niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 16:04 UTC Эх: https://news.mn/r/2895404/ cb9f89e87e8028ec… ← niitlelch.mn руу буцах

126:1 Жагсаалтын “сувд”

76:1

126:1 Жагсаалтын “сувд”

126:1 Жагсаалтын “сувд”

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жаргаланг танилцуулж байна.


УИХ-ын 2024 оны сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноос шижир сувд нь гэж хэлж болох хууль тогтоогчийн нэг бол Б.Жаргалан юм. Товчоор хэлбэл, УИХ-аар хэлэлцэж байгаа төсөв, санхүүгийн бодлогод илүү судалгаатай, анализ хийж ажилладгаараа товойж харагддаг. Магадгүй энэ нь АНУ-ын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөнтэй нь холбоотой болов уу. Англи, орос, хятад хэлтэй. Хятад хэлийг бие даан сурсан.

Тэрбээр олон зуун хуудас хуулийн төсөл дотроос “но”-той, ноцтой заалтуудыг олоод харчихсан, засахыг шаардаж, эрх баригч намынхантай ач тач үзэн суух нь олонтаа.

Хэлэмгий доломгойг хэлэх үү, барагтай УИХ, Засгийн газрын гишүүн түүнийг үг хэлээрээ буулгаж авна гэж үгүй.  Ер нь бол эрх баригч хүчнийхэн түүнийг “барахгүй” болохоороо аав Н.Батбаяр руу нь дайрч, довтлох нь олонтаа. Гэсэн ч халирахгүй, шантрахгүй үзэж тарна.

УИХ-д сонгогдсон цагаасаа бизнесийн эрх чөлөөг хумьж, хувийн өмчид халдаж болохгүйг сануулан тууштай байр сууриа илэрхийлсээр эрх ашгийг нь хамгаалах зорилгоор УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хамтаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан, өнгөрсөн долдугаар сард УИХ-аар батлуулж байв. Гэвч Засгийн газар зардал өндөртэй төсөв өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулж байгаа нь эргээд хувийн хэвшил болоод ард иргэдэд хүнд ачаа буулгах болсныг тэрбээр шүүмжилж буй. Энэ талаар Б.Жаргалан гишүүн “Төсвөөр дамжуулж төр л томроод, олон зах зээлд төрийн өмчит компаниуд давуу байр суурь эзлээд байвал хувийн хэвшил хаана нь өсөх юм бэ? Нэг талд нь төртэй татвар, санхүүжилт, зөвшөөрөл дээр харилцана. Нөгөө талд нь төрийн компанитай өрсөлдөнө. Ийм орчинд бизнес эрхлэх улам хүнд болно. Тиймээс татварын тогтвортой бодлого, тэгш өрсөлдөөн, төрийн зардлын хязгаар, төрийн өмчит компанийн давуу эрхийн асуудлаар нэгдэж, шаардлага тавих хэрэгтэй. Бизнесийн холбоод нь төсвийн хэлэлцүүлэгт тооцоо, судалгаатай оролцож, гишүүдээс ямар санал өгснийг нь асуудаг баймаар байна” гэдэг асуудлыг ч хөндөх болсон.

Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтын 14-т бичигдэн, парламентын гишүүнээр сонгогдоход “Аавынхаа нөмөр нөөлгөөр УИХ-д орж ирлээ. Юу хийхийг нь харъя” гэх хүний намын улстөрч нар олон байв.

Мөн “Манай Б.Жаргалмаа аавын шийрийг хатаана, та нар харж л байгаарай” гэж намын нөхдөөс нь түүнийг өмгөөлж зогссон нь ч бий. “Фортуна” -гийн ууган охин нэрээр улс төрд танигдаж байсан ч эдүгээ их улс төрд хэдийнэ хэн болохоо харуулж, амжсан.

Түүний аав Н.Батбаяр Ардчилсан намыг үүсгэн байгуулах, нэгтгэх түүхэн үйл хэрэгт анхнаас нь манлайлж оролцсон зүтгэлтнүүдийн нэг төдийгүй 1990 – 1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч даргаар ажиллаж байв. Хожмоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Барилга хот байгуулалтын сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын алба хашсаны зэрэгцээ УИХ-д гурван удаа сонгогдон ажилласан төрийн түшээ юм.

Монгол Улсад 2012-2016 онд үндэсний үйлдвэрүүд олноор байгуулагдан, сэргэлт авахад  Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярын олон улсын зах зээлээс  босгосон 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд томоохон үүрэг гүйцэтгэсэн.

Гэвч эрх баригч хүчнийхэн Б.Жаргалан гишүүнтэй мэтгэлцэн дийлэхгүй болохоороо аавынх нь гардаж хийсэн ажлыг гутаах гэж оролдох нь бий.  Хэдий Төрийн ордонд энэ асуудалтай холбоотойгоор үе үе ширүүн маргаан өрнөх ч тус бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд босгож, их бүтээн байгуулалт хийгээгүй бол эдийн засаг хямрах байсан талаар Сангийн сайд асан Ч.Улаан хэлсэн нь бий. Үе, Үеийн Засгийн газар бонд босгож ирсэн ч төсвийн алдагдлыг санхүүжүүлж ирсэн юм.

Харин Чингис бондоор иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон түүхтэй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн улс төрд орсон түүхийг сөхвөл хүүхэд ахуйгаасаа аавдаа туслахаар хөдөө гадаа их явах болж, улс төрийн өрнөл дунд “зарагдсаар” 18 нас хүрэхэд  Ардчилсан намд гишүүнээр элсчээ.  Улмаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон.  Их улс төрд хүч үзэхээсээ өмнө "Бодрол" нэрээр нийгэм, улс төрийн асуудлыг идэвхтэй судалж, нийтлэл бичдэг байсан Монголын анхны блогчдын нэг юм.

Мөн галерейн захирал хийж сэтгүүлч гаргаж явсан он цаг бий. Дараа нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин зогсолтгүй ажилласаар Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, улмаар ерөнхийлөгч нь болсон. Гэвч энэ үед Ардчилсан нам дотроо хуваагдан, тамга тэмдгийн хэрүүлтэй хэцүүхэн үе таарсан. Иймээс эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, маргаантай байгаа хоёр талыг ойлголцолд хүргэхэд идэвхийлэн ажиллаж, холбогчийн үүрэг гүйцэтгэсэн гэх нь бий.

УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 14-т эрэмбэлэгдэхэд намынхнаа эвлэрүүлсэн хүчин зүтгэл нь нөлөөлсөн гэж үздэг.

Мөн Монгол Улсад УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн квотыг 2028 он гэхэд 40 хувьд хүргэх асуудлыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тусгах чиглэлээр хөшигний ард УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хамтаар идэвхтэй ажилласан байдаг.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ тэрбээр Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 180 сая, 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 25 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 24.5 сая төгрөгтэй, 50 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2005 онд АНУ Колумбын их сургууль /Эдийн засагч/
  • 2020 онд Монгол улсын их сургууль /Эрх зүйч/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2012 онд ЗанадуАРТ галерей, Үүсгэн байгуулагч
  • 2009-2011 онд “Ес далан зургаа” сэтгүүл, Ерөнхий эрхлэгч
  • 2006-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Орон тооны бус зөвлөх
  • 2012-2013 онд Эдийн засгийн хөгжлийн яам, Сайдын орон тооны бус зөвлөх
  • 2013-2016 онд “Элүдэй” ХХК, Бизнес хөгжил хариуцсан захирал
  • 2016 оноос “Монгол түлхүүр” ХХК, Гүйцэтгэх захирал
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Хятад

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-27 43.242.242.59

Улс орныхоо хөгжил, иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө зүтгэх ёстой. тэрнээс АН-ыг магтаж МАН-ыг харлуулж муулахын төлөө ажиллаж ухаан бодлоо чилээх ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй дээ. Нам болж талцах нь улс орны хөгжилд саадтай байна. Эмэгтэйчүүд улс төржөөд байх нь тийм ч сайн зүйл бишээ. Энэ эмэгтэй бүр 18 насандаа намын гишүүн болж улс төржиж эхэлсэн нь харамсалтай юм.Эмэгтэй хүн бол үр хүүхэд төрүүлж өсгөх, гэр орноо төвхнүүлэх гол ажлаа л хийх учиртай.

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.16.189

Фортуна гэж хэн ч мэдэхгүй

Avatar

Зочин 2026-10-27 103.229.122.171

Эзэмшсэн өндөр боловсролоо "чулуу" болгох насандаа явна. Зүтгэж л яваа улс төрч гэж хардаг. Болох, болохгүйг сайтар тунгааж сурах хэрэгтэй санагддаг. Хэт туйлширч, попрохоос зайлсхийгээрэй.

Avatar

зочин 2026-10-27 203.91.115.42

энэ эмэгтэй шиг хийж байгаа ажлаа мэддэг, ард түмний өмнөөс дугарч, тэмцэж чаддаг залуус олон байж л төрийн толгойд байгаа гэмт бүлэглэлүүдийг шахах байх даа, Жаргаланг дэмжиж байна, бууж өгөлгүй цаашлаад анхны эмэгтэй ерөнхийлөгч болох болтугай

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.19.158

SEKSDNEE MASSAJLI UILCHLI DYRN XAI SEKSEER BOOB XXN BOOW DOLOOJ DYYDLGN SEXSY VANXANI MASSAJLI UNEGUI SHAAX ERTEI TSAG BIEE UNELLEED SONIRXOLTOI ONGONOO SEKSEER TSOOLLYYLI 80955877

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.24.254

Нээх туйлширсан ээмэгтэй харагддаг. Жижиг юмыг сүүдэртэй талаас нь хэлж харлуулж чадна. Энэ нь ухаан, боловсрол муугүйнх.Аав нь шударга талдаа гэлцдэг

Avatar

Буцаад 1911 2026-10-27 202.131.230.90

Үе дамжсан Манжийн засаглалаа хэзээ болих бэ

Avatar

Нэргүй 2026-10-27 114.72.153.117

Яг хийсэн юмаар нь үнэлүүлэхгүй бол, одоо цагт хуурамч барааны сурталчилгаа л гэж хардаг болсон ш дээ

Avatar

Зочин 2026-10-27 64.119.22.154

юун сувд вэ авидгачин,бөө балайр портуна аав нь хэргээ нуухын тулд улс төрд оруулсан балай шүү дэн

Avatar

зочин 2026-10-27 64.119.21.87

сувд мувд нь ч юу юу бэ? зүгээр одоо байгаа албан ёсны мангуунууд дотор ялангуяа төсөв санхүүтэй холбоотой асуудлаар байр суурь, үргүй зардлыг танах, цомхон, гүйцэтгэл сайтай төрийн аппарат ажиллах саналаа овоо хэлж харагддаг. хэлэмгий доломгой, хэрүүлч нь үнэн байх фортунагийн охин байна даа.

Avatar

зочин 2026-10-27 202.131.225.53

hahaha uuriigee ingej bichuuldeg suvd blaa yu

Avatar

Нэргүй 2026-10-27 103.57.95.156

Хаа очиж эцгийгээ бодвол чамбай хүүхэн . Юмыг суурьтай хардаг нь гол давуу чанар. Их хуралд орж ирсэн тоон дотор үсэг шиг аалзнууд ын хажууд базарваань боловсролтой амьтан байхгүй юу.

Avatar

Гадаад курс ба Элон маск 2026-10-27 202.131.230.90

үхсэн бааснй боловсрол байдын эцгийн хулгайн мөнгөөр хальт курс төгссөн, халтар Англи хэлтэй хүн болоогүй хүүхэлдэйнүүд

Avatar

Зочин 2026-10-27 192.82.92.42

Боловсрол сул, сагсуу эмэгтэйн телеелел, юун сувд бэ, инээдтэй!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж