УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан /2026.10.26/ үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгуурлах журамд өөрчлөлт оруулах, сонгон шалгууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг байнгын хорооны тогтоолын төслүүд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, ирэх оны өсвийн хүрээний мэдэгдэл зэрэг асуудлыг хэлэлцэх товлоод буй.
Хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Нэр дэвшигч З.Ганзориг нь 41 настай, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч, бакалавр, 2016-2018 онд хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2007-2008 онд Булган аймгийн Шүүхийн тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2009-2010 онд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтэст шүүгчийн туслахаар, 2010 онд “Юнител” компанийн захиргаа удирдлагын газарт гэрээний мэргэжилтэн, “ХААН” банкны хуулийн хэлтэст хуулийн зөвлөхөөр, 2014-2023 онд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр есөн жил ажилласан. 2023 оноос Захирааны хэргийн давж заалдах шатны шүүгчээр ажиллаж байгаа. Төрийн албанд нийт 14 жил үүнээс, шүүгчээр 11 жил 10 сар ажилласан” хэмээн танилцуулав.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Ес зүй ёс суртахуун, үнэт зүйл, Үндсэн хуулийн зарчим гэдэг хэмжихэд хэцүү боловч хамгийн чухал Шүүхийн ерөнхий зөвлөлийн ч, Улсын дээд шүүхийн ч нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр зүйл бүдэг яригддаг. Шүүх эрх мэдлийг чин шударгаар явуулах, иргэдийн шүүхэд, төрд итгэх итгэлийг сэргээхэд юу чухал гэж харж байна.
Нэр дэвшигч З.Ганзориг: Монгол Улсын шүүгч өргөсөн тангарагтаа үнэнч байх, түүнийг чанд сахьж явах ёстой гэдэгтэй санал нийлнэ. Эхний ээлжид Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, олон улсын эрх зүйн стандартуудаар тогтоосон барим бичиг зэргийг үйл ажиллагаандаа баримтлах ёстой. Мөн тийнхүү ажиллах баталгааг нь хангах, хууль тогтоогчдын зүгээс бүрдүүлж өгөх ёстой гэж ойлгож байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч байсан хүн улс төрийн намуудтай холбоотой кейсүүдийг судалсан байх шаардлагатай. Өнөөдөр гэхэд парламентад ердөө таван намын төлөөлөл байгаа. 2027, 2028 онд төрийн хоёр том сонгуультай. Мэргэжлийн байнгын хороонд өгч буй хариулт тайлбар чинь огт судалгаагүй харагдаж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогт шүүгч томилогдож, ажлаа хүлээж авахад нийгэмд ойрын жилд байгаагүй эерэг дүр зураг харагдсан. Шүүх шинэчлэгдэх юм байна, давхар стандарт арилах, улстөрч, дарга нарын нөлөөнд ороод шударга ёсыг дэвслээд байхгүй юм байна гэсэн . Одоо л сошиалаар байдаг болчисон болохоос угтаа бол олны ам оргүй зүйл биш. Таны хувьд хийж бүтээх насны хүн үүнд анхаарна биз.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Чанар дутмаг байдлаасаа болоод хуульчид Улс төрчдийн тоглоомын үзүүрт гүйдэг хүүхэлдэй болох. Мөнгөний давлагаанд хаялга дагаж урсах зомгол болох, олон нийтийн санаа бодол дотор дарцаглаж гүйх даавууны хэлтэрхий болох хувь тавилан руу мэргэжлийн хуульчид өөрсдөө гүйчихээд байгаа юм. Тиймээс эзэмшсэн мэргэжил, итгэж үнэмшдэг шинжлэх ухаандаа үнэнч бай. Үнэнч байх гэдэг нь дарамт шахалтын эсрэг зогсох зориг байдаг. Мэргэжилдээ үнэнч байгаарай. Хоёрдугаарт, дээд шүүх бол онолын шүүх. Юмсын өнгөнд биш учир шалтгаан, тайлал руу нэвтэрч орох хэрэгтэй. Үүнд хувь нэмрээ оруулаарай. Шүүх бол хүний эрхийн, иргэний эрхийн хэрэм цайз болох ёстой юм. Мөн дээд шүүх бол хууль тогтоогч биш батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд хуулийг хэрэглэх ёстой. Гэхдээ үндсэн хуулийн үзэл санаанд үнэнч байх ёстой. Эдгээр зарчмыг үйл хэрэгтэй мөрдөж ажиллаарай.
Байнгын хорооны хуралдаанаар ргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Д.ХАДААН
3,605.46





















































Сарнай 2026-10-26 66.181.186.103
хууль, шүүхийн байгууллагын дарга нарыг улс төрчид томилдог л хамгийн буруу
Итыь 2026-10-26 223.118.240.51
гишүүд, сайд дарга нар авилга авч, хулгай хийх ёсгүй гэдэгтэй адил уу ?
зочин 2026-10-26 64.119.25.22
ам ажлын зөрүү алд алдаар цаг даа.
Нэргүй 2026-10-26 202.72.243.182
Тэмүүжинтэй холбогдоод байсан нөгөө охины хувь тавилан яасан бэ
ХУУЛЬЧ 2026-10-26 202.9.46.140
,,Улсын Их Хурлын гишүүд УХААНТАЙ БОЛЖ ЖҮЖИГЛЭХ ХЭРЭГҮЙ .,,,МОНГОЛД,,,ШҮҮХЧ, ПРОКУРОР ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС УЛС ТӨРЧДИЙН ЭВЭЭЛД БАГТАЖ,,,ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН МӨРДӨГЧИДИЙГ ТАЛЦУУЛЖ,,, АЛБАН ТУШААЛ ӨГӨХӨД НЬ ӨГЧ,,ХАЛАХЫГ ХАЛЖ,,ШШГБ-ын -АЖИЛТНЫГ АТГАЖ АВААД НӨГӨӨ МУУ НЭРТЭЙ ӨМГӨӨЛӨГЧДИЙГ ДАРАМТАЛЖ ,, БОЛДОГҮЙЧҮҮДИЙГ АЛБАН БИЧИГ ЗАХИАЖ БИЧЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦОД ЭРХИЙГ ХААЧ ,муу нэртэй болгохыг болгож ,,ХУУЛИА ӨӨРТ АШИГТАЙГААР БАТАЛЖ ИРСЭН ТҮҮХЭЭ БИТГИЙ МАРТААСАЙ ДАА.
Монголын хуульчид ч дээ 2026-10-26 217.208.144.61
Хуульчид гэж мөнгө, эрх мэдэл хоёрт үйлчилдэг болоод удсан. Энэ нөхөр мэддэггүй юм байхдаа эсвэл мэдээгүй царай гаргаж байна.
Нэргүй 2026-10-26 202.9.41.58
Чиний үед бас тийм л байсан. Та нар бусдыг буруутгахдаа сайн. өөрсдөө төрийн эрх барьж байхдаа Монгол улсыг өрөнд унагаасан. Тэмүүжин чи хууль зүйн сайд байхдаа төрийн алба хаагчдийн эмнэлэгийг прокуроруудын ажлын байр болгоно гэж зүтгэж тоног төхөөрөмжүүдийг авч хаяснаар улсад тухайн үедээ тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. Түүнийгээ төлөөгүй байж олон юм яаж ярьж чадаж байна вэ. Та нар гоёл юм ярьсан шударга бус улсууд мөн
Зочин 2026-10-26 103.145.234.36
Харин тийм. Энэ Тэмүүжин Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглана гэж солиорч байсан хүн. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн бол зориулалтын дагуу ажиллуулах ёстой. Хувиасаа мөнгөө гаргаад бариулсан юм шиг төрийн залгамж чанар байдгийг мэдэхгүй өөрийгөө хэмжээгүй эрхт хаан болсон мэтээр андуурдаг АН-ын Хуулийн сайд нь ч хуулиа мэддэггүй.
Зочин 2026-10-26 103.145.234.36
Дэлхий галзуурч байхад АН эрх мэдэл, намын өчүүхэн эрх ашгийн төлөө төр засгаа самрах ганцхан зорилготой. Энэ нам улс орон, ард иргэдээ бодож байна уу? Ийм нам Монгол улсад хэрэгтэй юу?
Нэргүй 2026-10-26 64.119.20.184
XALYYXN VANAGLAAD SADAR SHAALTSI 80955877SEXSEER
Нэргүй 2026-10-26 64.119.18.62
Шинжлэх ухаан ч гэх шиг. Толгой муутай хогийн нийгэм судлалынхан байж.
Хэрүүлч 2026-10-26 202.126.91.141
УЛС ТӨРИЙН ТОГЛООМ
Шүлгийг: С. Лхагважав
/гүн ухааны чиглэлээр/
Түр зуурын сэнтийгээ мөнхийн гэж андуурч,
Төрийн жолоог шуналын гараар атгасан нь ҮНЭН.
Шинэ эриний цаг хугацааны урсгалд бүх зүйл,
Шулуухан элэгдэхийг мартсан бололтой шүү,
Цаасан дээрээ эрхмүүд эрх мэдлээр биеэ хуурч, ҮНЭН.
Амьдрал өөрөө ганцхан удаа тоглогдох жүжиг атал,
Ард олныгоо “ХҮҮ” шиг нүүлгэж, хөзөр шиг дэлгээд,
ҮНЭН гэдэг тэдний хувьд зөвхөн ашигтай хувилбар мэт,
Үхлийн өмнө тэр бүхэн зэрэглээ шиг замхарч магадгүй
Нэргүй 2026-10-26 64.119.20.184
SESEER TPGLI BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDAAD BIEE UNELLED80955877
И 2026-10-26 59.153.113.16
шүүгчид чинь хүүхэлдэйнээс дор болсныг мэддэггүй юмуу?