Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Беларусь-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хотноо зохион байгуулав.
Форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Форумыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Беларусийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Михаил Мятликов, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар нээж үг хэлэв.
Бизнес форумын хүрээнд хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиглэлээр илтгэл, танилцуулга хийж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлт, барлигын салбар болон хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбар, чиглэлийн нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 17 гэрээ, санамж бичиг байгууллаа.
Тус бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
- Монгол Улсын “Талын хишиг транс” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Могилёвын вагон үйлдвэрлэлийн үйлдвэр” ХХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Амкодор” ХК хоорондын дилерийн гэрээ,
- Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Гомсельмаш” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын Барилгачдын нэгдсэн холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Барилгачдын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Шинэ цонх” стандарт ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Лидерстрой град” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Ханбогд кашимер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белгоспищепром” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Жабинковский сахарный завод” ХК хоорондын гэрээ,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Минский молочный завод №1” ХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Городейский сахарный комбинат” ХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын худалдааны гэрээ,
- Монгол Улсын Минск Беларусийн худалдааны төв ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Бабушкина Крынка” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Тулгасайхан” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Санта Бремор” ХХК хоорондын гэрээний хугацааг сунгах нэмэлт хэлэлцээр,
- Монгол Улсын “Jessica Energy” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Энергокомплект” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын ноос ноолуурын холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Монгол Улсын “Нэхээсгүй эдлэл” ХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа

3,605.46





















































иргэн 2026-10-27 59.153.84.210
Лхагважав гуай гадаадад ч явахдаа бас Гавьяатын тэмдэгээ зүүж яваастай ккк
зочин 2026-10-27 103.57.95.210
Дайныг барууны түрэмгий хүчин өдөөдөг,Үүний тод жишээбол Украин ,Иран дэх дайн, 1945 оноос баруунй өдөөсөн дайн 40 шахам гэдэг, Дайн өдөөж бусдыг эрхшээлдээ оруулна, Ашиг хонжоо олж,бусдыг мөлжинө, Улс орон бүрийн хамгийн хүнд цохилт бол дайн,Үүнийг одоо ч дэлхий даяар амсаж байна, Үүний тод жишээ Украин, Барууны нар хөл болж,орост дайсагнаад эх орноо юу ч үгүй болтол сүйрүүлэв, Гэтэл төвийг сахиж ,найрамдлыг эрхэмзэгч Белорусь хурдан хөгжиж, иргэд нь амар амгалан сайхан амьдарч байна
Нэргүй 2026-10-27 103.229.120.39
Манай хадгаламж банкны хулгайч ерөнхийлөгч Хүүк сайхан зугаалга хийж байна даа
зочин 2026-10-27 103.57.95.210
Монголын хамгийн шилдэг хулгайч луйварчид АН дотор л бий, Тэд баруунаас энэ талаар ихийг сурч байгаа, Монголын ихэнх хэвлэл эд харын гарт орсон, Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг ашиглан бусдыг гүтгэх ажиллагаа ялангуй сүүлийн саруудад маш идэвхтэй явуулж байна Луйврын аргаар ерөнхийлэгчийн эрх мэдлийг авах гэж хичээж байна
** юм 2026-10-27 202.9.46.84
Дахиад л баахан өр зээл гуйж тавих???
зочин 2026-10-27 103.57.95.210
Ерөнхийлэгчийн энэ аялчлалын үеэр зээлийн ямар нэг гэрээ байгуулагдсан юм уу ,Үгүй б**х аа, Хамтын ажиллагааны талаар л яригдсан Олон асуудлыг шийдсэн,Байдлыг гуйвуулж, бусдыг гүтгэхээс АН-ын зарим нөхөд бага ч гэсэн татгалзмаар байна
Нэргүй 2026-10-27 64.119.21.87
50. сая ам.доллар хаха
Нэргүй 2026-10-27 64.119.21.87
манай жуулчид эх орондоо ирээгүй юу?
Нэргүй 2026-10-27 202.131.225.53
kkk temd bas temdegee zuuh heregtei yumuu te