niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:04 UTC Эх: https://news.mn/r/2894708/ a110f6c8f120dfd1… ← niitlelch.mn руу буцах

“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сонгуулиас өмнө тодорхой болгох хэрэгтэй"

“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сонгуулиас өмнө тодорхой болгох хэрэгтэй"

“Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сонгуулиас өмнө тодорхой болгох хэрэгтэй"

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга асан Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


–Засгийн газар Үндэсний баялгийн санд өөрчлөлт оруулах хуулийн төслөө эгүүлэн татлаа. Та Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, D-Parliament-д санал авч эхэлсэн ч иргэдийн саналыг хакердаж байна гэж мэдэгдсэн. Санал асуулгаа үргэлжлүүлэх үү?

–Үргэлжлүүлнэ. Иргэд D-Parliament-ээр санал өгөх боломжгүй хэвээр байвал гарын үсэг цуглуулах зэрэг өөр арга зам ашиглана. Энэ бол ганц Л.Гантөмөрийн асуудал биш. Стратегийн ордын өгөөжийг ард иргэддээ хүртээх ёстой гэсэн байр суурьтай олон хүн надтай адил санал нэг байгаа. Миний санаачилсан тогтоолын төсөл хоёр үндсэн заалттай. Нэгдүгээрт, ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох. Хоёрдугаарт, стратегийн ордуудын хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг шийдэх. Өнөөдөр монгол хүний амьдрал ахуйг хэрхэн сайжруулах талаар төрөөс нэгдсэн бодлого гаргахгүй байна. Нөгөө талаар Баялгийн сангийн хуульд хүссэн үедээ өөрчлөлт оруулж, санд хуримтлагдсан мөнгийг зарцуулах эрсдэл бий болчихлоо. Ялангуяа Ирээдүйн өв санд арайхийн хуримтлуулж байгаа хөрөнгийг төсвийн нэг хэсэг мэт үзэж болохгүй. Баялгийн сан байгуулахын утга учир нь ч энэ. Төрд мөнгө төвлөрөхөөр түүнийг хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал урган гардаг. Харин тухайн баялгийн эзэн нь иргэд өөрсдөө байж, хувьцаа эзэмшдэг бол өгөөжийг нь хуваарилах асуудал илүү тодорхой болно. Засгийн газар орж ирсэн мөнгийг хүссэнээрээ зарцуулдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

–Санал асуулгад хөндлөнгөөс оролцож байгаа асуудлаар зохих ёсны байгууллагад нь хандсан уу?

–D-Parliament дээрх санал хураалтад хөндлөнгөөс нөлөөлж байна гэсэн асуудлаар би холбогдох байгууллагад хандсан. Парламентын Мэдээлэл, технологийн албанаас тодруулахад “Зөвхөн миний санаачилсан тогтоолын төсөлд хөндлөнгөөс халдаж, секунд тутамд хоёр бот хаягаас хандаж байгаа учраас иргэд санал өгөхөд хүндрэл үүсэж санал авч болохгүй байна” гэсэн тайлбар өгсөн. Хуулийн байгууллагаас хариу ирэхээр мэдээлнэ. Засгийн газраас санал авахаар тогтоолын төслөө хүргүүлсэн байгаа. Хариу ирсний дараа УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулна. Энэ асуудал хурдан шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Өнөөгийн эрх баригчдын байр суурь өөр байгаа нь харагдаж байна. Гэхдээ бид асуудлыг орхихгүй.

–Бусад намууд энэ асуудал дээр хэрхэн хандаж байгаа бол?

–Амралтын өдрүүдэд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх надтай холбогдож, парламентад суудалгүй намууд энэ асуудлаар байр сууриа нэгтгэн, иргэдийн санал санаачилгыг дэмжихээ илэрхийлж буй талаар ярьсан. Эх орныхоо төлөө санаа зовдог хүн бүр стратегийн ордын хувьцаа монгол хүний хөрөнгө байх ёстой гэдэг байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Өнөөдөр залуусын дунд гадаад улс руу явж амьдрах хүсэл нэмэгдэж, ирээдүйдээ итгэлтэй байх сэтгэл зүй суларч байна. Ийм нөхцөлд иргэдээ хөрөнгөжүүлэх, эх орныхоо баялгаас бодит өгөөж хүртээх ажлыг эрчимжүүлэхээс өөр аргагүй.

–Та өмнө нь Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Ногдол ашгийг бэлнээр тараах санал тань эдийн засгаа бодсон шийдвэр мөн үү. Үүнийг улс төрийн зорилготой гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Тогтоолын төсөл УИХ-аар батлагдах боломжтой юу?

–Би одоо ч Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан бол ийм алхам хийх л байсан гэдэгтээ итгэлтэй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгодог. Харин ч илүү их өгөөж хүртээх боломж бий гэж боддог. Монгол хүний гар дээр мөнгө байхаар буруу, Засгийн газрын халаасанд байхаар зөв болдог гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Энэ бол иргэдийн сонголтод үл итгэсэн, буруу ойлголт. Адилхан мөнгийг Н.Учрал, У.Хүрэлсүх, Б.Энхбаяр нарын шийдвэрээр зарцуулах уу, эсвэл монголчууд өөрсдөө зарцуулах уу гэдэг л сонголт. Энд нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Бид шинээр мөнгө хэвлэж тараах тухай яриагүй. Байгаа баялгийн өгөөжийг хэрхэн хуваарилах тухай ярьж байна. Энэ хоёрыг хольж ойлгож болохгүй. Тодруулбал иргэдэд мөнгө өгөхөөр бүгд буруу зүйлд зарцуулна гэж үзэж болохгүй. Мэдээж хүн бүрийн сонголт өөр өөр байх. Гэхдээ цөөн хүний буруу хэрэглээгээр нийт монголчуудыг дүгнэх нь өрөөсгөл. Иргэд өөрийн орлогоо хэрхэн зарцуулахаа шийдэх эрхтэй.

–Харин ч төр эсрэгээрээ гэх гээд байна уу та?

–Төрийн мөнгө үр ашиггүй зарцуулагдах эрсдэл ч бий шүү дээ. Бид урд нь зөндөө олон асуудал дээр харж л байсан биз дээ. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалт, төрийн худалдан авалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд хяналт тавихын зэрэгцээ иргэдэд ногдох өгөөжийг шударгаар хүртээх хэрэгтэй. Миний байр суурь бол төр бүхнийг өөр дээрээ төвлөрүүлэх бус, монгол хүндээ хөрөнгө оруулах ёстой гэсэн зарчим. Харин тогтоолын төсөл УИХ-аар хэрхэн шийдэгдэхийг одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ асуудлыг гаргаж тавих нь өөрөө чухал. Улс төр хийж байна гэж шүүмжлэхээсээ өмнө иргэдэд ногдох баялгийн өгөөжийг хэн, ямар зарчмаар захиран зарцуулах ёстойг ярилцах хэрэгтэй.

–Шивээ толгой, Жавхлантын ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн цаана ямар нэгэн тохиролцоо байгаа эсэх талаар хардлага гарч байна. Хамтарсан Засгийн газрын үед энэ асуудал ямар шатанд байсан бэ?

–Хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед эхлээд хил холболтын асуудлыг шийдэхэд анхаарсан. Дараа нь Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг ОХУ-тай ярилцаж шийдэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг урагшлуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдасгах ажлууд байсан. Үүний зэрэгцээ “Онтре” ХХК-тай холбоотой хэлэлцээрийн асуудал яригдаж байв. Гол зорилго нь Оюутолгойн зээлийн хүүгийн асуудлыг шийдэх, Монголын талын 34 хувийн эзэмшлийг хэвээр хадгалах, цаашид “Онтре”-гийн талбайд хэрхэн олборлолт явуулахыг тодорхой болгох явдал байсан. Тухайн үед яригдаж байсан байр суурь гэвэл энэ. Харин “Онтре” лицензээ шууд “Рио Тинто” группт өгөөд, Засгийн газартай хэлэлцээр хийнэ гэсэн ойлголт байгаагүй. Тэнд хийсэн хайгуул, тогтоосон нөөцийг стратегийн ордын хүрээнд хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлыг ярих учиртай. Миний байр суурь тодорхой. Стратегийн ордын өгөөжид Монголын ард түмний эзэмшил, эрх ашгийг баталгаажуулах ёстой. Монголын талын 34 хувийн эзэмшлийн асуудлыг орхигдуулж болохгүй. Харин олборлолтыг ямар компани, ямар нөхцөлөөр явуулахыг хууль, гэрээний хүрээнд шийдэх шаардлагатай. Сүүлийн үеийн үйл явдлаас харахад энэ ордын хувьцааг иргэдэд өгөхийг хүсэхгүй, дотоодын тодорхой бүлэглэл авах сонирхолтой байсан юм биш биз гэсэн хардлага төрж байна. Үүнийг баримтаар тогтоох ёстой. Хардлагыг шууд үнэн гэж зарлаж болохгүй ч стратегийн ордын асуудалд УИХ-ын гишүүд сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Иргэдийн санал хураалтад хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудлыг холбогдох байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах ёстой. Хэн, ямар зорилгоор оролцсон нь тогтоогдвол асуудал илүү тодорхой болно.

"АН-ЫН БҮЛГИЙН ШААРДЛАГА ХЭВЭЭРЭЭ, ШИЙДВЭРИЙГ НАМЫН УДИРДЛАГА ГАРГАНА"

–Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал маргаан дагуулсан. Та зэсийн АМНАТ-ийг бууруулахыг эсэргүүцэж байсан. Батлагдсан өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?

–Засгийн газар энэ хуулийн өөрчлөлтийг Монголын компаниудад хайгуул хийх боломж олгоно гэж тайлбарлаж байгаа. Харин хуулийн эцсийн найруулга, бодит үр дагаврыг нь нягталж үзэх шаардлагатай. Би АМНАТ бууруулахын эсрэг байр суурьтай. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөхөд бий болсон нэмэлт өгөөжийг зөвхөн хөрөнгө оруулагч хүртэх ёсгүй. Тухайлбал, зэсийн үнийг тонн тутамд 8000 ам.доллар байхаар тооцсон ч 13 мянган ам.долларт хүрлээ гэж бодъё. Энэ тохиолдолд үүссэн үнийн зөрүүнээс бий болсон нэмэлт ашгийн тодорхой хэсэг Монголын ард түмэнд ногдох ёстой. Үнэ буурах үед ч эрсдэлийг тооцох хэрэгтэй.

Нөгөө талаас, бүх ордыг ижил нөхцөлөөр авч үзэж болохгүй. Зэсийн агууламж өндөр, үйлдвэрлэлийн өртөг багатай орд болон агууламж багатай, өртөг өндөртэй ордын эдийн засгийн нөхцөл өөр.

“Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн өртөг ч адилгүй. Тиймээс шинээр хэрэгжих төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг сайтар судлах хэрэгтэй. Аль төсөлд ямар татвар, төлбөр ногдуулах, төр болон хөрөнгө оруулагч өгөөжөө хэрхэн хуваахыг ил тод хэлэлцэх ёстой. Төр нэг бол хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүхэлд нь хамгаалдаг, эсвэл бүх төслийг адилхан хардаг байж болохгүй. Эцсийн зорилго нь хөрөнгө оруулалтыг үргээх биш, харин Монголын баялгаас Монгол Улс зохих өгөөжөө хүртдэг, хөрөнгө оруулагчидад урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

–АН-ын бүлэг 2026 оны төсвийн тодотголд шаардлага тавьсан ч хүссэн үр дүндээ хүрсэнгүй. Одоо 2027 оны төсөв дээр сөрөг хүчний хяналт хэр үр дүнтэй байна вэ? Б.Жаргалан гишүүний төсвийг зургаан их наядаар танах саналыг дэмжих үү?

–Сөрөг хүчний үндсэн үүрэг бол хяналт тавих, тэнцвэрийг хангах. Бид олонх биш учраас шийдвэр гаргах кноп бидэнд байхгүй. Харин төсвийн мөнгө хаашаа явж, ямар үр дүн гарч байгааг олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй. Жишээлбэл, 2026 оны төсвийн тодотголоор түгжрэлийг бууруулахад зориулсан 700 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Энэ хөрөнгө төлөвлөсөн зорилгодоо хүрэхгүй бол Улаанбаатарын түгжрэл хэвээр үлдэнэ. Түгжрэлийг бууруулах нь Засгийн газрын хамгийн чухал зорилтуудын нэг байх ёстой атал тухайн асуудалд зарцуулах хөрөнгө нь хумигдаж байна. Энэ бол бодлогын алдаа. Бид алдааг нь хэлнэ, баримтыг нь дэлгэнэ. Эрх баригчид хүлээж авах эсэх нь тэдний асуудал. Харин бидний саналыг үл тоомсорлож, шийдвэрээ хүч түрэн гаргадаг байдал нь төр иргэдээсээ хэр холдсоныг харуулж байна. Төрд хяналт алдагдвал төсөв ч, бодлого ч эзэнгүйддэг. Хяналтгүй зарцуулалт, үр ашиггүй төлөвлөлт, хариуцлагагүй шийдвэрийн эцсийн төлбөрийг иргэд төлдөг. 2027 оны төсөвт татварын бус орлогыг 6.8 их наяд төгрөгөөр төлөвлөсөн асуудал ч анхаарал татаж байна. Төрийн өмчит компаниудын ашиг орлогоос төсөвт их хэмжээний мөнгө төвлөрүүлэхээр тооцохдоо тухайн компаниудын өр төлбөр, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг хамтад нь авч үзэх ёстой.

Төрийн өмчит компани ашигтай ажиллалаа гээд бүх мөнгийг нь шууд төсөвт татаж болохгүй. Тэр компани цаашид ямар хөрөнгө оруулалт хийх вэ, өр төлбөрөө хэрхэн барагдуулах вэ, иргэд ногдол ашгаа яаж авах вэ гэдгийг бодох шаардлагатай.

Өнөөдрийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд маргаашийн үйлдвэрлэл, орлогоо золиосолж болохгүй.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогыг урьдчилан төсөвт төвлөрүүлснээс борлуулалт саарч, туслан гүйцэтгэгч компаниудын төлбөр хойшилж байна гэсэн асуудал бий. Хэрэв компанийн мөнгөн урсгал доголдвол түүний үр дагавар бүх ханган нийлүүлэгч, ажилтан, бизнес эрхлэгчид хүрнэ. "Эрдэнэт" үйлдвэр зэс боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байхад хөрөнгө оруулалтын мөнгийг нь татаж авбал төслөө ямар эх үүсвэрээр хэрэгжүүлэх вэ. Төсвийн орлогыг бодитой тооцож, төрийн өмчит компаниудын санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Төсвөө том харагдуулахын тулд компанийн бүх орлогыг урьдчилан зарлагадаж болохгүй. Гадаад өр, төсвийн алдагдал, төрийн өмчит компаниудын санхүүгийн эрсдэлийг хамтад нь харахгүй бол Монгол Улсын зээлжих чадвар, эдийн засгийн дархлаанд сөргөөр нөлөөлнө. Төсвийн хяналт бол тоо засах төдий ажил биш. Энэ бол улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал юм.

–Та туршлагатай УИХ-ын гишүүн. Олон ч удаа төсвийн хэлэлцүүлэгт оролцож ирсэн хүний хувьд 2027 оны төсвийн тэлэлтэд сонгуулийн нөлөө байна гэж та харж байна уу?

–Бид ой санамжаа их алдаж байна. Үүгээр зогсохгүй төрийн алба хүчгүй болж, мэргэжлийн байгууллагуудынхаа үүрэг, оролцоог сулруулж байна. Сангийн яам, төрийн захиргааны байгууллагуудын мэргэжлийн санал бодлогын шийдвэрт бодитоор тусах ёстой. Харин тэдний тооцоо, зөвлөмжийг үл тоомсорлодог бол төсвийн сахилга алдагдана.Сонгууль дөхөхөөр ганц нэг бүтээн байгуулалт барьж, иргэдэд таалагдах шийдвэр гаргахыг боддог байж болно. Гэхдээ төрийн өмчит компаниудын бүх орлогыг татаж, санхүүгийн эрсдэлд оруулах нь ямар үр дагавартайг бодох ёстой.

2024 оны сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний хагас жилд зургаан их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэх мэдээлэл гарч байхад тухайн мөнгийг сонгуулийн нөлөөгөөр тараах гэж байна гэж би сөрөг хүчний удирдагчийн хувьд шүүмжилж байсан.

Тухайн үед бэлэн мөнгө тараахын оронд малчны зээл зэрэг хэлбэрээр иргэдийн саналд нөлөөлөх оролдлого гарч байсныг ч мартаж болохгүй. Харин одоо бодит орлогоос гадна ирээдүйд олно гэж тооцсон орлогоо хүртэл урьдчилан зарцуулах гэж байна. Ийм нөхцөлд С.Цэнгүүн гишүүний санаачилсан Төсвийн ил тод байдлын тухай хууль, Ж.Баярмаа гишүүний санаачилж буй шав тавихтай холбоотой зохицуулалт зэрэг төсвийн сахилга, хяналтыг сайжруулах асуудал чухал. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Төсвийн зардал, алдагдлыг хязгаарлаж, эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд энэ хуулийг баталсан. Гэтэл өнөөдөр бид өөрсдөө тогтоосон зарчмаасаа ухарч болохгүй. Иргэдээ хуурч, өнөөдрийн улс төрийн ашиг сонирхлыг маргаашийн эдийн засгийн эрсдэлээр нөхөж болохгүй.

–АН-ын бүлэг Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох шаардлага тавьж, гарын үсэг цуглуулсан. Гэвч асуудал намжсан мэт харагдаж байна. Шаардлага хэвээрээ юу?

–Энэ асуудлыг намын удирдлагууд шийднэ. АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, бүлгийн дарга Б.Түвшин, стратегийн асуудал хариуцсан удирдлагууд байр сууриа нэгтгэж, цаашдын алхмаа тодорхойлох ёстой. Би намынхаа удирдлагын өмнөөс шийдвэр гаргах боломжгүй. Улс төрийн нам дотоод зохион байгуулалт, хариуцлагын зарчмаараа ажиллах ёстой. АН дотор эрх баригчидтай ойр харилцаатай гишүүд бий. Тэд энэ харилцаагаа намынхаа эрх ашигт ашиглаж байгаа гэж найдаж байна. Гэхдээ улс төрийн харилцаа гэдэг нь эрх баригчдын алдааг дуугүй өнгөрөөх шалтгаан байж болохгүй. Намын эрх ашиг, улс орны эрх ашиг хоёрын аль алиныг бодох хэрэгтэй. Залуу улстөрчдөд маргааш, дараагийн сонгууль бий. Тиймээс өнөөдрийн харилцаагаа ирээдүйн улс төрийн боломжтой андуурч болохгүй. Харин АН-ын байр суурь, хариуцлагын асуудлыг намын удирдлага тодорхой шийдэх ёстой.

– Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэгдүүлэх боллоо. 2027 оны төсөвт ч мөн төрийн албан хаагч нарын цалин нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талд хувийн хэвшлүүд яах вэ, инфляцыг яаж өдөөхгүй байх вэ гэдэг бодлого нь орхигдох. Цалин, тэтгэврийн нэмэгдэл ирэх онд хатуу буух болов уу. Зарим эдийн засагчид орлого багатай иргэдийн хувьд инфляц 20-30 хувьд хүрсэн гэдэг прогноз гаргасан байна лээ. Үнийн өсөлтийг өдөөхгүй байхад төсвийн хуулийн чиглүүлж батлах боломж хэр байдаг вэ, УИХ-д?

–Хүмүүсийн орлого нэмэгдэхийг инфляцтай шууд адилтгаж болохгүй. Орлого нэмэгдэхээр хэрэглээ, борлуулалт өсөж, үйлдвэрлэл, өрсөлдөөн тэлэх боломж бий. Харин нийлүүлэлт хүрэлцэхгүй, зах зээлд өрсөлдөөн сул байвал үнэ өсөх эрсдэлтэй. Тиймээс цалин нэмэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, нийлүүлэлт, өрсөлдөөнийг дэмжих бодлого хэрэгтэй. Хувийн хэвшлийн ажилтнуудын орлого төрийн албан хаагчдынхаас хоцорч байгаа асуудлыг ч орхиж болохгүй. Орлого нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ заавал өснө гэсэн өрөөсгөл ойлголтоос салах хэрэгтэй. Харин зах зээлийг цөөн компани хувааж, үнээ хоорондоо тохирч нэмдэг картелийн эрсдэлийг таслан зогсоох ёстой. Өрсөлдөөнийг хамгаалах байгууллага бодитоор ажиллах шаардлагатай. Бараа бүтээгдэхүүний үнэ зэрэг өсөж байгаа тохиолдолд шалтгааныг нь шалгаж, хуйвалдаан байгаа эсэхийг тогтоодог болох ёстой. Нөгөө талаар хил, гааль, ачаа тээврийн саад, хүнд суртлыг багасгах хэрэгтэй. Төмөр замын тээврийг нээлттэй, үр ашигтай болгож, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд тавих шаардлага, хяналтыг оновчтой болговол үйлдвэрлэл нэмэгдэх боломжтой.

Манайхан талх, боорцог, гурил, сүүгээ үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэгчдэд ажиллах орчин хэрэгтэй. Мөн шатахууны үнийн өсөлтөд Засгийн газар ямар тооцоо хийсэн, үнэ хэзээ хэвийн түвшинд хүрэхээр байгаа, ямар арга хэмжээ авах гэж байгаагаа тодорхой танилцуулах ёстой.

Иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байгаа асуудалд ерөнхий тайлбар биш, бодит тооцоо, хэрэгжүүлэх арга хэмжээ хэрэгтэй. Төр өөрөө ч зардлаа бууруулах ёстой. Захиргааны бүтэц хязгааргүй тэлж болохгүй. Хүний нөөцөө оновчтой болгож, цахим засаглалаар дамжуулан үйлчилгээг хялбаршуулах боломж бий. Гар утас ашигладаггүй хүн ховор болсон өнөө үед төрийн үйлчилгээг цахимжуулж, давхардсан бүтэц, ажлын байрыг цөөлж болно. Жишээлбэл, Хархорум хотын захиргаанд олон тэрбум төгрөг зарцуулахын оронд тухайн орон нутгийн захиргааны чадавхыг ашиглаж болохгүй гэж үү. Улаанбаатараас бүхнийг удирдах гэж зүтгэхийн оронд орон нутгийн мэргэжилтнүүдэд эрх мэдэл, хариуцлагыг нь өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдын мэдэлд олон зуун тэрбум төгрөгийн зардал төвлөрүүлж байгаа бол түүний үр ашиг, зориулалтыг тайлбарлах ёстой. Засгийн газрын бүтэц том байгаад зогсохгүй Ерөнхий сайдын дэргэд дахин бүтэц бий болгох нь зөв үү. Салбарын асуудлыг тухайн сайд нь хариуцаж, үр дүнгээ тайлагнадаг тогтолцоо хэрэгтэй. Эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих, төрийн зардлыг бууруулах бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх ёстой.

“НЭР ДЭВШИГЧЭЭ НУУЖ, БУСДЫН АЛДААГ ХҮЛЭЭДЭГ АРГА БАРИЛ АН-Д АШИГГҮЙ"

– Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ нээлттэй зарласан. Сүүлд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараас тодруулахад "Ерөнхийлөгчийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар судалж байгаа" гэдэг асуудлыг ярьсан. Цаг хугацааны хувьд ирэх сонгуулиас өмнө хэлэлцэж, баталж амжих уу?

–Эрх баригчид одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой улс төрийн нөхцөл байдлаас болгоомжилж, хуулийн асуудлаа урагшлуулахгүй байна гэж харж байна. Гэхдээ хэн Ерөнхийлөгч болохоос үл хамааран ямар хууль эрх зүйн орчинд ажиллах вэ гэдгийг  хуульчлах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг арванхоёрдугаар сардаа багтаан зарлаж, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхойлох хуулийн ажлыг зэрэг явуулах шаардлагатай. Сонгуулийн дараа хэн нэгэнд зориулж ямар хууль батлах вэ гэдэг асуудал үүсгэж болохгүй. Нэр дэвшигчид ямар эрх зүйн орчинд ажиллахаа урьдчилан мэддэг байх ёстой.

Монгол Улс парламентын засаглалтай. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, хяналтын механизмыг хэрэгжүүлэхэд оролцогч байх учиртай.

Харин Засгийн газар, УИХ-ын ажилд эрх хэмжээний заагийг даван оролцдоггүй байх зохицуулалт хэрэгтэй. Өнөөдөр парламентын засаглалтай атлаа Ерөнхийлөгчийн засаглал руу хэлбийх мэт ойлгомжгүй нөхцөл байдал үүсдэг. Эрх мэдлийн зааг тодорхойгүй бол институциуд хоорондоо зөрчилдөж, эцэст нь Үндсэн хуульд заагаагүй эрх мэдэл нэг тал руу төвлөрөх эрсдэлтэй. Тиймээс Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагатай. Би УИХ-ын дарга С.Бямбацогтод энэ асуудлыг эртхэн шийдэхийг удаа дараа хэлж байгаа. Хуулийг цаг тухайд нь баталж, ирээдүйн Ерөнхийлөгч ямар эрх, үүрэгтэй ажиллахыг тодорхой болгох ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн өөрөө ч энэ асуудлыг бодох хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийг хангаж чадах уу, Үндсэн хуульд заасан эрх хэмжээгээ баримтлах уу гэдэг нь чухал. Тиймээс хууль, институцийн асуудлыг хувь хүний сонголтоос ангид шийдэх шаардлагатай.

–Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан бусад улстөрчдийг хэрхэн харж байна вэ. АН ямар зарчмаар нэр дэвшигчээ тодруулах ёстой вэ?

–Улс төр бол өрсөлдөөн. Ард түмэн сонголтоо хийх эрхтэй. МАН-ын олон жилийн ноёрхлыг зогсоохын тулд ардчиллын хүчнүүд ил тод, зоригтой, нэгдмэл ажиллах хэрэгтэй гэж боддог. Нэр дэвшихээ зарласан хүмүүсээ бусдаар улс төрийн дайралтад өртөхийг хүлээлгэж байгаад араас нь гарах гэсэн хандлага байж болохгүй. Өөрийн байр суурь, зорилгоо ил тод зарлаж, өрсөлдөөнд эртнээс оролцох ёстой. Нэр дэвшигчээ нууж, бусдын алдааг хүлээдэг улс төрийн арга барил АН-д ашиггүй. МАН эрх баригч намын хувьд ноёрхлоо хадгалахыг хүснэ. Тиймээс АН дотооддоо ил тод, шударга сунгаа явуулж, хэн нь өрсөлдөх чадвартай вэ гэдгийг нээлттэй шийдэх хэрэгтэй. Бусад нам, эвслийн нэр дэвшүүлэлт ч сонгогчдын сонголтод нөлөөлнө. Гэхдээ бид бусдын шийдвэрийг таамаглаж суухын оронд өөрсдийн ажлаа зөв хийх ёстой.

-Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг гишүүний хувьд, та ямар бодолтой байна вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой кандитат боловч шүүхээр түүнийг яллахаар улайрч байна. Өөрөө бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хуулийн хонгилоороо чирж байна гэдэг?

–Н.Алтанхуяг дарга 2017 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улстөрчдийн тоонд зүй ёсоор яригдаж ирсэн улстөрч. Одоо түүнийг хууль, шүүхийн асуудлаар улс төрийн өрсөлдөөнөөс шахах вий гэсэн болгоомжлол байна. Ийм нөхцөлд би өөрөө нэр дэвших байр сууриа ил тод зарлахгүй, хүлээж суухыг хүсээгүй. Н.Алтанхуяг даргыг хонгилоор чирүүлмээргүй байна. Би Н.Алтанхуяг даргад хандаж, бид хамтдаа улс төрийн өрсөлдөөнд оролцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм. Хэн нэгнийг бусдын өмнөөс хамгаалах тухай биш, ардчиллын хүрээнд өрсөлдөх боломжийг шударгаар хангах тухай асуудал. АН-ын нэр дэвшигчид ил тод өрсөлдөж, сонгогчдод бодлого, байр сууриа танилцуулах хэрэгтэй. Сонгуульд хэн оролцох, хэн ялахыг урьдчилан шийдэх биш, ард түмний сонголтод итгэх ёстой.

–УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монгол–Малайзын парламентын бүлгийн даргаар ажиллах болсон тухай мэдээлэл гарсан. Тушаал шийдвэр нь 2026 оны тавдугаар сард гарсан хэдий ч өчигдөрхөн дарга болсон юм шиг мэдээ харагдсан. Та энэ бүлгийн гишүүнээр ажиллахаар болсон юм билээ. Нөгөө талдаа Монголын эрх бүхий албан тушаалтан Малайзын Засгийн газраас их хэмжээний мөнгө авсан асуудал яригддаг ч одоо хэр нь энэ асуудлыг хэн ч ярьдаггүй?

–Улс орнуудын парламентын бүлэг гэдэг нь тухайн улстай парламент хоорондын харилцаа, дипломат ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Гишүүд санаачилга гаргаж, хамтран ажиллах хүмүүсийн гарын үсгийг цуглуулдаг. Би гадаадын парламентын бүлгийг өмнө нь удирдаж байгаагүй. Японы парламентын бүлгийн гишүүнээр ажилладаг. Монгол–Малайзын бүлэгт оролцох санал тавьсан тохиолдолд ажиллахад татгалзах зүйлгүй. Малайз бол сонирхолтой улс. Гэхдээ би энэ бүлгийн дарга болох санаачилга гаргаагүй. Миний хувьд дотоодын асуудлаа шийдэх, иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх нь үндсэн ажил. Гэсэн ч гадаад харилцаанд анхаарч байгаа гишүүдийн ажлыг үгүйсгэхгүй. Парламентын бүлгийн дарга бодит санаачилга гаргаж, хоёр улсын харилцаанд хэрэгтэй ажил хийх юм бол дэмжиж оролцоно. Монгол, Малайзын харилцаанд өмнө нь чухал асуудлууд яригдаж байсан.

Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцын асуудал, мөн С.Шаарийбуу гуайн хэрэгтэй холбоотойгоор Монголын иргэний эрх ашгийг хамгаалах асуудал бий. Ийм бодит асуудалд анхаарч чадвал парламентын бүлгийн ажил үр дүнтэй байна.

Малайзтай холбоотой санхүүгийн асуудал, тухайн улсын хөгжлийн сантай холбоотой мэдээллүүдийн тухайд нотлогдсон баримт, таамгийг ялгах хэрэгтэй. Хэн нэгнийг мөнгө авсан гэж хардаж байгаа бол үүнийг хууль, шүүхийн байгууллагаар тогтоолгох ёстой. Батлагдаагүй мэдээллийг баримт мэт ярьж болохгүй. Гадаад харилцааны хүрээнд бас нэг чухал асуудал бий. БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр Монголд аймгуудын дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр яригдсан. Энэ мөнгө хэрхэн зарцуулагдсан, хэн хариуцлага хүлээх ёстойг холбогдох байгууллагууд шалгаж, БНСУ-ын талтай хамтран ажиллах шаардлагатай. БНСУ бол Монголын ойрын, чухал эдийн засгийн түнш. Хэдхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж хоёр улсын харилцаанд сэв суулгаж болохгүй. Харин асуудал байгаа бол ил тод шалгаж, хариуцлагыг нь тогтоон, хоёр талын итгэлцлийг хамгаалах ёстой.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Уншигч 2026-10-27 202.9.46.196

Боловсролын сайд байхдаа үнэхээр зөв чиг хандлага барьж, өөрчлөл хийж байсан шүү. Ухаалаг хүн.

Avatar

Чүлтэм бэйс. 2026-10-27 103.168.34.218

Гадаадад сурах боломжийн талаар мэдээлэл авах гэж уулзсан 17-тай охиныг Боловсролын сайд байхдаа оролдож байсан энэ бузар хулгайч ямар л олигтой юм ярив гэж дээ?

Avatar

Нара хочит Наранба 2026-10-27 202.126.93.243

Чамд тэр ямар хамаатай юм бэ? 28 оны сонгуулиар зүгээр л зайлж АН-ын залуустаа боломж олго одоо чиний үе өнгөрч байгаа шүү , ОЭ ээс авсан хэдэн цаасаа алдахгүй шиг мөрөөрөө мөөмөө унжуулаад яв

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.24.254

Ардын намаас бусад намд энэ Гантөмөр шиг ухаалаг, өндөр боловсролтой, шударгадуу хүн байхгүй нь харамсалтай.Нөхөд эмзэглэх хэрэггүй ээ, юу үнэн-энэ үнэн

Avatar

зочин 2026-10-27 66.181.164.157

АН аас ганц гарах хүн Л.Гантөмөр мэдлэг боловсрол шинэжлэх ухааны өргөн мэдлэгтэй математикч хүн,
Бодлого нь хандлага нь зөв, ерөнхийлөгчийн сонгуульд АН гаргаж дэмжих хэрэгтэй . Мөн ард түмэн бүгд дэмжинэ.
одооний дарангуйлагч дэглэмийг МАН ын хулгай, авилгал хээл хахууль нийгмийн ядууралыг зогсоож ардчилалийг хуулийн хүрээнд бүрэн утгаар нь хэрэгжүүлэх хүн.

Avatar

Нэргүй 2026-10-27 103.57.93.161

хамтарсан Засгийн газар үнэхээр ажил хийж байсан шүү

Avatar

зочин 2026-10-27 94.154.124.102

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулиар хязгаарласан заалтууд байгаа боловч одоогийн ерөнхийлөгч Хүрэлсүх , өмнөх х. баттулга нар бол эрхээ хэтрүүлж Монгол улсыг улс төр ,эдийн засгийн хямрал доройтол руу оруулсан адгийн хүн хогнууд болчихоод байна. Үүнийг яаралтай засах ёстой !

Avatar

Нэргүй 2026-10-27 104.28.71.90

🤮

Avatar

Нэргүй 2026-10-27 66.181.176.47

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж чадах хүн бол Л.Гантөмөр мөнөөсөө мөн. АН энэ хүнээ л Ерөнхийлөгчид дэвшүүлэх хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2026-10-27 103.212.117.29

ичдэггүй шаар бодовсролын саад байхдаа охиндоо бусад хүүхдийн боломжийг хулгайлж зээл өгсөн. одоо үнэн шударгын туйлуу шаана биз муу госту

Avatar

зочин 2026-10-27 103.57.95.210

Ерөнхийлэгч хэт их эрх эдлэх нь аюултай гэдгийг АН-ынхан, Элбэгдорж,Баттулга нар үе харуулсан, Шүүх,хууль хяналтын бараг бүх байгууллагыг гартаа оруулж байгаад өөрийн намын хүмүүсээр дүүргэж байгаад, дураараа дургисан ,Бусдыг хэлмэгдүүлсэн, Цөөнгүй гэмт хэргийг хамгаалж байгаад хариуцлагаас мулталлаа гээд л олон жишээ ярьдаг биз дээ,,Хүрэлсүхийн үед ийм юм гарав уу, Үгүй, Шүүх хууль хяналтын байгууллага ариа шудрага ажиллаж,Гэмт хэрэг арай багасах шиг болсон, Хуучин шиг байдалд л бүү оруулаарай

Avatar

Нэргүй 2026-10-27 43.228.131.242

гантөмөрийг Ерөнхийлөгч болгомоор бна.

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.21.104

Өөриин намаасаа чи гарч чадахгүи ш дээ ! Юун Ерөнхиилөгч шоронд явчихгүи бол…

Avatar

Нэргүй 2026-10-27 43.228.131.242

мэдрэл тролл минь архины мөнгөө ажил хийж ол!

Avatar

Нэргүй 2026-10-27 103.168.34.104

Ene pedo ner devshih gj bgmu xaxa hen songohuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж