэд түлхүү анхаарч байна. Харин сургуулийн өмнөх боловсролд хөгжлийн бэрхшээлтэй, 5-12 насны нийт 1,219 хүүхэд хамрагдаж байна. Үүнээс 27 нь харааны, 33 нь сонсголын, 1,159 нь бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдсан. 2026 оны батлагдсан төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын үйлчилгээнд нийт 40.03 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс сургуулийн өмнөх боловсролын 1,984 хүүхдэд 5.56 тэрбум, ерөнхий боловсролын 6,615 суралцагчид 34.47 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан.

Нэгдүгээр ангийн зургаан төрлийн сурах бичгийг брайль болон томруулсан үсэгтэй хэлбэрээр нийт 5,000 ширхэг хэвлүүлэхээр төлөвлөсөн.

Брайль сурах бичгийг хүүхэд хүрэлцэх мэдрэхүйгээр тогтмол ашигладаг тул цэгэн тэмдэглэгээ элэгдэх, хэвлэлийн материал муудах онцлогтой. Иймээс энгийн сурах бичигтэй адил олон жил, олон хүүхдэд дамжуулан ашиглах нь тохиромжгүй.

Сурах бичгийн хуваарилалтыг тусгай сургуулиас гадна орон нутгийн бүх сургууль, насан туршийн боловсролын бүх төвүүдийн хэрэгцээнд тулгуурлан төлөвлөсөн. Мөн сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй уялдуулахаас гадна харааны бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүйн онцлогт нийцүүлэхэд анхаарч байна. Бидний зорилго бол хүүхэд хаана суралцаж байгаагаас үл хамааран өөрийн хэрэгцээнд нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнтэй байх боломжийг бүрдүүлэх юм.

Хүүхдийн хөгжлийн онцлог, шаардлагатай дэмжлэг, сургалтын хэрэглэгдэхүүн, туслах багш, мэргэжлийн үйлчилгээний хэрэгцээ харилцан адилгүй. Иймээс санхүүжилтийг хүүхдийн бодит хэрэгцээ, сургалтын үр дүнтэй уялдуулах нь чухал гэж үзэж байна. “GPE”-ийн “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд 18 сургуулийн хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд 117 төрлийн 2,754 ширхэг тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нийлүүлсэн. Мөн зургаан сургууль, дөрвөн цэцэрлэгт 704.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж бүхий хөгжлийг дэмжих 10 танхим байгуулсан. Нэмэлтээр 15 сургууль, есөн цэцэрлэгийг хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн туслах хэрэгслээр хангасан” гэлээ.

Сурч боловсрох орчноос тусгаарлагдсан хүүхдүүдэд нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олоход нь асран хамгаалагчдынх нь хичээл зүтгэл хамгийн чухал байдаг. Тэднийг бие даан амьдрах чадварт сургахын тулд гэр бүл нь бүх боломжоо дайчилдаг. Төр зөвхөн халамжийн мөнгө төсөвлөж, тоо ширхэг нь зөрүүтэй сурах бичиг хэвлэхдээ анхаарах биш, тусгай хэрэгцээт сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим ба орчин үеийн боловсролын технологид суурилсан бодит хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.19.158

SEXSEER VANXANI UILCHLGEETEI SEXSY AJIL XNE BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSDMEER TAASHAALDI UNEGUI SHAANAA 80955877

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.16.189

Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг эрүүл гуйлгачид юм

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.18.62

Хогийн новшнууд хэдэн үеэрээ сүйрээсэй. Худлаа гоё гоё тэгш боломж энэ тэр гэж ярина. Тэрнийхээ утгыг мэддэг ч юм шиг.

Avatar

Нэргүй 2026-10-27 202.9.47.112

Санаа зоволтгүй, Бурхан харж байгаа. Тэр хулгайчууд өөрсдийгөө мэдэгдээгүй гэж баярлаж суугаа. Гэхдээ үйлийн үр хаалга андуурдаггүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж